| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 175/2020/0130/Э/001/2020/0847 |
| Дугаар | 2021/ШЦТ/77 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч А.Баясгалан,
шүүгдэгч Б.Мянхай,
шүүгдэгч Э.Анхтөгс,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрхээстэйн Гончиг овогт Баясахын Мянхай, Өөлд овогт Эрдэнэбаярын Анхтөгс нарт холбогдох эрүүгийн 2031001690114 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 5, ээж дүү нарын хамт Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар баг, Бурхан толгойн 01-12 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Бүрхээстэйн Гончиг овогт Баясахын Мянхай, /РД:МЕ00322631/,
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2000 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Буурагчин 2 дугаар баг, 2-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Өөлд овогт Э Анхтөгс, /РД:МЕ00310518/
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн “Гэрэлт хайлааст” гэх газарт оршин суух иргэн Ч.Энхбаатарын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн “Киа пронтер” маркийн 92-03 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд тэнхлэг 1 ширхэг, хойд амортизатор 2 ширхэг, хойд нум 2 ширхэг, дугуй 4 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Э.Анхтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бусдын эд зүйлсийг хулгайлах санааг хоёулаа гаргасан, машины эд ангийг Б.Мянхайгийн аавынх нь машинд хийх гэж байсан юм, хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь буцааж өгсөн, бодлогогүй зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Мянхайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бусдын эд зүйлсийг хулгайлах санааг хоёулаа гаргасан, ...хулгайлсан эд зүйлээ жалганд нуусан байсан юм, бүгдийг нь буцааж өгсөн байгаа, шийдвэргүй бодлогогүй зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар нотлох баримтууд.
1. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: “...Тээврийн хэрэгслийн эд зүйл хулгайд алдсан гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Гэрэлт хайлаас” гэх газарт хаяггүй задгай газарт Энхбаатар гэх хүний хувийн эзэмшлийнх нь байшин байх ба байшингийн ард хэсэгт 2 ширхэг пронтер маркийн автомашин байна. Эд зүйл нь хулгайд алдагдсан гэх тээврийн хэрэгсэл нь 92-03 СБА улсын дугаар бүхий цагаан өнгийн киа бонго маркийн тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгслийн арын тэвшний доод хэсэгт байх тэнхлэг, дугуй 4ш, амортизатор 2ш, хойд талын нум зэргийг хулгайлсан байдалтай байх ба тээврийн хэрэгслийн ойр орчимд байх мөрийг шинжилж 2 ширхэг гутлын ул мөр байсныг Самсунг маркийн утсаар бэхжүүлэв...” гэх /хх-ийн 04-07 дугаар хуудас/
2. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... Тээврийн хэрэгслийн эд зүйл байсан гэх газар нь Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 6 км зайд байх Ерөө голын эрэг орчмын ойролцоо жалганд Б.Энхбаатар гэх хүний хулгайд алдсан тээврийн хэрэгслийн эд анги байх ба тухайн эд ангид үзлэг хийхэд 2 ширхэг амортизаторыг салгаж авч явсан байдалтай, бусад эд анги бүрэн байв...” гэх /хх-ийн 08-10 дугаар хуудас/
3. Шүүгдэгч Б.Мянхайгийн нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 30 минутын үед найз Анхтөгстэй уулзаад, бид хоёр явган яваад “Ногоон даваа” гэх гудамжинд байх сагсан бөмбөгийн тоглоомын талбай руу очиж сагсан бөмбөг тоглосон. ... Бид хоёрыг гэрт ороход манай ээж “голын эрэг дээр ногоогоо усалж байгаад шланкаа хаячихсан байна. Миний хүү аваад ир” гэхээр нь бид хоёр аавын эзэмшлийн 53-32 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ногооны талбай руу явж ирээд шланкаа эвхэж машинд аччихаад буцаж харих замдаа ногооны талбайн хажууханд айлын гадна 2-3 жилийн хугацаатай байсан “Бонго Пронтер” маркийн цагаан өнгийн машин руу очсон. Уг айл хашаагүй бөгөөд байшин нь гэрэлгүй байсан. Тэр машины ард талын тэнхлэг нь боогдоогүй салангид байсан учраас бид хоёр авахаар болж тохироод хоёр талаас нь өргөж машинд ачсан. Тэгээд гэр рүүгээ харьж байх замдаа бид хоёр хүний юм авчихлаа арай ч болохгүй байх гэж бодоод “буцаагаад тавья” гэж ярилцаад буцах гэснээ хүмүүс нь сэрчхэж магадгүй гэж бодоод замын хажуугийн эрэг рүү оруулж орхиод 2 ширхэг амортизаторыг нь салгаж авч машиндаа ачаад гэр рүүгээ явж ирсэн. Бид хоёр ямар учраас амортизаторыг салгаж аваад гэртээ ирсэн гэхээр хэн нэгэн тайлаад авчхаж магад гэж бодсон юм. Ингээд би Анхтөгсийг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ирж амарсан. Маргааш нь бид хоёр тэр машины тэнхлэгийг эзэнд нь хүргэж өгье гэж байхад эзэн нь цагдаад мэдэгдсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-р хуудас/,
4. Шүүгдэгч Э.Анхтөгс нь 2020 оны 06-р сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед найз Мянхайгийн гэрт байж байхад түүний ээж Алтансар эгч ногооны талбай дээрээ шланкаа орхисон байна гээд бид хоёр тэр шланкийг нь авч ирэхээр болж Мянхайгийн талийгаач аавын улсын дугаарыг нь анзаарч хараагүй цэнхэр өнгийн Бонго Жи-2 маркийн автомашинаар “Алиман тохой” гэх газарт байх ногооны талбай руу нь явсан. Ингээд бид хоёр 22 цаг өнгөрч байхад ногооны талбай дээр нь ирж шланкийг нь эвхээд машинд ачаад хөдөлсөн. Буцах замдаа ойрхон байсан гадна талдаа хашаагүй байшингийн ард талд байсан “Бонго Пронтер” маркийн цагаан өнгийн машин руу очиж харахад ард талын тэнхлэг буюу чулак нь машинаасаа салангад байхаар хоёр талаас нь өргөөд машин дээрээ ачиж хөдөлсөн. Харих замдаа замын хажуу талын жалганд тухайн машины тэнхлэгийг буулгаад орхисон. Ямар учраас буулгаж орхисон гэхээр бид хоёр хүний юм зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэж бодоод буцаагаад аваачиж тавих гэснээ гэрийн эзэн нь сэрчхэж магадгүй, маргааш эзэнтэй нь уулзъя гэж бодоод тэнд орхисон юм. Тэр тэнхлэгийг орхихдоо хоёр амортизаторыг нь тайлж аваад машин дээрээ үлдээсэн юм. Тэгээд Мянхайгийн гэрт очиж шланкийг нь буулгалцчихаад тэр намайг гэрт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 89-р хуудас/,
5. Хохирогч Ч.Энхбаатарын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Гэрэлт Хайлааст” гэх газарт гэрийн гадна байсан миний “Киа Бонго Пронтер” маркийн 92-03 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тэнхлэг, амортизатор, хойд нум, 4 ширхэг дугуй зэргийг тайлж хулгай авсан байсан юм. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Хулгайд эд зүйлээ алдсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2018 онд худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгэж амжаагүй байгаа юм. Миний хулгайд эд зүйлээ алдсан гэх тээврийн хэрэгслийн бөгс хэсгийг салгаж авсан байдалтай, дор нь мод түшүүлж тавьсан байсан. Манайх малтай болохоор хашаагүй задгай байдаг юм. Миний тээврийн хэрэгсэл байшингийн ард байсан юм. Тээврийн хэрэгслийн ойролцоо 2 хүний гэмээр 2 өөр гутлын улны мөр гарсан байсан. Нэг нь пүүзэн гутал, нэг нь түрийтэй израйл гутлын мөр шиг байсан. Сайн хэлж мэдэхгүй юм. Хулгайлсан эд зүйлсийг хүн өргөөд явах боломжгүй, тээврийн хэрэгсэл дээр л ачиж явна. Тээврийн хэрэгслийн мөр анзаараагүй. Манайх замтай ойрхон болохоор тээврийн хэрэгслийн мөр гарах боломжгүй. Надад уг хэрэгтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Би гомдолгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/,
6. Хохирогч Ч.Энхбаатарын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...Би тухайн автомашиныг 3 жилийн өмнө Б.Тулга гэх Ерөө сумын хүнээс худалдан авч байсан. Машины өмчлөлийг өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ Бакытжан гэж хүний нэртэй байсан. Удахгүй машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэх болно. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй гэж хэлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч К.Баатар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 53-32 СБА улсын дугаар зүүсэн хүргэн ахынхаа хэрэглэж байсан “Бонго Жи-2” автомашиныг өөртөө авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р хуудас/
8. Гэрч К.Баатар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Мянхайгийн нагац ах нь байгаа юм. Түүний ээж нь миний төрсөн эгч. Харин Анхтөгс гэх хүүхэд манай дүү Мянхайгийн найз нь юм шиг байсан. Манай хүргэн ах Баясах нь 2017 оны үед хөдөө ажлаар явж байгаад ажлынхаа хөлсөнд хөх өнгийн “Бонго Жи-2” маркийн ямар нэг улсын дугааргүй хуучин муу тээврийн хэрэгсэл авч ирсэн юм. Тухайн автомашин нь улсын дугаар бичиг баримтгүй байсан. Баясах ахын зүрх ходоод зэрэг нь муу, ер нь биеийн байдал нь муу байж байгаад 2020 оны 02 дугаар сард нас барсан.Талийгаач Баясах ах амьд байхдаа 2018 онд надаас 700.000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөний оронд тухайн “Бонго Жи-2” маркийн машинаа өгөхөөр бид хоёр тохирсон байсан юм. Тэрээр нас барсан ар гэрийн амьдрал ахуй хүндхэн болохоор нь би машинаа хэсэгтээ авалгүй ар гэрийнхэн нь ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэж байг гэж бодоод одоог хүртэл машинаа авалгүй засаж сэлбэж өгөөд хэрэглүүлж байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг өмнө нь эзэмшиж байсан хүн нь угсарч босгосон юм шиг байсан. Тэгээд л ямар нэг бичиг баримтгүй болохоор нь талийгаач хүргэн ахад маань ажлын хөлсөнд өгсөн байх. 53-32 СБА улсын дугаарыг талийгаач өөрөө олоод тогтоосон байсан. Ямар учиртай улсын дугаар талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Үзэж харахад арлын дугаар нь арилсан юм шиг байсан. Мянхайгийн хувьд даруу төлөв, аливаа зүйлд их тууштай, зорилготой хүүхэд шиг байдаг. Ийм хэрэг асуудалд орсон учрыг нь гэр бүл бид бүхэн ойлгохгүй байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/,
9. Гэрч К.Алтансар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... 2017 оны намар манай нөхөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Болд төмөр Ерөө гол” уурхайн тийшээ ажил хийхээр явж ирэхдээ тухайн автомашиныг “ажлын хөлсөндөө авсан” гээд унаад хүрээд ирсэн. Хэдэн төгрөгийн ажлын хөлсөнд хэн гэдэг хүнээс авсан талаар нь мэдээгүй. Ингээд манай нөхөр тэр машиныг ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2018 онд манай төрсөн дүү К.Баатарт өрөндөө өгсөн. Гэхдээ Баатар тэр үед машинаа авалгүй манайд хэрэглүүлж байсан. Манай нөхрийн зүрх өвддөг зүрхний эм уудаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Тухайн машиныг манай нөхөр авч ирэхэд л ямар нэг бичиг баримтгүй байсан. Одоо машинд байгаа 53-32 СБА улсын дугаарыг манай нөхөр хүнээс олж ирээд машинд тогтоосон. Хэнээс авч ирснийг нь мэдэхгүй. Дугааргүй явж байхаар гээд л олж ирсэн байх. Уг автомашин миний төрсөн дүү Баатарынх юм. Манай нөхөр нас барсан учраас дүү маань машинаа манайхаас авалгүйгээр хэрэглүүлж байсан юм. Нөхөр минь амьд байхдаа машиныг арлын дугааргүй юм байна, өмнөх эзэн нь босгож унаж байсан юм байна гэдэг байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/,
10. Гэрч Т.Бакытжан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би уг тээврийн хэрэгслийн талаар мэднэ. Уг машин миний эзэмшилд байдаг байсан ба уг машиныг би 2011 онд Тулга гэх нутгийн хуурай ахад 4 сая төгрөгөөр худалдаж байсан. Тухайн үед нэрийг нь шилжүүлэх гэж байсан боловч хөдөө мал хар, ажил төрөл гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Тулга ах уг машиныг өөр хүнд зарсан гэж сонсож байсан. Гэхдээ ямар хүнд зарсныг нь мэдээгүй. Одоо энэ автомашин надад ямар нэг хамааралгүй ... гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р хуудас/
11. Гэрч О.Цэрэнханд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би уг тээврийн хэрэгслийн талаар мэднэ. Манай нөхөр болох Б.Тулга бид хоёр 2011 оны 05 дугаар сард тус автомашиныг сумын дүү болох Бакытжан залуугаас 4 сая төгрөгөөр худалдан авч унаж хэрэглэж байгаад одоогоос 3 жилийн өмнө мөн сумын иргэн Ч.Энхбаатар гэх хүнд худалдсан. Одоо машин тэр хүнд байгаа байх. Бид хоёр тэр машиныг Бакытжанаас худалдан аваад нэрийг шилжүүлэлгүй байсаар Энхбаатар гэх хүнд худалдсан. Нөхөр бид хоёр хөдөө хэдэн малаа маллаад зав муутайхан амьдардаг болохоор тэр машины шилжүүлэг хийхгүй явсаар саяхныг хүрсэн. Энхбаатар гэх хүнд тухайн үед худалдахдаа нэрийг шилжүүлээгүй талаараа хэлэхэд тэрээр “Би өөрөө тэр хүн дээр чинь очоод дагуулж яваад өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчихъя” гэж хэлж байсан. Нөхөр бид хоёр Энхбаатар гэх хүнийг машины нэрийг нь шилжүүлээд авсан байх гэж бодож байсан. Уг машин одоо надад ямар нэг хамаарал байхгүй. Нэрийг нь шилжүүлээгүй ч тэр машин Энхбаатар гэх хүний өмч гэж хэлмээр байна ... гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р хуудас/,
12. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ/518-082 дугаартай дүгнэлтэд:
1 Киа Бонго пронтер, 1999 оны, хойд тэнхлэг 1 ширхэг, 350.000 төгрөг,
2 Киа Бонго пронтер,1999 оны, хойд амортизатор 2 ширхэг, 80.000 төгрөг,
3 Киа Бонго пронтер, 1999 оны, хойд нум 2 ширхэг, 160.000 төгрөг,
4 Дугуй 12-той 4 ширхэг 100.000 төгрөг,
нийт 690.000 төгрөг ... гэх дүгнэлт, /хх-ийн 53-р хуудас/,
13. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ/518-084 дугаартай дүгнэлтэд:
1.5332 СБА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж, 2007 онд Монгол улсад орж ирсэн Kia Bongo Р2 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 05-р сарын байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөгний үнэтэй болно... гэх дүгнэлт, /хх-ийн 61-р хуудас/,
14.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06-р сарын 16-ны өдрийн 72 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Хэргийн газрын үзлэг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд зураг №6-д үзүүлж ирүүлсэн гутлын мөр нь хурьцуулсан загварт ирүүлсэн Б.Мянхайгийн өмсөж явсан гэх гутлын улны хэсгээр дарагдаж үүссэн байж болно.
3.Шинжилгээнд зураг №6-д үзүүлж ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.Мянхайгийн өмсөж явсан гэх гутлын улны хээтэй хоорондоо хээний ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-68-р хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02, 106-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-14-р хуудас/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 16, 20-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 39-42, 124-р хуудас/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 50, 59, 65-р хуудас/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 52-53, 60-61, 66-69, 126-127-р хуудас/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 58, 77, 130-р хуудас/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 56-57, 63-64, 78-79, 131-132-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 87-88, 91-92, 99-100, 101-102-р хуудас/, яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ййн 89-90, 93-94, 137-138, 139-140-р хуудас/, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг мэдээллээр хангасан тухай тэмдэглэл, /хх-ийн 185-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 186-188-р хуудас/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 189-190-р хуудас/, яллагдагч нарт холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, /хх-ийн 192-193-р хуудас/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Гэрч Ч.Алимаагийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний хүү Э.Анхтөгс нь 2007-2017 онуудад Ерөө сумын боловсролын сургуулийг төгсөж, Дархан-Уул аймагт “Дархан-Өргөө” мэргэжил сургалтын төвд суралцаж, гагнуурчин мэргэжлээр төгссөн, одоогоор ажилгүй байгаа юм. Хуучин “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-д барилгын ажил хийдэг байсан. Тэгээд цэрэг татлага гэж яваад ирэхэд нь ажлаас нь чөлөөлсөн байсан. Миний хүү үндэсний бөхөөр сургуулийн аварга болж байсан, мөн сагсан бөмбөг, хөл бөмбөгөөр медаль авч байсан, нийгмийн идэвхи сайтай хүүхэд юм. Хүү Э.Анхтөгс минь төлөв даруу зантай, бусадтай нийтэч, шударга, ажилсаг, найз нөхдийн хүрээлэл сайтай хүүхэд ба Б.Мянхай гэх хүүхэдтэй арван жилдээ нэг ангид сурдаг найзууд юм. Яагаад ийм хэрэг хийснийг нь мэдэхгүй байна. Энэ 2 хүүхэд аль ч ингэж явах хүүхдүүд биш байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар хэлж мэдэхгүй юм. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р хуудас/,
Гэрч К.Алтансар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний хүү Б.Мянхай нь 2007-2015 онуудад Ерөө сумын Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, 2016 онд Дархан-Уул аймагт “Дархан-Өргөө” Политехникийн коллежид суралцаж, барилгын техникч мэргэжлээр төгссөн ба одоогоор ажилгүй байгаа. Урьд нь миний хүү энд тэнд хар бор ажил хийдэг байсан ба нэг компанид ажиллаж байгаад өвөөтэйгөө ногоо тарина гэж гараад ногооны ажил хийдэг байсан юм. Миний хүү 3 удаа алтан медаль авч байсан, сурлага сайтай, улсын тэмцээнд байр эзэлж байсан, нийгмийн идэвхи сайтай хүүхэд юм. Сургууль төгсөхдөө 3 алтан медальтай шилдэг сурагч, шилдэг оюутан болж байсан. Миний хүү Б.Мянхай нь төлөв даруу зантай, бусадтай нийтэч, шударга, ажилсаг, найз нөхдийн хүрээлэл сайтай мөртлөө яагаад ийм хэрэг хийснийг нь хэлж мэдэхгүй байна. Саяхан түүний аав нь нас барсан тул энэ байдлаас болоод миний хүүгийн сэтгэл санаа тогтворгүй, буруу зүйл рүү яваад байх шиг байна. Хүү маань хэдэн дүү нартаа хань болж, одоо ганц ажил хийж мөнгө олж, амьдралд тус нэмэр болж байгаа юм. Тэрнээс хүү минь ийм хэрэг хийчих хүн биш юм ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44-р хууудас/
Урьд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагааг авсан тэмдэглэлүүд /хх-ийн 147,148, 145, 146-р хуудас/,
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарын иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 154-155-р хуудас/ зэрэг болон тэдгээрийн бусад хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 149-184 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нөхцөл бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 20-иос 2020 оны 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Гэрэлт хайлааст” гэх газарт оршин суух иргэн Ч.Энхбаатарын гэрийн гадна байсан, түүний эзэмшлийн “Киа пронтер” маркийн 92-03 СБА улсын дугаартай автомашины хойд тэнхлэг 1 ширхэг, хойд амортизатор 2 ширхэг, хойд нум 2 ширхэг, дугуй 4 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлэг өгөхгүйгээр оролцсон боловч талуудаас тавьсан асуултад хариулж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохоо хүлээн зөвшөөрч, буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байгаагаа илэрхийлж байгаагаар,
2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “... Тээврийн хэрэгслийн эд зүйл хулгайд алдсан гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Гэрэлт хайлаас” гэх газарт хаяггүй задгай газарт Энхбаатар гэх хүний хувийн эзэмшлийнх нь байшин байх ба байшингийн ард хэсэгт 2 ширхэг пронтер маркийн автомашин байна. Эд зүйл нь хулгайд алдагдсан гэх тээврийн хэрэгсэл нь 92-03 СБА улсын дугаар бүхий цагаан өнгийн киа бонго маркийн тээврийн хэрэгсэл бөгөөд уг тээврийн хэрэгслийн арын тэвшний доод хэсэгт байх тэнхлэг, дугуй 4ш, амортизатор 2ш, хойд талын нум зэргийг хулгайлсан байдалтай байх ба тээврийн хэрэгслийн ойр орчимд байх мөрийг шинжилж 2 ширхэг гутлын ул мөр байсныг Самсунг маркийн утсаар бэхжүүлэв. ...” гэх /хх-ийн 04-07 дугаар хуудас/
2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “... Тээврийн хэрэгслийн эд зүйл байсан гэх газар нь Ерөө сумын төвөөс зүүн урд зүгт 6 км зайд байх Ерөө голын эрэг орчмын ойролцоо жалганд Б.Энхбаатар гэх хүний хулгайд алдсан тээврийн хэрэгслийн эд анги байх ба тухайн эд ангид үзлэг хийхэд 2 ширхэг амортизаторыг салгаж авч явсан байдалтай, бусад эд анги бүрэн байв...” гэх /хх-ийн 08-10 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Мянхайгийн нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 30 минутын үед найз Анхтөгстэй уулзаад, бид хоёр явган яваад “Ногоон даваа” гэх гудамжинд байх сагсан бөмбөгийн тоглоомын талбай руу очиж сагсан бөмбөг тоглосон. ... Бид хоёрыг гэрт ороход манай ээж “голын эрэг дээр ногоогоо усалж байгаад шланкаа хаячихсан байна. Миний хүү аваад ир” гэхээр нь бид хоёр аавын эзэмшлийн 53-32 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ногооны талбай руу явж ирээд шланкаа эвхэж машинд аччихаад буцаж харих замдаа ногооны талбайн хажууханд айлын гадна 2-3 жилийн хугацаатай байсан “Бонго Пронтер” маркийн цагаан өнгийн машин руу очсон. Уг айл хашаагүй бөгөөд байшин нь гэрэлгүй байсан. Тэр машины ард талын тэнхлэг нь боогдоогүй салангид байсан учраас бид хоёр авахаар болж тохироод хоёр талаас нь өргөж машинд ачсан. Тэгээд гэр рүүгээ харьж байх замдаа бид хоёр хүний юм авчихлаа арай ч болохгүй байх гэж бодоод “буцаагаад тавья” гэж ярилцаад буцах гэснээ хүмүүс нь сэрчхэж магадгүй гэж бодоод замын хажуугийн эрэг рүү оруулж орхиод 2 ширхэг амортизаторыг нь салгаж авч машиндаа ачаад гэр рүүгээ явж ирсэн. Бид хоёр ямар учраас амортизаторыг салгаж аваад гэртээ ирсэн гэхээр хэн нэгэн тайлаад авчхаж магад гэж бодсон юм. Ингээд би Анхтөгсийг гэрт нь хүргэж өгчхөөд гэртээ ирж амарсан. Маргааш нь бид хоёр тэр машины тэнхлэгийг эзэнд нь хүргэж өгье гэж байхад эзэн нь цагдаад мэдэгдсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 94-р хуудас/,
Шүүгдэгч Э.Анхтөгс нь 2020 оны 06-р сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн үед найз Мянхайгийн гэрт байж байхад түүний ээж Алтансар эгч ногооны талбай дээрээ шланкаа орхисон байна гээд бид хоёр тэр шланкийг нь авч ирэхээр болж Мянхайгийн талийгаач аавын улсын дугаарыг нь анзаарч хараагүй цэнхэр өнгийн Бонго Жи-2 маркийн автомашинаар “Алиман тохой” гэх газарт байх ногооны талбай руу нь явсан. Ингээд бид хоёр 22 цаг өнгөрч байхад ногооны талбай дээр нь ирж шланкийг нь эвхээд машинд ачаад хөдөлсөн. Буцах замдаа ойрхон байсан гадна талдаа хашаагүй байшингийн ард талд байсан “Бонго Пронтер” маркийн цагаан өнгийн машин руу очиж харахад ард талын тэнхлэг буюу чулак нь машинаасаа салангад байхаар хоёр талаас нь өргөөд машин дээрээ ачиж хөдөлсөн. Харих замдаа замын хажуу талын жалганд тухайн машины тэнхлэгийг буулгаад орхисон. Ямар учраас буулгаж орхисон гэхээр бид хоёр хүний юм зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэж бодоод буцаагаад аваачиж тавих гэснээ гэрийн эзэн нь сэрчхэж магадгүй, маргааш эзэнтэй нь уулзъя гэж бодоод тэнд орхисон юм. Тэр тэнхлэгийг орхихдоо хоёр амортизаторыг нь тайлж аваад машин дээрээ үлдээсэн юм. Тэгээд Мянхайгийн гэрт очиж шланкийг нь буулгалцчихаад тэр намайг гэрт хүргэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 89-р хуудас/,
Хохирогч Ч.Энхбаатарын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Гэрэлт Хайлааст” гэх газарт гэрийн гадна байсан миний “Киа Бонго Пронтер” маркийн 92-03 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын тэнхлэг, амортизатор, хойд нум, 4 ширхэг дугуй зэргийг тайлж хулгай авсан байсан юм. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Хулгайд эд зүйлээ алдсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тухайн тээврийн хэрэгслийг 2018 онд худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлэг хийлгэж амжаагүй байгаа юм. Миний хулгайд эд зүйлээ алдсан гэх тээврийн хэрэгслийн бөгс хэсгийг салгаж авсан байдалтай, дор нь мод түшүүлж тавьсан байсан. Манайх малтай болохоор хашаагүй задгай байдаг юм. Миний тээврийн хэрэгсэл байшингийн ард байсан юм. Тээврийн хэрэгслийн ойролцоо 2 хүний гэмээр 2 өөр гутлын улны мөр гарсан байсан. Нэг нь пүүзэн гутал, нэг нь түрийтэй израйл гутлын мөр шиг байсан. Сайн хэлж мэдэхгүй юм. Хулгайлсан эд зүйлсийг хүн өргөөд явах боломжгүй, тээврийн хэрэгсэл дээр л ачиж явна. Тээврийн хэрэгслийн мөр анзаараагүй. Манайх замтай ойрхон болохоор тээврийн хэрэгслийн мөр гарах боломжгүй. Надад уг хэрэгтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн алдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Би гомдолгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/,
Хохирогч Ч.Энхбаатарын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: ...Би тухайн автомашиныг 3 жилийн өмнө Б.Тулга гэх Ерөө сумын хүнээс худалдан авч байсан. Машины өмчлөлийг өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ Бакытжан гэж хүний нэртэй байсан. Удахгүй машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэх болно. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн хэргийн материалтай танилцах шаардлага байхгүй гэж хэлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч К.Баатар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 53-32 СБА улсын дугаар зүүсэн хүргэн ахынхаа хэрэглэж байсан “Бонго Жи-2” автомашиныг өөртөө авмаар байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р хуудас/
Гэрч К.Баатар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Мянхайгийн нагац ах нь байгаа юм. Түүний ээж нь миний төрсөн эгч. Харин Анхтөгс гэх хүүхэд манай дүү Мянхайгийн найз нь юм шиг байсан. Манай хүргэн ах Баясах нь 2017 оны үед хөдөө ажлаар явж байгаад ажлынхаа хөлсөнд хөх өнгийн “Бонго Жи-2” маркийн ямар нэг улсын дугааргүй хуучин муу тээврийн хэрэгсэл авч ирсэн юм. Тухайн автомашин нь улсын дугаар бичиг баримтгүй байсан. Баясах ахын зүрх ходоод зэрэг нь муу, ер нь биеийн байдал нь муу байж байгаад 2020 оны 02 дугаар сард нас барсан.Талийгаач Баясах ах амьд байхдаа 2018 онд надаас 700.000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөний оронд тухайн “Бонго Жи-2” маркийн машинаа өгөхөөр бид хоёр тохирсон байсан юм. Тэрээр нас барсан ар гэрийн амьдрал ахуй хүндхэн болохоор нь би машинаа хэсэгтээ авалгүй ар гэрийнхэн нь ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэж байг гэж бодоод одоог хүртэл машинаа авалгүй засаж сэлбэж өгөөд хэрэглүүлж байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг өмнө нь эзэмшиж байсан хүн нь угсарч босгосон юм шиг байсан. Тэгээд л ямар нэг бичиг баримтгүй болохоор нь талийгаач хүргэн ахад маань ажлын хөлсөнд өгсөн байх. 53-32 СБА улсын дугаарыг талийгаач өөрөө олоод тогтоосон байсан. Ямар учиртай улсын дугаар талаар надад мэдэх зүйл байхгүй. Тэр талаар надад мэдэх зүйл байхгүй. Үзэж харахад арлын дугаар нь арилсан юм шиг байсан. Мянхайгийн хувьд даруу төлөв, аливаа зүйлд их тууштай, зорилготой хүүхэд шиг байдаг. Ийм хэрэг асуудалд орсон учрыг нь гэр бүл бид бүхэн ойлгохгүй байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч К.Алтансар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... 2017 оны намар манай нөхөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт “Болд төмөр Ерөө гол” уурхайн тийшээ ажил хийхээр явж ирэхдээ тухайн автомашиныг “ажлын хөлсөндөө авсан” гээд унаад хүрээд ирсэн. Хэдэн төгрөгийн ажлын хөлсөнд хэн гэдэг хүнээс авсан талаар нь мэдээгүй. Ингээд манай нөхөр тэр машиныг ойр зуурын хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2018 онд манай төрсөн дүү К.Баатарт өрөндөө өгсөн. Гэхдээ Баатар тэр үед машинаа авалгүй манайд хэрэглүүлж байсан. Манай нөхрийн зүрх өвддөг зүрхний эм уудаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нас барсан. Тухайн машиныг манай нөхөр авч ирэхэд л ямар нэг бичиг баримтгүй байсан. Одоо машинд байгаа 53-32 СБА улсын дугаарыг манай нөхөр хүнээс олж ирээд машинд тогтоосон. Хэнээс авч ирснийг нь мэдэхгүй. Дугааргүй явж байхаар гээд л олж ирсэн байх. Уг автомашин миний төрсөн дүү Баатарынх юм. Манай нөхөр нас барсан учраас дүү маань машинаа манайхаас авалгүйгээр хэрэглүүлж байсан юм. Нөхөр минь амьд байхдаа машиныг арлын дугааргүй юм байна, өмнөх эзэн нь босгож унаж байсан юм байна гэдэг байсан. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 45-р хуудас/,
Гэрч Т.Бакытжан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би уг тээврийн хэрэгслийн талаар мэднэ. Уг машин миний эзэмшилд байдаг байсан ба уг машиныг би 2011 онд Тулга гэх нутгийн хуурай ахад 4 сая төгрөгөөр худалдаж байсан. Тухайн үед нэрийг нь шилжүүлэх гэж байсан боловч хөдөө мал хар, ажил төрөл гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Тулга ах уг машиныг өөр хүнд зарсан гэж сонсож байсан. Гэхдээ ямар хүнд зарсныг нь мэдээгүй. Одоо энэ автомашин надад ямар нэг хамааралгүй ... гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р хуудас/
Гэрч О.Цэрэнханд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би уг тээврийн хэрэгслийн талаар мэднэ. Манай нөхөр болох Б.Тулга бид хоёр 2011 оны 05 дугаар сард тус автомашиныг сумын дүү болох Бакытжан залуугаас 4 сая төгрөгөөр худалдан авч унаж хэрэглэж байгаад одоогоос 3 жилийн өмнө мөн сумын иргэн Ч.Энхбаатар гэх хүнд худалдсан. Одоо машин тэр хүнд байгаа байх. Бид хоёр тэр машиныг Бакытжанаас худалдан аваад нэрийг шилжүүлэлгүй байсаар Энхбаатар гэх хүнд худалдсан. Нөхөр бид хоёр хөдөө хэдэн малаа маллаад зав муутайхан амьдардаг болохоор тэр машины шилжүүлэг хийхгүй явсаар саяхныг хүрсэн. Энхбаатар гэх хүнд тухайн үед худалдахдаа нэрийг шилжүүлээгүй талаараа хэлэхэд тэрээр “Би өөрөө тэр хүн дээр чинь очоод дагуулж яваад өөрийн нэр дээрээ шилжүүлээд авчихъя” гэж хэлж байсан. Нөхөр бид хоёр Энхбаатар гэх хүнийг машины нэрийг нь шилжүүлээд авсан байх гэж бодож байсан. Уг машин одоо надад ямар нэг хамаарал байхгүй. Нэрийг нь шилжүүлээгүй ч тэр машин Энхбаатар гэх хүний өмч гэж хэлмээр байна ... гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ/518-082 дугаартай дүгнэлтэд:
1 Киа Бонго пронтер, 1999 оны, хойд тэнхлэг 1 ширхэг, 350.000 төгрөг,
2 Киа Бонго пронтер,1999 оны, хойд амортизатор 2 ширхэг, 80.000 төгрөг,
3 Киа Бонго пронтер, 1999 оны, хойд нум 2 ширхэг, 160.000 төгрөг,
4 Дугуй 12-той 4 ширхэг 100.000 төгрөг,
нийт 690.000 төгрөг ... гэх дүгнэлт, /хх-ийн 53-р хуудас/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ/518-084 дугаартай дүгнэлтэд:
5332 СБА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж, 2007 онд Монгол улсад орж ирсэн Kia Bongo Р2 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2020 оны 05-р сарын байдлаар 1.000.000 /нэг сая/ төгрөгний үнэтэй болно... гэх дүгнэлт, /хх-ийн 61-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06-р сарын 16-ны өдрийн 72 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Хэргийн газрын үзлэг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд зураг №6-д үзүүлж ирүүлсэн гутлын мөр нь хурьцуулсан загварт ирүүлсэн Б.Мянхайгийн өмсөж явсан гэх гутлын улны хэсгээр дарагдаж үүссэн байж болно.
3.Шинжилгээнд зураг №6-д үзүүлж ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.Мянхайгийн өмсөж явсан гэх гутлын улны хээтэй хоорондоо хээний ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 67-68-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35 дугаар хуудас/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг ... бусадтай бүлэглэн, ...үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч” гэж, 3.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч” гэж, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байдаг.
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь гэмт хэрэг бүлэглэн үйлдье гэсэн нэгдмэл санаатайгаар, хохирогч Б.Энхбаатарын автомашины эд ангийг салган авч, дамжлан зөөж, өөр газарт нууж, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 хоногийн дараа гэмт хэрэг үйлдсэн нь баригдаж, хулгайлсан эд зүйлсээ хаана орхисноо зааж, хохирогчид буцаан өгч, хохирол, хор уршгийг арилгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдох бөгөөд энэ нь шүүгдэгч нар нь гэмт хэргийг нэгдмэл санаа зорилгоор бүлэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч тус бүр гүйцэтгэгчээр оролцсон байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас энэ хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь бүлэглэн “2020 оны 05 дугаар сарын 20-иос 2020 оны 05 дугаар сарын 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Гэрэлт хайлааст” гэх газарт оршин суух иргэн Ч.Энхбаатарын гэрийн гадна байсан, түүний эзэмшлийн “Киа пронтер” маркийн 92-03 СБА улсын дугаартай автомашины хойд тэнхлэг 1 ширхэг, хойд амортизатор 2 ширхэг, хойд нум 2 ширхэг, дугуй 4 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч 690.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт гэмт үйлдлийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх ба хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн бүрдэл хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, ямар нэгэн эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг дурдах...” гэсэн дүгнэлт гаргаж,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “... миний үйлчлүүлэгч нар гэм буруу дээрээ маргадаггүй шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байхгүй, харин мөн хуулийн 6.5-д заасан олон хөнгөрүүлэх нөхцөл байгаа ба хохирол төлбөрөө бүрэн барагдуулж хор уршгаа арилгасан, хохирогч гомдолгүй гэсэн. Мөн урьдаас төлөвлөн санаа зорилгоо нэгтгэж бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй тул прокурорын ялласан зүйлчлэлийг хөнгөрүүлж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн өмгөөллийн үгийг тус тус хэлэв.
Гэмт хэргийн улмаас иргэн Ч.Энхбаатарт 690.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлсийг мөрдөн байцаалтын шатанд хураан авч, Ч.Энхбаатарт буцаан хүлээлгэн өгсөн, Ч.Энхбаатар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарыг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын санкц нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгааг харгалзан үзэв.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн насны байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарт тус бүрт нь 1 /нэг/ жилийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бүрхээстэйн Гончиг овогт Баясахын Мянхай, шүүгдэгч Өөлд овогт Эрдэнэбаярын Анхтөгс нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бүлэглэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мянхай, Э.Анхтөгс нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
3.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг автомашины түлхүүрийг /17-гийн түлхүүр 1 ширхэг, 19-ийн түлхүүр 1 ширхэг/ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мянхай, шүүгдэгч Э.Анхтөгс нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “53-32 СБА улсын дугаартай ”Киа бонго Ж2” маркийн автомашины үнэ болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж гаргуулан улсын орлого болгосугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн 53-32 СБА улсын дугаартай ”Киа бонго Ж2” маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг машиныг эзэмшигч Саарал овогт Калинингийн Баатарт олгосугай.
7.Шүүгдэгч Б.Мянхай, шүүгдэгч Э.Анхтөгс нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ