Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/111

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой ******* ******* насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж хурьцал үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, овогтой нарыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, мөн насанд хүрээгүй хүнийг тохуурхан даажигнаж, бүлэглэж, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар шүүгдэгч Д.******* 05 / тав/ жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар шүүгдэгч Г.*******, Т.*******, М. нарыг 6 / зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 126.2.6-д зааснаар шүүгдэгч Г.*******, Т.*******, М. нарыг 05 /тав/ жил 05 / тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Г.*******, Т.*******, М. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар оногдуулсан 06 / зургаа/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.4, 126.2.6-д зааснаар оногдуулсан 05 / тав/ жил 05 / тав/ сарын хугацаагаар хорих хүнд ялын заримыг болох 1 /нэг / жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Г.*******, Т.*******, М. нарын биечлэн эдлэх ялыг 07/ долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 05 / тав/ жил 05/ / тав / хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.*******, Т.*******, М. нарт оногдуулсан биечлэн эдлэх 07 / долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г.*******ын цагдан хоригдсон 133 / нэг зуун гучин гурав/ хоног, шүүгдэгч Д.ы цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоног, шүүгдэгч Т.*******гийн цагдан хоригдсон 49 / дөчин есөн/ хоног, шүүгдэгч М.ын цагдан хоригдсон 49 / дөчин есөн/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Г.*******, Т.*******, М., Д. нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 сантиметрийн урттай, 4 сантиметр диаметрийн хэмжээтэй шилэн хундагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Т.*******, М., Д. нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304. 1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******, Т.*******, М., Д. нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА.

                                ШҮҮГЧ Н.БААСАНБАТ.

                                ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ.