| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0105/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/101 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Хохирогчийн өмгөөлөгч гийн Гэрч н ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******д холбогдох 2023000000086 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багийн ын хэсэг тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн ийн хэсэг тоотод оршин суух С.*******ын гэрийн гадна “машинд архи асгалаа” гэх шалтгааны улмаас Д.*******тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдожээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч оролцож байгаа учир хохирогчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 06 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын багийн ийн хэсэг тоотод хашааны гадна машин дотроо “машинд архи асгалаа” гэх шалтгааны улмаас Д.*******тай маргалдаж улмаар түүнийг машинаас гарган гараараа болон чулуугаар цохих зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: С.*******д зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.ын “...Би тэр орой 21 цагийн үед ... *******, найз охин тай цуг машинтай ирсэн тэгээд би *******гийн найз охиныг миний уулзах байна гэж бодоод мэнд мэдсэн миний уулзах биш гэж хэлсэн. Тэгээд ******* архи уусан байсан. Тэгээд хоёулаа уух уу? гээд ******* архи авахаар явсан. Тэгээд архи авч ирээд ууж байхдаа надад хандаж “ чи бид 2-г хардаад байна чамаас болоод намайг зодсон” гэж хэлэхээр нь би *******д чи яах гэж найз охиндоо гар хүрдэг юм гээд *******д хандаж хэлэхэд ******* уурлаад гараад ир зодолдоё гээд байсан би гарахгүй сууж байсан. ******* миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод гараад ир гээд чирч буулгах гэхээр би урдаас нь түлхээд өөрөө буусан. Машинаас буугаад бид 2 барьцалдаж аваад намайг чулуугаар цохисон байх би тухайн үед ухаан алдаад сэрэхэд газар хэвтэж байсан ...03 цагийн үед болсон ... бид хоёр маргалдсан миний толгой руу нэг удаа цохисон. Хоолой боож байсан тэгээд чамархай руу нэг удаа цохисон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр, С.*******, Д.******* нартай хамт байсан гэрч С.*******ын “...*******гийн хундгалж өгсөн архийг машин дотор нь асгаад байхаар нь ******* болиоч ээ гэж хэлсэн тоохгүй болохоор тэр хоёр дахин маргалдаж эхэлсэн тэгээд машинаас буугаад хоёулаа үзэх үү гээд ******* ын сууж байсан талын хаалгыг онгойлгоод цамцнаас нь татаад буулгах гэсэн ******* *******г түлхээд өөрөө бууж ирсэн тэгээд хоорондоо барьцалдаж ноцолдоод хоёр бие биенээ цохиод байсан тэгж байгаад ******* ыг заамдаж аваад хавсарсан ******* газар унаад өгсөн тэгсэнээ муухай орилоод байхаар нь бид хоёр гэр лүүгээ орсон өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлгээр, Д.ыг бусдад зодуулсан байдалтай машиндаа байхад нь очиж авсан талаар мэдүүлсэн гэрч С.ын “...Тэр орой шөнө 3 цаг өнгөрч байхад манай эхнэрийн , дугаар луу залгаад би хүнд зодуулсан ирж ав гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн урд талын өргөн гудамжны төгсгөлд гэх айлын гадаа очиход ******* машин дотроо толгойгоо бүсээр боосон, хацар луу нь цус гоожиж хатсан, хувцас нь шороо болсон, майктай сууж байсан болохоор мөр хэсэгт нь зулгарсан шархтай харагдсан тэгээд ыг гэр лүүгээ авч яваад нүүрийг нь угаалгаад гэртээ хонуулсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2020 оны 06 дугаар сарын 20-ноос 2020 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад... ******* миний хундгалж өгсөн архийг асгаад байсан болохоор уур хүрээд ...би машинаасаа буугаад ыг буулгаж ирэх гэсэн намайг урдаас түлхээд бууж ирсэн дахин барьцалдаж авсан тэгэхдээ хэд хэдэн удаа цохисон байх бас заамдаж авсан надаас салахгүй байхаар би чулуугаар толгойн хэсэгт нь нэг удаа цохиод хавсарсан чинь газар унасан...” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 000000216 дугаартай “...Иргэн Д.ын биед гэмтэл учирсан байна... Д.ын биед тархи доргилт, баруун чамархайн хэсгийн шарх, баруун чамархайн дунд үстэй нийлэх хэсэгт, баруун мөрний үений дээд хэсэгт, хүзүүний зүүн талд, баруун хөх махны дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.06.21-ний шөнө үүссэн байх боломжтой... Дээрх гэмтлүүд нь бүгд гэмтлийн гаралтай... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.*******гийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектив шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч С.******* нь иргэн Д.ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг гараараа болон чулуугаар цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд С.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчээс хохирогч нийт 2394240 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч хөдөлмөрийн чадвараа 1 сарын хугацаанд алдсаны нөхөн төлбөр 420000 төгрөг, эмний зардал 674250 төгрөгийг нэхэмжилж бусад иргэний нэхэмжлэлээ татан авсан учир шүүх татан авсан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 505.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд хөдөлмөрийн хөлсний хэмжээний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй. Хохирогчийн өмгөөлөгч 1 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан гэж нэхэмжилж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 21-нээс 2020 оны 06 дугаар сарын 29 хүртэл нийт 8 хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь хэрэгт авагдсан Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдсан гэж үзэх үндэстэй. 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 2500 төгрөг буюу сард 420000 төгрөгөөр тогтоосон ба хөдөлмөрийн чадвар алдсан 8 хоногийн 160000 төгрөгийн /1 өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажлын 8 цагаар тооцож 2500Ч8Ч8=160000/ нөхөн төлбөрийг гаргаж хохирогч Д.*******д олгож хөдөлмөрийн чадвараа алдсан нөхөн төлбөр гэж нэхэмжилсэн 420000 төгрөгөөс 260000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн эрүүл мэндийн зардал 674250 төгрөгийг нөхөн төлсөн нь шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн данс руу хохирлын мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогджээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн санал нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс С.*******гаас 160000 төгрөг гаргуулж, хохирогч Д.*******д олгож, нэхэмжлэлээс 260000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай. 7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлээгүй, иргэний нэхэмжлэлээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг, бариучид бариулсны 100000 төгрөг, сул зогсолтын 700000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ