Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/102

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.Баасанжав, Гэрч Б.*******, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.*******, Шүүгдэгч С.*******, М.*******, А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.*******, М.*******, А.******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* гол баг 1-12 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар .

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* гол баг 1-12 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, овогт *******, регистрийн дугаар .

3. Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* гол баг хэсэг 1-7 тоотод оршин суудаг, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******, регистрийн дугаар .

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас шүүгдэгч М.*******, А.******* /бүлэглэж/, С.******* нарыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.******* нь ганцаараа болон эхнэр М.*******тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд М. адуу зарна гэж хуурч мэхлэн Б. тоот дансаар 1.300.000, эхнэр М.*******гийн тоот дансаар 2.550.000 төгрөг, өөрийн тоот дансаар 2.950.000 төгрөгийг нийт 15 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, Шүүгдэгч М.******* нь нөхөр А.*******тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд М. адуу зарна гэж хуурч мэхлэн өөрийн тоот дансаар 2.550.000 төгрөг, нөхөр А.*******ийн тоот дансаар 2.950.000 төгрөгийг нийт 14 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, хохирогч М. нийт 6,800,000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч С.******* нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М. адуу зарна гэж хуурч мэхлэн өөрийн хаан банкны тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч А.*******ийн өгсөн: “...Надад ямар нэгэн адуу мал байхгүй. Тухайн үед мөнгө хэрэг болоод худлаа яриад авчихсан юм. Би ажил хийгээд хохирлоо барагдуулах боломжтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч М.*******гийн өгсөн: “...Манайд ямар нэгэн мал хөрөнгө байхгүй. Нөхөр А.*******ийг М. худлаа ярьж адууны мөнгө авсан гэдийг мэдэж байсан. Дараа нь манай нөхөр намайг яриад мөнгө аваадах гэхээр нь би ярьж бас мөнгө авсан. ...Би ч гэсэн ажил хийгээд хохирлоо барагдуулах боломжтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч С. өгсөн: “...Би ч мөн адил 3.208.333 төгрөгийг ажил хийгээд барагдуулах боломжтой. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Гэрч Б.*******ийн өгсөн: “... гэдэг хүнээс намайг мөнгө луйвардаж авсан гэж бас худлаа ярьж байна. гэдэг хүнтэй ярих үгийг ******* өөрөө надад хэлж өгөөд намайг тэр хүнтэй яриулсан. Тэгээд би ярьж өгсөн. Тэгэхэд тэр гэдэг хүн маргааш яръя гэж хэлсэн. Тэгээд би буудлаас гараад явсан. ...С.******* надад “Би хүнээс мөнгө зээлэх гэсэн юм. Чи гэдэг нэрээр миний нөхөр болоод яриад өгчих” гэж хэлсэн. Би М. гэдэг хүнтэй нэг удаа л залгаж ярьж өгсөн. Хэдэн төгрөг авсныг нь ч мэдээгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч М.ы өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Завхан аймгийн нэгдсэн зарын групп-д фейсбүүкт адуу их хэмжээгээр авна гэж зар байршуулсан юм. Тэгсэн дугаарын утсаар нэг эрэгтэй хүн өдөржингөө залгаад өөрийгөө гэж танилцуулан бид нар 14 тооны адуу зарна. Манайх зээлтэй байгаа тул зээлээ төл гээд банкныхан гэрээс гаргахгүй байна. Бид нарт эхний ээлжид 6.000.000 төгрөг өгөх үү гэж асууж байна. Тэгээд удаагүй байж байхад дугаарын утсаар нэг эмэгтэй хүн өөрийгөө ******* гэж танилцуулан ын эхнэр гээд фейсбүүк хаягаар зураг иргэний үнэмлэх бичиг өгөөд миний итгэлийг авч би итгэн маргааш нь 6.000.000 төгрөг хаан банкны тоот дансанд өөрийн охин хаан банкны данснаас мобайл банкаар 3.000.000 төгрөг АТМ-ээр 3.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн юм. Тэгээд өөрсдийгөө сумын хөдөө мал дээр байдаг юм. 14 хоногийн дотор 7 гүү, 4 байдас, 4 морь тус тус аймаг оруулж өгнө. Та найдвартай ирж ачаад аваад яв гэж дугаарын утсаар өөрийгөө байна гэж танилцуулан ярьсан. Би 04 дүгээр сарын эхээр - аймгаас 5 тонн машинаар өвс ачаад Завхан аймгийн суманд өвсөө буулгаад буцахдаа дугаарын утсаар ярихад утсаа авахгүй байж байгаад нэг эмэгтэй “ын эхнэр ******* байна гэсэн хүн манай нөхөр адуугаа хайж байгаа. Манайх нүүдэл суудал хийгээд завгүй байна. Танд аймаг оруулж өгнө” гээд утсаа салгаад дахин холбогдоогүй. Дараа нь утсаар ярихад оос нүүгээд ирж байгаа гэж хэлсээр байгаад утас нь холбогдохоо байсан. Би маш их гомдолтой байна. - аймгаас 2.500.000 төгрөгөөр 5 тонн авто машин хөлсөлж авчирсан зардал мөнгө гээд маш их хохиролтой байна. Тэгээд *******, гэх нэртэй хүмүүст мөнгө өгөөд удаагүй байхад өөрийгөө гэж танилцуулсан дугаарын утсаар залгаж “Та адуу авах уу би таны утасны дугаарыг , ******* хоёроос авсан юмаа. Та бидэнд мөнгө зээлээч *******, хоёр нь манай хамаатан байна. Та тэр хоёроос адуу авахдаа манайхаас бас адуу аваарай. Манай эхнэр хот руу хагалгаанд явах гэж байгаа юмаа. Мөнгөний хэрэг гараад” гэж гуйгаад байхаар нь би итгээд 1.300.000 төгрөг хаан банкны / / тоот дугаартай гэх дансанд шилжүүлсэн юм. Тэгээд надад фейсбүүк хаягаар гэсэн фейсбүүкээр иргэний үнэмлэхийн зургаа болон цаасан дээр 2020 оны 04 дүгээр сарын 14-нд хоёр адуу энэ хүнд өгөхөөр мөнгө авсан /1 гүү, 1 морь өгөхөөр авлаа/ гэж бичсэнээ чатаар явуулсан. Тэгээд би түүнд итгэсэн юм. Тэгээд Жи мобайлын дугаарын утсаар холбогдох гэтэл утас нь холбогдохгүй байгаад 10 гаран хоносон юм. Гэтэл над руу нэг өдөр гэсэн дугаарын утсаар залгаж манай эхнэрийн утас байгаа юм. Би байна гэж надтай ярьсан. Тэгээд манай эхнэр Улаанбаатар хот руу хагалгаанд яг орох гэж байна мөнгөний хэрэг их байдаг гээд / ******* гэх хүний данс, ******* гэх хүний данс руу цувуулан шилжүүлсээр байгаад ******* гэх дансанд 2.550.000 төгрөг, ******* гэх дансанд 2.800.000 төгрөг тус тус шилжүүлж авсан байна. Тухайн гэсэн дугаараас мөн эмэгтэй хүн дараа нь байнга над руу залгаж би эхнэр ******* гэх хүн байна. Манай хүүхэд - аймагт цэргийн алба хааж байгаа, 5 сарын 20-нд халагдана. Би хагалгаанд ороод гарч ирсэн одоо бие гайгүй боолт хийлгээд Улаанбаатар хотод явж байна гэж надтай ярьсан. Тэгэхээр нь би танай нөхөр утас нь холбогдохгүй байна гэсэн чинь надад гэсэн дугаарыг өгч манай нөхрийн найзын дугаар байгаа юмаа. Тэгэхээр нь би тухайн дугаарын утастай хүнтэй утсаар “Чи намайг гэх хүнтэй утсаар холбоод өгөх үү. Би адуу мал авмаар байна” гэсэн чинь за би холбогдоод өгье гээд 3 хоногийн дараа дугаарын утсаар байна гэж яриулсан. Ярихад нь өмнө надтай гэж ярьж байсан хүний дуу хоолой мөн байсан. Тэгсэн найз нь гэх дугаарын утастай хүн өөрийгөө Би ******* сум голд байна аавыг намайг гэдэг гээд гэсэн регистрийн дугаар өгч хаан банкны дугаартай хаан банкны ******* гэсэн хүний данс өгсөн. Тэгээд надаа мессежээр би жангаас адууны мөнгө авсан нь үнэн гэж нотломж мессеж над руу байнга явуулж байсан юм. ...Тэгээд өөрийгөө би өвөлжиж байгаа *******ы айл байна. Удахгүй *******ы голд очиж буугаад адууг чинь өгнө гэж ярьж байсан надад. Тэгээд дугаарын утсаар намайг адуугаа ирж аваарай нийт *******, нарын адуутай нийлүүлээд 21 тооны адуу өгнө гэж ярьж тохиролцон надад баримт бичиж чатаар явуулаад байдаг болохоор би үнэндээ итгэсэн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр - аймгаас 5тонн ачааны автомашин хөлсөлж адуугаа ачих гэж ирсэн чинь бүгд утсаа салгаад эсвэл авахаараа худлаа яриад надад огт адуу өгөхгүй байна. Тэгээд тэрнээс хойш Завханд ирээд утас нь холбогдохгүй анх ярсан дугаарын утсаар ярихад гэх хүн би огт мэдэхгүй байна. ******* гэх хүн авсан би аваагүй гээд байгаа тул олж өгнө үү гэж цагдаад хандсан юм. Над руу эхлээд гэсэн дугаараас байна гэж ярсан. эхнэр нь гэж гэсэн дугаарын утсаар ярьж байсан. гэсэн дугаарын утсаар найз гийн гэж ярьж байсан. , эхнэр гэх утастай, найз гэх утастай гийн гэж танилцуулсан хүмүүст Хаан банкны , Хаан банкны тоот данснуудад нийт 6.600.000 мянган төгрөг шилжүүлэн өгч залилуулсан байна. Би маш их гомдолтой байна. - аймгаас 2.500.000 төгрөгөөр 5 тонн авто машин хөлсөлж авчирсан зардал мөнгө гээд маш их хохиролтой байна. Надад хохирол нөхөн төлөлт гэж Б. гэх хүн 2.000.000 төгрөгийг намайг Завхан аймагт байхад дансаар шилжүүлж өгсөн. Одоо миний хохиролд 4,800,000 төгрөг дутуу байгаа ба мөн дээр нь машины хөлс гэж 2,500,000 төгрөгийг өгөх ёстой. Надад учирсан нийт хохирол болох 7,300,000 төгрөгийг бүрэн төлж энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-31-р хуудас/, 2. Гэрч Б. өгсөн: “...Би гэх хүнийг огт таньж мэдэхгүй. Над руу харин саяхан дугаарын утсаар байна чи гэх хүн мөн үү гэж асуусан юм. Тэгэхээр нь би мөн байна гэсэн чинь чи надаас адуу өгнө гэж мөнгө авсан одоо адуугаа авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би аваагүй ******* адуу зарна гэж байсан тэгээд авсан байх. Миний утсаар ярьсан гэж хэлээд *******ийн дугаарын утсыг нь өгсөн юм. Энэ хавар 04 сарын орчим намайг гэртээ байхад ******* утсаар залгаад уулзаадахъя гэсэн очоод авъя гэхээр нь би төвийн захын тэнд ажилтай байсан тул зах дээр явж байхад миний өөрийн дугаарын утас руу ******* залгаж ярин бид хоёр 3 давхрын өмнө уулзсан юм. Тэгээд ******* надтай уулзаад машинд суучих гээд машиндаа суулгаад надаа иргэнийхээ үнэмлэхээ өгчих гэсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь зүгээрээ хүнээс мөнгө авах гэсэн юм. Чамд ямар ч асуудал байхгүй гэж хэлээд миний иргэний үнэмлэхийг гар утсан дээрээ зургийг нь аваад намайг гар утсаа өгчих гээд нэг хүнтэй миний утсаар ярьсан. Тухайн хүн рүү адуу авна гэсэн хүн мөн үү би иргэний үнэмлэхийнхээ зургийг явуулсан шүү гээд зөндөө юм ярсан. Би машинаас бууж тамхи татаад буцаж орж ирэхэд надад ******* гар утас өгсөн юм. Тэгээд л надтай холбогдоогүй байж байгаад саяхан мөн үү адуу зарна гээд мөнгө авсан гэхээр нь би аваагүй ******* гэдэг хүн авсан утас нь гэсэн утасны дугаартай гэж хэлсэн. Тэрнээс хойш яриагүй. Миний хажууд одоо би паспортынхоо зургийг одоо явууллаа. Адуу зарна гэсэн хүн мөн биз дээ гэсэн. Тэгээд бас намайг Хаан банкныхаа дансыг өгчих гэхээр нь би гэсэн өөрийнхөө дансыг өгсөн чинь. Намайг ******* байж бай жоохон одоохон мөнгө орно гэж хэлсэн. Тэгсэн чинь удаагүй миний дансанд 1.300.000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр би *******өд авч өгсөн юм. Тэгсэн ******* намайг хоолонд оруулаад бэлэн 20.000 төгрөг өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Тэрнээс хойш миний данс руу мөнгө төгрөг орж ирээгүй.” гэх мэдүүлэг /ххийн 31-32-р хуудас/, 3. Гэрч Х. өгсөн: “...М. надад 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр утсаар маргааш Завхан аймаг руу яваад өгөөч би 20 тооны адуу худалдан авч таны машинаар ачиж авч ирмээр байна гэж ярихаар нь бид хоёр тохиролцоод маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр явж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өглөөний 11 цагийн үед Завхан аймгийн ******* гэх суманд очсон. Уг адуу зарах хүмүүс нь тэнд ир гэж надад хэлсэн тэгээд суманд ирээд нөгөө адуу зарна гэсэн хүмүүстэй холбогдох гэхэд утас нь холбогдохгүй байсан тул орой 18 цаг хүртэл сумын төвд хүлээж байгаад холбоо барьж чадахгүй болохоор Завхан аймгийн төв рүү явж орой 21 цагийн үед аймгийн төвд нь очиж цагдаагийн газарт М. гомдол гаргасан юм. М. бид хоёр Завхан аймагт 7 хоноод буцсан ба буцахдаа адуу болон өөр ямар нэгэн бараа ачилгүй хоосон буцсан. Би М. Завхан аймаг руу явж ирсний хөлсийг 1 километрийг 1500 төгрөгөөр тохиролцож, - аймгаас гарахдаа 600.000 төгрөгийг авч түлш хийсэн ба Завхан аймгаас буцаж ирээд 600.000 төгрөг бэлнээр авсан юм. Одоо үлдэгдэл 1.350.000 төгрөгийг авч чадаагүй байна. Би М. Завхан аймаг руу явж ирсний хөлс болох үлдэгдэл 1.350.000 төгрөгийг бүрэн барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, 4. Гэрч Б.*******ийн өгсөн: “...******* над руу гар утсаар залгаад хаана байна гэж асуусан хүрээд ирээч уулзаа байна гэсэн. Тэгээд би “ ” зочид буудал дээр яваад очсон. ******* 2 давхарт 202 тоот өрөөнд ганцаараа байж байсан. Тэгээд надад ******* манай нөхөр бид 2 хүнээс адууны мөнгө авсан юм тэгээд манай нөхөр байдаггүй чи манай нөхрийн өмнөөс манай нөхөр болоод миний гар утсаар байна адууны мөнгө аваад адуу өгье гэж хэлээд өгөөч гээд гуйгаад байсан. Тэр үед би *******аас юун учиртай юм бэ янз бүрийн бүтэхгүй зүйл биш биз дээ гэж асуухад тийм зүйл байхгүй манай нөхөр байхгүй болохоор л нөхрийнхөө өмнөөс эрэгтэй хүн яриулах гэсэн юм өөр ямар ч асуудал байхгүй гэсэн. Тэгэхээр би *******ын утсаар залгаж өгсөн эрэгтэй хүнтэй утсаар ярьж байна. Танаас мөнгө аваад адуу өгөх гэсэн юм гэсэн нөгөө хүн за за маргааш ярья гээд утсаа тасалчихсан. Би *******ыг худлаа хэлж хүнээс мөнгө авч байгааг мэдээгүй, нөхөртэйгөө л хүнээс адуу малын мөнгө авах гэж байгаа байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/, 5. Шүүгдэгч А.*******ийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр надад мөнгө хэрэг болоод би хамаатны эгч ******* гэх хүнтэй утсаар ярьж “Мөнгө хэрэгтэй байна, мөнгө олдох газар байна уу” гэсэн чинь “ мобикомын утасны дугаар өгч энэ дугаар луу залгаж ярь адууны мөнгө тарааж байгаа хүн байна. Фейсбүүкээс зар харж байгаад авсан” талаараа надад хэлсэн. Тэгэхээр нь би ах руу яриад төвд уулзан ахын дугаарын утсаар нь залгаж өөрөө ярьсан юм. Тэгсэн - аймагт байдаг адууны мөнгө тарааж байгаа адуу байвал тохироод мөнгө төгрөг өгч болно. Надад баталгаа болгож бичиг баримтаа интернэтээр Фейсбүүк чатаар явуул гэсэн юм. Тэгэхээр нь би өөрөө бичиг баримт байхгүй тул намайг гэдэг гээд өөрийнхөө гар утсанд хуурамч гэх Фейсбүүк хаяг нээж гэх фейсбүүк хаягтай хүн рүү чатаар ахын дансаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлж авч ахтай хоолонд хамт орон 20.000 төгрөг бэлнээр өгч бэлэн мөнгөө өөрөө авч зарцуулсан. Тэгээд тэрнээс хойш гэх хуурамч фейсбүүк хаягаараа гэх хүнтэй чат бичиж харилцан өөрийнхөө утасны дугаар болох дугаарыг өгч найз гийн гэдэг гээд худлаа регистрийн дугаар хүний нэр хэлж итгүүлэн өөрийнхөө Хаан банкны дугаарын дансаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө 300,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн орой 300,000 төгрөг авсан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 450,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн өглөө 300.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн орой 150.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 150.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөг тус тус шилжүүлэн авч би өөрөө зарцуулж үрсэн. Би өөрийнхөө дансанд нийт 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд би тухайн хүнтэй харьцахаа болиод эхнэрийнхээ дугаарын утсаар эхнэр байна гээд яриулан бие өвдөөд хоолой дээр юм гарсан хагалуулах гээд Улаанбаатар хот явж байна замд машин эвдэрсэн гэх мэтээр худлаа яриулан эхнэртэйгээ нийлж эхнэрийнхээ тоот Хаан банкны ******* гэх данс руу 2020 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг тус тус шилжүүлэн авч хэрэглэсэн. Нийт эхнэрийнхээ дансанд 2.550.000 /хоёр сая таван зуун тавин мянган төгрөг/ М. гэх хүнээс хуурч авсан байна. Нийт эхнэрийнхээ данс өөрийнхөө данс, гэх хүний дансаар нийлээд М. гэх хүнээс 6.800.000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөг авсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63-р хуудас/, 6. Шүүгдэгч М.*******гийн өгсөн: “...******* гэдэг хүн рүү манай нөхөр ******* мөнгө асууж ярихад ******* адууны мөнгө өгч байгаа хүний дугаар гээд дугаар өгсөн юм. Тэгээд ******* гэх хүний нэрийг барьж яриад адууны мөнгө дансаар 1.300.000 төгрөг авсан юм. Дараа нь ******* намайг тэр адууны мөнгө өгч байгаа хүнтэй яриад мөнгө аваад өг гээд байхаар нь би залгасан чинь тэр хүн утсаа авахгүй байсан. Би дахин дахин залгаж байгаад авахаар нь би өөрийнхөө нэрийг хэлж яриад “Улаанбаатар хот руу явж хагалгаанд орох гэж байгаа юм мөнгө хэрэгтэй байна” гэж худлаа яриад удаа дараа ярьсаар байгаад өөрийн тоот дансаар 2.550.000 төгрөг авсан, мөн манай нөхөр ******* өөрийн дансаар тэр хүнээс адуу өгнө гэж хуурч мэхлэн удаа дараа мөнгө авсаар байгаад бидний авсан нийт мөнгө 6.800.000 төгрөг болсон юм. Надад ямар ч адуу байхгүй. Мөнгөний хэрэг гараад байхаар тэгж худлаа яриад авдаг байсан юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 57-58-р хуудас/, 7. Шүүгдэгч М.*******ын өгсөн: “...Би малын ченж хүнээс өвөл цагаан сараар 2.200.000 төгрөг зээлж авсан юм. Тэгсэн мөнгөө хурдан олж өг тэгэхгүй бол би чамайг цагдаад өгнө гээд утсаар яриад байсан. Би мөнгө олж өгөх гээд хайж байхад Фейсбүүк групп дээр адуу худалдаж авна гэсэн зар байсан. Би дугаарыг нь аваад адуу зарах гэсэн юм гэж худлаа хэлээд өөрөө нэлээд хэдэн удаа яриад миний нөхөр гэж хэлээд ******* гэж хүнийг 1 удаа яриулаад 6.000.000 төгрөгийг зар байршуулсан - аймгийн иргэн М. гэх хүнээс авсан. Тухайн үед мөнгийг би өөрийн Хаан банкны тоот дансаар авсан. Би шинэ дугаар авсан байсан болохоор хэд гэсэн дугаар байсныг мэдэхгүй байна. 98- тай дугаар байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 76-77-р хуудас/, 8. *******ын , М.*******гийн , Б. , А.*******ийн тоот Хаан банкны дансны хуулгууд, 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ы гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19, 82-92, 111-116, 172-174 дүгээр хуудсууд/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан бөгөөд оролцогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан үндэслэл тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.*******, А.*******, М.******* нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч А.*******, М.******* нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно. Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би Б.*******тэй хамтарч М.ыг залилсан. 6,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн бөгөөд үүнээс 4,000,000 төгрөгийг би өөрөө банкнаас очиж бэлнээр авч 2,200,000 төгрөгийг эгч аваачиж өмнө хүнээс авсан мөнгийг шилжүүлээрэй гэж хэлсэн. Үлдсэн мөнгө нь миний хэтэвчинд байж байхад буудлаас алга болсон” гэх ба ******* дугаартай хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Б.*******ийн мэдүүлэг зэргээр уг хэрэгт Б.******* оролцсон, М. С.*******ын данс руу шилжүүлсэн 6,000,000 төгрөгөөс Б.*******д өгсөн гэх нотлох баримт байхгүй бөгөөд ийм үйл баримт тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч С.*******ын ХААН банк дахь тоот дандсанд хохирогч М. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр “Адууны үнэ” гэсэн утга бүхий нийт 6,000,000 төгрөг шилжин орсон байна. Мөн өдрөө уг данснаас 4,000,000 төгрөг гарсан байх ба үлдсэн мөнгийг удаа дараагийн гүйлгээгээр зарцуулагдаж дууссан байх бөгөөд шүүгдэгч С.*******ын мэдүүлэг болон түүний ХААН банк дахь дансны хуулгаас гэрч Б.******* уг 6,000,000 төгрөгөөс авсан гэх баримт тогтоогдохгүй байна. /хх-ийн 172-174 дүгээр хуудас/, Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.*******, М.******* /бүлэглэн/, С.******* нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүс ч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч А.******* нь ганцаараа болон эхнэр М.*******тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд М. адуу зарна гэж хуурч мэхлэн Б. тоот дансаар 1,300,000 төгрөг, эхнэр М.*******гийн тоот дансаар 2,550,000 төгрөг, өөрийн тоот дансаар 2,950,000 төгрөгийг нийт 15 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, Шүүгдэгч М.******* нь нөхөр А.*******тэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд М. адуу зарна гэж хуурч мэхлэн өөрийн тоот дансаар 2,550,000 төгрөг, нөхөр А.*******ийн тоот дансаар 2,950,000 төгрөгийг нийт 14 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч хохирогч М. нийт 6,800,000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч С.******* нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр М. адуу зарна гэж хуурч мэхлэн өөрийн Хаан банкны тоот дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. - Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч М. шүүгдэгч А.*******, М.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас 6,800,000 төгрөг, шүүгдэгч С.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас 6,000,000 төгрөг болон - аймгаас Завхан аймагт 5 тонн ачааны машин хөлслөн ирсэн зардал 2,500,000 төгрөг нийт 15,300,000 /арван таван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нар нь хохирогч М.ы хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Шүүгдэгч А.*******, М.******* нар мөрдөн байцаалтын шатанд 2,000,000 /хоёр сая/ төгрөг, шүүхийн шатанд 800,000 /найман зуун мянга/ төгрөг нийт 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, Шүүгдэгч С.******* нь шүүхийн шатанд 3,625,000 /гурван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөг хохирогч М. тус тус төлсөн байна. Энэ нь хохирогч М., шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нарын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүхээс хохирогч М. учирсан тээврийн зардлын хохирол болох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нарт тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 833,333 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч А.*******, М.******* нараас 5.666.666 /таван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, шүүгдэгч С.*******аас 3.208.333 /гурван сая хоёр зуун найман мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М. олгох нь зүйтэй байна. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Шүүхээс шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч А.*******, М.******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь шүүгдэгч нар нь хэд хэдэн удаагийн үйлдлээр өөр өөр цаг хугацаанд хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн, мөн залилах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин шүүгдэгч А.*******, М.******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай байна. Шүүгдэгч С.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж нийт 2 хоёр удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болгосон байна. Энэ нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч А. “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай” 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20/70 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна. Шүүхээс шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэх нь зүйтэй. Иймд шүүхээс шүүгдэгч А.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэдэнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ыг “Цахим хэрэгсэл ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт *******, овогт ******* нарыг бүлэглэн “Баримт бичиг, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч С. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч А.*******, М.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.*******, М.******* нарт “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, М.******* нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай. 6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч А.*******, М.******* нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нэг жилийн хугацаанд тэдэнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч М. учирсан нийт 15,300,000 /арван таван сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирлоос шүүгдэгч А.*******, М.******* нар 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн, шүүгдэгч С.******* 3,625,000 /гурван сая зургаан зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол тус тус нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч А.*******, М.******* нараас 5.666.666 /таван сая зургаан зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, шүүгдэгч С.*******аас 3.208.333 /гурван сая хоёр зуун найман мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч М. олгосугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.*******, М.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.*******, А.*******, М.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ