Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Э.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Х.Батзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,

Улсын яллагч А.Баясгалан

Шүүгдэгч Г.С*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмээлч овогт Г******* С*******д холбогдох эрүүгийн 2131000440043 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 19******* оны 09 дугаар сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* сумын 7 дугаар баг Минжинхангай дууш гудамжны ******* тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай боловч Сэлэнгэ аймаг, ******* сумын 2 дугаар багийн задгайд Чулуун нуга нэртэй газарт түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй,

Эмээлч овогт Г******* С******* /РД:МЭ*******091071/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

      Шүүгдэгч Г.С******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сум, 2-р баг, Чулуун нуга гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн Б.Г биеийн бүсэлхийн баруун хэсэгт хутгалж, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь бүсэлхийн баруун хэсгийн шарх, тархи доргилт, хуйх болон нүүрний цус хуралт бүхий гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн Б.Б цээжний ар хэсэгт нь 2 удаа хутгалж биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун цээжний хөндийн хий цус хуралт, баруун уушигны шалчийлт, цээжний ар хэсгийн 2 шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

      Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.С*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн хэрэг гарах орой Бямбажав, Ганболд хоёр над дээр нэг шил архитай ирсэн, надад хүний захисан нэг архи байсан, тэрийг зээлүүлчих гээд нөгөө хоёр гуйгаад байсан, тэр архийг задалж нэмж уусан, ...архи ууж байгаад таньдаг айлындаа очиж архи уухаар болоод айл руугаа очсон, Машинд Бямбажав надтай маргалдаад намайг зодно гээд дайраад байсан. Гэрийн унинд байсан хайчийг аваад нүдийг чинь ухна гэж над руу дайрахаар нь би ширээн дээр байсан хутгыг авсан. Тэгээд би Бямбажавыг хутгаар нэг удаа хатгасан. Прокуророос сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эмчилгээний зардлыг бүгдийг төлж барагдуулсан. Хохирогч нарын эмчилгээний зардалд нийлээд 1.500.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа би эгч рүүгээ залгаад хүн хутгалчихлаа гэж хэлээд эгч эмнэлгийн тусламж дуудсан...” гэжээ,

Шүүгдэгч Г.С*******ийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Болсон хэргийн талаар ярихад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед байх манай гэрт буюу ******* сумын 1 дүгээр баг “Чулуун нуга” гэх газарт Ганболд, Бямбажав хоёр архи уучихсан нэлээд согтуу байдалтай ирсэн юм. Ингээд тэр хоёр манай гэрт ирэхэд 2 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи авч ирсэн бөгөөд бид гурав авч ирсэн архийг нь хувааж ууцгаасан юм. Архи ууж байхад Ганболд би сая Энхталд / *******/ сумын төвд хүн зодчихоод ирсэн одоо чамайг зодно шүү гээд намайг элдэв үгээр хэлж доромжлоод байсан. Тэгээд Ганболд, Бямбажав бид гэрээс гарч Нямжавын гэрт очиж авч очсон архиа гэрийн эзэнтэй хувааж уугаад үлдсэн тал шилтэй архиа авч буцаж манай гэрт очсон юм. Гэртээ ирсний дараа би Бямбажав, Ганболд нар хоорондоо маргалдаад байсан ба би маргааныг болиулж одоо бүгдээрээ унтаж амаръя гэж хэлэхэд Ганболд намайг дахин хэл үгээр доромжлоод гартаа хар бариултай хайч бариад нүдийг чинь ухна шүү гээд байсан ба би одоо болио гэж хэлээд Ганболдод ууж байсан архинаас хийж өгөхөд шууд миний нүүр лүү цацаж чи миний унтаж хэвтэхийг заах юм уу гэж хэлээд эхлээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод авахаар нь гэрийн гэрийн жижиг шүүгээн дээр байсан улаан хүрэн өнгийн модон бариутай хутгыг авч Г ар нурууны хэсэг рүү 2 удаа хатгачихсан юм. Бямбажав тухайн үед бид хоёрыг салгах гэж дундуур орж ирээд миний барьж байсан хутганд биеийн ар далны хэсгээр хатгуулчихсан юм. Би өөрийн төрсөн эгч Буянжаргал руу залгаж би танай малчин Ганболд, Бямбажав нарыг уурандаа хутгалчихлаа хурдан эмнэлэг дуудаарай гэж хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид 3 нэг газар мал малладаг. Тэрнээс найз нөхөд төрөл садангийн холбоо байхгүй. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр С*******, Бямбажав бид гурав малын ажлаа дуусгаад Бямбажав бид 2 баярын юм цуглуулах гээд ******* сумын төв орсон. Дэлгүүрээс юмнуудаа аваад 2 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи аваад гэр лүү буцсан. Тэгээд 21 цагийн үед архиа С******* Бямбажав бид гурав хувааж уугаад таарсан. Тэгээд юу ч санахгүй байсан бөгөөд бид гурваас өөр хүн байгаагүй, С*******ийн гэрт уусан. Юунаас болж маргалдсан яаж зодуулснаа ч санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт ирчихсэн байсан. Миний нүүр хөхөрч хавдсан дух хагаран шилбэнд хутгалуулсан бөөрөнд хутгалуулсан байна. Надад санаж байгаа юу ч байхгүй байна. Архи уусан болохоор намайг хэн зодсоныг санахгүй байна. Би тэр хоёртой өс хонзонгийн асуудал байхгүй. Надад нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-24 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганболд, С******* нар нь манай саахалт Бат-Очир гэх хүний малыг малладаг бөгөөд Ганболд нь ирээд 5-6 хонож байгаа. С******* нь ажиллаад удаж байгаа. Өчигдөр буюу 2021 оны 02 сарын 05-ны өдөр малын ажил дуусгаад эхнэр хүүхдийн хамт мөн Ганболдыг дагуулаад ******* сумын төв орсон. Тэгээд цагаан сарын эд зүйл юм аа цуглуулаад Ганболд “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авсан байсан. Тэгээд буцаад хариад эхнэр хүүхдүүдээ буулгаад Г хамт С*******ийн гэрт очсон. Манай гэр С*******ийн гэрээс ойролцоогоор 500 метрийн зайтай байдаг. Тэгээд С*******ийн гэрт ороод бид 3 архиа хувааж уусан. 20-21 цагийн үед байх Ганболд С******* 2 гэнэт маргалдаад бие биеийгээ Монголд жижиг том шоронгоор яваа гээд маргалдаад байсан. Бид 3 хоёр шил архиа дуусгаад Нямжав гэх айлд очиж 1 шил архи уугаад буцаад бид 3 С*******ийнд ирсэн бөгөөд хоорондоо маргалдаад яваад байсан ба гэрт ороод хоорондоо шууд зодолдсон. Би дундуур нь ороод зогсоож салгасан боловч дахиад зодолдож эхэлсэн. Тухайн үед 23 цагийн үед байсан байх С******* нь хутгаар Г баруун бөөр хэсэг рүү хутгалаад нүүр лүү нь цохиод байхаар нь би босож салгаад Ганболдыг босгох гэтэл С******* миний дал хэсэг рүү 2 удаа хутгалсан. Тэгээд би ухаан алдаад юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан. Тэр 2 юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би том чи том гээд л байсан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

Гэрч Х.Э 2021 оны 02 дугаар сарын 06-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 05 минутад 99372010 гэсэн утаснаас эмнэлэгт хүн хутгалуулсан, зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу би хэрэг болсон гэх газар луу явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг Чулуун нуга гэдэг газар байсан. Дуудлагын газарт 04 цагт очиход Ганболд С******* гэх хүмүүс унтаж байсан. С*******ийг сэрээгээд юу болсон талаар асуухад согтуу юм хариулж чадахгүй байсан. Би Ганболдыг сэрээх гээд татахад хувцас нил цус болсон байсан. Би бүх хувцсыг нь тайлаад биед нь үзлэг хийхэд баруун бөөрний дээд талд цус нь нөжрөөд тогтсон. Цус их алдсан, хурц зүйлээр зүсэгдсэн, гүн сорвитой байсан. Ганболд их согтолттой биеэ үзүүлэхгүй байсан. Би шархыг нь цэвэрлээд машинд суулгаад аваад явсан. Эмнэлэг дээр 2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутанд ирсэн дахин шархыг цэвэрлээд шархны гүнийг хэмжиж үзээд Дархан-Уул аймаг руу явсан нь дээр гээд эмнэлгийн машинтай явуулсан. Надад хэн нэгэн зодолдсон талаараа хэлээгүй....” гэж мэдүүлэг, /хх-ийн 34 дугаар хуудас/,

Гэрч Б.Б 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэрэг гардаг шөнө буюу 2021 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө би гэртээ амарч байх үед буюу 02 цагийн үед манай төрсөн дүү С******* над руу утсаар залгаад “Ганболд согтуу ирчхээд хайч бариад над руу дайраад байхаар нь би хутга аваад Ганболдыг хутгачихлаа түргэн дуудаад өгөөч эгчээ” гэж ярьж мэдсэн юм. Тэгээд өглөө Ганболд, Бямбажав нарыг авч сумын эмнэлэгт авч ирсэн байсан. Тэгээд би Ганболд, Бямбажав нарыг ойрхноор нь Дархан-Уул аймаг руу хувийн машинаар авч яваад тэдэнд эмчилгээ оношилгоо хийлгэж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт тус бүр 400 мянган төгрөг төлж эмнэлэгт хэвтүүлсэн. Ганболд Бямбажав нарыг эмнэлэгт хэвтэж байхад эргэж тойрч хоол ундыг нь дөхүүлж өгөөд л явж байсан. Хэрэг гарахаас 5 хоногийн өмнө миний дүү С*******д туслахаар ажиллаж байсан туслах малчин юм. Бямбажав нь манай хувийн малчин, садан төрлийн холбоогүй. Ганболд гэрт нь байсан хайч аваад С******* рүү чиний нүдийг ухна гээд дайраад байхаар нь С******* гэртээ байсан хутгыг аваад Ганболдыг хатгачихсан байсан гэж ярьж байсан. Харин Бямбажавтай бол хэрэлдэж маргалдсан зүйлгүй салгах гэж байгаад хутгалуулсан гэж манай дүү С******* надад ярьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Б.Г биед бүсэлхийн баруун хэсгийн шарх, тархи доргилт, хуйх болон нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Г биед илэрсэн бүсэлхийн баруун хэсгийн шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
  3. Б.Г биед илэрсэн тархи доргилт, хуйх болон нүүрний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Б.Г биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэх  /хх-ийн *******-42 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Б.Б биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх,баруун цээжний хөндий хий цус хуралт, баруун уушгины шалчийлт, цээжний ар хэсгийн 2 шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн 2 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд баруун далны дээд хэсгийн шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн байна.
  3. Б.Б биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
  4. Б.Б биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 47-48 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Б өмсөж байсан гэх хар, хөх өнгийн урдаа цахилгаантай цамц нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Цэнхэр өнгийн ноосон цамцны баруун ханцуйнаас баруун тийш 40см хэмжээтэй зайд 13x9 см хэмжээтэй гэмтэл үүссэн. Ноосон цамцны баруун мөрнөөс зүүн тийш 8см зайд 11,5х5,5х10,5см хэмжээтэй гэмтэл үүссэн. Цамцны зүүн мөрнөөс баруун тийш 9см зайд 4хЗх7см хэмжээтэй гэмтэл үүссэн. Уг цамцны ар хэсэгт зүүн суганаас баруун тийш 21 см зайд 2,5х0,5см хэмжээтэй гэмтэл үүссэн. Баруун суганаас зүүн тийш 12см зайд 3x0,5 см хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна.

3.Цэнхэр өнгийн ноосон цамцны баруун талын суганы хэсэг, баруун, зүүн мөрөнд үүссэн гэмтлүүд утасны зах ирмэг нэгэн жигд бус суналттай оёдол оёосоор тасарсан, утасны зах ирмэг бохирлогдоогүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна

Цэнхэр өнгийн ноосон цамцны ар хэсэгт зүүн суганаас баруун тийш 21 см зайд 2,5х0,5см хэмжээтэй, баруун суганаас зүүн тийш 12см зайд 3x0,5 см хэмжээтэй зүүн суганаас баруун тийш 21 см зайд 2,5х0,5см хэмжээтэй гэмтлийн зах ирмэгийн хэсэг тэгшхэн, утаснууд жигд тасарсан, хөврөлтгүй ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэдэг, хоёр үзүүрлүүгээ нарийссан шинжийг агуулж байна. Энэ төрлийн гэмтэл нь хурц, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх тул шинэ зүсэгдэлт байна

4.Цэнхэр өнгийн ноосон цамцны ар нуруу хэсэгт үүссэн гэмтлүүдийг хэргийн газрын үзлэгээр түр хураан авсан улаан хүрэн өнгийн бариултай ажлын хэсэг нь 12 см урт, бариул хэсэг нь 11 см урт, нийт 23 см урттай хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Г биед тухайн үед тархи доргилт, бүсэлхий нурууны баруун хэсэгт хатгагдсан шарх, баруун өвдөгний доод хэсэг, духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, нүүр болон баруун нүдний зовхи цус хуралт, хаван хавдартай гэмтлүүд учирсан байна

2.Б.Г биед учирсан бүсэлхий нурууны болон баруун өвдөг, духны шархнууд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, нүүр болон баруун нүдний зовхины хаван, цус хуралт дархи доргилт зэрэг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тус тус үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна

4.”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно

5.Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч Д.Туяа нь 109 дугаартай дүгнэлтэнд гэмтлийн зэргийг хөнгөн гэж гаргасан нь үндэслэлтэй байна...” гэх /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1306 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ Ганболд ” гэсэн хаягтай цус, "Бямбажав ” гэсэн хаягтай цус, “ С*******” гэсэн хаягтай цус зэргээс спиртийн агууламж илрээгүй...” гэх  /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-09 дүгээр хуудас/, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11, 12 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, /хх-ийн 14-15 дугаар хуудас/, бусад газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 119 дүгээр хуудас/, зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 120 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 121 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 135-140 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 156-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* сум, 2-р баг, Чулуун нуга гэх газарт байрлах гэртээ хамт мал маллагдаг Б.Ганболд, Б.Бямбажав нартай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, архидан согтуурсан үедээ хохирогч Б.Ганболдтой маргалдаж улмаар Б.Г толгойн тус газар нь гараараа цохиж тархи доргилт, нүүр болон баруун нүдний зовхи цус хуралт, хаван, хавдар бүхий гэмтэл учруулж, мөн түүнийг хутгаар хатгаж нурууны бүсэлхийний баруун хэсэгт хатгагдсан шарх, баруун өвдөгний доод хэсэг, духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан;

Мөн тэдний хоорондох маргаан, зодооныг нь салгах гэж оролцсон хохирогч Б.Б цээжний ар хэсэгт нь 2 удаа хутгалж биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, баруун цээжний хөндийн хий цус хуралт, баруун уушигны шалчийлт, цээжний ар хэсгийн 2 шарх бүхий хүнд гэмтлийг зэвсэг хэрэглэж санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Г.С*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хэрэг гарах орой Б.Ганболд, Б.Бямбажав бид нар хамт архи уусан, машинд Бямбажав налтай маргалдаад намайг зодно гээд дайраад байсан,  гэрийн унинд байсан хайчийг аваад нүдийг чинь ухна гэж над руу дайрахаар нь би ширээн дээр байсан хутгыг авсан. Тэгээд би Бямбажавыг хутгаар нэг удаа хатгасан. Прокуророос сонсгосон зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед эмчилгээний зардлыг бүгдийг төлж барагдуулсан. Хохирогч нарын эмчилгээний зардалд нийлээд 1.500.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа би эгч рүүгээ залгаад хүн хутгалчихлаа гэж хэлээд эгч эмнэлгийн тусламж дуудсан. ...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч Г.С*******ийг 2021 оны 04 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед байх манай гэрт буюу ******* сумын 1 дүгээр баг “Чулуун нуга” гэх газарт Ганболд, Бямбажав хоёр архи уучихсан нэлээд согтуу байдалтай ирсэн юм. Ингээд тэр хоёр манай гэрт ирэхэд 2 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи авч ирсэн бөгөөд бид гурав авч ирсэн архийг нь хувааж ууцгаасан юм. ...Ганболдод ууж байсан архинаас хийж өгөхөд шууд миний нүүр лүү цацаж чи миний унтаж хэвтэхийг заах юм уу гэж хэлээд эхлээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохиод авахаар нь гэрийн гэрийн жижиг шүүгээн дээр байсан улаан хүрэн өнгийн модон бариултай хутгыг авч Г ар нурууны хэсэг рүү 2 удаа хатгачихсан юм. Бямбажав тухайн үед бид хоёрыг салгах гэж дундуур орж ирээд миний барьж байсан хутганд биеийн ар далны хэсгээр хатгуулчихсан юм. Би өөрийн төрсөн эгч Буянжаргал руу залгаж би танай малчин Ганболд, Бямбажав нарыг уурандаа хутгалчихлаа хурдан эмнэлэг дуудаарай гэж хэлсэн байгаа...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Б.Г 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний нүүр хөхөрч хавдсан, дух хагаран, шилбэ, бөөрөнд хутгалуулсан байна. Надад санаж байгаа юу ч байхгүй байна. Архи уусан болохоор намайг хэн зодсоныг санахгүй байна. Би тэр хоёртой өс хонзонгийн асуудал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Б.Б 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С*******ийн гэрт ороод бид 3 архиа хувааж уусан. 20-21 цагийн үед байх Ганболд, С******* 2 гэнэт маргалдаад бие биенийгээ Монголд жижиг том шоронгоор яваа гээд маргалдаад байсан. Бид 3 хоёр шил архиа дуусгаад Нямжав гэх айлд очиж 1 шил архи уугаад буцаад бид 3 С*******ийнд ирсэн бөгөөд хоорондоо маргалдаж явж байгаад гэрт ороод хоорондоо шууд зодолдсон. Би дундуур нь ороод зогсоож салгасан боловч дахиад зодолдож эхэлсэн. Тухайн үед 23 цагийн үед байсан байх С******* нь хутгаар Г баруун бөөр хэсэг рүү хутгалаад нүүр лүү нь цохиод байхаар нь би босож салгаад Ганболдыг босгох гэтэл С******* миний дал хэсэг рүү 2 удаа хутгалсан. Тэгээд би ухаан алдаад юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан. Тэр 2 юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Би том чи том гээд л байсан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

Гэрч Х.Э 2021 оны 02 дугаар сарын 06-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 05 минутад 99372010 гэсэн утаснаас эмнэлэгт хүн хутгалуулсан, зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу би хэрэг болсон гэх газар луу явсан бөгөөд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг Чулуун нуга гэдэг газар байсан. Дуудлагын газарт 04 цагт очиход Ганболд С******* гэх хүмүүс унтаж байсан. С*******ийг сэрээгээд юу болсон талаар асуухад согтуу юм хариулж чадахгүй байсан. Би Ганболдыг сэрээх гээд татахад хувцас нил цус болсон байсан. Би бүх хувцсыг нь тайлаад биед нь үзлэг хийхэд баруун бөөрний дээд талд цус нь нөжрөөд тогтсон. Цус их алдсан, хурц зүйлээр зүсэгдсэн, гүн сорвитой байсан. Ганболд их согтолттой биеэ үзүүлэхгүй байсан. Би шархыг нь цэвэрлээд машинд суулгаад аваад явсан. Эмнэлэг дээр 2021 оны 02 дугаар сарын 06-ны өглөө 07 цаг 30 минутанд ирсэн дахин шархыг цэвэрлээд шархны гүнийг хэмжиж үзээд Дархан-Уул аймаг руу явсан нь дээр гээд эмнэлгийн машинтай явуулсан. Надад хэн нэгэн зодолдсон талаараа хэлээгүй....” гэж мэдүүлгээр,

Гэрч Б.Б 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэрэг гардаг шөнө буюу 2021 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө би гэртээ амарч байх үед буюу 02 цагийн үед манай төрсөн дүү С******* над руу утсаар залгаад “Ганболд согтуу ирчихээд хайч бариад над руу дайраад байхаар нь би хутга аваад Ганболдыг хутгачихлаа түргэн дуудаад өгөөч эгчээ” гэж ярьж мэдсэн юм. Тэгээд өглөө Ганболд, Бямбажав нарыг авч сумын эмнэлэгт авч ирсэн байсан. Тэгээд би Ганболд, Бямбажав нарыг ойрхноор нь Дархан-Уул аймаг руу хувийн машинаар авч яваад тэдэнд эмчилгээ оношилгоо хийлгэж Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт тус бүр 400 мянган төгрөг төлж эмнэлэгт хэвтүүлсэн. Ганболд Бямбажав нарыг эмнэлэгт хэвтэж байхад эргэж тойрч хоол ундыг нь дөхүүлж өгөөд л явж байсан. Хэрэг гарахаас 5 хоногийн өмнө миний дүү С*******д туслахаар ажиллаж байсан туслах малчин юм. Бямбажав нь манай хувийн малчин, садан төрлийн холбоогүй. Ганболд гэрт нь байсан хайч аваад С******* рүү чиний нүдийг ухна гээд дайраад байхаар нь С******* гэртээ байсан хутгыг аваад Ганболдыг хатгачихсан байсан гэж ярьж байсан. Харин Бямбажавтай бол хэрэлдэж маргалдсан зүйлгүй салгах гэж байгаад хутгалуулсан гэж манай дүү С******* надад ярьж өгсөн...” гэх мэдүүлгээр,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Б.Г биед бүсэлхийн баруун хэсгийн шарх, тархи доргилт, хуйх болон нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.
  2. Б.Г биед илэрсэн бүсэлхийн баруун хэсгийн шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
  3. Б.Г биед илэрсэн тархи доргилт, хуйх болон нүүрний цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
  4. Б.Г биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэх  /хх-ийн *******-42 дугаар хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

  1. Б.Б биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх,баруун цээжний хөндий хий цус хуралт, баруун уушгины шалчийлт, цээжний ар хэсгийн 2 шарх тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн 2 удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд баруун далны дээд хэсгийн шарх нь цээжний хөндийд нэвтэрсэн байна.
  3. Б.Б биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл болно.
  4. Б.Б биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт:

Шинжилгээнд ирүүлсэн ууттай зүйлийг нээж үзэхэд улаан хүрэн өнгийн хайрцагтай зүйл нэг ширхэг, цэнхэр өнгийн ноосон цамц нэг ширхгийг ирүүлсэн байна...” гэх,

Дүгнэлт хэсэгт:

1.Б.Б өмсөж байсан гэх урдаа цахилгаантай цамц нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Цэнхэр өнгийн ноосон цамцны баруун ханцуйнаас баруун тийш 40см хэмжээтэй зайд 13x9 см хэмжээтэй гэмтэл үүссэн. Ноосон цамцны баруун мөрнөөс зүүн тийш 8см зайд 11,5х5,5х10,5см хэмжээтэй гэмтэл үүссэн. Цамцны зүүн мөрнөөс баруун тийш 9см зайд 4хЗх7см хэмжээтэй гэмтэл үүссэн. Уг цамцны ар хэсэгт зүүн суганаас баруун тийш 21 см зайд 2,5х0,5см хэмжээтэй гэмтэл үүссэн. Баруун суганаас зүүн тийш 12см зайд 3x0,5 см хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна.

3.Цэнхэр өнгийн ноосон цамцны баруун талын суганы хэсэг, баруун, зүүн мөрөнд үүссэн гэмтлүүд утасны зах ирмэг нэгэн жигд бус суналттай оёдол оёосоор тасарсан, утасны зах ирмэг бохирлогдоогүй байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна

Цэнхэр өнгийн ноосон цамцны ар хэсэгт зүүн суганаас баруун тийш 21 см зайд 2,5х0,5см хэмжээтэй, баруун суганаас зүүн тийш 12см зайд 3x0,5 см хэмжээтэй зүүн суганаас баруун тийш 21 см зайд 2,5х0,5см хэмжээтэй гэмтлийн зах ирмэгийн хэсэг тэгшхэн, утаснууд жигд тасарсан, хөврөлтгүй ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэдэг, хоёр үзүүрлүүгээ нарийссан шинжийг агуулж байна. Энэ төрлийн гэмтэл нь хурц, иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх тул шинэ зүсэгдэлт байна

4.Цэнхэр өнгийн ноосон цамцны ар нуруу хэсэгт үүссэн гэмтлүүдийг хэргийн газрын үзлэгээр түр хураан авсан улаан хүрэн өнгийн бариултай ажлын хэсэг нь 12 см урт, бариул хэсэг нь 11 см урт, нийт 23 см урттай хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэснээр, /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Г биед тухайн үед тархи доргилт, бүсэлхий нурууны баруун хэсэгт хатгагдсан шарх, баруун өвдөгний доод хэсэг, духны зүүн хэсэгт зүсэгдсэн шарх, нүүр болон баруун нүдний зовхи цус хуралт, хаван хавдартай гэмтлүүд учирсан байна

2.Б.Г биед учирсан бүсэлхий нурууны болон баруун өвдөг, духны шарх нууд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, нүүр болон баруун нүдний зовхины хаван, цус хуралт дархи доргилт зэрэг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тус тус үүссэн байх боломжтой.

3.Дээрхи гэмтлүүд нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна

4.ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно

5.Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч Д.Туяа нь 109 дугаартай дүгнэлтэнд гэмтлийн зэргийг хөнгөн гэж гаргасан нь үндэслэлтэй байна...” гэснээр, /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-09 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга, хөх өнгийн ханцуйтай цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлсийг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/ хохирогч Б.Г эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх /хх-ийн 76-87 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн, хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Г.С*******ийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь энэ шинжийг хангасан хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга ашиглаж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь үйл баримтаар тогтоогдсон бөгөөд, хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай хүйтэн зэвсэг юм.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, энэ хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. 

Шүүгдэгч Б.С*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Хохирогч Б.Ганболд, Б.Бямбажав нар нь шүүгдэгч Г.С*******ээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн байна.

мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар хохирлын талаарх баримт хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Г.С*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.С******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Г.С*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4-т заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Г.С*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж тус тус шийтгэж,

2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.С*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй, ажлын хэсэг нь 12 см урт, бариул хэсэг нь 11 см урт, нийт 23 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Эмээлч овогт Г******* С*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.С*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.

3.2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуун цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.С*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил, 4 сар, 10 хоногийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С*******д оногдуулсан 1 жил, 4 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн иштэй, ажлын хэсэг нь 12 см урт, бариул хэсэг нь 11 см урт, нийт 23 см урттай нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6. Шүүгдэгч Г.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэхүү хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

                                  ШҮҮГЧИД                          Г.ГЭРЭЛТ-ОД

 

                                                                             Э.ОЮУНТУНГАЛАГ