| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0110/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/106 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох 2023001370110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 05-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2019 оны 11 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газраас иргэн Ж.*******ийн 2 тооны адууг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмдагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 28- аас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газраас иргэн Ж.*******ийн 2 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: адуугаа хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Ж.*******ийн “...2019 оны ... 11 дүгээр сарын 30-ны өдөр манай адуу “” гэдэг газартаа байхад нь очиж үзэхэд 2 тооны адуу дутчихсан байсан. Тэгэхээр нь яваад адуундаа очиж үзэхэд алга байсан. Адуунаасаа салчихсан байх гэж бодоод ойр орчмоор нь хайгаад олоогүй. Би 2 тооны адуугаа хулгайд алдсан. Ширээтэй сэрээ тамгатай хээр морь, хүрэн морь хоёроо тус тусад нь 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Надад 3.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн алдсан 2 тооны адууны хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлгээр, Н.******* 2 тооны адууг төхөөрсөн талаар мэдүүлсэн гэрч Н.ын “...2019 оны 11 дүгээр сарын 28-ны үед санагдаж байна. ******* адуундаа явлаа гээд явсан. Маргааш нь 2 морио явахгүй болохоор нь модонд уячихлаа гэж байсан. Ахиж хоноод ширээтэй сэрээ тамгатай хээр морь, хүрэн морь хоёр хөтөлж ирээд *******, , бид 4 гаргасан. Адуунаасаа барьж ирлээ гэж байсан. ******* адуунд явахдаа хээр үрээ унаж явсан. Тэр нь эцээд хээр орхисон гэсэн. Тэгээд явган явж байгаад тэр хоёр морийг барьж аваад нэгийг нь унаад, нэгийг нь хөтлөөд ирсэн юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлгээр гэрч Р.гийн “..., *******, нар гаргасан. Им тамгыг нь сайн харж чадаагүй хүрэн, хээр зүсмийн 2 адуу байсан адууг гаргах үед гадаа байж байтал эмэгтэй хүн мал гаргахад гадаа байж болохгүй ор гэж *******ыг хэлэхээр нь би гэртээ орсон...” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.ийн “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр байхаа манай ах нь ******* сум багт байх *******ынд очиж өвлийн хүнсээ гаргаж ирмээр байна гэхээр нь би ахдаа тус дэм болох санаатай хамт явсан. Тэр үед ******* ахынх Завхан аймгийн ******* сумын багийн нутаг “” гэх газарт байсан. Тэгээд ахын хүнсийг гаргах гэсэн чинь ******* ах манайх хүнсээ гаргана гэсэн. Тэгээд тэнд 3 үхэр, хоёр адуу гаргасан. ...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэрээсээ унаагаа солих гээд өөрийн эзэмшлийн хязаалан настай, хээр зүстэй үрээ унаад, адуундаа явсан, явсаар байгаад "" гэх газар очсон, тэр үед миний унаж явсан морь эцээд явахгүй болохоор нь унаж явсан морио хээр орхиод эмээлээ үүрээд явж байсан чинь “”-ны наана “”-н дээр 40 орчим тооны хул азаргатай адуу таарсан, тухайн адууг туугаад хад руу шахаад хээр морь барьж авсан, тухайн хээр морийг унаад цаашаа адуундаа явсан, адуугаа хайгаад ололгүй буцаад явж байхад нөгөө хул азаргатай адуу таарсан, тэр адуунаас хүрэн зүстэй морь барьж авч хөтлөөд гэртээ харьсан. Гэртээ очоод хоёр морийг аргамжиж хоноод хоёр хоногийн дараа... нөгөө хоёр морийг , , нарын хамт гаргаад өвлийн идшинд хэрэглэсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Ж.*******т 1600000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч Б.гийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “... 1.Ширээтэй сэрээ тамгатай нас гүйцсэн хээр морь 1 ширхэг- 800000 төгрөг, /найман зуун мянга/, 2.Ширээтэй сэрээ тамгатай хүрэн морь 1 ширхэг- 800000 төгрөг /найман зуун мянга/...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 2 тооны бод хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Мөн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, зорчих эрхийг хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зөв байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Н.******* нь хохирогч Ж.*******т 3000000 хохирол нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Н.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон уЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлоруулах тухай хуулийг батлагдаж дагаж мөрдөхөөс өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, эрх хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг ялыг прокурор яллагдагчид санал болгосныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн нь хууль ёсны байна. Түүнчлэн энэ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааэрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, шүүгдэгч Н.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Н.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүзүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүн
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ