| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2017/0144/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/120 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/120
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав. Шүүх хуралдаанд: Прокурор Л.Энхтайван Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бүлчин овогт Ч*******г-ийн Д*******т холбогдох 1731000550028 дугаартай эрүүгийн хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймаг Хүдэр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг Дархан сумын 15-р баг Мангиртын 10 дугаар хэсэг 2-р гудамж 65 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Бүлчин овогт Ч*******-ийн Д******* /РД:МТ85112434/
Шүүгдэгч Ч.Д******* нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэрт хувийн сэдэлтээр У.Б-ийн эрх чөлөөнд халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Ч.Д*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...... 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би У.Бэ-тэй пиво уусан. Тэгээд ууж сууж байгаад хоорондоо маргалдаад гуя руу нь нэг өшиглөж хамар руу нь мөргөсөн гэв.
2.Хохирогч У.Бийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 04-ний өдрийн 19 цаг 40 минутын үед өөрийн хамаатан Г*******-ийн хамт гэр хороолол руу явган явж байтал Д******* гэдэг залуутай таарсан. Д******* гэдэг залуу Ш******* хочтой М*******-ын машинаас бууж 2 ирээд үгийн зөрүүгүй миний баруун хөл рүү өшиглөхөөр нь “яаж байгаа юм бэ” гэтэл намайг заамдаж аваад миний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд миний нүүрэнд гал манас хийгээд би газар ойчсон. Хамар амнаас цус гараад тогтохоо болиод эмнэлэгт очиж үзүүлсэн. ...07 сарын 31-ний өдөр шиг санаж байна Д******* гэдэг залуугийн найз хүүхэн болох Баянхараатын үл таних /нэрийг нь санахгүй байна/ хүүхэнтэй П******* гэх залуугийн 10-99 дугаартай машинд архи уусан. Тэгээд тэр хүүхэн нь найз залуу болох Д*******т хэлчихсэн байж л дээ. Д******* тэр хүүхнээ надтай хардаад намайг зодож байгаа юм ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
3.Гэрч Х.Г*******-ийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017оны 08 сарын 04-ний өдрийн 19 цаг 40 минутын үед өөрийн хамаатангийн залуу болох Б-ийн хамт гэрээс нь гараад таньдаг айлдаа очихоор явж байтал хар ногоон өнгийн Ланд Куризер 80 маркын машинтай үл таних 2 залуу хажууд ирж зогсоод нэг залуу машинаас үсэрч буугаад үгийн зөрүүгүй Бийн хөл рүү өшиглөсөн. Бэ тэр залууг “юу болж байгаа юм бэ? яагаад намайг өшиглөж байгаа юм” гэтэл өнөөх үл таних залуу “2-лаа ийшээ гарчихъя” гээд Б-ийг колонкийн цаад талд байх нуранги барилга руу чирч юм “ярилцаадахъя” гээд дагуулаад явсан. Намайг харж байхад тэр залуу Бэ-ийг толгойгоороо 1 удаа мөргөж газар унагаад Б-ийн дээрээс хэд хэдэн удаа бакалан гутлаараа дэвсэхээр нь би салгах гэж очоод тэр залуугаас “чи яаж байгаа юм бэ? хэл амаараа учраа олж болоогүй юм уу” гэтэл тэр залуу “болохгүй бид хоёрын өөрсдийн асуудал, чи дуугүй бай” гээд машиндаа суугаад явах гэхээр нь би машиных нь хажуугаас зүүгдээд “цагдаа руу явж учраа олъё” гэтэл Бэ газраас цусаа гоожуулчихсан босоод ирсэн. Бэ-ийг хартал хамар нь цаашаа чихэгдсэн байсан. Үл таних залууд “чи Бэ-ийн хамрыг чихчихсэн байна шүү дээ” гэтэл “өө тийм байна, хамрыг нь чихчихсэн байна” гэж хэлээд Б*******-ийг дагуулаад тэр залуугийн хамт цагдаагийн хэсэг дээр ирсэн.......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/
4.Гэрч С.Э*******-ын 2017 оны 09 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 7 сарын 25-ны өдөр Бугант тосгонд өөрийн найз болох Д*******ын хамтаар 78-93 ДАХ дугаарын мөнгөлөг саарал өнгийн Гранд марк-2 маркын тээврийн хэрэгслийг авахаар ирсэн. Тэгтэл миний найз залуу Д******* хувийн ажил гараад “уул руу явчихаад ирье” гээд явсан. Тэр үед надтай хамт сургуульд сурч байсан П******* гэх залуутай таарсан. П******* “уулзаагүй удсан байна, 1-2 пиво уучих уу” гэхээр нь “тэгье” гээд П*******гийн хамт Ерөө гол дээр ганц пиво ууж суутал П*******гийн найзууд гэх хэдэн залуус ирсэн. Тэдгээр залуус манай найз болох Д*******ыг таньдаг байсан бөгөөд П*******гийн найз Бэ гэх залуу согтчихоод миний гар хөлнөөс татаж чангаагаад байсан. Тэгтэл Д******* тэр байдлыг сонсчихоод уурлаад “Бэтэй уулзана, хүний найз юм байж эхнэрийг минь оролддог ямар муухай новш вэ” гэж байсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргиийн 17-18 дугаар хуудас/
5. Гэрч М.М*******-ын 2017 оны 08 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2017 оны 08 сарын 04-ний өдөр 19 цаг 40 минутын үед би найз Д*******ын хамт өөрийн ланд 80 маркын 13-24 улсын дугаартай машинтай гэр рүүгээ явж байтал машин замын хажуугаар зүс таних Бэ үл таних залуугийн хамтаар явж байсан. Тэгтэл Д******* “машинаа түр зогсоож байгаач, би Бэтэй уулзаадахъя” гэхээр нь машинаа замын хажууд гарган зогсоотол Д******* машинаас буугаад Бийн хөл рүү нэг удаа өшиглөөд түүнийг заамдаж аваад колонкийн арагшаа явсан. Тэр хоёр явуут дундаа хэрэлдээд бие биеийгээ элдэв янзаар хэлээд байж харагдсан. Ингээд би 3 тэр 2-ыг зодолдох байх гэж бодоод машинаасаа буугаад тэр 2 руу очтол тэр хоёр хоорондоо барьцалдчихсан зогсож байхаар нь та хоёр нэг нутгийн хүүхдүүд байж одоо боль гэж хэлээд салгачихаад машиндаа очиж суухаар явж байтал Бэ “яаяа” гэх шиг болохоор нь эргээд тэр хоёр дээр яваад очтол Бэ хамраа дараад доошоо тонгойгоод суучихсан байхаар нь “юу болов оо” гэтэл Б-ийн хамраас цус гарчихсан хамар нь гэмтсэн бололтой харагдаж байсан. Ингээд Б-ийг найз болох үл таних залуу машинтай ирээд эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/ 6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 10012 тоот: 1.У.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/
7. Шүүгдэгч Ч.Д*******ын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 40 минутын үед өөрийн найз Ш******* хочтой М*******ын эзэмшлийн хар ногоон 13-24 УБК улсын дугаартай тээврийн хрэгсэлд суучихсан М*******ын гэр рүү явж байтал У.Б******* зам дагаад үл таних залуутай явж байгаа харагдахаар нь М*******ыг машинаа зогсоож байгаач би энэ хүнтэй уулзаадахъя гээд М*******ын машинаас буугаад У.БатЭрдэнийг үгийн зөрүүгүй баруун хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Бэ чи яаж байгаа юм бэ? гэхээр нь би түүнийг заамдаад машинаас холдуулж колонкийн ар талд гаргаж байгаад хамар руу нь нэг удаа духаараа мөргөсөн. Тэгтэл У.Бэ газар тонгойгоод нүүрээ дараад суучихаар нь би сууж явсан машин руугаа алхаж яваад эргээд хартал Бийн хамраас цус гараад хамар нь далийчихсан цааш чихэгдэн орчихсон байхаар нь Бугант тосгоны Эрүүл мэндийн төвд аваачиж үзүүлсэн. . ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/ 8. Шүүгдэгч Ч.Д*******ын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....... мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ 9. Шүүгдэгч Ч.Д*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 43 дугаар хуудас/, 10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 38 дугаар хуудас/, 11.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хх-ийн 45-р ху/, 12. Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт. /хх-ийн 47-р ху/, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бүлчин овгийн Ч*******гийн Д*******-ыг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд, мөн тосгоны иргэн хохирогч У*******-гийн Бэийг найз охин С.Э*******-тай хардаж, Бийн нүүрэн тус газар мөргөсний учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд 4 шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна. Учир нь: Шүүгдэгч Ч.Д******* нь хохирогч У.Б-ийг өөрийн найз охин С.Э*******ыг “оролдлоо” гэж хардсаны улмаас 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгонд тус тосгоны харъяат иргэн У.Бий нүүрэн тус газар нь мөргөж унагасны улмаас хамар яс нь хянга хэсгээрээ цөмөрсөн хугаралт, хамрын таславч дээд, дунд болон доод хэсгээрээ хугарч, “S” хэлбэрээр мурийсан ба салстууд хавагнаж, зузаарсан, хамрын хэлбэр алдагдан деформацлагдсан, тархи доргилт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 550 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танлцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бүлчин овгийн Ч*******-гийн Д*******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч*******-гийн Д*******ыг 550 /таван зуун тавин/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Д*******-ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
. 5.Д******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ч.Д*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж 5 аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулахыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ