Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2017/02387

 

2017 оны 9 сарын 07 өдөр                     Дугаар 102/ШШ2017/02387                            Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 14 дүгээр байр, 85 тоот хаягт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Оргил стар хотхон, 58 дугаар байр, 47 тоот хаягт оршин суур, Нирун овогт Гүрдоржийн Наранхүү /ЧИ64091811/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 21 дүгээр байр, 13 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дамдиндоржийн Чинцогт /РД:ЦВ80122914/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 78.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранхүү, хариуцагч Д.Чинцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Чинцогт нь Г.Наранхүү надаас хайгуулын тусгай зөвшөөрлийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэж 60.000.000 төгрөг авсан боловч тохирсон ажлаа хийж чадаагүй учир уг төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөхөөр, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул Д.Чинцогтоос гүйцэтгээгүй ажлын төлбөр 60.000.000 төгрөг, алданги 18.000.000 төгрөг, нийт 78.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би бэлэн мөнгө аваагүй. Миний найз н.Отгонжаргал нь ажлын хөлс болгож, 2016 онд хөөрөг өгсөн. Би тэр хөөргийг нь н.Чинбаатар гэдэг хүнд өгч ажил хийлгэхээр болсон. Манай найз н.Отгонжаргал Нараа хөөргөө авъя гээд байна, чи нэг уулзаадахаач гэхээр нь би анх удаа Г.Наранхүүтэй уулзсан. Гэрээ хийе гэхэд нь зөвшөөрөөд нотариат орсон. Би Г.Наранхүүгээс нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа ба хөөргийг нь хөөрөг чигээр нь өгөх хүсэлттэй байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 18.000.000 төгрөгөөс татгалзаж, 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэв.

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Наранхүү нь хариуцагч Д.Чинцогтод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 60.000.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан алданги 18.000.000 төгрөг, нийт 78.000.000 төгрөг гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 18.000.000 төгрөгөөс татгалзаж, 60.000.000 төгрөгийг хариуцагч Д.Чинцогт нь 2 сарын хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор ш                                                                                                                                                                                                                                             ийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Наранхүүгийн нэхэмжлэлтэй Д.Чинцогтод холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох  18.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60.000.000 төгрөгийг хариуцагч Д.Чинцогт нь 2 сарын хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 273.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ