Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Пүрэвчойжилын Эрдэнэмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Эрдэнэмөнхөд холбогдох 2023001380112 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 29-нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шарнууд овогт Пүрэвчойжилын Эрдэнэмөнх, /ИЖ87112919/

Шүүгдэгч П.Эрдэнэмөнх нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн нутагт иргэн Ё.Чагнаадорж, С.Шаравдорж нарын алдагдсан /алдуул мал/ 3 тооны морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 2400000 төгрөг /хоёр сая дөрвөн зуун мянга/-ний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлобаримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмдагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нар шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Хохирогч Ё.Чагнаадорж, С.Шаравдорж нарын 3 тооны адуу Завхан аймгАлдархаан сумын Богдын гол багийн нутаг Рашаан гол гэх газраар бэлчээрлэж байсан ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр Завхан аймгийн Идэр сумын Дархан Уул багийн нутаг Олон цохио гэх газар бэлчээрлэж байсан П.Эрдэнэмөнхийн адуунд нийлсэн байсан нь шүүгдэгч П.Эрдэнэмөнхийн “...Би 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөө эрт адуугаа харахаар Идэр сумын Дархан-Уул багийн нутаг Солоны эх гэх газарт байх гэрээсээ гараад арын уулын орой дээр гарсан чинь манай адуунууд хойд уулын өвөрт байхаар нь дурандаж үзсэн чинь 2 бор, 1 хээр зүсмийн 3 адуу манай адуун дотор байхаар нь хүний адуу тасарч ирээд нийлсэн юм байлгүй эзэн нь хайж ирээд авна биз гэж бодоод гэр лүүгээ буцсан юм. Гэртээ очоод энэ талаар Ээдий гэдэг найз руугаа залгаж “манай адуунд 3 адуу нийлсэн байна. Наагуур чинь адуу мал сураглаж байгаа хүн байна уу, манай эндэхийн адуу биш л юм шиг байна гэж хэлсэн юм” тэгсэн чинь Ээдий энүүгээр адуу мал сурсан хүн алга гэж хэлсэн.” гэсэн мэдүүлгээр, Д.Эрдэнэмөнх өөрийнх нь адуунд бусдын 3 тооны адуу нийлсэн байсан хэлсэн талаар мэдүүлсэн гэрч П.Эрдэнэбаярын “...Би Эрдэнэмөнхийг танина бид нэг нутаг усны найзууд байгаа юм. Бидний хооронд садан төрөл болон өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй... надад 08 сарын 23-ны өглөө манай адуунд 3 адуу ирж нийлчихсэн байснаа 1 хоноод алга болчихсон байна хэний адуу байсан юм бол гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Хэнийх гэдгийг нь мэдээгүй. Надад хэлэхдээ манай адуунд 2 бүгээн 1 бараан зүсмийн адуу ирчихсэн байна би холоос харсан болохоор тамгыг нь харсангүй гэж хэлсэн. Би нэг их хүнд яриагүй миний санаж байгаагаар Батбаатарт хэлж байсан юм. Танай тэрүүгээр адуу мал сураглаж яваа хүн байна уу, Эрдэнэмөнхийн адуунд эзэнгүй 3 адуу байна гэж байна хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Өөрийн адуунд нийлсэн байсан дээрх 3 тооны адууг шүүгдэгч Шарнууд овПүрэвчойжилийн Эрдэнэмөнх нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр П.Пүрэврагчаад худалдсан хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал: П.Эрдэнэмөнхөөс 3 тооны адууг худалдаж авсан талаар мэдүүлсэн гП.Пүрэврагчаагийн “...2020 оны 08 сарын сүүлээр ... 3 тооны адууг манай сумын Эрдэнэмөнх гэдэг залуу надад зарсан юм. Би...3 адууг нийтдээ 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлгээр, гэрч П.Пүрэврагчаа П.Эрдэнэмөнхөөс 3 тооны адуу худалдаж авсан тумэдүүлсэн гэрч Б.Батбаатарын “... Пүрэврагчааг манай сумынхан Буузаа гэж дууддаг юм. ... 08 сарын сүүлээр намайг Буузаагийнд байж байтал Эрдэнэмөнх ах 3 адуу хөтөлчихсөн ирээд Буузаад зараад байгаа бололтой байсан. Цагаан морь, бор гүү, хээр гүү байсан гадаа бүрэнхий болох гэж байсан болохоор тамгыг нь хараагүй...” гэсэн мэдүүлгээр, П.Эрдэнэмөнхийн П.Пүрэврагчаад худалдсан 3 тооны адууг хохирЁ.Чагнаадорж өөрийн адуу мөн болохыг таньсныг бичиж тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр, болон шүүгдэгч П.Эрдэнэмөнхийн өөрийн адуунд нийлсэн байсан 3 тооны адууг П.Пүрэврагчаад худалдсан талаараа мэдүүлсэн шүүгдэгч П.Эрдэнэмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. П.Эрдэнэмөнхийн үйлдлийн улмаас Ё.Чагнаадоржид 1600000 төгрөгийн, С.Шаравдоржид 800000 төгрөгийн нийт 2400000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний төвийн Завхан аймаг дахь салбарын шинжээч Г.Заяагийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “...Иргэн С.Шаравдорж, Ё.Чагнаадорж нарын ...нас гүйцсэн цагаан /бор/ зүсмийн морь, 4 настай хээр зүсмийн гүү, улаан бор зүсмийн 3 настай гүү зэрэг нь дараах үнэтэй байна. Морь-1000000 /нэг сая төгрөг/, хээр гүү800000/ найман зуун мянган төгрөг/, ягаан зүсмийн гүү-600000 /зургаан зуун мянган төгрөг/, нийт 2400000 төгрөг /хоёр сая дөрвөн зуун мянган төгрөг/...” гэсэн дүгнэлтээр, Хохирогч Ё.Чагнаадоржийн “...... 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр абайсан газраа очтол манай адуунууд тэр хавиар тарчихсан байхаар нь бөөгнүүлээд бүртгэж үзэхэд 3 тооны адуу байхгүй байсан... Энэ гурваас цагаан морь бол бор биш цав цагаан зүстэй бусад хоёр нь содон гээд байх юм байхгүй. Би А үсгэн тамгатай цагаан морийг 1.500.000 төгрөгөөр, улаан бор зүсмийн байдсан гүүг 1 сая төгрөгөөр үнэлж байна. Хээр зүсмийн байдсан гүү бол манай ах Шаравдоржийнх...” гэсэн мэдүүлгээр, хохирогч С.Шаравдоржийн “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай Чагнаадорж над руу яриад би 3 адуу алдчихлаа. Миний хээр гүү бол зөв гуяндаа саран дэвсгэртэй дөл тамгатай, Чагнаадоржийн адуу бол цагаан зүсмийн зөв гуяндаа хятад А үсгэн тамгатай нас гүйцсэн морь, нөгөөх улаан бор зүсмийн зөв гуяндаа ширээтэй дором тамгатай...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба алдуул мал завших гэдэг нь дээрх малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрнэ. П.Эрдэнэмөнхийн өөрийн адуунд нийлсэн байсан алдуул малыг бусдын эзэмшил ашиглалтад байгаа, өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж бусдад худалдаж хохирогч нарт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч П.Эрдэнэмөнхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогч нарт хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч П.Эрдэнэмөнхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгхариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч П.Эрдэнэмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овогт Пүрэвчойжилын Эрдэнэмөнхийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч П.Эрдэнэмөнхийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, шүүгдэгч П.Эрдэнэмөнх нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч П.Эрдэнэмөнхөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ