Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02408

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02408

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 7 дугаар хороолол, 29 дүгээр байр, 65 тоот хаягт байрлах, “Найдвар-29,30” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 103 тоот хаягт оршин суух, Гичгэнэ овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбат /РД:ШЗ75092611/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 579.950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Эрдэнэбат нь 2014 оны 8-12 дугаар саруудын төлбөр 75.650 төгрөг, 2015 оны 1-12 дугаар саруудын төлбөр 181.560 төгрөг, 2016 оны 1-12 дугаар саруудын төлбөр 206.560 төгрөг, 2017 оны 1-6 дугаар саруудын төлбөр 116.180 төгрөг, нийт 579.950 төгрөгийг төлөлгүй бусад оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Иймд хариуцагчаас 579.950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Найдвар-29,30” СӨХ-ны нэхэмжилсэн 579.950 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Найдвар-29,30” СӨХ нь Л.Эрдэнэбатад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 579.950 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 579.950 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.048 төгрөг 50 мөнгөний 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. “Найдвар-29,30” СӨХ-ны нэхэмжилсэн 579.950 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Л.Эрдэнэбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.048 төгрөг 50 мөнгөний 50 хувь болох 9.024 төгрөг 25 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 9.024 төгрөг 25 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ