| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0376/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/400 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0376/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Ц.Б, М.С-, Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- овогт Ш-ын Б-, *******овогт ******* Б-, *******овогт Ц- Б-, Б- овогт М-гийн С-, Г- овогт Ц-ийн Э- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1818007640453 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 26-ны өдер Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ... тоотод оршин суух, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Ш-ын Б-, Регистрийн дугаар: ,
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******Б-, Регистрийн дугаар:,
Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лам мэргэжилтэй, гэсгүй лам ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, *******овогт Ц- Б-, Регистрийн дугаар: ,
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч, дүү нарын хамтаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ... тоотод оршин суух, Говсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт М-гийн С-, Регистрийн дугаар:,
Монгол Улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 23-нд өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г- овогт Ц-ийн Э-, Регистрийн дугаар: ,
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Ц.Б-, М.С-, Ц.Э- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” бааранд хамт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зүй бусаар авирлаж улмаар бүлэглэн, тухайн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлагаар очсон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Д--Од, дэд ахлагч Б.Б- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн болох нь:
Хохирогч Н.Д--Одын “...Б- гэх залууг нөгөө хэдээс нь холдуулж, 00-ийн өрөө рүү авч ороод олон нийтийн газар орилж хашгирч болохгүй талаар тайлбарлан одоо харьж амар гэж хэлэхэд өөдөөс хэгжүүрхэж “та нар миний явах газрыг заадаг болчихсон юм уу, та нар хэн юм бэ” гэж хэлээд шууд Б-ы нүүрэнд гараараа цохисон. Тэр үед би хойшилсон, гаднаас Б-, Б- нар орж ирэхэд Б- дахин Б-ы цээж хэсэг рүү гараараа цохиход Б- гэх залуу нь Б-ыг түлхээд, тэвэрч аваад коридор луу гаргасан. Тэр үед би хойноос нь гарахад Э- болон Б- нар миний хувцаснаас зуураад намайг 00-ийн өрөөнөөс гаргахгүй байхаар нь арай гэж салаад Б-ы араас гарах гэхэд Б- гэх залуу нь миний чих хэсэг рүү цохисон. ...Б- надруу ойртоогүй, Б-ыг тэврээд гарсан. Харин Б- 00-ийн өрөөнд миний цээж рүү өшиглөөд миний гуя хэсэг рүү цохисон байсан. ...Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-24-р хуудас/
Хохирогч Б.Б-ы “...Б- шууд нүүр лүү гараараа цохисон. Тэр уед би хойшлоход 00-ийн өрөөний хаалгыг нуруугаараа мөргөсөн. Тэр үед гаднаас сахалтай Б-, лам Б- нар орж ирэх үед Б- дахин миний цээж хэсэг рүү шууд өшиглөсөн. Тэгэхэд лам Б- гэх залуу нь намайг түлхээд коридор луу гаргасан. Тэр үед Э- гэх эмэгтэй орилж ирээд миний хойд талаас татаж ханзаазыг урж, мөрдөс татаж авах үед 00-с Б- гэх залуу гарч ирээд шууд миний толгой руу цохиход нь би Б-г барьж авахад хажуу талаас нь Б- гэх сахалтай залуу орж ирээд миний цээж хэсэг рүү мөргөөд хана руу шахахад хажуу талаас С- гэх хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-30-р хуудас/
Гэрч О.С-гийн “...би очоод “цагдаа нар танай найз нарт чинь зөвлөгөө өгөөд явуулах гэж байна” гэхэд нөгөө ягаан цамцтай хүүхэн орилоход хоорондоо маргалдаж байсан хоёр залуу болон туранхай өндөр залуу, мөн халзан толгойтой залуу /лам/, цагаан цамцтай хүүхэн нар хоёр цагдаа руу бүгдээрээ дайраад цохиж зодож байсан. Тэр үед дахин цагдаад дуудлага өгч удалгүй нэмэлт цагдаа нар ирж нөгөө залуучуудыг барьж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 996 дугаартай “...Н.Д--Одын биед баруун гуяны цус хуралт, шилбэний зөөлөн эдийн няцрал... тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 63-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1001 дугаартай “...Б.Б-ы биед тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 71-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ш.Батзоригийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 83-86-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Ш.Бямбадоржийн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 93-96-р хуудас/
Ш.Б-ий мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Би Б-г салгах гэж л цагдааг барьж, тэвэрч авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-р хуудас/ , “үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
Э.Б-гийн “...Цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэндээ харамсаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-р хуудас/, “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,
М.С-ын “...Намайг баарнаас гарч ирэх үед манайах Б-ийг газар дараад байж байхаар нь түүнээс холдуулах гэж л түлхэж газар унагаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-р хуудас/,
Ц.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдаагийн албан хаагчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-р хуудас/,
Ц.Б-гийн “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдаагийн албан хаагчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-р хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-10-р хуудас/,
Хохирогч Н.Д--Одын гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16-17-р хуудас/,
Хохирогч Б.Б-ы гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-19-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш.Б-, Э.Б-, Ц.Б, М.С-, хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нар учруулсан хохирлыг нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурортой ял, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжпэлийн талаар:
Шүүгдэгч нар нь хохирогч Н.Д--Од, Б.Б- нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Н.Д--Од, Б.Б- нарын цагдаагийн гэрэлтдэг хантааз 2, цхээрийн өмд 2, эвдэрсэн Самсунг Жи-5 загварын гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Ш-ын Б-, *******овогт ******* Б-, Баяуд овогт Ц- Б-, Б- овогт М-гийн С-, Г- овогт Ц-ийн Э- нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 9 журамлан Б- овогт Ш-ын Б-,******* овогт Ц- Б-, Г- овогт Ц-ийн Э- нарыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар, Б- овогт М-гийн С-ыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-, Ц.Б, М.С-, Ц.Э- нарыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэн, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тус тус тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* Б-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Б-д оногдуулсан 2,700,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ш.Б-, *******, М.С-, Ц.Э- нарыг шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж ялтнуудад хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагдаагийн гэрэлтдэг хантааз 2 ширхэг, хээрийн өмд 2 ширхэг, эвдэрсэн Самсунг Жи-5 загварын гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргаж үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД