Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/184

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч А.Энхтуяа, шүүгдэгч Д.Ням-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б**** овогт Д***** Н***** холбогдох эрүүгийн 1931003020189 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б***** овогт Д****** овогтой Н********, Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, 2 дугаар баг, **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:/МК*******/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Д.Н******нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Б.Т********эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Н****** нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Т******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Н******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Хохирогч Б.Т******* 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдхохирогчоор мэдүүлсэн: “...Д.Ням-Эрдэнэ гэх залуутай анх 2019 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн вокзал дээр танилцсан. Тэр үеэс хойш манай гэрт хамт амьдрах болсон. Хамт амьдарч байх хугацаанд 04 дүгээр сарын группийн мөнгө буухаар нь бүгдийг нь ээж рүүгээ явуулсан. Гэтэл Н******* над руу чи ээж рүүгээ байнга мөнгөө явуулах юм, надад мөнгө төгрөгнөөсөө өгөхгүй байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан хийж гараараа нүүр, хацар луу алгадаж, гуяны дотор талд доторлож чимхэх, мөн эрүүнээс гараараа барьж байгаад “наад эрүүг чинь хугална шүү, чамайг алаад газар ухаад булцан байхад хэн мэддэг юм” гэх зэргээр айлган сүрдүүлж, зодож дарамталдаг байсан. ...Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрт мөн хоёулаа байх үед аавтайгаа хардаж, нүүр хацар луу алгадаж, хөлийн шилбэ, гуя руу хөлөөрөө өшиглөж, гуяны дотор талаас чимхэх зэргээр зодож зовоож байсан” гэх мэдүүлэг, 2. Гэрч Д.О****** 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрчмэдүүлсэн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд байх найз Д******* гэрт очих үед түүний хүү Н****** нь Т******* Сэлэнгэ аймгийн төвөөс 2019 оны 06 дугаар сарын 19-ний өглөө гэртээ дагуулан ирж, манай найз охин гэж надад танилцуулж байсан. Тэр үеэс хойш мэдэх болсон. Ням-Эрдэнэ, Т******* нар хоорондоо хэрэлдэн, маргалдаж байхыг мэднэ, харин зодон цохиж байсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг, 3. Сэтгэцийн эмч Б.Т****** 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчмэдүүлсэн: “...Б.Т***** нь төрөлхийн оюуны хомсдол өвчнөөр 2008 онд сэтгэцийн кабинетийн хяналтанд орсон. Оюун ухааны хөнгөн хомсдол гэдэг нь юмыг ойлгох чадвар сул, нэг үгээр хэлэхэд 12 настай хүүхдийн сэтгэхүйтэй гэж хэлж болно. ...бусдын нөлөөнд автаж худал хэлэх боломжтой” гэх мэдүүлэг, 4. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эС.Б******** 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 217 дугаартай: 1. Б.Т******* биед толгойн хуйханд няцарсан шарх, хавантай, хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүмэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт, 5. Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болшүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.Н****** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Т******* нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрт 500,000 төгрөг бэлнээр авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлт байхгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснашүүгдэгч Д.Н****** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлал гуйсан, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н******* 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний ар гэрийн байдал хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б****** овогт Д*******овогтой Н******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасжурамлан шүүгдэгч Д.Н******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснД.Н****** цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Ням-Эрдэнэд анхааруулсугай. 5. Ялтан Д.Н*******нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай. 6. Ялтан Д.Н****** урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ