Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
Хэргийн индекс | 104/2018/00004/И |
Дугаар | 102 |
Огноо | 2018-02-02 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* *******/РД: *******/-гийн
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, тоотод оршин суух, /РД: /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.тэй 1993 онд анх танилцаж, 1994 оны 0******* сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамт амьдрах хугацаанд 1994 онд охин Б., 1996 онд хүү Б., 2006 онд хүү Б. нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос тусдаа амьдарсан. Хоёр хүүхэд маань насанд хүрсэн. Бага хүү маань аавынхаа асрамжид байх хүсэлтэй байна гэсэн. Хүүгийнхээ шийдвэрийг хүндлээд аавтай нь хамт үлдээх нь зүйтэй юм байна гэж үзсэн. Иймд Д.ээс гэрлэлтээ цуцлуулж, бага Б.ыг эцгийнх нь асрамжид үлдээх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1994 онд эхнэр Д.той гэр бүл болсон. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оноос салж тусдаа амьрах болсон. Эвлэрүүлэн зуучлалд хандсан хандсан ч цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.ыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******нь хариуцагч Д.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Д., Д. нар 1993 онд анх танилцаж, 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 1994 оны 0******* сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Б., 1996 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Б., 2006 оны 0******* сарын 09-ний өдөр хүү Б. нар төрсөн. Охин Б., хүү Б. нар нь насанд хүрсэн байна.
2006 оны 0******* сарын 09-ний өдөр төрсөн хүү Б. эрүүл өсөн бойжиж, суралцаж байгаа болох нь ******* дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Б. нь тус сургуулийн багштай 5-4 ангид суралцаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хх-4/, “Суврага налайх” ӨЭМТөвийн эмчийн “Б. нь 12 настай эрүүл бойжиж байгаа болно” гэсэн тодорхойлолт /хх-6/, №0137775-21******* төрсний гэрчилгээний хуулбар /хх-10/ зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарч, тэд цаашид хэн аль нь хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болж, хайр сэтгэл хөрсөн. Хэн аль нь цаашид хамт амьдрах талаар санаачлага гаргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх, халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, харилцан туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх ..., мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон журамд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон зэрэг нь зохигчдын тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн уулзалтын тэмдэглэлээр нотлогдсон. /хх-13-14/
Иймд Д., Д. нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хүүхдийн эрх ашиг болон гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тохиролцсон, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Б.ыг эцэг Д.ийн асрамжид үлдээлээ.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг.
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Д.гоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул шүүх хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Гансоронзод олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.1.-д заасныг баримтлан ******* ******* , нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2006 оны 0******* сарын 09-ний өдөр төрсөн хүү Б. /РД: УД06240931/-ыг эцэг Д.ийн асрамжид үлдээсүгэй.
3. Хариуцагч Д. нэхэмжлэгч Д.гоос хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй тул хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг нээлттэй үлдээж, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.00 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 1******* зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН