Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/02922

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг баримтлан  нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Ч.Э

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ж.Х, 2010 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Ж.М нарыг эх Ч.Эийн асрамжид үлдээсүгэй.   

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төв бүс, Энгельсийн гудамж,  6 дугаар байр, 17 тоот хаягт байрлах, Ү-2205053892 эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 124.96 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төв бүс, Энгельсийн гудамж,  6 дугаар байр, зоорийн давхар, 302 тоот хаягт байрлах, Ү-2205059276 эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, 17.03 м.кв талбайтай автозогсоолыг хариуцагч Ч.Э, охин Ж.Х, хүү Ж.М нарын өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталгаажуулах.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Ж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг ус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Жд олгосугай.

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ