Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 239

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Энхбаатар Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов. ***** аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** овогт ***********ийн ***********т холбогдох 1831003020236 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Үндсэн захиргаа; *********** улсын иргэн, *********** хотод ***** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт ***** аймгийн ***** сумын * дугаар баг, ** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *********** овогт ***********ийн ***********, /РД: МТ*****/, Шүүгдэгч А.*********** нь жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***** аймгийн ***** сумын * дугаар баг, ***** тосгоны * замаас ***** сум руу явах засмал замын 64-65 дахь км хооронд ***********- 18 *********** улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1. Шүүгдэгч А.***********ын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 31-нд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн пүүзийг нэг найздаа өгсөн. Тэгээд пүүзийг маань өгөхгүй болохоор нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдэх гэж ***** сум руу явсан. Тэгээд очиход байхгүй байсан. Цагдаа хүлээж байж байгаад ***** ахын найз нь таараад ***** ахтай архи уусан. Тэндээсээ нэг айлд очсон. ***** ах тэнд архи уусан. Би гарч машин асааж янзалж байгаад ороод ирэхэд ***** ах согтсон байсан. Би согтуугаар нь машинд суулгаад аваад гарч байснаа санаж байна. ***** ах архи ууж байхдаа надад машины 2 түлхүүр, утас 2 өгсөн. Би ***** ахыг аваад гарч байснаа санаж байна, мөн эгчтгэйгээ утсаар ярьж байснаа санаж байна, өөр зүйл санахгүй байна. ***** ах согтуу байсан болохоор нь би машиныг нь жолоодсон. Надад машины түлхүүр байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 78-р ху/, 2.Шүүгдэгч А.***********ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Тухайн өдөр ах маань айлд архи уугаад согтчихсон. Тэгээд тэр айлд хонох гэтэл ***** ах агсам тавиад байхаар нь би машин жолоодоод ***** сум руу явсан. ***** сумаас цааш ***** орох замд “*****” гэх газар замын тойруу хэсэгт осол болсон. Тэгээд би сайн санахгүй байна. 1 сар ухаангүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Б.*****ын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** сумын хэсгийн төлөөлөгчтэй өөрийн эхнэрийн дүү А.***********ыг уулзуулахаар ***** сум руу өглөө 10 цаг болж байхад гарсан. ***** суманд очиход хэсгийн төлөөлөгч нь байхгүй болохоор нь тэндээ хэсэг хүлээгээд ирэхгүй болохоор нь банк ороод банкнаас гарч ирээд машинаа асаах гэхэд асахгүй акумлятор нь муудсан байсан. Тэгээд ажлын зүс мэдэх ахтай таараад түүний найзын хамт нэг шил архи 3-лаа хувааж уусан. Тэндээсээ А.***********ыг дагуулаад Давхаанаа гэх хамаатны залуугийн гэрт очоод нэг шил архи уусан. Архи дуусаад Давхаанаагийн гэрээс гарахдаа “цагдаагаар ороод байхгүй бол ***** лүү явлаа” гэж хэлээд тэдний гэрээс гарч байснаа санаж байна. Тэгээд яг юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Нэг сэрэхэд ***** сумын эмнэлэгт сэрсэн. Дараа нь сонсоход манай эхнэр Б.***** миний гар утас руу залгахад А.*********** утас авч “би машин бариад явж байна, ***** ах согтуу урд талын суудал дээр унтаад явж байна” гэж ярьсан байсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Би нурууны хагалгаанд ороогүй, эм тариа хэрэглэж хэвтрийн дэглэм бариад одоо биеийн байдал харьцангүй сайн болсон. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Би “Их баян уул” ХХК-нд мөнгөний барьцаанд тавьж 1.500.000 төгрөг зээлэн авч хуваарийн дагуу төлж байгаа. Би архи ууж эхлээд тээврийн хэрэгслийн түлхүүр болон гар утсыг А.***********т өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. Миний буруугаас болж А.*********** тээврийн хэрэгсэл жолоодсон. Энэ нь миний буруу. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэх /хх-ийн 16-р ху/, 4. Иргэний хариуцагч Э.*****ийн мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ... Манайх барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээврийн хэрэгслийн барьцаанд тавиад зээл авч байгаа хүнтэй барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулж барьцаанд тавьж байгаа тээврийн хэрэгслийг манай байгууллга өөрийн нэр дээрээ шилжүүлэн авдаг. Барьцаанд тавьж байгаа тээврийн хэрэгслийг тухайн хүн цааш нь дахин барьцаанд тавиулахгүй, зарж борлуулахгүй байхаас урьдчилан сэргийлж өмчлөлчийг сольдог. Барьцаат зээлийн гэрээн дээр эрх үүрэг,, хариуцлагыг тусгаж өгсөн байдаг. Гэрээний 4.4 дэх заалтанд “барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг эзэмших ашиглаж байх явцад гуравдагч этгээд хохирол 3 учруулсан бол хохирлыг зээлдэгч дангаараа хариуцна” гэж заасан байдаг. Энэ заалт гэрээтэй танилцаж, ***********-18 *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч танилцаж, гарын үсэг зурсан. Тийм учраас манай компанид иргэний хариуцагчийн асуудал хамааралгүй гэж бодож байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 21- р ху/, 5.Иргэний нэхэмжлэгч Э.*****ийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтондоо: ... Б.***** нь төлбөрөө төлсөн тул тээврийн хэрэгслийг Б.*****ын нэр дээр шилжүүлэхээр Автотээрийн газар луу тоот явуулсан болно. 6. Гэрч Б.Солонгийн мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...***** оны 09 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед манай нөхөр *****, төрсөн дүү А.*********** нар нь ***** сумын хэсгийн төлөөлөгчтэй уулзахаар явсан. Би 11 цагийн орчим *****тай утсаар ярихад “хэсгийн төлөөлөгч байхгүй, цагдаагийн гадаа хүлээгээд сууж байна” гэж ярьсан. Дараа нь 15 цагийн орчим утсаар *****тай ярихад хэл яриа нь өөрчлөгдөж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба хэрэглэсэн талаараа надад хэлсэн. Хэсэг хугацааны дараа *****ын утас руу залгахад А.*********** утас аваад “би машин бариад *****гийн засмал руу гарсан байна, ***** ах хажууд согтуу унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй осол болсон талаар мэдсэн. А.*********** нь зан байдлын хувьд аймхай, даруу дөлгөөн ааштай, ажилсаг хүнд тусархуу хөдөлмөрч гэж би дүүгээ үнэлэхээр байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-р ху/, 7. Гэрч Т.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... ***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хэдэн цагийг нь санахгүй байна. Манай хамаатны залуу ***** нэг залуугийн хамт ирсэн. Манайд орж ирээд “машиных нь акумлятор муудаад асахгүй байна” гэж хэлж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Би хүн ороод ирэхэд яаж зүгээр байхав гэж бодоод 0,5 литрийн архи гаргаж ирээд хамт уусан. Бид нарыг арххи ууж байхад Сээгий гээд манай найз орж гараад явж байгаад гэрлүүгээ явсан. Архи дуусаад хэсэг юм ярьж байгаад явах гэхээр нь “согтуу байж хоноод яваач” гэхэд ***** “явна” гээд байсан. Манайхаас А.***********, ***** нар гараад явсан ба ***** нилээн муудсан байдалтай гараад явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р ху/, 8. Гэрч Т.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: ... ***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байхад өглөө 10 цаг өнгөрч байхад ***** гэх залуу ганцаараа ирээд хэсгийн төлөөлөгчийг асууж,”уулзах ажилтай” гэж байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч ажлаар хөдөө явсан байсан учраас учир шалтгааныг нь хэлээд “үдээс хойшдоо ирж магадгүй” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж асуусан. *****ыг “Болд төмөр ***** гол” ХХКнд жолоочоор ажилладаг гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн холбоо байхгүй. А.***********ыг танихгүй, тухайн үед машин жолоодоод явж байхыг харсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/, 9.Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ байж 4 байхад 17 цаг 15 минутын үед дуудлага ирсэн. Дуудлагыг *****хуяг гэх хүн өгсөн ба дуудлагын дагуу очиход машин харагдах байдал эвдрэлтэй түүний хажууд ***** гэх залуу хажуу талаараа хэвтэж байсан. *****ыг үзэхэд шарх сорви үгүй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Ухаан нь жаахан балартсан байдалтай, мэдээтэй байсан. А.***********ыг үзэхэд зүүн шанаа зулгарсан шарх, дагзны орчим 6 см язарсан байсан ба ямар нэгэн ухаангүй байсан. Бид нар анхан шатны эмчилгээ хийж төв суурин газрын тоног төхөөрөмж сайтай газарт хүргэхээр явсан ба замдаа ***** сумын эрүүл мэндийн төвөөр дайрч анхан шатны тусламжийг давтан хийж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Эмчилгээ хийж байхад ***** тээврийн хэрэгсэл жолоодоогүй талаар ярьж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 35-р ху/, 10. Гэрч А.*****хуягийн мөрдөн байцаалтын шатанд ***** оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: ...***** сумын нутаг “Суваргатай” гэх газрын төв асфальтан зам дээр ***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн “Экстрал” маркийн машинтайгаа 15 цагийн үед явж байхад миний хажуугаар цагаан өнгийн “Гранд марк 2” маркийн автомашин хурдтай гүйцэт түрүүлээд хэсэг хугацааны дараа замын гадна шороо бужигнаад боссон байсан. Тэгэхээр нь “юун шороо билээ” гэх зүйл бодоод явж байхад нөгөө миний хажуугаар гүйцэт түрүүлээд өнгөрсөн машин замаас гараад онхолдсон байсан. Би машинаас буугаад тухайн газар луу ойртоогүй. ***** сумын цагдаа, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Нэг хүн нь замын хажууд шороон дээр уначихсан, нөгөөх нь машины хажууд уначихсан байсан. Миний харснаар машинд 2 хүн байсан бөгөөд эрэгтэй хүмүүс байсан. Ингээд дуудлага өгөөд хүлээж байхад цагдаа, эмнэлгийн хүмүүс ирэхээр нь би цааш яваад өгсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-р ху/, 11. Гэрч Ж.Баасанбатын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...Би *****ыг сайн мэднэ. ***********ыг нэг их сайн танихгүй. Сумын хүүхэд гэдгээр нь мэднэ. Найз нөхөд, ураг төрлийн холбоо байхгүй. ***** одоо ***** гэж хүнтэй суусан. Түүний дүүг нь *********** гэдэг. ***** дуу муутай, хүнтэй эелдэг харьцдаг, ажилсаг, хөдөлмөрч, сум орон нутагтаа нэр хүнд сайтай гэдгээр нь мэднэ. *********** даруухан дуу муутай, техник сэтгэлгээ сайтай, ажилсаг хүнд тусархуу хүүхэд шиг санагддаг. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-р ху/, 12. Гэрч Д.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...***** зан байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хөдөлмөрч хүнд тусархуу, даруухан дуу муутай, бүрэг ичимхий зантай. Ажилдаа сайн, хамт олондоо нэр хүндтэй. Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/, 13. Гэрч Ж.Тамирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... Надад хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. ***** зан байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Хөдөлмөрч хүнд тусархуу, даруухан дуу муутай, бүрэг ичимхий зантай. Хүнд өөрийн бодол санааг ойлгуулах чадвартай, бусадтай нийтэч, ажилдаа сайн. ***********ын хувьд ***** сумын хүүхэд гэдгээр нь мэднэ. Мэндтэй устай явдаг. Эелдэг зөөлөн ааштай, хүүхэд шиг санагддаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн ***********-р ху/, 5 14. Гэрч П.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ... А.*********** анги хамт олон дундаа нэр хүндтэй, ажилсаг хөдөлмөрч зантай, ангийн хүүхдүүдтэй эвсэг, хичээлээс гадуур зохиогдсон арга хэмжээнд хамгийн идэвхитэй оролцдог. Нийгмийн идэвх сайтай, хамт олон дундаа бол нэг их ичээд байдаггүй, өөр хүмүүсийн дунд биеэ бага зэрэг барьдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 42-р ху/, 15. Гэрч Ж.Өлзийбаярын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... А.*********** нь энэ хавар ***** сумын ЕБС-ийн 12 дугаар ангийг төгссөн. Сургуульд байхдаа найзархаг, тусч хүүхэд шиг санагдсан. Хичээл сурлагадаа сайн, урлаг спорт бүх л зүйлд дуртай, сонирхолтой хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сургуулиас болон багаас зохион байгуулагдсан ямар нэгэн арга хэмжээнд идэвхтэй сайн оролцдог. Гэр бүлийн хувьд аав, ээж нарын хамт ***** суманд амьдардаг. Даруу төлөв зантай, найрсаг харилцаатай хүүхэд шиг санагддаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р ху/, 16. Гэрч П.Энхтулгын мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... А.***********тай багийн найзууд. Энгийн найзархаг тусч залуу байгаа юм. Бага байхдаа машин тэрэг сайн барьдаг бөгөөд хамт би цуг байдаг байсан. Машин барихдаа сайн гэж боддог. Гэр бүлийн хараа хяналт сайн, аав, ээж, эгч нар нь бид нартай хамт байхад ардаас нь залгаж утасдаж байдаг. Би холбогдсон хэргийн талаар нь мэдэхгүй байна. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р ху/, 17. Гэрч Э.Мөнхбуянгийн мөрдөн байцаалтын шатанд ***** оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: ... А.*********** энгийн даруу, төлөв зантай, элдэв ааш зан гаргаад байдаггүй. Хувь хүний хүмүүжил сайтай, найзархаг, нөхөрсөг залуу байдаг. Эхнэр хүүхэд гэр бүл гэж байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэггүй. Аав, ээжийн хамт ***** суманд амьдардаг. Ахуй амьдралын хувьд боломжийн амьдралтай. Их дээд сургуульд суралцаагүй. Одоо ямар нэгэн ажил төрөл эрхэлдэггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 46-р ху/, 18. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 09 дүгээр сарын 26- өдрийн № 973 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. А.***********ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, зүүн чамархай ясны цууралт, зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зулай, нүүрний зүүн хэсэг, зүүн бугалганы няцарч урагдсан шарх, аарцгийн умдаг, суудал ясны зүүн талын битүү хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр буюу ЗТО-н үед хүчтэй мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/, 19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ***** оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн № 972 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 6 1. Б.*****ын биед бүсэлхийн 1 дүгээр нугаламын баруун хөндлөн сэртэнгийн битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу ЗТО-н үед хүчтэй мөргөх, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт, /хх-ийн 50-р ху/, 20. ***** оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №208 тоот Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд авсан А.***********ын цусанд этилийн спирт илэрсэнгүй. ...гэх дүгнэлт ,/хх-ийн 56-р ху/, 21. ***** оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №209 тоот Шинжээчийн дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд авсан Б.*****ын цусанд 0,8 промилли этилийн спирт илэрсэн бөгөөд энэн нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. ...гэх дүгнэлт /хх-ийн 58-р ху/, 22. ***** оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн № 1230 тоот “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан: Эвдэрсэн эд анги, зардлын нэр Эвдрэл ийн зэрэг Үнэлгэ э Үнэлгээ ний тайлбар Дугуй 2ш Их 90.000 Солих, элэгдэл тооцов Багажны таг Их 120.00 0 Солих Буфер /урд/ Их 450.00 0 Солих Гэрэл /баруун урд/ Их 250.00 Солих Гэрэл /баруун хойд/ Их 180.00 0 Солих Гэрэл /зүүн урд/ Их 250.00 0 Солих Гэрэл /зүүн хойд/ Их 180.00 0 Солих Крыло /баруун урд/ Их 90.000 Солих Крыло /зүүн урд/ Их 90.000 Солих Капут Их 150.00 0 Солих Салхины шил /урд/ Их 130.00 0 Солих Хаалга /баруун урд/ Их 100.00 0 Солих Хаалга /баруун хойд/ Их 100.00 0 Солих 7 Хаалга /зүүн урд/ Их 100.00 0 Солих Хаалга /зүүн хойд/ Их 100.00 0 Солих Толь /баруун/ Их 80.000 Солих Толь /зүүн/ Их 80.000 Солих Обуд Их 45.000 Солих Салхины шил /хойд/ Их 120.00 0 Солих Крыло /баруун хойд/ Их 95.000 Засах Крыло /күүн хойд/ Их 85.000 Засах Дээд орой Их 180.00 0 Засах Буфер /хойд/ Дунд 45.000 Засах Шууд зардлын дүн 3.110.0 00 1000 гр будаг, тусмат, лак Өнгө гаргах 150.00 0 Матери алын үнэ Будах зардал 500.00 0 Ажлын хөлс Эд анги солих 80.000 Ажлын хөлс Тэнхлэг шалгуулах 0 Ажлын хөлс Шууд бус зардлын дүн 730.00 0 Нийт дүн 3.840.0 00 гэх дүгнэлт, /хх-ийн 63-р ху/, 23. ***** оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №72 тоот Шинжээчийн дүгнэлтэнд: 1.”Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал: Иймд “зам тээврийн осол мөн байна” гэж дүгнэлтийг гаргав. 2. Жолооч А.*********** нь *********** улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 9.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Жолооч А.*********** нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн 8 үнэмлэхгүй байна. 4.Жолооч Б.***** нь *********** улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: б/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг зөрчсөн байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 70-р ху/, 24.Шүүгдэгч А.***********ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 110-р ху/, захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 111-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 03-04-р ху/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 09-10-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 48, 51, 55, 57, 61, 69-р ху/, шинжээчийн дүгнэлтүүд, /хх-ийн 49-50, 56, 58, 63, 70-р ху/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 53-54–р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 60, 65, 73-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 59, 66, 72-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, /хх 76-77-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 78-80-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 107-р ху/, шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэл, /хх-ийн 109-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 134-168-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 172-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 173-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. ***** аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.***********ыг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** аймгийн ***** сумаас ***** сум руу явах засмал замын 64-65 дахь км хооронд ***********-18 *********** улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч А.*********** нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтүүд, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шүүгдэгчийн нас тоолсон тухай тэмдэглэлхохирогчийн өвчний түүх, шүүгдэгчид хавтаст хэргийн материал 9 танилцуулсан тухай тэмдэглэл хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хууль сануулан асуусан гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч А.***********ыг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр ***** оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ***** аймгийн ***** сумаас ***** сум орох замд ***********-18 *********** улсын дугаартай “Тоёота марк 2” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.*****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч А.*********** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаа, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Э.***** нь осолд орсон машиныг барьцаалж мөнгө зээлдүүлсэн мөнгөнийхээ үлдэгдэл мөнгийн хохирогч Б.*****аас авч хохиролгүй болсон нь өөрийнх нь авчирч өгсөн нотлох баримтаар батлагдаж байгааг дурьдах нь хэрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.4-р зүйлийн 2, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.2-т заасан “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчин бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.***********ыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч А.*********** биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 5.Шүүгдэгч А.*********** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 10 зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 6. Иргэний нэхэмжлэгч Э.***** нь осолд орсон машиныг барьцаалж мөнгө зээлдүүлсэн мөнгөнийхөө үлдэгдэл мөнгийг хохирогч Б.*****аар төлүүлж, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай. 7.Шүүгдэгч А.***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор ***** аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН