| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2017/0135/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/112 |
| Огноо | 2017-08-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/112
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Прокурор А.Ариунзаяа Хохирогч Н.Н******* Нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Э******* М******* холбогдох 1731000000014 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1, оны 04 дүгээр сарын 11-нд Сэлэнгэ аймаг , суманд төрсөн, , настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг ,сумын , баг , дугаар хэсэгт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Б******* овогт Э******* М******* /РД:МЖ,/
Шүүгдэгч Э.М******* нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Н*******гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Э.М******* 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед өөрийн найзууд болох Ш*******, Ж******* нартай нэрмэл уугаад тэрнийхээ халуунд найзынхаа хамт хөрш айлын Н******* ахын гэр рүү мал асуух гэж очсон. Н******* ахын гэрт ороход Н******* ах архи уугаад сууж байсан. Н******* ах манай найзууд бид 4 нийлээд тал шил архи болон 3 литр орчим нэрмэл хувааж уусан. Тэгээд би нэрмэл ууж байхдаа согтоод юу болсон талаар санахгүй байна. Ямар ч байсан Н******* ахаас уучлалт гуйж байснаа санаж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р ху/,
2. Шүүгдэгч Э.М******* 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгт бүх зүйлийг үнэн зөвөөр ярьж хэлсэн. Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р ху/,
3.Шүүгдэгч Э.М*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр мал хайж яваад Н.Н******* ахынд ороод тийм зүйл болчихсон. Согтуудаа л хохирогчийн охинтой гэрлэе гэж хэлсэн байна лээ. Тэрнээс хохирогчийн охиныг хэдэн настайг, хэддүгээр анги төгссөнийг мэдэхгүй, танихгүй. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг,
4. Хохирогч Н.Н******* 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байхад манай хөрш залуу М******* өөрийн хоёр найз болох Ш*******, Ж******* нарын хамт манай гэрт 17 цагийн үед ирсэн. Тэр 3-ыг манай гэрт ороод ирэхээр нь би тэр гурван залуутай Улаангом нэртэй 0,75 граммтай тал шил архи, 3 литрийн нэрмэл хувааж ууж дуусгасан. Тэгээд намайг гэртээ байж байхад М******* “ахаа 2-лаа гарчихаад ирье” гэхээр нь гарсан чинь М******* гэрээс гарсны дараа би “танай охин П эхнэрээ болгож авмаар байна” гэхээр нь “чамд яахаараа охиноо өгдөг юм бэ?” гэсэн чинь М******* намайг баруун гараараа нэг цохиж унаг*******д нэг удаа өшиглөж хоёр удаа гараараа цохьсон. Тэр үед манай охин П гарч ирээд салгасан. Ийм л зүйл болсон....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р ху/,
5. Хохирогч Н.Н******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 08 сарын 06-ны өдөр 5 цаг 30 минутын орчимд 2 найзтайгаа согтуу ирсэн. Манайд байсан жоохон архийг уугаад бас өөрсдийн авчирсан 2 литр нэрмэлийг уусан. Тэгж байгаад “танай охинтой сууна” гэхээр нь би “хоёулаа гаръя” гээд гарсан чинь намайг цохьсон, араас энийг салгах гээд нэг банди ирж байсан. Тэгээд цагдаа дуудсан ийм л зүйл болсон. ..гэх мэдүүлэг,
6.Гэрч Н.Пийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед манай гэрт үл таних 3 залуу орж ирээд манай аавтай Улаангом нэртэй 0,75 граммтай тал шил архи, 3 литрийн нэрмэл хувааж ууцгаасан. Тэгээд сүүлд нь нэрмэл хувааж ууцгааж байхдаа нэг залуу нь сүүлд тэр залууг М******* гэж байсан. Намайг “би чамтай нэг гэр бүл болно” гээд байсан. Тэр үед манай аав “би юу гэж чамтай өөрийн охиноо нэг гэр бүл болгодог юм бэ пизда минь” гэж уурласан чинь М******* манай аавыг “2-лаа гарчихаад ирье” гээд байсан. Тэгэхээр нь би М*******ыг манай аавтай зүгээр юм ярих гэж байна гэж бодоод араас нь дагаж гараагүй юм. Тэгээд намайг 2-3 минутын дараа гэрээсээ гарсан чинь М******* манай аавыг газарт унагаачихсан өшиглөж байсан. Тэгэхээр нь салгаад цагдаа дуудсан. Тэр хооронд манай гэрээс хоёр найз нь гарч ирээд “хүн зодчихлоо” гээд М*******ыг цохиж харагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р ху/,
7. Гэрч Э.Н 2017 оны 08 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр З, сумын “Бөөн бургас” нэртэй газар байсан юм. Тэгээд би тэр өдрийнхөө 12 цагийн үед өөрийнхөө найз М*******ай уулзаад 700 граммын савтай монгол архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёрыг байж байхад Ж******* хүрээд ирсэн. Тэгээд бид гурав нэрмэл архи уух гэж Н******* ахын гэрт очсон юм. Тэгээд манай найз бид 3 Н******* ахын ууж байсан тал шил архийг хувааж уугаад дахин 3 литр орчим нэрмэл архи хувааж уугаад сууж байхад манай найз М******* тоглоомоор Н******* ахад хандаж “би танай охинтой суудаг юм уу” гэсэн чинь Н******* ах уурлаад “би юу гэж чамд охиноо өгдөг юм пизда минь” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй М*******, Н******* ах хоёр гараад явсан юм. Тэр хоёрыг гарсны дараа Н******* ахын гэрийн гадаа хэрүүл маргаан болоод байхаар нь гараад харсан чинь манай найз М******* нь Н******* ахыг цохьсон байсан. Тэгэхээр нь би өөрийн найз М*******ыг “чи яах гэж хөгшин хүнийг цохиж байгаа юм” гээд хойшоо татаж унагаасан юм. Ийм л зүйл болсон... /хх-ийн 19-20-р ху/,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн № 271 тоот актын дүгнэлт хэсэгт: 1.Н.Н*******гийн биед тархи доргисон, зовхинд цус хуралт, уруулын дотор язарсан, чамархай хацарт хаван, хөмсөгт зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугац*******р сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт, /хх-ийн 22-р ху/,
9. Шүүгдэгч Э.М*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 34-р ху/, шүүгдэгчийг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх 27-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, /хх 28-29-р ху/, хохирогч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 24–р ху/, шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцсан тухай тэмдэглэл, /хх 24–р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, /хх-ийн 33-р ху/, Сэлэнгэ аймаг ,н сумын ,-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32-р ху/, шүүгдэгчийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31-р ху/, хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /ххийн 35-р ху/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хх-ийн 36-р ху/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 37-р ху/ зэрэг болно Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М*******ыг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн , сумын ,дугаар багийн нутаг дэвсгэрт Н.Н*******гийн эрх чөлөөнд халдаж , эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорын гаргасан шүүгдэгчийг 450 нэгжээр торгох саналыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн болохыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, мөн прокурорын сонсгосон 450 нэгжээр торгох эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Э******* М*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Э******* М*******ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.М*******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.М******* мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.М******* нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Э.М******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН