| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Ж.Болор-Эрдэнэ
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Иргэний нэхэмжлэгч Н.Э*******
Шүүгдэгч А.Л******* нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ба******* Л*******д холбогдох эрүүгийн *******3*******000990087 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, *******9******* оны 04 дүгээр сарын *******5-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* дүгээр баг, Алтан плаза ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт Ба******* Л*******, РД:/МД*******04*******599/;
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Л******* нь 0******* оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******3 цаг 0 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын -р багийн нутаг дэвсгэр Дулаанхаан тосгоны 4 замын уулзвараас сум руу явах асфальтан замын 6/99 дэх километрт УАК улсын дугаартай “Тоёота аксио” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашигла, 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй, *******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж гар утсаа авахаар хазайх үедээ жолоодлого алдаж зам тээврийн хөдөлгөөний заалтуудыг зөрчиж гар утсаа авахаар хазайх үедээ жолоодлого алдаж зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-; заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
*******.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л*******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ,
.Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Э*******ы өгсөн: “...Миний машин бол *******7,000,000 төгрөгийн үнэтэй. Хохирлоо барагдуулбал ямар нэгэн гомдол саналгүй...” гэжээ.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б нь “Шүүгдэгчид ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг мэдэгдье” гэх бичгийг ирүүлсэн байна.
4.Шүүгдэгч Б.Л*******гийн 0******* оны 05 дугаар сарын *******9-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрдэнэцогт ах “эрхээ хасуулсан, үнэмлэх байхгүй” гэж хэлэхээр нь би машиныг нь барихаар болоод УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дулаанхаан тосгоны 4 зам өнгөрөөд сум руу явдаг замаар зүүн зүгт засмал замаар явж байгаад төмөр замын гарамны наад талд замын хажууд зогсож байгаад ******* шил 0,5 литрийн “л” нэртэй архийг хуваагаад ууцгаасан. Архиа ууж дуусаад би машин жолоодоод миний хажууд Эрдэнэцогт суугаад арын суудалд Б сууж явсан. Хөдлөөд 5 км орчим яваад миний утас дугарсан. Утсаа авах гэтэл утас зүүн талын суудлын завсар орсон байхаар нь доошоо тонгойгоод утсаа авахаар анхаарал сарниад дугуй шороон зам дээр явах шиг болохоор нь би дээшээ замаа харахад зам дээр замын тусгаарлах шон байхаар нь зүүн дараад машин шарваад эргэлдэх шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд машин замын хажууд байсан ба Б машины баруун талд шидэгдээд 3-5 метрийн зайд хэвтэж байсан. Хохирол мөнгө их, бага хэмжээгээр төлөөд Бтой байнгын холбоотой байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8*******-8 дугаар хуудас/,
5. Хохирогч Ц.Бын 0******* оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Лхагваа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажлаар явж байгаад ирэхдээ 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авчирсан гээд тэрийгээ хувааж уух гээд бид гурав 4 зам өнгөрөөд төмөр замын призер өнгөрөөд зогсож байгаад Лхагваагийн авч ирсэн архийг хувааж уусан. Ихэнх хэсгийг нь Цогтоо бид хоёр хувааж уусан. Харин Лхагваа нь -3 хундага тастсан. Тэгээд бид гурав хөдлөөд цаашаа явж байгаад “Агуйт” гэх газрын ойролцоо замын тойрог хэсэг дээр Лхагваагийн утас нь хөл доошоо нь унаад Лхагваа нь утас руугаа тонгойж гараа сунгаж байгаад жолоо алдаад замын хажуу руу өнхөрсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. ...Би одоо ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Лхагваа нь надад эмчилгээнд зориулж *******.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 3 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч Н.Э*******ы 0******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад хэрэг явдлын талаар мэдэх зүйл байхгүй. Би эхээс 6-лаа. Одоо би гэртээ өөрийн төрсөн дүү Э хамт Дулаанхаан тосгонд амьдардаг. Би өөрөө ажиллаж хөдөлмөрлөөд хэдэн төгрөгөөрөө Улаанбаатар хотоос хилээр орж ирсэн машин 00 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр *******4.500.000 төгрөгөөр аваад тал мөнгийг нь өгөөд тал мөнгийг нь банк бус санхүүгийн байгууллагаар төлсөн Банк бус санхүүгийн байгууллагын өрийг саяхан цалингийн зээл аваад төлж дуусгасан Төлж дуусгаад цар тахлын өвчинтэй холбоотой аймгийн төв рүү оруулахгүй байсан учраас тээврийн хэрэгслийн гэрчилгээг солиулж чадаагүй байгаа Тээврийн хэрэгслийн мөнгийг би бүрэн төлж барагдуулсан. Энэ миний машин мөн. Би өөрийн дүү Н.Э хамт амьдардаг Би ажлаар ‘Төмөртэй уурхай” явахдаа өөрийн УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг өөрийн дүү Н.Эрдэнэцогтод өгөөд явсан. Манай дүү захиран зарцуулах эрхтэй Тухайн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхтэй харин Б.Л******* захиран зарцуулах эрхгүй. Б.Л******* нь өага байхын манай тосгоны залуу гэдгээр нь мэднэ Сумын хүухэнтэй суугаад гэр бүл болоод амьдарч байгаа. Уул нь энэ аваар хийсэн залуу чинь том оврын машины жолооч олон жил хийж байгаа залуу. Ямар нэгэн зүйлд сатаараад л аваар хийсэн байх. Яриа хөөрөөтэй, олонтой нийтэч хүнд тусархуу ажилсаг залуу Хүнд тусалдаг учраас манай тосгоны хүмүүс хаяа нэг машин тэргээ үзүүлж харуулдаг. Надад гомдол санал байхгүй. Миний тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулж өгнө үү гэж хэлмээр байна....” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 дугаар хуудас/,
7. Гэрч Н.Э 0******* оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайд манай ах Э******* өөрийн машиныг үлдээсэн байсан ба уг машинаар нь явахаар болоод гэрт байсан шил 0.75 литрийн архи аваад арын суудалд тавихад Л******* 0.5 литрийн “хараа” шилтэй архи авчихсан орж ирсэн. Бид нар манай хашаанаас УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Л******* жолоодоод би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад арын суудалд Ц.Б суугаад явсан. Бид нар 4-н замын уулзвараар өнгөрөөд сум руу явах замд ороод явж байхдаа вагон зам /призер/ давахын өмнө наад талдаа замын хажуу талд замаа чөлөөлж зогсож байгаад Б.Л*******гийн авчирсан 0.5 литрийн шилтэй “Хараа” шилтэй архи уусан. Архийг Б.Л******* хундагалж өгсөн. Бид 3 хувааж ууж дуусаад хөдлөөд 5 км орчим л явсан байх тэгсэн Б.Л*******гийн гар утас дуугарсан. Гар утас нь Б.Л******* бид -ын суудалны завсраар унасан байсан. Гар утсыг нь би авах гэж оролдоод гар хүрэхгүй авч чадахгүй байсан чинь Б.Л******* машин жолоодож явахдаа өөрөө хажуу тийшээ зүүн гараараа авахаар хазайхад машины дугуй шороон зам дээгүүр явж байгаа мэдрэгдэхээр нь урагшаа харахад шороон зам дээгүүр явж байгаад замын баруун талд буюу ертөнцийн зүгээр урд талд замын хөвөөн дээр байсан түмбэ /замын тусгаарлах шон/ мөргөсөн тэгээд машин эргэх шиг болоод цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 3-33 дугаар хуудас/,
8. Гэрч Л.Б 0******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л******* нь дөлгөөхөн, элдэв дутуу зан ааш байхгүй. Даруухан хөдөлмөрч залуу. Тээвэрт явж ирээд л хашаа хороогоо янзлаад, ногоо тариад хүний машин тэрэг үзэж хараад туслаад явдаг. Сэтгэл сайтай болохоор хүрээлэл ихтэй, олон хүн таньдаг сайн залуу. Элдэв муу зуршил байхгүй сайн залуу. Гэр бүлээ дутагдах зүйлгүй аваад явдаг залуу байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35 дугаар хуудас/,
9. Гэрч Д.Х 0******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л******* нь дөлгөөхөн, элдэв дутуу зан ааш байхгүй. Даруухан хөдөлмөрч залуу. Тээвэрт явж ирээд л хашаа хороогоо янзлаад, ногоо тариад хүний машин тэрэг үзэж хараад туслаад явдаг. Сэтгэл сайтай болохоор хүрээлэл ихтэй, олон хүн таньдаг сайн залуу. Элдэв муу зуршил байхгүй. Элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн ******* дугаар хуудас/,
*******0. Гэрч Ж.Г 0******* оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л******* нь дөлгөөхөн, элдэв дутуу зан ааш байхгүй. Даруухан хөдөлмөрч залуу. Тээвэрт явж ирээд л хашаа хороогоо янзлаад, ногоо тариад хүний машин тэрэг үзэж хараад туслаад явдаг. Энэ тэнд уучихсан байх үед нь надтай таарахаар нь шаардлага тавихад маш сайн хүлээж авдаг “за” гээд л яваад өгдөг. Элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дугаар хуудас/,
**************. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0******* оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн *******30 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Н.Э биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
*******. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0******* оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн *******9 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Б.Л*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 48 дугаар хуудас/,
*******3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0******* оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 3350 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Ц.Бын биед хүзүүний -р нугалмын их бие, талын үений сэртэн дайрсан хөндлөн хугарал, бүсэлхийн *******-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун хөндлөн сэртэн, арын сэртэн рүү үргэлжилсэн хугарал, нугас дарагдал, бүслэхийн 3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, өвчүү ясны хугарал, зүүн 7,*******-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.*******.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 5-53 дугаар хуудас/,
*******4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0******* оны 04 дүгээр сарын -ны өдрийн 058 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Шинжилгээнд ирүүлсэн “Л******* 38 эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
.Шинжилгээнд ирүүлсэн “Л******* 38 эр” гэж хаягласан цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна.
3. Цусанд илэрсэн 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
*******5. “Таван тунамал” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.******* 6-д 'Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас , эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заажээ. Иймээс иргэн Б.Л******* нь УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын баруун тал руу гарч унасан үйлдлийг зам тээврийн осол гэж үзнэ
.Иргэн Б.Л******* нь: -согтууруулах ундааны зүйл хэрэглэн, самбаачлах хурд удааширсан үед аюулаас мултрах арга хэмжээг буруу авсан нь осол гарах шалтгаан болсон байх магадлал өндөр байна.
3.Иргэн Б.Л******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтуудыг зөрчсөн. Үүнд: -3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. -3.7д Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгсэлийг гарны оролцоотой ашиглахыг хориглоно. 3.4б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.
-*******.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
Эдгээр заалтыг зөрчжээ.
4.Иргэн Б.Л*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна.
5.Иргэн Б.Л******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,СЕ,Д ангиллын 366*******5 тоот хүчинтэй үнэмлэхтэй бөгөөд Тоёото Королла Аксио маркийн уак улсын дугаартай В ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй юм
6.Замын хөдөлгөөний дүрмийн 6.*******а зааснаар тээврийн хэрэгслээр зорчигч хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ц.Б биедээ гэмтэл авсан байх магадлал өндөр байна.
-Мөн замын хөдөлгөөний дүрмийн 7.г Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэсэн заалтыг зөрчин Б.Л*******г архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь Ц.Бат-оргил, Н.Эрдэнэцогт нар уг машиныг жолоодуулсан нь осол гарах шалтгаан болсон байх магадлалтай юм. ...гэх дүгнэлт, /хх-ийн 6*******-6 дугаар хуудас/,
*******6.Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 0******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
-Зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглав. Солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоогдсон болно. Үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн: 8.978.000 төгрөг. Гэх дүгнэлт, /хх-ийн 69 дүгээр хуудас/,
*******7.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 0******* дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 0 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-*******0 дугаар хуудас/, зам тээврийн ослын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн ************** дүгээр хуудас/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, /хх-ийн *******4 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 89 дүгээр хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 97 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 98 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******0-******* дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл, /хх-ийн *******3******* дүгээр хуудас/, хохирогч Ц.Бын өвчний түүх /хх-ийн *******07-**************8 дугаар хуудас/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн нөхцөл байдлын талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд.
Гэрч Л.Б 0******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л******* нь дөлгөөхөн, элдэв дутуу зан ааш байхгүй. Даруухан хөдөлмөрч залуу. Тээвэрт явж ирээд л хашаа хороогоо янзлаад, ногоо тариад хүний машин тэрэг үзэж хараад туслаад явдаг. Сэтгэл сайтай болохоор хүрээлэл ихтэй, олон хүн таньдаг сайн залуу. Элдэв муу зуршил байхгүй сайн залуу. Гэр бүлээ дутагдах зүйлгүй аваад явдаг залуу байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Х 0******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л******* нь дөлгөөхөн, элдэв дутуу зан ааш байхгүй. Даруухан хөдөлмөрч залуу. Тээвэрт явж ирээд л хашаа хороогоо янзлаад, ногоо тариад хүний машин тэрэг үзэж хараад туслаад явдаг. Сэтгэл сайтай болохоор хүрээлэл ихтэй, олон хүн таньдаг сайн залуу. Элдэв муу зуршил байхгүй. Элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Г 0******* оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Л******* нь дөлгөөхөн, элдэв дутуу зан ааш байхгүй. Даруухан хөдөлмөрч залуу. Тээвэрт явж ирээд л хашаа хороогоо янзлаад, ногоо тариад хүний машин тэрэг үзэж хараад туслаад явдаг. Энэ тэнд уучихсан байх үед нь надтай таарахаар нь шаардлага тавихад маш сайн хүлээж авдаг “за” гээд л яваад өгдөг. Элдэв муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг,
Б.Л*******гийн оршин суух газрын багийн засаг даргын тодорхойлолт, /хх-ийн 90 дүгээр хуудас/, 5606 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, /хх-ийн 9******* дүгээр хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 97 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 98 дугаар хуудас/, Б.Л*******гийн төрийн банкны дансны хуулга, /хх-ийн *******04 дүгээр хуудас/, Б.Л*******гийн “Хаан” банкны дансны хуулга, /хх-ийн *******05 дүгээр хуудас/ зэрэг баримтууд байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Л******* нь 0******* оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******3 цаг 0 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын -р багийн нутаг дэвсгэр Дулаанхаан тосгоны 4 замын уулзвараас сум руу явах асфальтан замын 6/99 дэх километрт УАК улсын дугаартай “Тоёота аксио” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах, 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй, *******.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж гар утсаа авахаар хазайх үедээ жолоодлого алдаж зам тээврийн осол гаргаж зорчигч Ц.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л*******гийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Э*******ы өгсөн: “...Миний машин бол *******7,000,000 төгрөгийн үнэтэй. Хохирлоо барагдуулбал ямар нэгэн гомдол саналгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч Б.Л*******гийн 0******* оны 05 дугаар сарын *******9-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрдэнэцогт ах “эрхээ хасуулсан, үнэмлэх байхгүй” гэж хэлэхээр нь би машиныг нь барихаар болоод УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Дулаанхаан тосгоны 4 зам өнгөрөөд сум руу явдаг замаар зүүн зүгт засмал замаар явж байгаад төмөр замын гарамны наад талд замын хажууд зогсож байгаад ******* шил 0,5 литрийн “л” нэртэй архийг хуваагаад ууцгаасан. Архиа ууж дуусаад би машин жолоодоод миний хажууд Эрдэнэцогт суугаад арын суудалд Б сууж явсан. Хөдлөөд 5 км орчим яваад миний утас дугарсан. Утсаа авах гэтэл утас зүүн талын суудлын завсар орсон байхаар нь доошоо тонгойгоод утсаа авахаар анхаарал сарниад дугуй шороон зам дээр явах шиг болохоор нь би дээшээ замаа харахад зам дээр замын тусгаарлах шон байхаар нь зүүн дараад машин шарваад эргэлдэх шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд машин замын хажууд байсан ба Б машины баруун талд шидэгдээд 3-5 метрийн зайд хэвтэж байсан. Хохирол мөнгө их, бага хэмжээгээр төлөөд Бтой байнгын холбоотой байгаа...” гэсэн мэдүүлгээр,
Хохирогч Ц.Бын 0******* оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Лхагваа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажлаар явж байгаад ирэхдээ 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авчирсан гээд тэрийгээ хувааж уух гээд бид гурав 4 зам өнгөрөөд төмөр замын призр өнгөрөөд зогсож байгаад Лхагваагийн ав ирсэн архийг хувааж уусан. Ихэнх хэсгийг нь Цогтоо бид хоёр хувааж уусан. Харин Лхагваа нь -3 хундага тастсан. Тэгээд бид гурав хөдлөөд цаашаа явж байгаад “Агуйт” гэх газрын ойролцоо замын тойрог хэсэг дээр Лхагваагийн утас нь хөл доошоо нь унаад Лхагваа нь утас руугаа тонгойж гараа сунгаж байгаад жолоо алдаад замын хажуу руу өнхөрсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. ...Би одоо ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Лхагваа нь надад эмчилгээнд зориулж *******.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.Э 0******* оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайд манай ах Э******* өөрийн машиныг үлдээсэн байсан ба уг машинаар нь явахаар болоод гэрт байсан шил 0.75 литрийн архи аваад арын суудалд тавихад Л******* 0.5 литрийн “хараа” шилтэй архи авчихсан орж ирсэн. Бид нар манай хашаанаас УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Л******* жолоодоод би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад арын суудалд Ц.Б суугаад явсан. Бид нар 4-н замын уулзвараар өнгөрөөд сум руу явах замд ороод явж байхдаа вагон зам /призер/ давахын өмнө наад талдаа замын хажуу талд замаа чөлөөлж зогсож байгаад Б.Л*******гийн авчирсан 0.5 литрийн шилтэй “Хараа” шилтэй архи уусан. Архийг Б.Л******* хундагалж өгсөн. Бид 3 хувааж ууж дуусаад хөдлөөд 5 км орчим л явсан байх тэгсэн Б.Л*******гийн гар утас дуугарсан. Гар утас нь Б.Л******* бид -ын суудалны завсраар унасан байсан. Гар утсыг нь би авах гэж оролдоод гар хүрэхгүй авч чадахгүй байсан чинь Б.Л******* машин жолоодож явахдаа өөрөө хажуу тийшээ зүүн гараараа авахаар хазайхад машины дугуй шороон зам дээгүүр явж байгаа мэдрэгдэхээр нь урагшаа харахад шороон зам дээгүүр явж байгаад замын баруун талд буюу ертөнцийн зүгээр урд талд замын хөвөөн дээр байсан түмбэ /замын тусгаарлах шон мөргөсөн тэгээд машин эргэх шиг болоод цаашаа юу болсон гэдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0******* оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 3350 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Ц.Бын биед хүзүүний -р нугалмын их бие, талын үений сэртэн дайрсан хөндлөн хугарал, бүсэлхийн *******-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун хөндлөн сэртэн, арын сэртэн рүү үргэлжилсэн хугарал, нугас дарагдал, бүслэхийн 3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, өвчүү ясны хугарал, зүүн 7,*******-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.*******.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэснээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0******* оны 04 дүгээр сарын -ны өдрийн 058 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Шинжилгээнд ирүүлсэн “Л******* 38 эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.
.Шинжилгээнд ирүүлсэн “Л******* 38 эр” гэж хаягласан цусанд 0.9 промилли спиртийн агууламж илэрч байна.
3. Цусанд илэрсэн 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэснээр,
“Таван тунамал” ХХК-ний шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
*******.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.******* 6-д 'Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас , эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заажээ. Иймээс иргэн Б.Л******* нь УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын баруун тал руу гарч унасан үйлдлийг зам тээврийн осол гэж үзнэ
.Иргэн Б.Л******* нь: -согтууруулах ундааны зүйл хэрэглэн, самбаачлах хурд удааширсан үед аюулаас мултрах арга хэмжээг буруу авсан нь осол гарах шалтгаан болсон байх магадлал өндөр байна.
3.Иргэн Б.Л******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтуудыг зөрчсөн. Үүнд: -3.7а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. -3.7д Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгсэлийг гарны оролцоотой ашиглахыг хориглоно. 3.4б Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй.
-*******.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн эдгээр заалтыг зөрчжээ.
4.Иргэн Б.Л*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй байна.
5.Иргэн Б.Л******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В,С,СЕ,Д ангиллын 366*******5 тоот хүчинтэй үнэмлэхтэй бөгөөд Тоёото Королла Аксио маркийн уак улсын дугаартай В ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй юм
6.Замын хөдөлгөөний дүрмийн 6.*******а зааснаар тээврийн хэрэгслээр зорчигч хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэг хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ц.Б биедээ гэмтэл авсан байх магадлал өндөр байна.
-Мөн замын хөдөлгөөний дүрмийн 7.г Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэсэн заалтыг зөрчин Б.Л*******г архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь Ц.Бат-оргил, Н.Эрдэнэцогт нар уг машиныг жолоодуулсан нь осол гарах шалтгаан болсон байх магадлалтай юм. ...” гэснээр,
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 0******* оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
-Зах зээлийн жишиг үнийн болон өртгийн хандлагын аргыг ашиглав. Солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоогдсон болно. Үнэлгээгээр тогтоогдсон нийт дүн: 8.978.000 төгрөг...” гэснээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л******* нь 0******* оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн *******3 цаг 0 минутын үед Сэлэнгэ аймгийн сумын -р багийн нутаг дэвсгэр Дулаанхаан тосгоны 4 замын уулзвараас сум руу явах асфальтан замын 6/99 дэх километрт УАК улсын дугаартай “Тоёота аксио” маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, , түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, жолоодлогын үед гар утсыг гарны оролцоотойгоор ашиглах гэж оролдож биеэрээ хазайх үедээ жолоодлого алдахдаа хурдаа хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж, хамгаалах бүс зүүгээгүй, арын суудалд сууж зорчиж байсан иргэн Ц.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох хэрэгт авагдсан болон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .******* дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Л*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай агийн 7.*******0 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг баримтлан хохирогч Ц.Б нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Н.Э*******ы эд хөрөнгөд нотлох баримтаар тогтоогдсон бодит хохирол болох 8.978.000 төгрөгийг шүүгдэгч Б.Л*******гээс гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой бусад мөнгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Л******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-т засан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм бурууд маргаагүй, түүний хувийн байдал зэрэг болон иргэний нэхэмжлэгчид төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай агийн 7.*******0 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т зааснаар шүүгдэгч Б.Л*******д тээврийн хэрэгсэл жолоодож эрхийг /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих л оногдуулахгүйгээр ******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Л*******гийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Л******* нь гэмт үйлдлийн хохирогч Ц.Бын биед хүнд хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов.
Шүүгдэгч Б.Л*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.*******-р зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .*******-т зааснаар “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, .5-т зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” зэрэг үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр тогтов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолооны №366*******5 дугаартай Б.Л*******гийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн *******, , 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн *******, 4, 36.*******0, 36.*******3, *******.******* дүгээр зүйлийн *******, , 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******.Шүүгдэгч Бэсүд овогт Ба******* Л*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.*******0 дугаар зүйлийн дахь хэсгийн .3-т заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Ц.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.*******0-р зүйлийн .3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр ******* /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан ялыг тэнссэн хугацаанаас эхлэн тоолсугай.
4.Шүүгдэгч Б.Л*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.*******-р зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн дахь хэсгийн .*******-т зааснаар “Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, .5-т зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” зэрэг үүрэг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Л*******д мэдэгдсүгэй.
6.Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолоочийн №366*******5 тоот үнэмлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
7.Шүүгдэгч Б.Л******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч Б.Л*******д хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон иргэний нэхэмжлэгч Н.Э*******ы тээврийн хэрэгслийн үнэ болох 8.978.000 төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгож, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Н.Э*******, болон хохирогч Ц.Б нар нь цаашид иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9-р зүйлд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
*******0.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Л*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ