Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгч Т.Д******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т******* Д*******т холбогдох эрүүгийн 21*******000740072 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 19******* оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ******* сумын Дулаанхан тосгоны Цагаан хаалганд вагон үзэгч ажилтай, ам бүл-5, эхнэр, ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар багийн Дулаанхан тосгоны замчид ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Т******* Д*******. ******* регистрийн  дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Т.Д******* нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн Замчид *******-******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Ч.Жтой маргалдан цохиж, баруун зүүн нүдний салстад цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, духанд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Т.Д*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байгаа. Гэхдээ архи ууж байгаад хуурай ах Ч.Жтой бид хоёр хоёулаа үлдсэн болохоор би найзыгаа зодсон байна надаас өөр зодсон хүн байхгүй гэж бодож байгаа. Иймээс буруутай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэжээ

Шүүгдэгч Т.Д*******ын 2021 оны 04 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад уг тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй бөгөөд тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урд өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой ярьсан болохоор надад нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ

Хохирогч Ч.Жийн 2021 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг Дулаанхаан тосгоны Замчдын тоотод эхнэр Түмэнсайхан, настай охин Г нарын хамт амьдардаг юм. Би зундаа ногоо тарьж шувуу тэжээж, бусад үед *******0 гаруй тооны үхрээ малладаг. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед гэрийн гадаа малынхаа баасыг цэвэрлээд байж байтал хуурай дүү Д******* Авирмэд, Энхээ, Отгонболд нарын хамт цагаан өнгийн машинтай ирсэн. Д******* надад хандаж “Манай гэрт очиж ганц юм ууя” гэж хэлэхээр нь “за, за тэгье” гээд хийж байсан ажлаа орхиод А жолоодож явсан тээврийн хэрэгсэлд суугаад Д*******ын гэрт очсон. Д*******ын  гэрт очиход хүн байхгүй байсан ба бид 5 Д*******ын гэрт ороход Д******* цагаан сарын үеэр хадгалсан гэх 1 шил 0.75 литрийн Хараа, 1шил 0,7 литрийн “Тундра” нэртэй архийг гаргаж ирсэн. Уг архинаас Д*******, Отгонболд, Энхээ бид 4 хувааж уусан бөгөөд машин барьж явсан Авирмэд огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 2 шил 0.75 литрийн архины 1 шил архийг бүтэн дуусгаад, ахин 1 шил архины хагасыг нь уугаад сууж байтал Авирмэд нь Отгонболд, Энхээ 2-ыг гэрт нь хүргэж өгье гээд аваад гарсан. Д*******ын гэрт Д******* бид 2 үлдсэн. Түүнээс хойш яг юу болсон талаар надад мэдэж байгаа зүйл алга. Нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирчихсэн, миний нүүр нилэнхүйдээ хавдчихсан байсан. Би уг гэмтлээ өөрөө толинд харчхаад яасан юм болдоо гэж их гайхсан. Бид хоёр бол их муудсан. Болсон явдлаа санахгүй байна гэхээр ер нь л муудсан гэж бодож байна. Бид нар гаднаас ямар ч хүн дуудаагүй. Бид нар хоорондоо л болсон асуудал байгаа юм. Д******* бид хоёр бол олон жил хуурай ах дүү нар явсан. Энэ хугацаанд хэрэлдэж зодолдож байсан зүйл бол байхгүй. Харин энэ архи ууснаас болоод л ийм зүйл болчихлоо. Эрүүл байсан бол хэрүүл маргаан хийхгүй байсан юм. Бид нарын дунд хэрүүл маргаан зодоон цохион болсон нэг ч асуудал байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан болохоор ямар нэг зүйлээс болж маргалдаад Д******* намайг цохисон байх. Миний нүүрэн хэсэгт гэмтэл учирсан. Өөр бусад газарт бол ямар нэг гэмтэл учраагүй. Надад одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Я.Б 2021 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагаас би ажлаасаа буугаад гэртээ ирээд гэрийн ажлаа хийж байгаад 1******* цаг орчимд унтсан. Би шөнөөр ээлжтэй байсан болохоор унтаж амарсан. Тэгээд сэрээд байж байтал хөрш Т.Д******* ахын хашаанаас цагдаа дуудаад “та энд ямар нэгэн зүйл болсон талаар мэдсэн үү” гэж асуугаад байсан. Би  унтаж байгаад боссон болохоор тухайн үед юу болоод байгааг сайн мэдээгүй. Тэгээд маргааш нь сонсохнээ Ч.Ж ах хүнд цохиулаад гэмтсэн гэж сонссон. Заримдаа архи уучихсан байдаг. Тэгэхдээ уухаараа нээх илүү дутуу зангүй хүнтэй маргаж муудалцаад байдаггүй заримдаа хашаан дотроо орилоод явж байдаг. Ажлын газартаа нэр хүндтэй бололтой хүмүүс ирээд мод хөрөөдөх гэх мэтчилэн гэрийн ажилд нь туслаад яваад байгаа харагддаг. Тавтиргүйтээд хүнтэй муудалцаад байсан асуудал гаргаж байсныг нь мэдэхгүй юм. Их л нийтэч бусдад тустай байдаг. Ч.Ж мөн л бага зэрэг уучхаад байдаг хүн. Гэхдээ тэглээ гээд асуудал гаргаад байдаггүй. Манай хөрш Т.Д*******тай сайн харилцаатай. Би ганцаараа байдаг ажилтай үед манай үхэр малыг бэлчээрт гаргаж хашиж туслаад байдаг сайхан харилцаатай  хүмүүс нэгнээ тэгж айхтар цохиод байхаар хүмүүс ууг нь биш...” гэж мэдүүлэг, /хх-ийн *******2 дугаар хуудас/,

Гэрч С.Н 2021 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр Буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас би ажлаасаа буугаад гэртэй ирээд гэрийн ажлаа хийж байгаад амарсан. Тэгээд оройн 12 цаг орчимд хэсгийн төлөөлөгч дуудаад гараад хартал Т.Д******* ахын гэрт ямар нэг юм болсон байдалтай байсан. Тэгээд маргааш нь сонсохнээ Ч.Ж ах хүнд цохиулаад гэмтсэн гэж сонссон. Т.Д******* хүнтэй их сайхан харилцаатай яриа хөөрөөтэй хүн байгаа юм. Гэртээ эхнэр охины хамт амьдардаг. Эхнэр нь ажил хийгээд явчихдаг. Заримдаа архи уусан бололтой харагддаг. Гэхдээ нээх хүнтэй маргаж муудалцаад байдаггүй. Архи уусан үедээ их л сайхан ааштай дайлаад байдаг. Дэлгүүрт таарахдаа хэрэгтэй зүйл байна уу гээд асуугаад их л сайхан ааштай байдаг. Бас л их сайхан ааштай дөлгөөхөн хүн. Гэхдээ заримдаа архи уучихсан байгаа бололтой харагддаг. Тэглээ гээд сайн харьцаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Жарваа гуай Д******* ахын гэрээр орж гараад л байж байдаг. Ах дүү шиг л байдаг. Т.Д******* нь өмнө нь хүнтэй маргалдаж муудалцсан асуудал гаргаж байсан талаар бол сайн мэдэхгүй байна. Нээх хүнтэй маргаад байдаггүй болохоор тийм асуудал гарж байсан гэж сонс ч байгаагүй. Ер нь Манай 62 дугар точикийн хүмүүс жижиг болоод нэг нэгэндээ их сайхан ааштай байдаг. Нэгэндээ их тусархуу хоорондоо ууг нь маргаад байдаггүй хүмүүс байдаг. Тухайн өдөр би ажлаасаа буугаад гэртэй ирэхэд ямар нэг маргаан болсон зүйл ажиглагдаагүй  Маргааш нь хүмүүсийн ярианаас юу болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******4 дүгээр хуудас/,

Гэрч М.Э 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ түлээгээ бэлдээд байж байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад Т.Д*******, Авираа ах, Отгонболд ах гурав манай гэрт ирээд Д*******  “ Манай гэрт очъё гэхээр нь би дагаад явсан. Тэгээд бид Т.Д*******ын 62-ын точикт байх гэр лүү явсан. 62-ын точик ороод замаараа Жавраа ахыг гэрээс нь аваад Т.Д*******ын гэрт нь очсон. Т.Д*******ын гэрт нь очиход Д******* 0.75 литрийн “Хараа” гэх архи задлаад Т.Д*******, Ч.Ж, Б.Отгонболд бид 4 хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахиад 0.75 литрийн “Хараа” гэх архи задлаад ууж байхад Авираа ахын гэрээс залгаад байсан учраас Б.Отгонболд бид 2 Авираа ахаар О гэрт хүргүүлсэн. Тэгээд би хөрөө авч мод хөрөөдөхөөр болсон байсан. Тэгээд Отгонболд хөрөөний ирийг сольчих гэхээр нь солих гээд 17-гийн түлхүүр хайгаад олоогүй болохоор би гэртэй харьсан. ...Архи ууж байхад ямар нэг маргаан болоогүй. Т.Д******* , Б.Отгонболд бид нар их сайн найзууд болохоор төдийлөн маргаж муудалцаад байдаггүй. Т.Д*******, Ч.Ж ах хоёр 62 точикынх болохоор хоорондоо их сайн харилцаатай байдаг. Цагаан сарын юм гээд хуучин ууцны мах идээд, Д*******ын задалсан 2 шил архийг уугаад гэртэй харихаар гарсан. Би Ч.Ж ахыг зүс танихаас өөр зүйл мэдэхгүй. Их дөлгөөн ааштай хүн шиг байдаг. Миний мэдэхээр Ч.Ж өөр хүнтэй маргаж муудалцсан гэсэн асуудал гаргаж байсан талаар би мэдэхгүй байна. Намайг Т.Д*******ын гэрээс гарахад Т.Д*******, Жавраа ах нар хоол хийж идээд, цай уугаад үлдсэн. Өөр хүн ирнэ гэж яриагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Б.О 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад Т.Д*******, Жарваа ах хоёр манай гэрт ирсэн. Тэгээд би тэр 2-ыг дагаад М.Энхтүвшинг аваад Т.Д*******ын 62-ын точикт байх гэр лүү явсан. 62-ын точик ороод замаараа Жавраа ахыг гэрээс нь аваад Т.Д*******ын гэрт нь очсон. Т.Д*******ын гэрт очиход Д******* 0.75 литрийн “Хараа” гэх архи задлаад Т.Д*******, Ч.Ж, М.Энхтүвшин бид ******* хувааж уусан. Тэгээд тэр архи дуусаад  дахиад 0.75 литрийн “Хараа гэх архи задлаад ууж байхад Ариваа ахын гэрээс нь залгаад байсан учраас М.Энхтүвшин бид хоёр Авираа ахаар манай гэрт хүргүүлсэн. Тэгээд М.Энхтүвшин гэртээ харихаар явсан. Архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Т.Д*******, М.Энхтүвшин бид нар их сайн найзууд болохоор төдийлөн маргаж муудалцаад байдаггүй. Т.Д*******, Ч. Ж ах хоёр 62 точикийн хүүхдүүд болохоор хоорондоо их сайн харилцаатай байдаг. Би Т.Д*******ын гэрээс гарахад хоол хийж идээд үлдсэн. Их дөлгөөхөн ааштай хүн шиг байдаг. Миний мэдэхээр Ч.Ж өөр хүнтэй маргаж муудалцсан гэсэн асуудал гаргаж байгаагүй. Намайг Т.Д*******ын гэрээс гарахад Т.Д*******, Жавраа ах нар хоол хийж идээд, цай уугаад үлдсэн. Өөр хүн ирнэ гэж яриагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Д.А 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд би Дулаанхаан тосгоны “Дэнж”-д байрлах Баатарын дугуй засварын газар дугуй засаж байтал Т.Д******* 9950*******52 тоот дугаараас  над руу залгаад “ Би Ерөөгөөс ирлээ. Намайг гэрт дөхүүлээд өгөөч. Шатахууны хөлсийг нь өгнө. Би Хонхорт байна.” гэхээр нь би хүргэж өгөхөөр очиход Хонхорын замын хажууд зогсож байсан. Би Т.Д*******ыг очиж авсан. Гэтэл Т.Д*******, М.Энхтүвшин, Б.Отгонболд нарыг авчихъя гэхээр нь би цаашлаад М.Энхтүвшин, Б.Отгонболд нарыг гэрээс нь аваад 62-ын точик орсон. Замаараа 62-ын точикт гэр нь байдаг  Ч.Жыг аваад Т.Д*******ын гэрт нь очсон. Тэгээд тэр 4 нэрийг нь мэдэхгүй архи байна нэг архи гаргаад ууцгаасан. Архи нь талаасаа доогуур болж байхад манай эхнэр эмнэлэг явлаа гэхээр нь би Б.Отгонболд, М.Энхтүвшин нарыг аваад гэр гэрт нь хүргэж өгөөд гэртэй харьсан. Би гэртээ ирээд цаг харахад 14 цаг 14 минут болж байсан. Архи ууж байхад ямар нэгэн маргаан болоогүй. Сайхан хуурай ах, дүү гээд нэг нэгэндээ их сайн байсан. Ер нь Т.Д*******, Ч.Ж хоёр 62 точикын хүүхдүүд болохоор хоорондоо их сайн харилцаатай байдаг. Би Б.Отгонболд, М.Энхтүвшин нарыг аваад гарахад хоол хийж идээд үлдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч А.А 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын Дулаанхаан тосгонд малаа маллаж амьдардаг юм. Ж миний ээжийн эгчийн хүүхэд бөгөөд бид багаасаа хамт нэг гэрт өссөн төрсөн ах, дүү нар шиг байдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед Жийн гэрт ороход эрүүл саруул гэртэй байсан. Би хэсэг юм ярьж сууж байгаад буцаад өөрийн гэрлүүгээ явсан. Түүнээс хойш Жтой таараагүй бөгөөд манай ******* үхэр байхгүй байхаар нь үхрээ хайх санаатай Д*******ын гэрийн ард талын ард талын нарийн гудмаар тойроод ороход цасан дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Очоод харсан чинь Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай босож явж чадахааргүй арай гэж татаад босготол нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарж байсан. Би яав юу болов хүнд зодуулчихсан юм уу гэж асуухад архи ууснаас болоод хариулж чадахааргүй мөн гадаа удсан юм уу гэмээр их даарчихсан байсан. Би арай гэж сугадаж яваад гэрт нь хүргэж өгсөн юм. Намайг анх олоход бол архи дарс үнэртэж байсан. Ер нь бол согтуу байсан. Би ууг нь яачихсан юм бэ гэж асуусан бөгөөд нуугаад байгаа юм шиг ямар нэг зүйл хэлэхгүй хэнтэй ч уугаагүй, юу ч болоогүй мэт яриад байсан. Энэ 2 хүнд ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй. Ер нь бол хуурай ах дүү гэж явдаг хүмүүс байгаа юм. Хэнтэй ч уугаагүй, хаана ч уугаагүй гээд огт юм хэлж ярихгүй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Ч.Жийн биед баруун зүүн нүдний салстад цус хуралт, дух баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, духанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 2******* дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Иргэн Б.Д*******, Ч.Ж нарын гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн иргэн Б.Д*******, Ч.Ж нарын гарын хээний дардсыг гарын хээний нэгдсэн санд MN00**************20009*******60, MN00**************20009*******61 дугаараар бүртгэн гарын хээний нэгдсэн сад бүтгэгдсэн хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөр, гарын хээний дардас, эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

*******.Шинжилгээнд тэнцэж буй 5 ширхэг гарын мөрийг гарын хээний нэгдсэн санд “2021-002-СЭЛ” дугаараар бүртгэн гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гарын мөрүүдтэй тохироогүй байна.

4.Шинжилгээнд ирүүлсэн иргэн Б.Д*******, Ч.Ж нарын гарын хээний дардас нь хэргийн газраас илрүүлсэн 5 ширхэг гарын мөртэй тохирохгүй байна. гэх дүгнэлт, /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 146*******дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.2.*******. Шинжилгээнд ирүүлсэн цус нь дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “Ч.Ж” гэсэн хаягтай цуснаас 1.0 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1.0 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. ..гэх дүгэнлт /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 1461 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх арчдасууд Даваадоржийн гараас бэхжүүлсэн гэх арчдас, Ж гэж хаягласан, Т.Д******* ******* настай эрэгтэй гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цуснууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх арчдасууд Даваадоржийн гараас бэхжүүлсэн гэх арчдас дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь О(I) бүлгийн харьяалалтай хүний цус байна.

*******.Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх арчдасууд дээр илэрсэн цусны бүлэг нь Ж гэж хаягласан, хуруу шилтэй цусны бүлэгтэй бүлгийн харьяаллаараа ижил байна. Т.Д******* ******* настай эрэгтэй гэж хаягласан, улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна. гэх мэдүүлэг хх-ийн 91-92 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 04- дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Д******* нь “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн Замчид ******* дугаар гудамжны ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Ч.Жтой маргалдан улмаар түүнийг зодож, баруун зүүн нүдний салстад цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч  Т.Д*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Т.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  Ч.Ж нь  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Т.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  нөхөн төлсөн  зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Т.Д*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Д******* нь “2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын *******-р багийн Замчид ******* дугаар гудамжны ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Ч.Жтой маргалдан улмаар түүнийг зодож, баруун зүүн нүдний салстад цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар шанаанд цус хуралт, духанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Шүүгдэгч Т.Д*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор болсон явдлыг сайн санахгүй байгаа. Гэхдээ архи ууж байгаад хуурай ах Ч.Жтой бид хоёр хоёулаа үлдсэн болохоор би найзыгаа зодсон байна надаас өөр зодсон хүн байхгүй гэж бодож байгаа. Иймээс буруутай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Т.Д*******ын 2021 оны 04 дүгээр сарын -ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоос асууж тодруулах зүйл байхгүй бөгөөд тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би урд өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой ярьсан болохоор надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр

Хохирогч Ч.Жийн 2021 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сум ******* дугаар баг Дулаанхаан тосгоны Замчдын тоотод эхнэр Түмэнсайхан, настай охин Г нарын хамт амьдардаг юм.  ... Д*******ын гэрт Д******* бид 2 үлдсэн. Түүнээс хойш яг юу болсон талаар надад мэдэж байгаа зүйл алга. Нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирчихсэн, миний нүүр нилэнхүйдээ хавдчихсан байсан.Би уг гэмтлээ өөрөө толинд харчихаад яасан юм болдоо гэж их гайхсан. Бид хоёр бол их муудсан. Болсон явдлаа санахгүй байна гэхээр ер нь л муудсан гэж бодож байна. Бид нар гаднаас ямар ч хүн дуудаагүй. Бид нар хоорондоо л болсон асуудал байгаа юм. Д******* бид хоёр бол олон жил хуурай ах дүү нар явсан. Энэ хугацаанд хэрэлдэж зодолдож байсан зүйл бол байхгүй. Харин энэ архи ууснаас болоод л ийм зүйл болчихлоо. Эрүүл байсан бол хэрүүл маргаан хийхгүй байсан юм. Бид нарын дунд хэрүүл маргаан зодоон зохион болсон нэг ч асуудал байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн байсан болохоор ямар нэг зүйлээс болж маргалдаад Д******* намайг цохисон байх. Миний нүүрэн хэсэгт гэмтэл учирсан. Өөр бусад газарт бол ямар нэг гэмтэл учраагүй. Надад одоо өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр

Гэрч С.Н 2021 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр Буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас би ажлаасаа буугаад гэртэй ирээд гэрийн ажлаа хийж байгаад амарсан. Тэгээд оройн 12 цаг орчимд хэсгийн төлөөлөгч дуудаад гараад хартал Т.Д******* ахын гэрт ямар нэг юм болсон байдалтай байсан. Тэгээд маргааш нь сонсохнээ Ч.Ж ах хүнд цохиулаад гэмтсэн гэж сонссон. Т.Д******* хүнтэй их сайхан харилцаатай яриа хөөрөөтэй хүн байгаа юм. Гэртээ эхнэр охины хамт амьдардаг.  ...” гэх мэдүүлгээр

Гэрч М.Энхтүвшин, Г.Отгонболд, Авирмэд нарын 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ түлээгээ бэлдээд байж байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад Т.Д*******, Авираа ах, Отгонболд ах гурав манай гэрт ирээд Д*******  “ Манай гэрт очъё гэхээр нь би дагаад явсан. Тэгээд бид Т.Д*******ын 62-ын точикт байх гэр лүү явсан. 62-ын точик ороод замаараа Жавраа ахыг гэрээс нь аваад Т.Д*******ын гэрт нь очсон. Т.Д*******ын гэрт нь очиход Д******* 0.75 литрийн “Хараа” гэх архи задлаад Т.Д*******, Ч.Жавзанорж, Б.Отгонболд бид 4 хувааж уусан. Тэгээд архи дуусаад дахиад 0.75 литрийн “Хараа” гэх архи задлаад ууж байхад Авираа ахын гэрээс залгаад байсан учраас Б.Отгонболд бид 2 Авираа ахаар О гэрт хүргүүлсэн. Тэгээд би хөрөө авч мод хөрөөдөхөөр болсон байсан. Тэгээд Отгонболд хөрөөний ирийг сольчих гэхээр нь солих гээд 17-гийн түлхүүр хайгаад олоогүй болохоор би гэртэй харьсан. ...Архи ууж байхад ямар нэг маргаан болоогүй. Т.Д******* , Б.Отгонболд бид нар их сайн найзууд болохоор төдийлөн маргаж муудалцаад байдаггүй. Т.Д*******, Ч.Ж ах хоёр 62 точикынх болохоор хоорондоо их сайн харилцаатай байдаг. Цагаан сарын юм гээд хуучин ууцны мах идээд, Д*******ын задалсан 2 шил архийг уугаад гэртэй харихаар гарсан. Би Ч.Ж ахыг зүс танихаас өөр зүйл мэдэхгүй. Их дөлгөөн ааштай хүн шиг байдаг. Миний мэдэхээр Ч.Ж өөр хүнтэй маргаж муудалцсан гэсэн асуудал гаргаж байсан талаар би мэдэхгүй байна. Намайг Т.Д*******ын гэрээс гарахад Т.Д*******, Жавраа ах нар хоол хийж идээд, цай уугаад үлдсэн. Өөр хүн ирнэ гэж яриагүй...” гэсэн утга бүхий мэдүүлгээр

Гэрч А.А 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын Дулаанхаан тосгонд малаа маллаж амьдардаг юм. Ж миний ээжийн эгчийн хүүхэд бөгөөд бид багаасаа хамт нэг гэрт өссөн төрсөн ах, дүү нар шиг байдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед Жийн гэрт ороход эрүүл саруул гэртэй байсан. Би хэсэг юм ярьж сууж байгаад буцаад өөрийн гэрлүүгээ явсан. Түүнээс хойш Жтой таараагүй бөгөөд манай ******* үхэр байхгүй байхаар нь үхрээ хайх санаатай Д*******ын гэрийн ард талын ард талын нарийн гудмаар тойроод ороход цасан дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Очоод харсан чинь Ж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай босож явж чадахааргүй арай гэж татаад босготол нүүр нь хавдчихсан, хамраас нь цус гарж байсан. Би яав юу болов хүнд зодуулчихсан юм уу гэж асуухад архи ууснаас болоод хариулж чадахааргүй мөн гадаа удсан юм уу гэмээр их даарчихсан байсан. Би арай гэж сугадаж яваад гэрт нь хүргэж өгсөн юм. Намайг анх олоход бол архи дарс үнэртэж байсан. Ер нь бол согтуу байсан. Би ууг нь яачихсан юм бэ гэж асуусан бөгөөд нуугаад байгаа юм шиг ямар нэг зүйл хэлэхгүй хэнтэй ч уугаагүй, юу ч болоогүй мэт яриад байсан. Энэ 2 хүнд ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй. Ер нь бол хуурай ах дүү гэж явдаг хүмүүс байгаа юм. Хэнтэй ч уугаагүй, хаана ч уугаагүй гээд огт юм хэлж ярихгүй байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн 2******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 146*******дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн 1461 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт зэрэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Д*******ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Д******* нь болсон явдлын талаар санахгүй байгаа ч Ч.Жийг би зодсон байх, өөр хүн байгаагүй гэж мэдүүлдэг бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хүний оюун санаа, санах ойд хэрхэн нөлөөлснийг төсөөлөх боломжгүй. Гэвч хэрэгт авагдсан хохирогч Ч.Жийн архи уугаад үлдэх үед Т.Д******* бид 2 байсан, өөр хүн байгаагүй, болсон явлдлыг санахгүй байгаа гэсэн мэдүүлэг, гэрч А.А мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр Т.Д*******ын гэрээс бэхжүүлэн авсан цусны дээж, Т.Д*******ын гараас бэхжүүлэн авсан цусны дээж зэрэг нь шинжилгээгээр хохирогч Ч.Жийн цусны бүлэгтэй тохирсон зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь хохирогч Ч.Жийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Д*******ын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Хохирогч Ч.Ж нь Т.Д*******аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Т.Д*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Д******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүгдэгч Т.Д*******т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Д*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Д******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Т.Д*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж, мөн хуулийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Т.Д*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, 2, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Төмөр-Өлзийгийн Д*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д*******ыг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Д*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Д*******т мэдэгдсүгэй. 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ