Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 55

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар         

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, гийн /РД:/-т холбогдуулан

Хамтран гүйцэтгэх зээлийн гэрээний үүргээс ногдох хэсэг 4.806.748,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Д.ын ах Д., түүний эхнэр Ч.Одгэрэл нар машин авах гэсэн чинь мөнгө дутаад байна. Хүнээс мөнгө зээлэх гэхээр өндөр хүүтэй байгаа тул цалингийн зээл аваад өгчих хүүгийн хамт төлж өгнө гэсэн. Ингээд Г.*******, Д. нар Төрийн банктай 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЭБ15/131 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөг зээлж, 7.000.000 төгрөгийг Ч.Одгэрэлийн данс руу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг Д.ын машины засварт зарцуулсан. Гэтэл Д., Ч.Одгэрэл нар зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тул Г.******* цалингаасаа үндсэн зээл, хүү нийт 6.336.716 төгрөг төлсөн.

Мөн Г.*******, Д. нар Төрийн банктай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 31200058135 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 2.600.000 төгрөгийг нэмж зээлсэн. Уг зээлийн төлөлтийг Г.******* 2017 оны 10 дугаар сарыг дуустал 3.269.960 төгрөг нийт 9.606.676 төгрөг төлсөн. Хариуцагч Д. уг зээлээс нэг ч төгрөг төлөлцөөгүй. Иймд түүнд ногдох үүргийг Г.******* биелүүлсэн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар Д.аас шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч Г.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцоогоо буруу хийж  16.613.496 төгрөгөөс бусдад зээлдүүлсэн 7.000.000 төгрөгийг хасч 9.613.496,36 төгрөгийн тал 4.806.748,18 төгрөгийг нэхэмжилсэн байгааг багасгаж 9.606.676 төгрөгийн тал 4.803.338 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд өмгөөлөгч М. тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д. нар 1998 онд гэр бүл болж, 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба өнөөдрийг хүртэл албан ёсны гэр бүл хэвээр байгаа.

Харин Г.******* 2017 оны 01 дүгээр сард гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэрээсээ явсан. Д. хүүхдүүдийн хамт гэртэй байна.

Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д. нарын гэр 2013 онд шатсан. Тэд байшингаа засварлаж, гэртэй тавилга, өөрсдөдөө хувцас авах зорилгоор Д.ын ах Д., бэр эгч Ч.Одгэрэл нараас 7.000.000 төгрөг зээлсэн. Уг мөнгөө төлөх зорилгоор эд хөрөнгөө барьцаалж Төрийн банкнаас хамтарч 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ч.Одгэрэлийн данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг хоол, хүнс гээд дундын хэрэгцээнд зарцуулсан.

Мөн Г.*******, Д. нар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банктай 31200058135 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулж нэмж 2.600.000 төгрөг авсан. Уг мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зориулсан. Үүнд: хүүхдийн сургалтын төлбөр, хувцас, хоол унд, Д.ын машины засвар зэрэгт зарцуулсан.

Зээлийн эргэн төлөлтийг Г.******* цалингаасаа төлж байсан ч Д. хуваариа хөдөлмөр эрхлэж машинаар ачаа тээвэрлэн гэр бүлээ тэжээж байсан.

Мөн Г.******* 2017 оноос эхлэн тусдаа амьдарч, Д. хүүхдүүдээ тэжээж байгаа ч 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уг зээлээс төлнө гэж хэлсэн амлалтандаа хүрч, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 323.500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 320.000 төгрөг төлсөн. Цаашид төлөх мөнгийг ээлжлэн төлөхийг зөвшөөрч байгаа. Харин хамт амьдарч байх хугацаандаа төлсөн мөнгийг төлөх үндэслэл байхгүй гэв.   

Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Д.т холбогдуулан хамтран гүйцэтгэх зээлийн гэрээний үүргээс ногдох хэсэг 4.806.748,18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд багасгаж, 4.803.338 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагч Д. “...зээлийн гэрээгээр хамтран үүрэг хүлээж мөнгийг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулсан. Г.******* зээлийг цалингаасаа төлж байсан ч би гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хүлээж байсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Харин зохигчид 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкнаас 10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмж 2.600.000 төгрөг зээлсэн болон зээлийн эргэн төлөлтөд 9.606.676 төгрөг төлсөн талаар болон нэхэмжлэгч Г.******* 7.000.000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ч.Одгэрэлд зээлдүүлсэн, хариуцагч Д.ын “..хүүхдийн сургалтын төлбөр төлөх, гэрийн тавилга, хоол, хувцас авах, машин засварлах зэрэг зүйлд зарцуулсан, тухайн үед ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байсан, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 323.500 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 320.000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг үгүйсгэж маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д. нар Төрийн банктай 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ЭБ15/131 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлсэн. Мөн Төрийн банкнаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмж 2.600.000 төгрөг зээлдэхдээ барьцаанд цалин, гэрийн тавилга болон ******* дүүргийн ******* хороо, ******* 12 гудамжны 23 тоот хашаа, байшинг барьцаалсан байна. /хх-24-30/

Иймд үндсэн зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч Д. нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.1.-д зааснаар Төрийн банкны өмнө хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Нэхэмжлэгч Г.******* зээлийн эргэн төлөлтөөс 9.606.676 төгрөг төлсөн болохоо Төрийн банкны 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны дансны хуулгаар нотолж байгаа ч зээлийг ямар зорилгоор, хэн, юунд, хэрхэн зарцуулсанаас шалтгаалан үүрэг гүйцэтгэсэн этгээд гүйцэтгэсэн үүргийн ногдох хэсгийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12.-т “Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүснэ.

Харин нэхэмжлэгч Г.******* зээлийн үүргийг биелүүлж байгаа ч хариуцагч Д. нь гэр бүлээ тэжээн тэтгэж байсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, ...үүргийг адил хүлээнэ” зааснаар зохигчид үүргээ адил тэгш биелүүлж байсан гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн зохигчид 2017 оны 01 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байгаа ч 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2005 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулан өнөөдрийг хүртэл албан ёсны гэр бүл байх тул нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Д. нарын бусдын өмнө хүлээсэн үүргийг Иргэний хуулийн 108, 130 дугаар зүйлд зааснаар хуваах боломжгүй юм.

Зохигчид бусдын өмнө гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч байгаа боловч гэр бүлийн гишүүний хувьд хэн хэнийхээ өмнө хэлцэлийн үндсэн дээр үүрэг хүлээгээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн Төрийн банканд төлсөн 9.606.676 төгрөгийн тал 4.803.338 төгрөгийг хариуцагч Д.ын төлөх өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн зардал гэж үзэх үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.857 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д заасныг баримтлан хариуцагч гийн аас 4.803.338 /дөрвөн сая найман зуун гурван мянга гурван зуун гучин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.857 /ерөн нэгэн мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай. 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС