| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2019/0185/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/186 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/186
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, аймгийн орлогч, улсын яллагч Б.Энхтулга, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 1902006750264 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 04- ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, менежер мэргэжилтэй, Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газар мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 58 дугаар байрны 132 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/*******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын “******* авто замын шалган нэвтрүүлэх боомт”-оор өөрийн төрсөн эгч болох Д.*******гийн Е1968608 дугаартай гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.******* нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумын “******* авто замын шалган нэвтрүүлэх боомт”- оор өөрийн төрсөн эгч болох Д.*******гийн Е1968608 дугаартай гадаад паспортаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: 1.Гэрч Г.Энхжингийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Д.******* нь Е1968608 тоот гадаад паспортаар Монгол Улсын хилээр нэвтрэхээр ирэхэд тухайн иргэний гадаад паспортыг авч шалгахад зураг ижилсүүлэлтээр иргэний баруун нүдний доод хэсэгт байх мэнгэ байхгүй байсан тул нэмэлт асуулт асууж “та мэнгэ авахуулсан уу?” гэж асуухад “тийм баруун нүдэн дор байх мэнгээ авахуулсан” гэж хариулсан. Тухайн иргэнээс “та турсан уу?”, регистрийн дугаар, ургийн овог, жил, орд зэргийг нэмэлтээр асуухад ямар ч эргэлзээгүй хариулж байсан” гэх мэдүүлэг, 2. Гэрч Д.*******гийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 01-ний шөнө ээж рүү ******* залгаад “би *******гийн гадаад паспортаар хил гарах гэж байгаад баригдчихлаа” гэхэд нь би ээжээс “та миний гадаад паспортыг өгөөд явуулсан юм уу?” гэж асуухад “үгүй өөрөө аваад явсан юм шиг байна” гэж хэлсэн. Би өөрөө хуулийн сургууль төгссөн, хүний бичиг баримтаар хил нэвтрэх нь гэмт хэрэг гэдгийг мэдэх учраас юу гэж *******ад гадаад паспортаа өгөх билээ” гэх мэдүүлэг, 3. Гэрч Ч.Мөнхзолбоогийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Д.*******ын баримт бичгийг шалгах явцад түүний гадаад паспортны зураг нь өөрийн дүр төрхтэй өөр байсан болохоор ээлжийн даргадаа мэдэгдэж, нарийвчилсан шалгалтанд оруулан биед болон авч явсан цүнхэнд нь үзлэг хийхэд өөрийнх нь болон Д.******* гэж хүний 2 иргэний үнэмлэх гарч ирсэн. Ингээд бусдын бичиг баримтаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэдгийг илрүүлсэн. Д.*******аас хил зөрчсөн шалтгаан нөхцлийг нь тодруулахад өөрийн паспортаа Солонгос улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр өгсөн гэж байсан. ОХУ-ын Улаан-Үүд хот руу аялах зорилгоор явсан бөгөөд төрсөн эгч Д.*******гийн эзэмшлийн Е1968608 дугаартай гадаад паспортыг ашигласан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, 4. Гэрч У.Булганцэцэгийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн: “...Ингээд Д.******* гэж хүний биед нь үзлэг хийхэд Дөрвөлжингийн ******* гэсэн банкны карт, цахим үнэмлэх зэрэг байсан. Харин биед нь байсан гадаад паспорт нь Дөрвөлжингийн ******* гэсэн нэртэй байсан” гэх мэдүүлэг, 5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 6. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, 7. Гэрэл зургийн үзүүлэлт, 8. Шүүгдэгч Д.*******ын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Ингээд гэрт байсан Д.******* эгчийн гадаад паспортыг авсан. Энэ талаар манай нөхөр Нямбаяр, хадам ээж нар мэдээгүй. Намайг гадаад паспортаа олоод явж байна гэж бодсон. ******* хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр баримт бичгийн шалгагчид эгч Д.*******гийн гадаад паспортыг шалгуулахаар өгсөн. Баримт бичиг шалгагч надаас 10 гаруй минут асуулт асууж байгаад намайг хилээр нэвтрүүлсэн. ОХУ-ын хил дээр дахин Д.*******гийн гадаад паспортыг шалгуулсан. Тэгэхэд надаас чи мөн үү? гэж Монголоор асуухад би “Тийм” гэж хариулсан. Ингээд намайг өөр өрөөнд ороод “Чи биш байна. Үнэнээ хэл” гэж хэлсэн. Тэгэхээр би үнэнээ хүлээсэн” гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь “Нөхөр бид хоёр салсан байсан. Тэгээд би ганцаараа хүүхдүүдээ тэжээгээд амьдралаа авч явахад хэцүү байсан. Байрны зээл, цалингийн зээл гэх зэрэг өрийн дарамт ихтэй. Хүүхдүүд маань надаас аавыгаа асуугаад хэцүү байсан болохоор бид хоёр буцаж нийлэхээр шийдсэн. Тэгээд манай нөхөр, хадам ээжийг аваад гэр бүлээрээ “Байгаль нуур” аялаад ирье гэхээр нь “за тэгье” гээд зөвшөөрсөн. Би өмнө нь Солонгосын элчинд виз мэдүүлсэн байсан. Тухайн үед паспортаа элчинд өгсөн байснаа мартаад баахан хүмүүс хүлээлгэсэн болох гээд байхаар нь эгчийнхээ паспортыг аваад явсан. Тэгээд Монголын хил дээр бичиг баримтаа шалгуулахад Энхжин байцаагч нилээн олон асуулт асуусан. Би бүр сандраад больдог юм билүү гээд эргээд харсан чинь ард манай гэр бүлийнхэн, хадам ээж зогсож байгааг хараад хүний ажил удаад яахав гэж бодож байтал штамп дарсан болохоор нь гарсан. Тэгээд Оросын Холбооны Улсын хилээр нэвтрэх гэж байгаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.******* нь чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл, хэргийн бодит байдалтай тохирсон, дээрх зүйл хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Д.*******ыг “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог бөгөөд шүүгдэгч Д.*******ын гэмт үйлдлийн улмаас бодит байдлаар илэрхийлэгдэх хохирол, хор уршиг учраагүй байна. Гэвч Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заагдсан гэмт хэргүүд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд эдгээр гэмт үйлдлүүдийн улмаас улс орны аюулгүй байдал, нийтийн болон үндэсний эрх ашиг хөндөгддөг болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон. Шүүгдэгч Д.*******ын хувийн зан байдал, ажил амьдралын талаар гэрч Д.*******гийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.******* нь зан байдлын хувьд даруу төлөв зантай, хүмүүжилтэй, зөв зүйтэй хүн гэж боддог. Элдэв муу зуршилгүй, архи, тамхи хэрэглэдэггүй, миний хувьд их мундаг дүү маань гэж боддог” гэх мэдүүлэг хэрэгт авагджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшсэн, гэм буруугийн талаар маргаангүй, учирсан бодит хохирол, хор уршиг байхгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон прокурорын санал болгосон торгох ял шийтгэлийн хэмжээг багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1350 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Харин шүүгдэгч Д.*******ад ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.******* энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төтөлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дөрвөлжин овогтой *******гЕ1968608 дугаартай, энгийн гадаад паспортыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1350 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялД.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай. 4. Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.*******ад анхааруулсугай. 5. Ялтан Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Дөрвөлжин овогтой *******гийн Е1968608 дугаартай, энгийн гадаад паспортыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй. 7. Ялтан Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ