Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 70

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, Б.Хандмаа,

Шүүгдэгч С.Уртнасан, Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буухиа
овгийн Сандагдоржийн Уртнасан, Жоов овгийн Цэдэндоржийн Батбаяр нарт холбогдох эрүүгийн 201615000135 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1986 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг “Амгалан залаа” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ял шийтгэгдсэн, Жоов овгийн  Цэдэндоржийн Батбаяр. РД: ЙП86060232

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1972 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 34-328 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

1. Өвөрхангай аймаг сум дундын нэгдүгээр шүүхийн 1993 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн №1/10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2. Өвөрхангай аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 1/21 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

З. Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/02 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар,

4. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 2 өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан гэмт хэрэг үйлдэж 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж түрүүчийн эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 22 хоногийн ялыг нэгтгэж бүгд 2 жил 6 cap 22 хоногийн хугацаагаар хорих ялаар,

5. Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

6. Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 1/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

7. Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасан. РД: ЙЮ72061312

Шүүгдэгч С.Уртнасан нь ялтай байх хугацаандаа шүүгдэгч Ц.Батбаяртай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Батбаяр нь С.Уртнасантай бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Батбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр С.Уртнасан гагнуурын аппарат нэг айлаас авлаа хоёулаа яваад заръя гэсэн. Тэгээд бид хоёр техникийн захын баруун талд нэг танихгүй хүнд зарсан. Би  С.Уртнасанд хөдөө явах гээд мөнгөний хэрэг байна гэж ярьсан. Тэгсэн С.Уртнасан энд нэг эзэнгүй айл байна хоёулаа оръё гэсэн. Тэгээд тэр айлд нар жаргахаас өмнө гэгээтэй байхад ороод 10 литрийн бетон, цүнх, гурил, жанам зэрэг эд зүйл авсан. Жанамаа маргааш нь зах дээр барилгын материалын дэлгүүрт 26000 төгрөгөөр, 10 литрийн бетоноо 2000 төгрөгөөр зарсан. Надад нэг хүн чи ганцаараа айлд орсон гэж мэдүүлэх юм бол гайгүй салж магадгүй гэсэн. Би тэр грашид орсон талаар мэдэхгүй. Анх С.Уртнасан гагнуурын цэнхэр өнгийн аппарттай ирсэн. Доржхандыг асуухаар нь би хүнд юм хийж өгөх гэж байгаа юм юм янзалчихаад буцааж өгнө гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч С.Уртнасан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө би С.Бөхцэнгэлийнд хоносон. Ц.Батбаяр С.Бөхцэнгэлийнд хоноогүй байсан. Тэнд С.Бөхцэнгэлийн эхнэр С.Оюун, хүү Х.Доржханд тэгээд би бас хамт байсан. Би гадаа байж байсан чинь гагнуурын аппарат байна гээд С.Бөхцэнгэлийн гэрт авч орж ирсэн. Техникийн зах дээр нэг таньдаг хүнд шалгуулаад 30000 төгрөгөөр зарсан. Тэр орой нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 8 дугаар багт Л.Баярсайхан гэх айлд Ц.Батбаярыг дагаж очсон. Тэр айлын цонх нь онгорхой байсан. Тэгээд цонхоор нь ороод мотор аваад, 10 литрийн битон байсан, цаана нь юу байна гэсэн чинь гурил байна гэсэн тэгээд С.Бөхцэнгэлийнх гурилгүй байгаа гээд 10 литрийн битонд нь гурилыг нь хийгээд нэг цүнхэнд моторыг нь хийгээд зах руу орж ирээд Ц.Батбаяр мотоциклин таксигаар мотороо аваад С.Бөхцэнгэлийнх рүү явсан. Би араас нь цүнх, 10 литрийн бетонтой гурилаа аваад С.Бөхцэнгэлийнд очсон. С.Бөхцэнгэл, С.Оюун, Х.Доржханд нар байсан. Маргааш өглөө нь зах руу ороод Ц.Батбаяр 10 литрийн битоноо өгчихөөд ирсэн. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны үйлдэл нь Ц.Батбаярт хамаагүй. Би ганцаараа Л.Баярсайхан гэх айлд очиж хулгай хийсэн. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчим Л.Баярсайхан гэх айлд очоод грашны хаалганы цоожийг нь хөшиж онгойлгоод дотор нь ороход цахилгаан багаж байсан. Гэрлийн утас, уран хөрөө, тасдагч, призер зэргийг аваад  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 24 айлын орон сууцанд Аюуш гэх айлд авч орсон. Тэнд Нямхүү хамт байсан. Аюуш гэх айл 24 айлын орон сууцны баруун талын орцны 1 давхарт байдаг. Би ийм багаж байна гэж Аюушид үзүүлсэн. Аюуш би хүнээс асууя гэж гараад нэг хүн дагуулж орж ирсэн. Тэгсэн тэр хүн нь 50000 төгрөгөөр авсан. Тэр багаж худалдаж авсан хүний ажлын байр нь 24 айлын орон сууцны урд талд хойшоо харсан хаалгатай хашаанд байдаг. Тэр хүн хэлэхдээ энэ багажийг би өөрөө хэрэглэнэ гэж байсан. Тэр багаж тэр хүнд байгаа байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Л.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 10 цагт дээрх байшин дээрээ очиход манай байшингийн зүүн тийш харсан вакум цонхны порчикийг нээж хулгай орсон байсан... 220 вольтоор ажилладаг гагнуурын аппарат, цахилгаан цохилттой өрөм. эмэгтэй хүний хавар намрын гутал, хар цэнхэр өнгийн канттай цүнх алга болсон байсан. Гагнуурын аппарат нь товчлуур нь ажилладаггүй, цэнхэр өнгөтэй, урт нь 50 см , өндөр нь 20 см, өргөн 20 см орчим хэмжээтэй, унтраалгын товч нь ажилладаггүй, хүчдэл ихэсгэж, багасгадагийг монголчилж гадна талд нь гаргасан цахилгаан өрөм нь улаан хайрцагтай кен брендийн хайрцага нь дотор 12, 05-ын өрөмтэй, гутал нь эмэгтэй хүний хавар намрын хар өнгийн 38 размерийн хүрээтэй гутал, цүнх нь хар цэнхэр өнгийн канттай цүнх байсан...” ...Манай ажлын байранд өмнө нь 2 удаа хулгай орж багаж хэрэгсэл алдагдаж байсан юм. Би машинаа ажлын байр байх хашаандаа орой нь тавиад өглөө нь ирж авдаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын орчим хашаандаа очоод машинаа авахдаа ажлын байраараа орсон. Тэгэхэд ажлын байрны хаалга нь цоожтой байсан. Тэгээд ажлын байрнаасаа багаж хэрэгслээ аваад Ноос Ирээдүй ХХК-нд вакум цонх суулгахаар гарсан юм. Замаасаа ажилтан болох Отгоо гэж залууг аваад цонхоо очиж суулгасан. ....гадуур ажилтай явж байгаад 19 цагийн орчимд машинаа хашаандаа тавихаар ороод машинаа тавьчихаад ажлын байр луугаа орохоор түлхүүрээр нь онгойлгох гэтэл хаалга гаднаасаа түлхүүрээр онгойсон хэрнээ дотор талын замган цоожоор цоожилсон байсан. Тэгэхээр нь би “...Хулгай орчихсон байна...” гэж бодоод тойроод гражийнхаа жижиг хаалга руу очтол тэр жижиг хаалганы цоожийг эвдээд гражийн хаалгаар дамжаад ажлын байр луу орсон байсан Тэгээд л цагдаад дуудлага өгсөн... Гар призер /кенний улаан өнгөтэй/, мөн улаан өнгийн тасдагч гриндер, ногоон өнгийн вода нэртэй уран хөрөө, гэрлийн утас 13 метр зэрэг алдагдсан байсан. Би гар призерыг 2013 онд БНХАУ-ийн эрээн хотоос Монгол төгрөгөөр 105.000 төгрөгөөр, тасдагчийг нь мөн Эрээн хотоос 130.000 төгрөгөөр худалдан авч байсан. Вода нэртэй уран хөрөөгөө Өвөрхангай аймгийн төвөөс 2004 онд 30.000 төгрөгөөр худалдан авч байсан. Гэрлийн утсаа 2014 онд метрийг нь 13.000 төгрөгөөр худалдан авч байсан юм... 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байрандаа хоночихоод Арвайхээр сумын 8-28-7 тоотод байрлах хашаандаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө очиход манай байшинд хулгай орчихсон байсан. Байшингийн зүүн талын цонхны порчикны шилийг хагалаад байшин дотроос цэнхэр өнгийн 220 войлтоор ажилладаг гагнуурын аппарат, 220 вольтоор ажилладаг кен гэсэн бичигтэй цохилттой дирель, эхнэрийн хар өнгийн түрүүтэй хавар намрын 38 размерийн гутал хулгайд алдсан байхаар нь цагдаад дуудлага өгөхөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Азжаргал гэдэг хүн ирж шалгасан 2016 оны 03 сарын 31-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад байшингийн цонхоо шиллэх гээд очиход манай байшинд ахиж хулгай орж 380 вольтын жанам, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 7 кг Алтан тариан 1-р гурил, улаан, цэнхэр өнгийн алга цүнх хулгайд алдсан байхаар нь орой байсан тул хоночихоод 2016 оны 04 сарын 01-ний өдөр ахиж цагдаад 09 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21, 83, 124 дүгээр хуудас/

Гэрч Л.Ичинноровын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Энэ цүнх манай байшингаас алдсан цүнх мөн байна. Би тухайн цүнхэнд хувцас хийж тавьсан байсан юм... 2016 оны 03 дугаар сарын 31-нд манай байшинд хулгай орсон талаар хэлэхээр гэртээ очиж үзэхэд манай байшингийн зүүн хойд талын цонхыг хагалаад өглөө хулгай орчихсон байсан. Орой 19-өөс 20 цагийн орчим манай нөхөр Баярсайхан утсаар хэлэхдээ манай байшинд хулгай ороод 380 вольтоор ажилладаг жанам, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 7кг алтан тариан 1-р гурил, улаан, цэнхэр өнгийн алга цүнх хулгайд алдсан байхаар нь тэр өдрөө цагдаад хэлээгүй. Маргааш нь буюу 2016 оны 04 сарын 01-ны өдөр цагдаад утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 23, 125 дугаар хуудас/,

Гэрч С.Оюуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна 21 цагийн орчим С.Уртнасан, Ц.Батбаяр нар нь 10 литрийн битонд гурил дүүргээд Уртнасан нь ахынхаасаа авч ирлээ та 10 литрийн бетоныг нь суллаад өгчих гэсэн. Маргааш нь Батбаяр, Уртнасан нар 10 литрийн битоноо аваад манайхаас гарсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа орой 18 цагийн орчим С.Уртнасан Ц.Батбаяр нар нь жанам буюу мотор авч орж ирсэн. Тэгээд С.Уртнасан нь хүний мотор байгаа юм засаж өгөх гэж байгаа юм гэж ярьж байсан. Тэгээд би маргааш нь аргал түүх гээд явчихаад ирсэн чинь мотор буюу жанамаа аваад явсан байсан. Мөн жанам авч ирсэн өдрөөсөө хойш 2, 3 хоногийн дараа С.Уртнасан хар өнгийн түриитэй цахилгаантай гутал гялгар уутнаас гаргаж ирээд барьчихсан энэ манай эгчийн гутал байгаа юм та өмсчих гэсэн. Тухайн гутлыг би 2016 оны 05 дугаар сарын эхээр Замын үүд рүү өмсөж яваад урагдахаар нь хаясан. ... С.Уртнасан нь надад гутал өгдөг өдөр манай гэрт хөх өнгийн цахилгаантай цүнх байхаар нь С.Уртнасангаас энэ юу юм бэ гэхэд С.Уртнасан миний хувцас хийдэг цүнх байгаа юм гэж байсан. Тэр цүнх манайд байгаа. Хар өнгийн түрүүтэй цахилгаантай хавар намрын гутал байсан. Цүнх нь хөх өнгийн хуучин цүнх байсан. Энэ цүнх минийх биш мөн би С.Уртнасангаас худалдаж аваагүй болохоор цүнхээ нэхэмжлэхгүй. ... Би өөрийгөө иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй гэсэн мэдүүлэг...” /1-р хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч С.Бөхцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ц.Батбаяр, С.Уртнасан нарыг хулгай хийсэн гэж мэдэхгүй. Миний мэдэхээр 2016 оны 03 дугаар сарын сүүлээр намайг гэртээ эхнэр Оюунаагийн хамт байхад Уртнасан гялгар уутанд хийсэн түрүүтэй хар өнгийн гутал авч орж ирээд манай эхнэр Оюунд энэ гутлыг өмсчих гэж хэлээд өгсөн.  Дараа нь манай эхнэр хэлэхдээ гурил авч ирсэн гэж хэлж байсан. Уртнасан гутал авч ирснээс хойш 2-3 хоногийн дараа Батбаяр Уртнасан нар жанам буюу мотор авч ирсэн. Цагийг нь сайн санахгүй байна үдээс хойш авч ирсэн. Тэгээд 1 хоноод мотороо аваад явсан. Өөр эд зүйл манай гэрт авч ирсэн зүйл байгаагүй. Би худаг дээр суудаг болохоор өдрийн цагаар гэртээ байдаггүй. ... Би дээрх эд зүйлсийг хаанаас яаж авч ирсэн талаар нь асуугаагүй. Гутлыг С.Уртнасан нь эгчийнх гэж байсан. Гурил өгөхөд нь би байгаагүй. Мотор буюу жанамыг ороомгийг нь янзална гэж байсан. Би хүний юм янзалж өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. ... Ц.Батбаяр, С.Уртнасан нар битоноо аваад гарлаа шүү гээд манайхаас гарсан. Битон нь манай гэрт байсан. ...Ц.Батбаяр манайд өвөлжсөн, С.Уртнасан 03 дугаар сарын сүүлээр 7,8 хоносон. ... эхнэр бид хоёр 2016 оны 05 дугаар сарын эхээр замын үүдэд боржурын үйлдвэр дээр ажиллах гэж явсан. Тухайн үед тэр гутал урагдаад хаясан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30 дугаар хуудас/,

Гэрч X.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 04 дүгээр сарын эхээр намайг гэртээ байхад 16 цагийн орчим гэрийн гадаа цэнхэр өнгийн /санагдаж байна/ гагнуурын жижиг аппарат тавьсан байхаар нь Ц.Батбаяраас хэнийх юм гэхэд Ц.Батбаяр нь манай хүргэн ахынх гэсэн. Тухайн үед С.Уртнасан байхгүй байсан ба тэр гагнуурын аппаратыг Ц.Батбаяр манайд авч ирсэн байх. Үүнээс хойш 2, 3 хоногийн дараа 20 цагийн орчим гэртээ ээж С.Оюуны хамт байхад С.Уртнасан, Ц.Батбаяр манайд орж ирсэн ба С.Уртнасан нилээн согтуу байсан. Ц.Батбаяр нь халамцуу байсан. Тэгээд Ц.Батбаяр, С.Уртнасан нар нь 10 литрийн битонд гурил хийсэн Оюун хоол хийгээрэй гээд байсан. Маргааш нь 10 литрийн битоноо аваад явсан байсан. Тэгээд ганц 2 хоногийн дараа ээж надад хэлэхдээ С.Уртнасан, Ц.Батбаяр нар жанам буюу мотор гээд юм авч ирчихээд аваад явсан гэж надад хэлсэн. Би тухайн жанам буюу моторыг хараагүй. ... гурил, бетон авч ирж өгөхөд ээж байсан ба дараа нь аав гэртээ орж ирсэн гагнуурын аппаратыг ээж аав хараагүй байх. Намайг тамхи татах гээд гэрээс гарахад гэрийн гадаа гагнуурын аппарат байсан ба Ц.Батбаяр нь хүргэн ахынх гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Г.Цэрэнлхамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 4 сарын эхээр өдрийг санахгүй байна. Өглөө 10 цагийн орчим контейнер онгойлгоод байж байтал туранхай шөвгөр нүүртэй бор залуу ганцаараа 10 литрийн оосоргүй хөнгөн цагаан бетон зарна гэхээр нь үнийг асуухад 2000 төгрөгт өгнө гэсэн би тэр залуугаас хулгайн эд зүйл биш биз гэхэд үгүй ээ миний эд зүйл гэхээр нь итгээд 2000 төгрөгөөр 10 литрийн хөнгөн цагаан бетоныг авсан. Би 2000 төгрөгөө нэхэмжлэхгүй гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 4 дүгээр сарын эхээр өдрийг сайн санахгүй байна зах дээр ажлаа хийгээд байж байтал дунд зэргийн нуруутай давхраатай нүдтэй туранхайвтар бор царайтай залуу 14-15 цагийн орчимд манай контейнерт ганцаараа орж ирээд 220, 380 вольтоор ажилладаг жанам авах уу гэхээр нь би үнийг асуухад 30000-40000 төгрөгийн хооронд өгнө гэхээр нь би тэр залууд 25000 төгрөгөөр авъя хулгайн эд зүйл биш үү гэхэд үгүй гэж хэлэхээр нь би жанамыг бэлэн 26000 төгрөгөөр авсан. Манай контейнерт надаас өөр хүн байгаагүй би ганцаараа байсан. Жанам авснаас хойш сарын дараа төлөөлөгч Ч.Отгонжаргал жанам зарсан залуутай хамт ирээд хулгайн эд зүйл гэхээр нь жанамыг өгөөд явуулсан. Тэгэхээр нь хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн. ... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хулгайн хэргийн эд зүйл гэдгийг тухайн үедээ мэдээгүй авсан 26.000 төгрөгөө нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128 дугаар хуудас/,

Гэрч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Монкоо надад хэлэхдээ С.Уртнасан, О.Нямтогтох нарын барьсан утсыг зарчихлаа гээд надад 5000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Тэр мөнгөөр нь Монкоо буюу Нямхүү бид 2 архи авч уусан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 1,74,106 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3,75, 107 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг нэгтгэсэн тогтоолууд /1-р хх-ийн 73,104 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-7, 77-79, 109-111 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 13-14, 112-113, 116-117 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-16, 114, 118-119 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд /1- хх-ийн 17, 115, 120 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №04/27 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №04/05 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 131-132 дугаар хуудас/,

 “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №ӨВР/008 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1-р хх-ийн 169-172, 189-193, 197-221 2-р хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Батбаярын ял шалгах хуудас /1-р хх-ийн 187 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Уртнасангийн ял шалгах хуудас /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Батбаярыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 69-70, 100-101, 157-158, 159-163 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Уртнасанг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 71-72, 102-103, 157-158, 164-167 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч С.Уртнасан нь ялтай байх хугацаандаа шүүгдэгч Ц.Батбаяртай бүлэглэж, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Батбаяр нь С.Уртнасантай бүлэглэж давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р баг 28-07 тоотод байрлах Л.Баярсайханы эзэмшлийн өвлийн байшингийн зүүн талын цонхны шилийг хагалан нэвтрэн орж гагнуурын аппарат, цохилттой өрөм, эмэгтэй хүний гутал, цүнх зэрэг 360000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хууль бусаар нэвтрэн орж жанам, 10 литрийн бетон, 7 кг гурил, цүнх зэрэг 282000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг,

-2016 оны 04 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө гражийн жижиг хаалгыг нь эвдлэн орж уран хөрөө, гэрлийн утас, кен брендийн тасдагч, призер зэрэг 306500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг тус тус нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр хулгайлж иргэн Л.Баярсайханд нийт 948500 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Баярсайханы “... 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 10 цагт дээрхи байшин дээрээ очиход манай байшингийн зүүн тийш харсан вакум цонхны порчикийг нээж хулгай орсон байсан. ... 220 вольтоор ажилладаг гагнуурын аппарат, цахилгаан цохилттой өрөм, эмэгтэй хүний хавар намрын гутал, хар цэнхэр өнгийн канттай цүнх алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “... Манай ажлын байранд өмнө нь 2 удаа хулгай орж багаж хэрэгсэл алдагдаж байсан юм. ... Тэгэхээр нь би “...Хулгай орчихсон байна...” гэж бодоод тойроод гражийнхаа жижиг хаалга руу очтол тэр жижиг хаалганы цоожийг эвдээд гражийн хаалгаар дамжаад ажлын байр луу орсон байсан. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн ... Гар призер /кенний улаан өнгөтэй/, мөн улаан өнгийн тасдагч гриндер, ногоон өнгийн вода нэртэй уран хөрөө, гэрлийн утас 13 метр зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83/, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэгт: “... 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байрандаа хоночихоод Арвайхээр сумын 8-28-7 тоотод байрлах хашаандаа 2016 оны 03 дугаар сарын 31-ний өглөө очиход манай байшинд хулгай орчихсон байсан. Байшингийн зүүн талын цонхны порчикны шилийг хагалаад байшин дотроос цэнхэр өнгийн 220 вольтоор ажилладаг гагнуурын аппарат, 220 вольтоор ажилладаг кен гэсэн бичигтэй цохилттой дрилль, эхнэрийн хар өнгийн түрүүтэй хавар намрын 38 размерийн гутал хулгайд алдсан байхаар нь цагдаад дуудлага өгөхөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч О.Азжаргал гэдэг хүн ирж шалгасан. 2016 оны 03 сарын 31-ний өдөр орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад байшингийн цонхоо шиллэх гээд очиход манай байшинд ахиж хулгай орж 380 вольтын жанам, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 7 кг Алтан тариан 1-р гурил, улаан, цэнхэр өнгийн алга цүнх хулгайд алдсан байхаар нь орой байсан тул хоночихоод 2016 оны 04 сарын 01-ний өдөр ахиж цагдаад 09 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 124/, гэрч Л.Ичинноровын “... Энэ цүнх манай байшингаас алдсан цүнх мөн байна. ... 2016 оны 03 дугаар сарын 31-нд манай байшинд хулгай орсон талаар хэлэхээр гэртээ очиж үзэхэд манай байшингийн зүүн хойд талын цонхыг хагалаад өглөө хулгай орчихсон байсан. Орой 19-өөс 20 цагийн орчим манай нөхөр Баярсайхан утсаар хэлэхдээ манай байшинд хулгай ороод 380 вольтоор ажилладаг жанам, 10 литрийн хөнгөн цагаан бетон, 7кг алтан тариан 1-р гурил, улаан, цэнхэр өнгийн алга цүнх хулгайд алдсан байхаар нь тэр өдрөө цагдаад хэлээгүй. Маргааш нь буюу 2016 оны 04 сарын 01-ны өдөр цагдаад утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 23, 125/, гэрч С.Оюуны  “... 2016 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна 21 цагийн орчим С.Уртнасан, Ц.Батбаяр нар нь 10 литрийн бетонд гурил дүүргээд манай гэрт авч ирээд Уртнасан нь ахынхаасаа авч ирлээ та 10 литрийн бетоныг нь суллаад өгчих гэсэн. ...  Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа орой 18 цагийн орчим С.Уртнасан Ц.Батбаяр нар нь жанам буюу мотор авч орж ирсэн. ... Мөн жанам авч ирсэн өдрөөсөө хойш 2, 3 хоногийн дараа С.Уртнасан шөнө орж ирээд хоносон. Өглөө нь унтаж байхад Уртнасан хар өнгийн түрүүтэй цахилгаантай гутал гялгар уутнаас гаргаж ирээд барьчихсан энэ манай эгчийн гутал байгаа юм та өмсчих гэсэн. ... С.Уртнасан нь надад гутал өгдөг өдөр манай гэрт хөх өнгийн цахилгаантай цүнх байхаар нь С.Уртнасангаас энэ юу юм бэ гэхэд С.Уртнасан нь надад хэлэхдээ миний хувцас хийдэг цүнх байгаа юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 25-27/, гэрч С.Бөхцэнгэлийн “... Миний мэдэхээр 2016 оны 03 дугаар сарын сүүлээр намайг гэртээ эхнэр Оюунаагийн хамт байхад Уртнасан гялгар уутанд хийсэн түрүүтэй хар өнгийн гутал авч орж ирээд манай эхнэр Оюунд энэ гутлыг өмсчих гэж хэлээд өгсөн. ... Дараа нь манай эхнэр хэлэхдээ гурил авч ирсэн гэж хэлж байсан. Уртнасан гутал авч ирснээс хойш 2-3 хоногийн дараа Батбаяр Уртнасан нар жанам буюу мотор авч ирсэн. ... эхнэр бид 2 2016 оны 05 дугаар сарын эхээр замын үүдэд боржурын үйлдвэр дээр ажиллах гэж явсан. Тухайн үед тэр гутал урагдаад хаясан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 28-30/, гэрч X.Доржхандын “... 2016 оны 04 дүгээр сарын эхээр намайг гэртээ байхад 16 цагийн орчим гэрийн гадаа цэнхэр өнгийн /санагдаж байна/ гагнуурын жижиг аппарат тавьсан байхаар нь Ц.Батбаяраас хэнийх юм гэхэд Ц.Батбаяр нь манай хүргэн ахынх гэсэн. ... Тэгээд Ц.Батбаяр, С.Уртнасан нар нь 10 литрийн бетонд гурил хийсэн Оюун хоол хийгээрэй гээд байсан. ... Тэгээд ганц 2 хоногийн дараа ээж надад хэлэхдээ С.Уртнасан, Ц.Батбаяр нар жанам буюу мотор гээд юм авч ирчихээд аваад явсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/, гэрч Ц.Отгонбаярын “... Монкоо надад хэлэхдээ С.Уртнасан, О.Нямтогтох нарын барьсан утсыг зарчлаа гээд надад 5000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 33-34/, гэрч Г.Цэрэнлхам, Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд /1-р хх-ийн 37, 138/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /1-р хх-ийн 1,74,106/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3,75, 107/, Эрүүгийн хэрэг нэгтгэсэн тогтоолууд /1-р хх-ийн 73,104/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-7, 77-79, 109-111/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 13-14, 112-113, 116-117/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-16, 114, 118-119/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд /1- хх-ийн 17, 115, 120/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №04/27 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 50-51/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №04/05 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 131-132/, “Ашид билгүүн” ХХК-ий 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №ӨВР/008 дугаартай үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 85-86/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно..,

Шүүгдэгч Ц.Батбаяр, С.Уртнасан нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Батбаяр, С.Уртнасан нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Батбаяр нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн  2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан /1-р хх-ийн 187/ байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хамаарагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Батбаяр нь хохирогч Л.Баярсайханд 350.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь Ц.Батбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгч С.Уртнасан нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй, хохирогч нь шүүгдэгч С.Уртнасангаас хохирол нэхэмжилж байгаа болохыг тус тус дурьдав.

  Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ц.Батбаярыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч
Б.Батбаярын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч С.Уртнасангийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд шүүгдэгч С.Уртнасанг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдээгүй, ялтай байдлын хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэж тайлбарлаж байгаа боловч “... шүүгдэгч С. Уртнасан нь Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялаа биечлэн эдэлж байгаад 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан...” бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг  энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна...” гэж хуульчилжээ. Иймд шүүгдэгч С.Уртнасангийн эдлээгүй үлдсэн ялыг өршөөлд оруулж сулласан. Харин шүүгдэгч С.Уртнасангийн ялгүй болох хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь дуусаагүй байна.  

Шүүгдэгч С.Уртнасанд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг арилгаагүй зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Уртнасангийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Delsey гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, жанам 1 ширхэг, 10 литрийн битон 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Баярсайханд буцаан олгож, Шүүгдэгч Ц.Батбаярын 89 хоног, шүүгдэгч С.Уртнасангийн 78 хоног цагдан хоригдсон хугацааг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурьдав.

Хохирлын талаар: Хохирогч Л.Баярсайханд нийт 948.500 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс жанам 250.000 төгрөг/, битон /10.000 төгрөг/, цүнх /15.000 төгрөг/ зэрэг эд зүйлс нь  эд мөрийн баримтаар хураагдсаныг хохирогч нь хохиролдоо тооцуулж буцааж авна гэсэн, мөн шүүгдэгч Ц.Батбаяр нь хохирогчид 350.000 төгрөгийн хохирол төлсөн байна. Иймд хохиргчид учирсан 948.500 төгрөгийн хохирлоос  625.000 төгрөг хасаж, үлдэх 323.500 төгрөгийг шүүгдэгч С.Уртнасангаас гаргуулж хохирогч Л.Баярсайханд олгох нь зүйтэй гэж үзсэн болно.    

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн Байцаан  Шийтгэх  Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Жоов овгийн Цэдэндоржийн Батбаяр, Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасан нарыг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг  хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Жоов овгийн Цэдэндоржийн Батбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Буухиа овгийн Сандагдоржийн Уртнасанг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч С.Уртнасанд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батбаярд  оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батбаярын цагдан хоригдсон 89, С.Уртнасангийн цагдан хоригдсон 78 хоногийг  ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулж тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Delsey гэсэн бичигтэй цүнх 1 ширхэг, жанам 1 ширхэг, 10 литрийн битон 1 ширхгийг хохирогч Л.Баярсайханд буцаан олгосугай.     

6. Шүүгдэгч Ц.Батбаяр нь хохирогч Л.Баярсайханд 350.000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь Ц.Батбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Уртнасангаас 323.500 төгрөг гаргуулж хохирогч Л.Баярсайханд олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батбаярт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2  жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ц.Батбаярын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ц.Батбаярт мэдэгдсүгэй

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Уртнасанд авсан цагдан хорих, шүүгдэгч Ц.Батбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МАНДАХБАЯР