Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг

Хохирогч: Д.О

Шүүгдэгч: Д.Б, Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Б, Говогт Гын Э нарт холбогдох 1812002080143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, өвөө, эмээ, эгч, дүү нарын хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Татуур гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дгийн Б /РД:../

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Аптан-Овоо багийн Овооны-Өвөр гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Говогт Гын Э /РД:../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б, Г.Э нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гаднаас иргэн Д.Оын эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд: Хохирогч Д.Оын шүүх хуралдаанд мэдүүлсэн: Би 2017 оны 5 сард хүүхдэдээ мотоцикль авч өгөөд 11 сард нь 5 давхар байрны тэндээс хулгайд алдчихаад 2018 оны 02 дугаар сард олсон. Мотоциклио алдсаныхаа дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргаад Баттогтох гэх цагдаад шалгуулаад, алдсан газраа зааж өгөөд камерыг нь шүүлгээд олдоогүй. Дараа нь Цэнхэр сумаас зарж байгаа мотоцикль байсан чинь манай мотоцикль байсан. Тэр хүн нь манай хөрш айлын хүнд зарсан байсан. Тэгээд би Баттогтох гэх байцаагч руу яриад мотоциклио оллоо, энэ мотоциклийг одоо та нарт аваачиж өгье гэсэн чинь байж байг, та зургийг нь аваад ир гэхээр нь би зургийг нь дараад авчирч өгсөн. Дараа нь Баттогтох байцаагч энэ хоёр хүүхдийг дуудаж байцаалт авсан байх гэв.

Мөрдөн байцаалтын шатанд 1812002080143 дугаартай эрүүгийн хэргээс:

Хохирогч Д.Оын мэдүүлсэн: ...Манайх 2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн захаас Мустанг-5 маркийн мотоцикль шинээр нь 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хүү А.П хөдөөнөөс аймгийн төв рүү мотоцикльтой ирээд аймгийн төвд байрлах 28 дугаар байрны гадаа мотоциклио орхиод өглөө нь болсон чинь мотоцикль нь алга болсон байсан. Түүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын эхээр манай хүүтэй хамт аймгийн төвд орж ирсэн Б гэх хүн Архангай аймгийн Цэнхэр сумын төвд явж байгаад манай мотоциклийг хүн унаад явж байхад нь таарсан байсан. Тэгээд манайд мэдэгдэж би тэр хүнтэй нь уулзахад Цэнхэр сумын иргэн Д овогтой Б гэх залуу манай мотоциклийг нэг хүний хамтаар хулгайлсан гэж хэлсэн. Тэр залуучууд манай мотоциклийг их хуучин болгож кроп болон бусад эд ангийг нь эвдэж явах боломжгүй болгосон байсан. Түүнээс хойш манай мотоциклийн хохирлыг төлнө гээд 340.000 төгрөг өгчихөөд дахин эргэж ирээгүй. Тийм учраас цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Манайх ногоон өнгийн Мустанг маркийн шинэ мотоцикпь алдсан. Би мотоцикпио 1.750.000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд энэ үнээр нь үнэлж байгаа. Одоо манай мотоцикль явах боломжгүй болсон бөгөөд тэр хулгай хийсэн хүмүүст мотоциклио өгөөд оронд нь шинээр нь мотоцикль авахуулах гэсэн юм. Би гомдолтой байгаа. Алдсан мотоцикпио шинээр нь авмаар байна, зүгээр байсан мотоциклийг хулгайлж эвдсэн байсан. Б гэх хүн нэг залуугийн хамтаар бүлэглэн хулгайлсан байсан түүнийгээ ч хүлээн зөвшөөрч надад хийсэн хэргээ ярьсан. Мөн алдсан мотоциклио хайж явсан зардал мөнгөө нэхэмжилж байна. Манай мотоцикль одоо манай гэрт байгаа бөгөөд явах боломжгүй болсон. Тэр хулгайлсан хүмүүс манай мотоциклийг хүнд зарсан байхад нь олж авсан. Эдгээр хүмүүс манай мотоциклийн хохирлыг төлнө гэж явсаар байгаад өдий хүрлээ...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуу/

Хохирогч Д.Оын дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2017 оны 11 сард Архангай аймгийн Э сум 3 дугаар баг 28 дугаар байрны гаднаас би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайд алдсан. Миний мотоциклийг тухайн үед манай хүү П унаж аймгийн төв рүү орж ирээд хулгайд алдчихсан юм. Миний мотоциклийг Цэнхэр сумын харъяат Г.Э, Д.Б гэх хоёр хүүхэд хулгайлсан байсан. Г.Э, П.Б нар миний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна. Г.Э, Д.Б нар нь миний мотоциклийг хулгайлж унаж яваад мотор, кропыг эвдсэн учраас би шинэ мотоцикль авахуулна. Би уг мотоциклийг 2017 оны 05 дугаар сард шинээр нь 1.750.000 төгрөгөөр худалдан авсан юм. Уг мотоциклийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хулгайд алдсан. Тухайн үед миний мотоцикль ер нь бол шинээрээ байсан бөгөөд унаад нэг их удаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч Г.Зын мэдүүлсэн: ...2017 оны 11 сард санагдаж байна, би цэргээс ирээд удаагүй байсан. Нэг орой Б, Э хоёр над руу залгаад чи хаана байгаа юм, Цэнхэр сум руу орох юм уу гэхээр нь би явна гэж хэлээд байгаа газарт нь яваад очтол Б, Э хоёр ногоон өнгийн шинэ Мустанг маркийн мотоцикльтой аймгийн төвийн өндөр 10 давхар байрны ард байсан. Тэр хоёр намайг очиход тэр мотоциклийг асаах гээд оролдож, рулынх нь доор байх кунтакторын утаснуудыг салгаад холбож байсан. Тэгээд мотоциклио асааж аваад бид гурав мотоцикль дээрээ сундалж шууд Цэнхэр сум руу орсон. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Тэр өдөр Б, Э бид гурав хамт аймгийн төв рүү Цэнхэр сумаас таксигаар ирсэн. Тэгээд өдөр нь хамт жаахан архи ууж байгаад 12:00 цагийн үед тэр хоёр цагдаа дээр ажилтай гээд явсан. Тэгээд орой 23 цагаас 00 цагийн орчим над руу залгаад Цэнхэр сум явъя хүрээд ир гэхээр нь очиход мотоцикль асаах гээд байж байсан. Би хулгай хийсэн юм болов уу гэж тухайн үед бодож байсан ч за би ямар хулгай хийсэн биш гэж бодоод орхисон. Б, Э хоёр ногоон өнгийн Мустанг маркийн шинэ мотоцикль хулгайлсан байсан. Дараа нь сонсоход эзэн нь гарч ирээд мотоциклио авсан гэж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 хуу/

Гэрч Х.Пын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын эхээр манай дүү Р.П Оын ногоон өнгийн Мустанг маркийн мотоциклийг унаад Архангай аймгийн төв рүү орсон. Тэгсэн удалгүй нөгөө мотоциклио хулгайд алдчихлаа гээд хүрээд ирсэн. Түүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын эхээр дүү П бид хэд аймгийн төв рүү Бонго маркийн машинтай ирчихээд буцаж явах замд Цэнхэр сумын төвд нэг залуу би мотоциклио ачаад Өгийнуур сум руу явъя гэсэн чинь манай дүү энэ мотоцикль миний аймгийн төвд алдсан мотоцикпь мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ч сайн харсан чинь Оын мотоцикль мөн байсан. Тэгээд тэр залууг цагдаад барьж өгсөн юм. Тэр үед нэг бор залуу байсан сүүлд нь тэр хүнийг Цэнхэр сумын иргэн Дгийн Б гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Насанд хүрээгүй гэрч Р.Пын мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймгийн төвд Өгийнуур сумаас О эгчийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой орж ирсэн. Тэгээд аймгийн төвд байх 5 давхар байрны гадаа мотоциклио орхиод өглөө нь болсон чинь алга болсон байсан. Тэгээд удалгүй хөдөө явсан. 2018 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөр дайраад Өгийнуур сум руу явж байтал замд миний алдсан мотоцикпьтой адилхан мотоциклийг нэг хүн машин дээр чинь ачаад Өгийнуур сум явъя гэж гуйсан чинь тэр мотоцикль нь миний аймаг руу унаж яваад алдсан Оын мотоцикль дүрээрээ мөн байхаар нь би тэр хүнд наад мотоцикпь чинь миний алдсан мотоцикль дүрээрээ мөн байна гэж хэлсэн чинь тэр хүн би хүнээс авсан гээд байсан. Сүүлд нь тэр хүнийг би таних болсон бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Дгийн Б гэх залуу байна лээ. Одоо тэр залуу мотоцикль хулгай хийснээ хүлээн зөвшөөрч манайхаас уучлалт гуйн хохирлоо барагдуулах гэж байгаа. Миний унаж явсан мотоциклийн толины сууринд хадагны уранхайн үлдэгдэл нь хэвээрээ байсан. Мөн суудлын бүрээс, банк зэргээр нь таньж байгаа. Мөн цагдаад шалгуулахад тэр мотоциклийн гаалийн бичигт байгаа мотор, арлын дугаар нь яг таарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Яллагдагч Д.Бын мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн. 2017 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, би өөрийн найз Эы хамтаар Цэнхэр сумаас Архангай аймгийн төв рүү орж ирсэн юм. Тэгээд хэсэг гадуур явж байгаад Цэнхэр сум руу буцаад явах гэсэн чинь Э бид хоёрт унаа олдоогүй. Тэгээд бид хоёр аймгийн төвөөр явж байтал 28 дугаар байрны гадна ногоон өнгийн шинэдүү Мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь унаа олдохгүй юм чинь хоёулаа энэ мотоцикпийг хулгайлаад унаад явчихъя гэж бид хоёр ярьж тохироод очиж мотоциклийг түрж байрнаас нь холдуулаад мотоцикпийн кундакторын утсыг салгаж асаагаад бид хоёр Цэнхэр сум руу унаад явсан. Тухайн үед 02 цаг болж байсан бөгөөд гадуур хөл хөдөлгөөн байгаагүй. Бид хоёр тэгээд Цэнхэр сум руу орсон бөгөөд үүнээс хойш сар гаруй хугацааны дараа Э бид хоёр мотоциклийг Цэнхэр суманд унаж явж байгаад мотоцикпийн эзэн От баригдаж мотоциклийг нь өгсөн. Үүнээс хойш цагдаад шалгагдах болсон. Тухайн үед Э бид хоёр Цэнхэр сум руу явах гээд унаа олдохгүй явган учраас уг мотоциклийг хулгайлах болсон. Би өөрийн найз Эы хамтаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Бид хоёр тухайн үед хоорондоо ярилцаж байгаад л хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм. Хохирогч Оыг танихгүй. Ногоон өнгийн, хадагтай, Мустанг маркийн улсын дугааргүй, шинэвтэр мотоциклийг хулгайлсан. О тухайн үед мотоциклийнхоо суудлын бүрээс болон моторын дугаараар таньж авсан. Тухайн үед Э бид хоёр хохирогчид үнэн учраа хэлж эвдэлж гэмтээсэн зүйлийнхээ хохирлыг төлж барагдуулна гэж хэлээд хохирол төлбөрийнхөө талыг буюу 450.000 төгрөгийг 2 хувааж От бэлнээр өгсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар хүн мэдээгүй. Хохирогч Оын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Яллагдагч Г.Эы мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. 2017 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, өөрийн найз Бын хамтаар Цэнхэр сумаас Архангай аймгийн төвд ирсэн бөгөөд ирээд хэсэг гадуур явж байгаад буцаад Цэнхэр сум руу явах гэсэн чинь Б бид хоёрт унаа олдоогүй. Тэгээд бид 2 гадуур явж байтал Э сумын 28 дугаар байрны гадаа ногоон өнгийн шинэвтэрдүү Мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь бид хоёр хоорондоо ярьж байгаад энэ мотоциклийг унаад явчихъя гэж тохироод уг мотоциклийг хулгайлаад түрж байрнаас нь холдуулаад мотоциклийн кундакторын утсыг салгаж асаагаад бид хоёр Цэнхэр сум руу унаад явсан. Тэгээд дараа нь нэг их удалгүй бид хоёр цагдаад баригдсан. Тухайн үед Б бид хоёр хөдөө гэр рүүгээ явах гээд унаа олдохгүй байсан учраас уг мотоциклийг хулгайлах болсон. Б бид хоёр хоёулаа ярьж тохирч байгаад л уг гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед Б бид хоёр л байсан бөгөөд өөр хүн байгаагүй. О гэх хүнийг танихгүй, би угаасаа уулзаагүй. Ногоон өнгийн, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар хүн мэдээгүй. Хохирогч Оын хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Бид хоёр хохирлыг бүрэн төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 97 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19

хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42-43, 44-45 хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гаднаас иргэн Д.Оын эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайлагдаж, Д.От 1.350.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б, Г.Э нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2017 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны гаднаас иргэн Д.Оын эзэмшлийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлан авч 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 05 дугаар сард Архангай аймгийн захаас Мустанг-5 маркийн мотоцикль шинээр нь 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хүү А.П хөдөөнөөс аймгийн төв рүү мотоцикльтой ирээд аймгийн төвд байрлах 28 дугаар байрны гадаа мотоциклио орхиод өглөө нь болсон чинь мотоцикпь нь алга болсон байсан. Түүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын эхээр манай хүүтэй хамт аймгийн төвд орж ирсэн Б гэх хүн Архангай аймгийн Цэнхэр сумын төвд явж байгаад манай мотоцикпийг хүн унаад явж байхад нь таарсан байсан. Тэгээд манайд мэдэгдэж би тэр хүнтэй нь уулзахад Цэнхэр сумын иргэн Д овогтой Б гэх залуу манай мотоциклийг нэг хүний хамтаар хулгайлсан гэж хэлсэн. Б гэх хүн нэг залуугийн хамтаар бүлэглэн хулгайлсан байсан түүнийгээ ч хүлээн зөвшөөрч надад хийсэн хэргээ ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10/, хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “2017 оны 11 сард Архангай аймгийн Э сум 3 дугаар баг 28 дугаар байрны гаднаас би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайд алдсан. Миний мотоциклийг тухайн үед манай хүү П унаж аймгийн төв рүү орж ирээд хулгайд алдчихсан юм. Миний мотоциклийг Цэнхэр сумын харъяат Г.Э, Д.Б гэх хоёр хүүхэд хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Г.Зын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б, Э хоёр над руу залгаад чи хаана байгаа юм, Цэнхэр сум руу орох юм уу гэхээр нь би явна

гэж хэлээд байгаа газарт нь яваад очтол Б, Э хоёр ногоон өнгийн шинэ Мустанг маркийн мотоцикльтой аймгийн төвийн өндөр 10 давхар байрны ард байсан. Тэр хоёр намайг очиход тэр мотоцикпийг асаах гээд оролдож, рулынх нь доор байх кунтакторын утаснуудыг салгаад холбож байсан. Б, Э хоёр ногоон өнгийн Мустанг маркийн шинэ мотоцикль хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Х.Пын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын эхээр манай дүү Р.П Оын ногоон өнгийн Мустанг маркийн мотоциклийг унаад Архангай аймгийн төв рүү орсон. Тэгсэн удалгүй нөгөө мотоциклио хулгайд алдчихлаа гээд хүрээд ирсэн. Түүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын эхээр дүү П бид хэд аймгийн төв рүү Бонго маркийн машинтай ирчихээд буцаж явах замд Цэнхэр сумын төвд нэг залуу би мотоциклио ачаад Өгийнуур сум руу явъя гэсэн чинь манай дүү энэ мотоцикль миний аймгийн төвд алдсан мотоцикпь мөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ч сайн харсан чинь Оын мотоцикль мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, насанд хүрээгүй гэрч Р.Пын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын эхээр Архангай аймгийн төвд Өгийнуур сумаас О эгчийн ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой орж ирсэн. Тэгээд аймгийн төвд байх 5 давхар байрны гадаа мотоциклио орхиод өглөө нь болсон чинь алга болсон байсан. 2018 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөр дайраад Өгийнуур сум руу явж байтал замд миний алдсан мотоцикльтой адилхан мотоцикпийг нэг хүн машин дээр чинь ачаад Өгийнуур сум явъя гэж гуйсан чинь тэр мотоцикль нь миний аймаг руу унаж яваад алдсан Оын мотоцикль дүрээрээ мөн байхаар нь би тэр хүнд наад мотоцикль чинь миний алдсан мотоцикль дүрээрээ мөн байна гэж хэлсэн чинь тэр хүн би хүнээс авсан гээд байсан. Сүүлд нь тэр хүнийг би таних болсон бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын иргэн Дгийн Б гэх залуу байна лээ. Миний унаж явсан мотоциклийн толины сууринд хадагны уранхайн үлдэгдэл нь хэвээрээ байсан. Мөн суудлын бүрээс, банк зэргээр нь таньж байгаа. Мөн цагдаад шалгуулахад тэр мотоцикпийн гаалийн бичигт байгаа мотор, арлын дугаар нь яг таарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, Д.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн. Цэнхэр сум руу буцаад явах гэсэн чинь Э бид хоёрт унаа олдоогүй, бид хоёр аймгийн төвөөр явж байтал 28 дугаар байрны гадна ногоон өнгийн шинэдүү Мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь унаа олдохгүй юм чинь хоёулаа энэ мотоциклийг хулгайлаад унаад явчихъя гэж бид хоёр ярьж тохироод очиж мотоциклийг түрж байрнаас нь холдуулаад мотоцикпийн кундакторын утсыг салгаж асаагаад бид хоёр Цэнхэр сум руу унаад явсан. Тухайн үед 02 цаг болж байсан бөгөөд гадуур хөл хөдөлгөөн байгаагүй. Бид хоёр тэгээд Цэнхэр сум руу орсон бөгөөд үүнээс хойш сар гаруй хугацааны дараа Э бид хоёр мотоцикпийг Цэнхэр суманд унаж явж байгаад мотоциклийн эзэн От баригдаж мотоциклийг нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, Г.Эы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. 2017 оны 11 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, өөрийн найз Бын хамтаар Цэнхэр сумаас Архангай аймгийн төвд ирсэн бөгөөд ирээд хэсэг гадуур явж байгаад буцаад Цэнхэр сум руу явах гэсэн чинь Б бид хоёрт унаа олдоогүй. Тэгээд бид 2 гадуур явж байтал Э сумын 28 дугаар байрны гадаа ногоон өнгийн шинэвтэрдүү Мустанг-5 маркийн мотоцикль байж байхаар нь бид хоёр хоорондоо ярьж байгаад энэ мотоциклийг унаад явчихъя гэж тохироод уг мотоцикпийг хулгайлаад түрж байрнаас нь холдуулаад мотоциклийн кундакторын утсыг салгаж асаагаад бид хоёр Цэнхэр сум руу унаад явсан. Б бид хоёр хөдөө гэр рүүгээ явах гээд унаа олдохгүй байсан учраас уг мотоцикпийг хулгайлах болсон. Б бид хоёр хоёулаа ярьж тохирч байгаад л уг гэмт хэргийг үйлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Б овогт Дгийн Б, Говогт Гын Э нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Б, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б, Г.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Д.Б, Г.Э нар нь өөрсдийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

Хохйрогч Д.О нь хулгайд алдсан мотоциклийг эрж хайхад гарсан зардалд 563.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлсэн ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Б нь 300.000 төгрөг, шүүх хуралдаан завсарлах явцад шүүгдэгч Г.Э нь 281.500 төгрөгийг төлж нотлох баримттай хохирлыг барагдуулсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Дгийн Б, Говогт Гын Э нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Э нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Г.Э нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Б, Г.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор гаргах төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь бусад учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Б, Г.Э нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ