| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/145 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ
улсын яллагч А.Энхтуяа
хохирогч Ч.О*******
шүүгдэгч Ш.Ө******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Ш******* Ө*******т холбогдох эрүүгийн *******13100*******04014******* дугаартай хэргийг *******0*******1 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Монгол Улсын иргэн, 19******* оны 08 дугаар сарын *******9-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, охины хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р баг, *******-р хэсэг, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай,
Урьд *******008 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.******* дахь хэсэгт зааснаар *******51 цагийн албадан ажил хийлгүүлэх ялаар шийтгүүлсэн, Олхонууд овогт Ш******* Ө*******, /РД:ХО*******08*******9**************/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,
Шүүгдэгч Ш.Ө******* нь *******0*******1 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” кафены хажуугийн зогсоол дээр Ч.О*******ыг зодож эрх чөлөөнд нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Ө******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Болсон бүх зүйлийг мэдүүлэгтээ өгсөн учраас одоо хэлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би О*******ыг түүнийг эгч Өнөрбаяртай андуураад ийм зүйл болсон. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэжээ,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О*******ын “... Тухайн өдөр 18 цагийн үед автобуснаас юм тосож авчхаад машиндаа суух гэтэл миний хажууд нэг машин маш ойрхон ирээд зогссон. Тэгэхэд би яасан ойрхон зогсож байна аа гэж бодоод машиныхаа урд хайрцгаас юм авах гээд тонгойход нэг хүн ирээд намайг үснээс зулгаагаад нүүр гар руу цохиод зодсон. Би яагаад юу болоод байгаа юм бэ гэхэд хэн ч юу ч тайлбарлаагүй. Оюунсүрэн надаас нэг зүйл нэхээд байсан. Би цагдаа дуудах гээд утсаа авах гэтэл миний утсыг хоёр ч удаа авч шийдсэн. Тухайн үед үнэхээр юу болоод байгааг би ойлгоогүй. Оюунсүрэн гэх хүн дүү Ө*******тай нийлж байгаад намайг зодсон гэж би үзэж байна. Иймд би маш их гомдолтой байна. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн 1.437.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ,
Шүүгдэгч Ш.Ө******* *******0*******1 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Бүлэглэж зодоогүй. Оюунсүрэн “намайг болио, наад эмэгтэй чинь биш байна. Андуураад байна” гэж хэлээд намайг хориглож байсан. Би Ч.О*******ыг эмэгтэй дүүтэй нь андуурсан байна лээ. Өөр шалтгаан байхгүй. Ч.О*******ын эмэгтэй дүү нь манай эгч Ч.О нөхөртэй явалдаж гэр бүл үймүүлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 81-8******* дугаар хуудас/,
Хохирогч Ч.О*******ын *******0*******1 оны 07 дугаар сарын **************-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд тухайн машинаас хар хувцастай эмэгтэй хүн бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод миний үснээс зулгааж, миний нүүрний хэсгийн зүүн талын хацар руу цохисон. Тэгээд би юу болсон талаар асуухад юу ч ямар нэгэн зүйл хэлэхгүй тухайн эмэгтэй миний машины урд хайрцагт байдаг зүйлсийг гаргаж шидэж юм хайгаад байсан. Тэгээд би гаргаж шидсэн зүйлсийг газраас түүж байтал хажуугаас Оюунсүрэн гэх эмэгтэй ирж надаас автобуснаас юу авсан талаар асууж, тухайн авсан зүйлийг булааж авсан. Тэгтэл миний хацар руу цохисон хар хувцастай Ө******* гэх эмэгтэй дахиж миний зүүн талын хацар шанаа, толгой, хүзүү, гарын хэсэгт гараараа олон удаа цохиж маажсан. Тэгээд Ө*******, Оюунсүрэн нар намайг “янхан, гичий шүү дээ” гэж маш олон удаа намайг үг хэлээр доромжилсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэтэл миний утсыг булааж аваад газар шидсэн. Тэгтэл хажуугийн зогсоол дээр зогсож байсан 4*******-************** СББ улсын дугаартай машинаас эмэгтэй хүн бууж ирээд бид нарыг салгасан. Бид нарыг салгасан эмэгтэй нь 03-89 СЭА улсын дугаартай машинд суугаад явсан. Тэгээд Ө*******, Оюунсүрэн нар 00-98 СББ улсын дугаартай хар өнгийн машинд суугаад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 07-08 дугаар хуудас/,
Гэрч Ш.О *******0*******1 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр өгсөн: “...Би *******0*******1 оны 07 дугаар сарын **************-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг ******* суманд автобусаар ирсэн бөгөөд манай төрсөн дүү болох Ө******* намайг тосож авсан юм. Тэгээд би дүүгийн хамт “Хуст хаан” эмийн сангаас эм авах зорилгоор “Энхжин” кафе гэх нэртэй зоогийн газрын урд талын зогсоол дээр машинтайгаа зогссон юм. Тухайн үед би дүүгийн хамт 00-98 СББ улсын дугаартай “тоёота вангуард” загварын машинтай явж байсан юм. ...Манай дүү тухайн эмэгтэйд хандаж “чи хүний амьдрал сүйрүүлж хүүхэд өнчрүүлдэг хэн юм бэ” гэж хэлтэл тухайн эмэгтэй манай дүүд хандаж “чи юу хуцаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд манай дүү машиндаа суугаад бид хоёр гэр рүү нь явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Гэрч Н.С *******0*******1 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Би тухайн цаг мөчид өөрийн найз Б машинд сууж байхад зүүн талд хар өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод тун удалгүй хэрэлдээд маргалдаад нэгнийгээ тас няс хийтэл цохиж байгаа дуу гараад жолооч талын хаалгаар нэг эмэгтэй үс нь сэгсийсэн байдалтай буугаад ирсэн. Хар өнгийн хувцас өмссөн эмэгтэй тэр машинаас унах шахам бууж ирсэн эмэгтэйн нүүр рүү цаас бариад чичиж цаасаараа цохиод байсан. Бас үснээс нь зулгаагаад цаасаараа толгой руу нь цохиод байсан. Тэгтэл тэр цохиулж байсан эмэгтэй нь машин тойрч зугтаад цагдаа дуудах гэхэд утсыг нь булааж аваад байсан. Зодуулсан эмэгтэй машиндаа суугаад явах гэтэл машинд нь суугаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би салгах санаатай машинаас буугаад зодуулж байгаа эмэгтэйн урд зогсоход тэр зодож байгаа ******* эмэгтэй хойшоо хэсэг зогсож байгаад тэр хар хувцастай эмэгтэй нь ухас хийж ирээд шанаа, хүзүү, мөр хэсэгт ******* удаа цохиод яваад өгсөн. Тэр хоёр эмэгтэй нөгөө эмэгтэйгээ янхан, гичий, банзал, гэр бүл салгасан гэх зүйл хэлээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4******* дугаар хуудас/,
Гэрч Ц.Э *******0*******1 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...би Энхбатын хамт яваад очиход О******* жолооч талын суудал дээр нааш илүү гарсан байдалтай хөлөөрөө газарт гишгэсэн үс нь сэгсийсэн нүүр хүзүү хэсэг улайсан гар хөл чичирсэн байдалтай, нэг гартаа утас, нөгөө гартаа урагдсан бичиг баримт барьчихсан байсан. Тэгээд хажууд нь 3-4 цагдаа зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч М.Б *******0*******1 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр өгсөн: “...Би өөрийн машин дотор өөрийн найз С хамт сууж байхад хажууд нэг жижиг тэрэг ирээд зогссон юм. Бас цаад талаар нь нэг машин ирж зогсоод сүүлд ирсэн машинаас нэг эмэгтэй бууж ирээд тэр эхэнд ирсэн машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод нэг юмыг булааж аваад хэрэлдээд байсан. Булаагаад байсан зүйл нэг цаас байсан. Тэгээд цаад талын машинаас бууж ирсэн ******* эмэгтэй нэг гэр бүлийн хэрүүлийн шинжтэй зүйл яриад л дайрч байсан гэхдээ нэг эмэгтэй нь салгаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 4******* дугаар хуудас/,
Гэрч Ц.Н *******0*******1 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Би тухайн өдөр Улаанбаатар хотоос автобусаар ирсэн өөрийн эгч Ш.Оюунсүрэнг тосохоор Ш.Ө******* эгчийн хамт явж байсан юм. Тэгээд эгчийг автобуснаас тосоход эгч толгой өвдөөд байна, ковид тусчхаагүй байгаа даа эм авч ууя гэсэн юм. Тэгээд хуучин захын ард байдаг эмийн сангийн тэнд очоод зогсоход Ш.Оюунсүрэн эгч хажуу талын машины эгчийг хараад энэ нөгөө Өнөрбаяр байх шиг байна урд хаалгыг нь онгойлгоод хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгтэл Оюунсүрэн эгч намайг буугаад Ш.Ө******* эгчийгээ аваад ир гэсэн юм. Тэгэхээр нь би яаж буудаг юм та өөрөө буу гэж хэлсэн. Тэгээд Оюунсүрэн эгч явж очоод сайн байна уу Би Эрдэнэсайханы эхнэр байна гэсэн чинь тэр эмэгтэй нь юун Эрдэнэсайхан бэ гэж хэлж байсан. Ө******* эгч тэр эмэгтэй хүнтэй хэрүүл хийж байхад Оюунсүрэн эгч дундуур орсон байдалтай байсан ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5******* дугаар хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0*******1 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *******80 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Ч.О*******ын биед тархины доргилт, хүзүү бугалганд зулгаралт, гарын сарвуунд хавантай гэмтэл тогтоогдлоо
*******.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-*******0 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-0*******-р хуудас/, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай, /хх-ийн 04 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн **************-*******3-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /хх-ийн 37-40 дүгээр хуудас/, шинжээчээс дахин мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, /хх-ийн *******0 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 84 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 98 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1*******-109 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 119-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Ө******* нь *******0*******1 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” үйлчилгээний газрын ойролцоох автомашины зогсоолд Ч.О*******ыг бусадтай андуурч зодож, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ш.Ө******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Болсон бүх зүйлийг мэдүүлэгтээ өгсөн учраас одоо хэлэх зүйл байхгүй. Тухайн өдөр би О*******ыг түүнийг эгч Өнөрбаяртай андуураад ийм зүйл болсон. Одоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэснээр,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.О*******ын “... Тухайн өдөр 18 цагийн үед автобуснаас юм тосож авчхаад машиндаа суух гэтэл миний хажууд нэг машин маш ойрхон ирээд зогссон. Тэгэхэд би яасан ойрхон зогсож байна аа гэж бодоод машиныхаа урд хайрцгаас юм авах гээд тонгойход нэг хүн ирээд намайг үснээс зулгаагаад нүүр гар руу цохиод зодсон. Би яагаад юу болоод байгаа юм бэ гэхэд хэн ч юу ч тайлбарлаагүй. Оюунсүрэн надаас нэг зүйл нэхээд байсан. Би цагдаа дуудах гээд утсаа авах гэтэл миний утсыг хоёр ч удаа авч шийдсэн. Тухайн үед үнэхээр юу болоод байгааг би ойлгоогүй. Оюунсүрэн гэх хүн дүү Ө*******тай нийлж байгаад намайг зодсон гэж би үзэж байна. Иймд би маш их гомдолтой байна. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн 1.437.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэснээр,
Шүүгдэгч Ш.Ө******* *******0*******1 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Ч.О*******ыг бүлэглэж зодоогүй. Оюунсүрэн “намайг болио, наад эмэгтэй чинь биш байна. Андуураад байна” гэж хэлээд намайг хориглож байсан. Би Ч.О*******ыг эмэгтэй дүүтэй нь андуурсан байна лээ. Өөр шалтгаан байхгүй. Ч.О*******ын эмэгтэй дүү нь манай эгч Ч.О нөхөртэй явалдаж гэр бүл үймүүлсэн юм...” гэснээр,
Хохирогч Ч.О*******ын *******0*******1 оны 07 дугаар сарын **************-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...машинаас хар хувцастай эмэгтэй хүн бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод миний үснээс зулгааж, миний нүүрний хэсгийн зүүн талын хацар руу цохисон. Тэгээд би юу болсон талаар асуухад юу ч ямар нэгэн зүйл хэлэхгүй тухайн эмэгтэй миний машины урд хайрцагт байдаг зүйлсийг гаргаж шидэж юм хайгаад байсан. Тэгээд би гаргаж шидсэн зүйлсийг газраас түүж байтал хажуугаас Оюунсүрэн гэх эмэгтэй ирж надаас автобуснаас юу авсан талаар асууж, тухайн авсан зүйлийг булааж авсан. Тэгтэл миний хацар руу цохисон хар хувцастай Ө******* гэх эмэгтэй дахиж миний зүүн талын хацар шанаа, толгой, хүзүү, гарын хэсэгт гараараа олон удаа цохиж маажсан. Тэгээд Ө*******, Оюунсүрэн нар намайг “янхан, гичий шүү дээ” гэж маш олон удаа намайг үг хэлээр доромжилсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөх гэтэл миний утсыг булааж аваад газар шидсэн. Тэгтэл хажуугийн зогсоол дээр зогсож байсан 4*******-************** СББ улсын дугаартай машинаас эмэгтэй хүн бууж ирээд бид нарыг салгасан. Бид нарыг салгасан эмэгтэй нь 03-89 СЭА улсын дугаартай машинд суугаад явсан. Тэгээд Ө*******, Оюунсүрэн нар 00-98 СББ улсын дугаартай хар өнгийн машинд суугаад яваад өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэснээр,
Гэрч Ш.О *******0*******1 оны 07 дугаар сарын *******4-ний өдөр өгсөн: “...би дүүгийн хамт “Хуст хаан” эмийн сангаас эм авах зорилгоор “Энхжин” кафе гэх нэртэй зоогийн газрын урд талын зогсоол дээр машинтайгаа зогссон юм. ... Манай дүү тухайн эмэгтэйд хандаж “чи хүний амьдрал сүйрүүлж хүүхэд өнчрүүлдэг хэн юм бэ” гэж хэлтэл тухайн эмэгтэй манай дүүд хандаж “чи юу хуцаад байгаа юм” гэж хэлсэн. ...” гэснээр,
Гэрч Н.С *******0*******1 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “...Би тухайн цаг мөчид өөрийн найз Б машинд сууж байхад зүүн талд хар өнгийн приүс маркийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод тун удалгүй хэрэлдээд маргалдаад нэгнийгээ тас няс хийтэл цохиж байгаа дуу гараад жолооч талын хаалгаар нэг эмэгтэй үс нь сэгсийсэн байдалтай буугаад ирсэн. Хар өнгийн хувцас өмссөн эмэгтэй тэр машинаас унах шахам бууж ирсэн эмэгтэйн нүүр рүү цаас бариад чичиж цаасаараа цохиод байсан. Бас үснээс нь зулгаагаад цаасаараа толгой руу нь цохиод байсан. Тэгтэл тэр цохиулж байсан эмэгтэй нь машин тойрч зугтаад цагдаа дуудах гэхэд утсыг нь булааж аваад байсан. Зодуулсан эмэгтэй машиндаа суугаад явах гэтэл машинд нь суугаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би салгах санаатай машинаас буугаад зодуулж байгаа эмэгтэйн урд зогсоход тэр зодож байгаа ******* эмэгтэй хойшоо хэсэг зогсож байгаад тэр хар хувцастай эмэгтэй нь ухас хийж ирээд шанаа, хүзүү, мөр хэсэгт ******* удаа цохиод яваад өгсөн. Тэр хоёр эмэгтэй нөгөө эмэгтэйгээ янхан, гичий, банзал, гэр бүл салгасан гэх зүйл хэлээд байсан...” гэснээр,
Гэрч Ц.Э *******0*******1 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...би Энхбатын хамт яваад очиход О******* жолооч талын суудал дээр нааш илүү гарсан байдалтай хөлөөрөө газарт гишгэсэн үс нь сэгсийсэн нүүр хүзүү хэсэг улайсан гар хөл чичирсэн байдалтай, нэг гартаа утас, нөгөө гартаа урагдсан бичиг баримт барьчихсан байсан. Тэгээд хажууд нь 3-4 цагдаа зогсож байсан...” гэснээр,
Гэрч М.Б *******0*******1 оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр өгсөн: “...Би өөрийн машин дотор өөрийн найз С хамт сууж байхад хажууд нэг жижиг тэрэг ирээд зогссон юм. Бас цаад талаар нь нэг машин ирж зогсоод сүүлд ирсэн машинаас нэг эмэгтэй бууж ирээд тэр эхэнд ирсэн машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод нэг юмыг булааж аваад хэрэлдээд байсан. Булаагаад байсан зүйл нэг цаас байсан. Тэгээд цаад талын машинаас бууж ирсэн ******* эмэгтэй нэг гэр бүлийн хэрүүлийн шинжтэй зүйл яриад л дайрч байсан гэхдээ нэг эмэгтэй нь салгаж байсан...” гэснээр,
Гэрч Ц.Н *******0*******1 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “...Би тухайн өдөр Улаанбаатар хотоос автобусаар ирсэн өөрийн эгч Ш.Оюунсүрэнг тосохоор Ш.Ө******* эгчийн хамт явж байсан юм. Тэгээд эгчийг автобуснаас тосоход эгч толгой өвдөөд байна, ковид тусчхаагүй байгаа даа эм авч ууя гэсэн юм. Тэгээд хуучин захын ард байдаг эмийн сангийн тэнд очоод зогсоход Ш.Оюунсүрэн эгч хажуу талын машины эгчийг хараад энэ нөгөө Өнөрбаяр байх шиг байна урд хаалгыг нь онгойлгоод хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тэгтэл Оюунсүрэн эгч намайг буугаад Ш.Ө******* эгчийгээ аваад ир гэсэн юм. Тэгэхээр нь би яаж буудаг юм та өөрөө буу гэж хэлсэн. Тэгээд Оюунсүрэн эгч явж очоод сайн байна уу Би Эрдэнэсайханы эхнэр байна гэсэн чинь тэр эмэгтэй нь юун Эрдэнэсайхан бэ гэж хэлж байсан. Ө******* эгч тэр эмэгтэй хүнтэй хэрүүл хийж байхад Оюунсүрэн эгч дундуур орсон байдалтай байсан ...” гэснээр,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0*******1 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн *******80 дугаартай шинжилгээний
1. Ч.О*******ын биед тархины доргилт, хүзүү бугалганд зулгаралт, гарын сарвуунд хавантай гэмтэл тогтоогдлоо
*******.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.Ө******* нь *******0*******1 оны 07 дугаар сарын **************-ны өдрийн 18 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” үйлчилгээний газрын ойролцоох автомашины зогсоолд хохирогч Ч.О*******ыг түүний эгчтэй нь андуурч, хэрүүл маргаан үүсгэж, зодож биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, прокуророос Г.Ө*******ын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ө*******ыг эгч Ш.Оюунсүрэнтэй бүлэглэн зодсон гэж мэдүүлсэн боловч гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд тухайн газарт байсан гэрч Н.Сангихорол, Ш.Оюунсүрэн, М.Батболд, Ц.Номин нарын мэдүүлэгт Ш.Оюунсүрэн зодооныг салгаж байсан, хохирогчийг зодоход оролцоогүй, гэмтэл учруулахад хамааралгүй байсныг мэдүүлж гэрчилсэн байна. Хохирогчийн мэдүүлэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй учир “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Ө*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.О*******аас хэрэгт баримтаар нэхэмжилсэн 817.400 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.Ө*******аас гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.Ө******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Ө*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Ө******* цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Ө*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.******* дугаар зүйлийн 1, *******, 4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8 дугаар зүйлийн 1, 4, 3*******.10, 3*******.13, 37.1 дүгээр зүйлийн 1, *******, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Олхонууд овогт Ш******* Ө*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ө*******т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ш.Ө******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******5 дугаар зүйлийн *******5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Ө*******аас 817.400 төгрөгийг гаргуулан хохирогч Бууралсамбуу овогт Чинзоригийн О******* /РД:МЮ841107**************/-т олгосугай.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ