| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0155/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/175 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.БАТСАЙХАН |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.БАТСАЙХАН
Шүүгдэгч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бы Мд холбогдох 1812002760171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймаг дахь Хаан банкны салбарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт- Уулын 1Б-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Бы М /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Нийтийн худалдааны төвийн гадна иргэн Г.Мын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812002760171 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Г.Мын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Арслан цохионд айлд найзуудтайгаа архи уугаад орой 21 цагийн орчим тэндээсээ найз Мий хамт гарч нийтийн худалдааны төвийн тийшээ явсан гэсэн. Би тухайн үед юу болсноо мэдэхгүй тасарсан байсан. Гэтэл миний хамрыг хүн ухаад байх шиг байсан. Тэгээд сэрэхэд эмнэлгийн хүлээн авахад миний хамрыг цэвэрлэж байсан. Тэгэхэд миний хажууд М гээд найз байхаар нь юу болсон талаар асуухад чамайг Б.Мзодсон би чамайг эмнэлэг дээр авчирсан гэж надад хэлсэн. Би архи их уусан тасарсан байсан. Намайг архины мөнгө нэхлээ гээд зодсон байсан. Би тэрнээс архины мөнгө нэхсэнээ мэдэхгүй байна. Намайг зодуулах үед хажууд ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. Миний толгой, хамар, шүд өвдөж байна. Би Мтэй дараа нь уулзахад эм тариа авахуулах уу гэхээр нь хамрынхаа муруйг янзлуулмаар байна гэхэд надад тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Түүнээс хойш уулзаагүй. Миний хамрыг янзлаад өгвөл өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/
Хохирогч Г.Мын дахин мэдүүлсэн:...Тухайн үед би өөрийн найз Мий хамтаар айлаас гарч ирээд такси дуудаж төв рүү орж ирсэн юм. Би Мөөс өөр хүнтэй хамт яваагүй. Тухайн үед Б гэдэг нэртэй таксины жолоочийг дуудаж таксидсан. Тухайн үед Б.М миний санаж байгаагаар Айнаа гэх ахтай хамт байсан. Өөр хүн байсан эсэх талаар мэдэхгүй. Би тэр үед согтуу тасарчихсан явж байсан. Тэгээд Мтэй таараад Мэс мөнгө нэхээд маргалдсан. Тэгсэн намайг М машинаас бууж ирээд гараараа хамар луу цохиж зодсон байсан. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Миний хамар муруйсан байсан. Би гомдолтой байна. Миний хамар муруйсан учир би хамраа тэгшилж янзлуулах шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх- ийн 07 08 хуу/
Гэрч Б.Мий мэдүүлсэн: ...Тухайн өдөр би Арслан цохионд найзындаа байж байхад Ма оройн 20-21 цагийн орчим ирсэн. Тэгээд Ма такси дуудаж нийтийн худалдааны төв орж хүнтэй уулзана гээд явсан. Тэгээд худалдааны төвийн гадаа би таксин дотор сууж байтал Ма машинаас буугаад М гэх хүнтэй юм яриад зогсож байсан. Тэгснээ тэр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёр дээр очоод Мыг явъя гээд хэлэх гэтэл Мөнх- Эрдэнэ машинаас бууж ирээд Мын хамар орчим нэг удаа гараараа цохиод доошоо тонгойход нь толгой орчим руу нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би Мыг дагуулж эмнэлэг орсон. Ма нилээн уусан согтуу байсан. Харин Б.М эрүүл байсан. Би ч эрүүл байсан. Мын хамраас нь их цус гарсан. Хамар нь бага зэрэг муруйлттай байна гэж эмч хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/
Гэрч Б.Мий дахин мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой 20-21 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг Нийтийн худалдааны төвийн урд буюу Хаан банкны салбарын урд уг гэмт хэрэг үйлдэгдсэн юм. Тэгээд Г.Ма Б.Мэс архины мөнгө нэхсэнээс болж хоорондоо хэрүүл маргаан хийгээд тэгээд Б.М Г.Мыг нэг удаа гараараа хамар уруул орчимд нь цохисон. Тэр үед Г.Мын хамарнаас цус гараад байсан. Г.Ма 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Аптангэрэл гэх найзындаа Алтангэрэл бид хоёртой хамт байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 хуу/
Гэрч Л.Оын мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой би Б.Мийн ажил дээр очих үед М Айнаа гэх залуугийн хамт машинд сууж байсан. Тэгээд бид гурав хамт сууж байтал Ма гэх залуу согтуу ирээд Мөнх- Эрдэнээс надад ганц шил архи аваад өг гээд бас мөнгө нэхээд байсан. Тэгээд тэр хоёр маргалдаад байсан. Ерөнхийдөө бол Ма Мийг өдсөн байдалтай байгаад байсан. Тэр үед Айнаа ахын дүү одоо амар гэж хэлж байсан. Ма Мөнх- Эрдэнээс мөнгө нэхээд байсан. Сүүлдээ Айнаа мөнгө гаргаж ирээд Мад өгсөн. Ма Айнаагаас мөнгийг аваагүй. Тэгээд М Ма хоёр маргалдаж байгаад Мий уур нь хүрсэн юм уу яасан юм машинаас буугаад хэрүүл маргаан хийж байгаад гараараа Мын хамар луу нэг цохисон. Мын хамраас цус гараад байсан. Тэгээд Матай хамт явсан залуу ирсэн. Ийм л асуудал болсон. Сүүлд нь М Мын ээж рүү яриад байсан. Мыг М нэг удаа л гараараа хамар луу нь цохисон. Тэр үед хамраас нь цус гарсан. Өөр хүн Мыг зодоогүй. М дахиж гар хүрээгүй. М архи уугаагүй эрүүл байсан. Харин Г.Ма согтуу байсан. Мын гэмтлийг Б.М нэг удаа гараараа цохиж учруулсан. Тухайн үед Айнаа, М, Б, М, Ма бид нар байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 хуу/
Гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр санагдаж байна Г.Ма утсаар залгаж Алтангэрэл гэх найзындаа байна намайг ирээд авчих гэж хэлсэн.Би Арслан цохионы гудманд Аптангэрэлийн гэрт очиход Г.Ма Мий хамтаар гарч ирээд харья гээд бид нар хөдөлсөн. Тэгээд явж байтал Ма дахиж би архи ууна гээд байсан. Г.Ма манай хамаатны залуу байгаа юм. Тэгээд Ма архи уумаар байна гээд намайг архи аваад өг гээд надаас архи нэхээд байсан. Тэгээд явж байтал Ма нийтийн худалдааны төв оръё Мөнх- Эрдэнэтэй очиж уулзъя гээд нийтийн худалдааны төв орсон. Тэгсэн Ма машинаас ганцаараа буугаад Мтэй очиж уулзаад архи нэхээд байсан. Тухайн үед Мөнх- Эрдэнэ хүмүүстэй ажпынхаа гадаа машинд сууж байсан. Тэгээд Ма Мөнх- Эрдэнээс архи авч өг гэж нэхсэнээс болж тэр хоёр хэрүүл маргаан хийж эхэлсэн. Гэнэт М уурлаад Мыг гараараа нэг удаа хамар луу нь цохисон. Тэр үед Мын хамраас цус гараад доошоо суусан. Тэр үед М миний машинаас буугаад Ма дээр очсон. Тэр үед би тэд нарыг хаяад шууд яваад өгсөн юм. Г.Ма Б.Мийг архи авч өг гээд архи нэхээд тэр хоёр маргалдсан юм. Үүнээс болж М Мыг зодсон. Б.М Г.Мыг нэг удаа гараараа хамар уруул орчимд нь цохисон. Өөр байдлаар цохиж зодоогүй. Б.М эрүүл, Г.Ма согтуу байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 хуу/
Яллагдагч Б.Мийн мэдүүлсэн: ...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 29-ний орой би нийтийн худалдааны төвд байх Хаан банкны салбар дээр манаатай хонож байсан юм. Тухайн үед би ажлынхаа гадаа Айнаа Ойдов нартай машин дотор сууж байтал Ма гэх манай хамаатны залуу согтуу ганцаараа над дээр ирээд надтай уулзаад чи надад архины мөнгө өгөөдөх би өнөөдөр уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр би надад мөнгө байхгүй гэсэн чинь чи надад өгчихөөч би маргааш 40 000 болгоод өгье пизда минь гээд янз бүрээр хэлээд байхаар нь би согтуу байна одоо харьж амраад маргааш эрүүл болчихоод ирж уулзаарай гэж хэлээд аргадаж гуйж үзсэн. Тэгсэн чинь би чамаас заавал авч байгаад явна гээд байсан. Тэгээд надтай хамт байсан Айнаа Мад хандаж чамд хэрэгтэй юм бол май энэ мөнгийг ахын аваад явчих гээд 20 000 төгрөг өгсөн чинь Ма би таниас мөнгө авахгүй, наад гөлгөөс чинь авах гэж ирсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи одоо юу яриад байгаа юм бэ наад мөнгөө аваад харьчихаач гэж намайг хэлсэн чинь чи намайг цохих уу май цохичих гээд байсан. Тэгээд бид хоёр хэсэг хугацаанд маргалдсан. Тэгээд би машинаас бууж ирээд байж байтал Б гэх таксины жолоочийн машинаас
М гэх залуу гарч ирэхээр нь чи найзыгаа аваад яв гэтэл М заза ах аваад явлаа гээд Мыг чирээд байсан. Ма тухайн уөд явахгуй гээд байхаар нь би уурлаад гараараа нэг удаа хамар луу нь цохичихсон чинь Мын хамраас цус гараад Ма доошоо суугаад орилоод байсан. Тэгэхээр нь би Мын ээж рүү утсаар залгаж болсон асуудлыг хэлсэн. Тэгсэн ээж нь наад хүүрээ хэмх нүдээд цагдаад аваачаад өгчихөөч би угаасаа хэлээд хүчрэхгүй байгаа юм гэж хэлж байсан. Ма цусаа гоожуулаад суугаад байсан. Тэгэхээр нь би Мын ээжийг гэрээс нь очиж аваад гэрлүү нь хүргэж өгсөн. Ма надаас мөнгө нэхээд хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад нэг удаа гараараа хамар луу нь цохисон. Би өөрөөр бол цохиж зодоогүй. Би тухайн үед эрүүл байсан. Харин Ма согтуу байсан. Мын гэмтлийг би учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Би хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Би хохирлыг төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
...1 .Г.Мын биед хамрын нуруу, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 42-43 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 04 дүгээр сарын 29-ны орой 21 цагт орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Нийтийн худалдааны төвийн гадна иргэн Г.Ма нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, 2018 оны 04 дүгээр сарын 29-ны 21 цагт орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Нийтийн худалдааны төвийн гадна иргэн Г.Мын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүх хуралдааны үед шинжлэн судалсан:
хохирогч Г.Мын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Тэгээд Мтэй таараад Мэс мөнгө нэхээд маргалдсан. Тэгсэн намайг Ммашинаас бууж ирээд гараараа хамар луу цохиж зодсон байсан. Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. Миний хамар муруйсан байсан. Би гомдолтой байна. Миний хамар муруйсан учир би хамраа тэгшилж янзлуулах шаардлагатай тул эмчилгээний зардлаа нэхэмжилж байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
гэрч Б.Мий мэдүүлсэн “Гэтэл М машинаас бууж ирээд Мын хамар орчим нэг удаа гараараа цохиод доошоо тонгойход нь толгой орчим руу нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би Мыг дагуулж эмнэлэг орсон. Ма нилээн уусан согтуу байсан. Харин Б.М эрүүл байсан. Би ч эрүүл байсан. Мын хамраас нь их цус гарсан. Хамар нь бага зэрэг муруйлттай байна гэж эмч хэлсэн. Г.Ма Б.Мэс архины мөнгө нэхсэнээс болж хоорондоо хэрүүл маргаан хийгээд тэгээд Б.М Г.Мыг нэг удаа гараараа хамар уруул орчимд нь цохисон”...гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 хуу/
гэрч Л.Оын мэдүүлсэн “Мыг М нэг удаа л гараараа хамар луу нь цохисон. Тэр үед хамраас нь цус гарсан. Өөр хүн Мыг зодоогүй. М дахиж гар хүрээгүй. М архи уугаагүй эрүүл байсан. Харин Г.Ма согтуу байсан. Мын гэмтлийг Б.М нэг удаа гараараа цохиж учруулсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
гэрч Б.Бгийн мэдүүлсэн “Гэнэт М уурлаад Мыг гараараа нэг удаа хамар луу нь цохисон. Тэр үед Мын хамраас цус гараад доошоо суусан. Г.Ма Б.Мийг архи авч өг гээд архи нэхээд тэр хоёр маргалдсан юм. Үүнээс болж М Мыг зодсон. Б.М Г.Мыг нэг удаа гараараа хамар уруул орчимд нь цохисон. Өөр байдлаар цохиж зодоогүй”... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн. Ма тухайн үед явахгүй гээд байхаар нь би уурлаад гараараа нэг удаа хамар луу нь цохичихсон чинь Мын хамраас цус гараад Ма доошоо суугаад орилоод байсан. Тэгэхээр нь би Мын ээж рүү утсаар залгаж болсон асуудлыг хэлсэн. Тэгсэн ээж нь наад хүүрээ хэмх нүдээд цагдаад аваачаад өгчихөөч би угаасаа хэлээд хүчрэхгүй байгаа юм гэж хэлж байсан. Ма цусаа гоожуулаад суугаад байсан. Тэгэхээр нь би Мын ээжийг гэрээс нь очиж аваад гэрлүү нь хүргэж өгсөн. Ма надаас мөнгө нэхээд хэл амаар доромжпоод байхаар нь би уурлаад нэг удаа гараараа хамар луу нь цохисон. Би өөрөөр бол цохиж зодоогүй. Би тухайн үед эрүүл байсан. Харин Ма согтуу байсан. Мын гэмтлийг би учруулсан. Уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Би хохирлын баримтыг ирүүлвэл төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
хохирогч Г.Мын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ш овогт Бы Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжпэгдээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Г.Ма нь эмчилгээний зардал гаргуулна гэсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болно.
|
|
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ