Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж Улсын яллагч: Б.Батсайхан Иргэдийн төлөөлөгч: Г.Пагмадулам

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг, Г.Энхбаяр

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Бийн Дд холбогдох 201703000258 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Булган сум, Тусгалт багийн Улаанчулуу гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Мовгийн Бийн Д /РД:../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг дэвсгэр “Улаан чулуу” гэх газарт бага насны хүүхэд буюу 7 настай Д.Цг хүч хэрэглэн хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ: Хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй, харин түүний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн нь үнэн, өмнө нь мөрдөн байцаалтын үед бэлгийн харьцаанд орсон гэж өгсөн мэдүүлэг худлаа, цагдаа нар айлгаж, зодож мэдүүлэг авсан гэв.

Мөрдөн байцаалтын үед:

Насанд хүрээгүй хохирогч Д.Цгийн өгсөн: ...Манай гэр Булган сумын төвд байдаг байсан. Тэгээд хөдөө нүүж очоод 4 л хонож байсан байх манай хажуу талын ах Д усанд явах гээд өөрийн хүүхэд болох У, У нарын хамт сав аваад мотоцикльтойгоо явах гэж байхаар нь би хамт явъя гээд мотоцикпийн хойд талд сууж усан дээр очсон. Манай гэрийн хажууд уулын үзүүр тойроод ус байдаг. Усан дээрээс манай гэр харагддаг юм. Тэр үед усан дээр манай тугалууд ирсэн бөгөөд тугалууд усаа уугаад явсан. Ус гардаг газар эрэгээсээ намхан доор байдаг. У, У нар аавынхаа авч ирсэн 2 саванд шанагаар ус хийгээд байсан. Намайг усны хажууд зогсож байтал Д ах намайг дуудаад тугал хариулъя гэхээр нь яваад очтол мотоцикпийнхоо хажууд Д ах хэвтэж байгаад намайг барьж аваад газар хэвтүүлсэн. Би тухайн үед хар өнгийн өмд, яагаан өнгийн дотуур хувцастай байсан бөгөөд миний өмд, дотуур хувцсыг доош нь тайлсан. Тэгээд Д ах миний дээрээс дарж хэвтээд миний шээдэг рүү хатуу зүйлээр хатгаж уйлуулсан. Би их өвдсөн болохоор чанга орилж уйлтал Д ах боссон бөгөөд би өмдөө татах гээд бостол миний шээдгээс цус гараад байсан. Д ах намайг мотоцикль дээрээс чулуун дээр уначихсан гэж хэлээрэй гээд байсан. Тэгээд Д ах усаа мотоцикль дээрээ тавиад У, У бид 3-ыг мотоцикль дээрээ суулгаад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явах замд Д ах мотоцикль онхолдож би газар унасан. Би мотоциклийн хамгийн ард талд сууж явсан бөгөөд би баруун хажуугаараа чулуутай газарт унасан. Тухайн үед миний баруун гар өвдөж байсан. Тэгээд мотоцикль дээрээ дахин суугаад гэртэй ороод шууд унтахаар орон дээрээ хэвтсэн. Ээж гэртэй ганцаараа байсан бөгөөд гадаа байсан тугалаа уях гээд гарчихсан. Тэгээд би орон дээрээ хэвтэж байтал миний өмсөж байсан өмд нойтон болоод байсан бөгөөд миний шээдгээс цус гараад өмссөн байсан хувцас бүгд цус болчихсон байсан. Тэгээд ээж намайг харчихаад юу болсон бэ гэж асуухаар нь мотоциклиос унасан гэж худал хэлсэн. Миний шээдгээс цус их гараад тогтохгүй байгаад байсан. Ээж надаас Д ах чинь оролдсон уу гэж асуухаар нь тиймээ гэж үнэнийг хэлсэн. Тэгээд сумын эмнэлэгт ирээд аймгийн төвд ирээд эмнэлэгт хэвтэж байгаа. Миний ээжийн талын төрөл болохоор таньдаг өмнө нь өвөлжөөндөө байхад нь очдог байсан. Намайг хүмүүс Б, Ц гэж л дууддаг... Хэр их удсан гэдгийг нь мэдэхгүй байна. Нэлээн их удсан л байх. Шингэн зүйл гараагүй. Миний өмдийг Д ах доош нь л болгосон. Бүүр тайлаагүй...гэх мэдүүлэг/хх-1-ийн 17-18 хуу/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн өгсөн: ...Би 2009 онд Ө гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод хамт амьдарч байгаад 2012 онд гэр бүл салсан. Хамт амьдарч байх үед буюу 2010 оны 04 сард миний охин Ц нь Баянхонгор аймагт гарч байсан юм. Гэр бүл салахад охин Цг ээж Ө нь авч Архангай аймаг руу явсан юм. Ө өөр хүнтэй гэр бул болсон бөгөөд би ч гэсэн Баянхонгор аймагт эхнэр хүүхэдтэй болсон байгаа. Тэгтэл 2017 оны 06 сарын 14-ний өдөр Архангай аймгаас хүн утсаар яриад миний охин Цг хажуу айлын Д гэдэг залуу хүчиндсэн гэнээ, охины биеийн байдал муу Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж байна гэнэ гэж сонссон. Тэгээд би Архангай аймагт ирж охинтойгоо уулзахад биеийн байдал нь сайнгүй эмнэлэгт хэвтэж байсан. Би охин Цгоос болсон хэргийн талаар асуугаагүй. Ө хэлэхдээ охиныг Д хүчиндсэн байна гэдэг байдлаар ярьж байсан. Д нь Өгийн ойрхон төрөл болохоор гомдол саналгүй болчихож магадгүй тийм болохоор би охиныхоо хууль ёсны төлөөлөгчөөр оролцож гомдолтой гэдгээ илэрхийлэх болно. Ө бид 2-ын гэр бүл салсан, шүүхийн шийдвэр, гэрээ хэлцэл байгаа. Би хуулбарлаж өгөх болно. Ө бид 2 гэр бүл салах үедээ хүүхдийн асрамжийн талаарх тохиролцсон тухай хэлцэл хийсэн бөгөөд уг хэлцэл дээр охин Цг эрүүл чийрэг өсгөх, хүмүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн боловсрол олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд охины асрамжийг надад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж Ө бид 2 тохирсон байгаа. Тиймээсби өөрийн охин Цгөөрийн асрамжиндаа аваххүсэлтэй байна. Миний охин Ц миний нэрээр овоглодог юм. 2010 оны 04 сарын 29-нд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд миний охин Ц нь төрсөн. Ө бид 2 гэр бүл салаад охин Ц над дээр нэгжил орчим хугацаанд байсан бөгөөд сүүлдээ шүүхийн шийдвэр гарч охин Ц ээж рүүгээ явсан юм. Миний охин Булган суманд сургуульд сурдаг бөгөөд энэ жил 1 дүгээр ангиа төгссөн юм. Би охинтойгоо утсаар ярьдаг байсан бөгөөд зан байдлын хувьд сэргэлэн аавыгаа Баянхонгор аймагт байдаг гэдгийг мэддэг, намайг таньдаг...гэх мэдүүлэг /хх-1-ийн 22-23 хуу/

Гэрч Д.Бийн өгсөн: ...Миний төрсөн дүү Аптангэрэл нь өмнө Ө гэдэг хүүхэнтэй гэр бүл болж хамт амьдарч байгаад 2012 онд гэр бүл салж байсан. Тухай үед шүүхийн шийдвэрээр А нь өөрийн охин Цг эхнэртэй өгч явуулж байсан юм. Ө нь охин Цгоо тэрнээс хойш одоог хүртэл асардаг байсан. Миний дүү А нь охин Цгоо өөрийн асрамжиндаа авах гэж жил шахам хугацаанд хөөцөлдсөн боловч шүүхийн шийдвэрээр ээжид нь охиныг өгч байсан. Тэгтэл 2017 оны 06 сарын 14-ний үеэр Ц охиныг бусдад хүчиндүүлсэн байна гэдгийн сонсоод Баянхонгор аймгаас Архангай аймагт би ирсэн юм. Охиныг хүчиндсэн хүн нь Өгийн ойрхон төрөл хүн гэж сонссон. Одоо охин Цгийн биеийн байдал дээрдэж байгаа. Ц нь 3 нас хүртлээ Баянхонгор аймагт аав дээрээ байсан. Тэрнээс хойш одоог хүртэл ээжтэйгээ хамт Архангай аймагт амьдарч байгаа. Ө нь миний дүүгээс салж байна гэж 2011 онд яваад нэгжил гаран хугацаанд охин Цгаав дээр нь үлдээжхаяжявчихаад 2012 онд буцаж ирээд охиныгоо авна гэж шүүх дээд шүүхийн шийдвэрээр охиныг авч явсан юм. Манай талаас охиныг авч үлдэх гээд дийлээгүй юм. Тийм болохоор охин Цгийн хувийн байдлын талаар тодорхой сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-1-ийн 29-30 хуу/

Гэрч Д.Оы өгсөн: ...Миний хүү Д нь миний хамгийн том хүүхэд бөгөөд 1988 оны 08 сарын 29-ний өдөр Булган суманд төрж байсан. Доороо 3 дүүтэй, Д нь сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, дандаа Булган сумын Тусгалт баг дээрээ мал маллаж амьдарч байсан. 2009 оны орчимд эхнэр Нтай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Том хүүхэд У дундах хүүхэд У бага хүү Билгүүн нарын хамт амьдардаг, зан байдал хэвийн, өөрийнхөө амийг аваад явж байдаг хүүхэд юм. Архи дарс нээх уугаад байдаггүй, цус багадалттай, тархины саажилттай гэсэн оноштой бөгөөд байнга толгой өвддөг, бие муутай хүн. Дд ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт байдаггүй. Хэрэг болдог өдөр Д өөрийнхөө мотоцикльтой тугал услах гэж хүүхдүүдтэй ус руу явсан байсан. Тэгээд мотоцикпьтой голын сайр дээр унасан гэсэн. Би Дтай уулзаж болсон хэргийн талаар асуугаагүй болохоор мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-1- ийн 31-32 хуу/

Гэрч Д.Өгийн өгсөн: ...2017 оны 06 сарын 04-ний үеэр манайх Булган сумын төвд байж байгаад хөдөө гарсан юм. Манай хэдэн тооны мал миний төрөл Дынд байсан болохоор зуны цагт нь Дын хажууд буюу Булган сумын Улаанчулуу гэх газарт манайх нүүж очсон юм. Тэгээд 7 хонож байхад буюу 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би гэртэй ганцаараа байж байтал миний охин Ц гаднаас16-17 цагийн орчимд орж ирээд тугал ирсэн гэж хэлсэн. Тэгээд Ц шууд орон дээр унтлаа гээд хэвтээд өгсөн. Би охин Цтой хамт тугал хаших уу гэж асуутал үгүй би унтлаа гээд хэвтээд байхаар нь дээлээ тайлаад хэвтээрэй гэж хэлээд би гараад явсан. Намайг гэрээс гарч харахад тугалууд хашаан дээрээ очсон байхаар нь би тугалаа хашсан. Д түлээн дээр мод хагалаад сууж байгаа харагдсан. Тугалуудыг Д тууж ирсэн бололтой байсан. Би 20 орчим минут тугалаа барьж авч хашаад бүгдийг нь зэллэж уяад гэртэй орж иртэл миний охин Ц хоёр хөлөө алцайж орон дээр суусан байдалтай өмссөн дээл нь цус болчихсон уйлаад байж байсан. Би юу болсон юм бэ гэж асуутал Ц надад хэлэхдээ Д ахтай хамт тугал хурааж байгаад мотоцикль дээрээс уначихсан гэж хэлсэн. Би Цг хойш нь хэвтүүлээд өмдийг нь тайлаад хартал бэлэг эрхтнээс нь их хэмжээний цус гарсан дотоож, өмд нь цус болсон байсан. Би гайхаад чи мотоцикпь дээрээс унасан юм уу хэн хэнтэй хамт явсан юм бэ гэж асуутал Д ах 2 хүүхэдтэйгээ явсан. Мотоцикль дээрээс уначихсан гээд уйлаад байсан. Тэгээд Цгийн бэлэг эрхтнээс цус гараад тогтохгүй болохоор нь багийн эмчийг дуудсан. Тухайн үед манай ээж Д гаднаас орж ирсэн бөгөөд би ээжид Цг үзүүлтэл мотоцикпиос унаж ийм болохгүй гээд байсан. Цг харахад мотоцикпиос унаж гэмтсэн гэмээр ямар ч шинжгүй байсан. Тэгээд би ээжийг гаргаж байгаад Цгоос мотоциклиос унахад ийм болдоггүй юм чамайг Д айлгасан юм уу гэж асуутал тиймээ гээд Ц толгой дохиод байсан. Тэгээд багийн эмч Х 1 цаг орчмын дараа ирж үзээд сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд сумаас эмч ирээд аймаг руу авч явсан. Ц их хэмжээний цус алдсан болохоор аймагт ирэхдээ нэлээн хүнд байдалтай, бие нь сульдсан бараг ухаан алдсан байдалтай ирсэн. Эмч нар Цг үзээд мотоцикпиос унаад тийм гэмтэл биедээ авах боломжгүй гадны юм байгаа гэж хэлсэн бөгөөд би Дыг буруутай гэж бодож байна. Дд маш их гомдолтой байна. Би А гэдэг хүнтэй гэр бүл болж хамт амьдарч байгаад Цг төрүүлсэн юм. Ц өөрийн эцэг болох Аээр овоглож байсан бөгөөд би Аээс гэр бүл салж Д гэдэг залуутай гэр бүл болсон юм. Би охин Цгийн овгийн өөрчлүүлж Дээр овоглуулсан байгаа. Одоо Ц Дээр овоглож байгаа. Ц хар өнгийн өмд, ягаан өнгийн дотоож, саарал өнгийн дээл зэрэг хувцас өмссөн байсан. Энэ хувцаснууд бүгд цус болсон болохоор би тухайн үедээ угаачихсан юм. Би охин Цгийн мотоцикпиос унасан гэсэн үгэнд итгэсэн байсан болохоор түргэн дуудчихаад сум руу явахаар болбол цэвэрхэн хувцас хэрэгтэй гэж бодоод угаагаад цэвэрлэсэн юм. Цгийн бэлэг эрхтнээс хий гарч байгаа юм шиг пор пор хийгээд цус гараад байсан. Тэр цус нь заримдаа бүхэл бүхэл болж гараад байсан. Надад эрэгтэй үрийн шингэн гээд хэлчих зүйл ажиглагдаагүй. Цгийн дотоож өмдийг угааж байхад Цгийн дотоож, өмд нь дотор талдаа цус болсон зарим цус нь бүлгэнэсэн цагаан өнгөтэй юмтай холилдсон байсан бөгөөд угааж байхад хөөсрөхгүй их сонин байгаад байсан. Одоо бодоход эрэгтэй үрийн шингэн гэмээр зүйл Цгийн дотоож, өмдний дотор хэсэгт байсан байж магадгүй гэж бодож байна. Яасан ч цустай хамт цагаан өнгөтэй зүйл харагдаж байсан. Гэхдээ охин Цгийн өөрийн биеэс гарсан шингэн юм уу Дын үрийн шингэн юм уу гэдэг нь ялгагдахгүй цустай холилдсон сонин үлбэгэр өнгөтэй юм байсан. Тэр зүйлийг угаахад арилахгүй байхаар нь би нэлээн олон удаа савандаж их сайн угааж цэвэрлэсэн юм. Миний охин Ц нь 2010 оны 04 сарын 29-нд Баянхонгор аймгийн төвд төрсөн. Айлын ганц хүүхэд бөгөөд Булган сумын сургуулийн 1 дүгээр ангийн сая төгссөн юм. зан байдлын хувьд сэргэлэн цовоо, үг хэл тод, хүний хэлснийг их сайн ойлгодог, хичээлдээ сайн сурдаг хүүхэд юм. Миний ээж Д нь бие муутай байсан бөгөөд Цг хүчиндүүлсэн гэмт хэрэг гарсны дараа буюу 2017 оны 06 сарын 15-ны өдөр нас барчихсан. Дд маш их гомдолтой байна. Хуульд заасан хамгийн дээд ялыг өгүүлмээр байна. Одоогоор хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгүүлнэ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 33-35 хуу/

 

Гэрч Ү.Дийн өгсөн: ...Би эхнэр Ө болон охин Ц нарын хамтаар Архангай аймгийн Булган сумын төвд амьдардаг байсан юм. Манай 50 гаран тооны мал Дын малтай хамт байсан болохоор зуны цагт Дын байсан газар луу манайх нүүж очиж хамт айл болж амьдарч байсан юм. Тэгтэл 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр намайг Булган сумын төвд байхад эхнэр над руу утсаар яриад Ц мотоциклиос унаж цус алдаад байна түргэн дуудсан байгаа гэж байсан. Тэгээд Цгийн цус нь тогтохгүй аймаг руу ирсэн бөгөөд Д хүчиндсэн байсан нь тогтоогдсон. Би хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй. Тухайн үед хэрэг болсон газарт би байгаагүй юм. Манай гэрээс нэг уулын үзүүр тойроод 800 орчим метр яваад ус байдаг. Би Өтай 2015 онд гэр бүл болсон. Ц нь Өгийн охин болохоор би өөрийнхөө нэрээр овоглож явуулж байгаа. Ц сэргэлэн цовоо зантай, үг хэл сайтай хүүхэд. Би Дыг танихаас цааш сайн мэдэхгүй. Д эхнэр 3-н хүүхэдтэйгээ амьдардаг. Өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-1-ийн 36-37 хуу/

 

Гэрч Ч.Нгийн өгсөн: ...Д нь бага настай байхдаа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас гэр бүлийн хамт шилжиж одоог хүртэл Булган сумын Тусгалт багт мал маллаж амьдарч байгаа хүн. Д нь Булган сумын уугуул иргэн бөгөөд Д бага насаа аав, ээжтэйгээ мал маллаж хөдөө амьдарсан. Бөгөөд Тусгалт багийн бага сургуульд Пгийн багшийн ангид нэг жил хүрэхгүй шахам сурсан. Одоогоор бичиг үсэг мэдэхгүй байх. Зан байдлын хувьд Д гэрээс гардаггүй, аймхай зантай, хүнтэй яриа хөөрөө байдаггүй юм ярихаар доошоо хараад хүний нүд рүү эгц харж чаддаггүй, бүрэг гэмээр байдалтай хүн юм. Д нь Н гэдэг хүүхэнтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон бөгөөд том хүүхэд сургуульд сурдаг. Бага нь 3 настай, Дын 37-н тооны үхэртэй, ямаа 15-н толгой малтай гэж 2016 онд малаа тоолуулж байсан. Амьжиргааны түвшин доогуур ядуу өрхдөө ордог өрхийн тэргүүн юм. Мөн Д нь одоогоос 8 орчим жилийн өмнө адууны хулгайн хэрэгт нэр холбогдоод удалгүй салж байсан. Өөр хэрэг зөрчил гаргаж байгаагүй, би Дыг4 настай байхаас нь хойш мэддэг байсан. Нутгаас ам дамжсан яриа гарсан байсныг сонсож байсан. Эхэндээ Д нь өөрийн ээжийн эгчийн хүүхдийн хүүхэд болох Цг мотоцикпиос унагаасан гэнээ гэсэн яриа байсан. Удалгүй 2,3 хоногийн дараа мотоциклиос унаагүй хүчиндсэн байна гээд гэсэн яриа гараад байсан би тэр талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-1-ийн 38-39 хуу/

 

Гэрч Б.Бийн өгсөн: ...Д нь 1988 оны 08 сарын 29-ний өдөр миний том хүүхэд болж Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрж байсан. Бага насаа аав, ээжийнхээ гар дээр хөдөө өнгөрүүлсэн бөгөөд Булган сумын Тусгалт багийн бага сургуульд хэсэг хугацаанд суралцсан боловч төгсөөгүй. Д цэргийн алба хаах гэж явсан боловч тархины өвчний улмаас цэрэгт тэнцэж байгаагүй юм. Дын толгой өвддөг, хааяа таталт өгөөд байдаг бие муутай юм. Гэхдээ Дд албан ёсоор эмнэлэгт үзүүлж онош тогтоолгож байгаагүй бөгөөд эмнэлэгт үзүүлэх гэхээр зав болдоггүй байсан. Д нь бага наснаасаа хойш аав, ээжийнхээ хажууд амьдарч байгаа, өөр ийш тийш явж байгаагүй. Д нь 2010 онд Н гэдэг хүүхэнтэй гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч 3 хүүхэдтэй болсон. Д хүний үгэнд орохдоо сайн, үг дуу цөөнтэй, тусархуу зантай, архи ууж мэдэгдэж байгаагүй. Доороо 3 дүүтэй, айлын том хүүхэд юм. 2017 оны 03 сарын 07-ны өдөр Д 78 тооны малаа Дд өгч маллуулсан. Тэгээд 2017 оны 06 сарын эхээр Дийнх гэр бүлээрээ манай хаяанд ирж буусан юм. Тэгээд 2017 оны 06 сарын 10-ны үеэр Д өөрийн 2 хүүхдээ мотоцикль дээрээ сундпаад хамгийн ар талд Дийн охин Цг суулгаад авч тугал услахаар явсан юм. Тэгээд ирж байхдаа мотоцикльтойгоо унаад босч ирж байгаа харагдсан. Тэгээд гэртээ ирсэн бөгөөд байж байтал Ц доошоо цус алдаад байна мотоциклиос унаад гэмтсэн шиг байна гээд баг сумын эмч нарыг дуудаж сум руу явсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 40-41 хуу/

Гэрч Г.Бгийн өгсөн: ...Би эхнэрийн хамт өөрийн хадам аав, Б, хадам ах Д нарынхтай хамт Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Улаанчулуу гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2017 оны 03 сард Дийнх хэдэн тооны мал Д ахад өгч маллуулж байсан бөгөөд 2017 оны 06 сарын эхээр Д нь Булган сумын төвөөс өөрийн гэрээрээ нүүж ирээд манай хотонд буусан юм. 2017 оны 06 сарын 10-ны үеэр намайг гэртээ байж байтал Дын охин Ц, Д ахтай хамт мотоциклиор ус авч тугал услах гэж яваад мотоциклиос унаж цус алдсан байна гэж сонссон. Тэр орой Ц охин цус алдаад байна гээд сумаас авч явсан. Д ах мотоцикльтой үхэр хураах гэж яваад шөнө гэртээ ирж хоноогүй бөгөөд маргааш орой гэртээ ирчихсэн байсан. Тэгтэл Ц охиныг Д ах хүчиндсэн байна гэнээ гэсэн яриа гарсан байсан. Манай гэрийн урд талаар урсдаг гол 2017 оны 06 сарын 10-нд үеэр бороо хургүй байснаас усгүй болсон байсан болохоор манай хотны хүмүүс ус авахдаа Улаанчулуу нэртэй уулын үзүүрийг тойрч нэлээн яваад усаа авдаг байсан юм. Уг ус авдаг газарт л хэрэг болсон юм шиг байна лээ. Би хэргийн талаар өөр зүйл мэдэхгүй. Д ах хүн юм асуухаар л ярьдаг, даруухан зантай, найз нөхөд гээд хүмүүстэй нийлж архи ууж яваад байдаггүй бөгөөд эхнэр 3 хүүхдийн хамт мал хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Илүү дутуу буруу зан аашгүй хэвийн байдаг...гэх мэдүүлэг /хх-1-ийн 44-45 хуу/

 

Гэрч В.Хгийн өгсөн: ...2017 оны 06 сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутанд надад утсаар дуудлага ирсэн. Манай гэр багийн төвд байдаг бөгөөд Тусгалт багийн Улаанчулуу гэх газраас Ө над руу утсаар яриад миний 7 настай охин Ц мотоциклиос унаад гэртээ байна гэхээр нь би 17 цагийн үед дуудлагаар очтол Ц гэдэг 7 настай охины бэлэг эрхтнээс доош цус маш их алдсан, биеийн байдал сулавтар байсан. Би Цгийн биед үзлэг хийхэд ямар нэгэн ил харагдах шарх, сорив бэртэл, гэмтэл байхгүй байсан. Би Цгоос юу болсон талаар асуутал Б.Д ахтай мотоциклоор явж байгаад уначихсан гээд өөр юм ярихгүй байсан. Би мотоцикпоос унасан бол ил шарх байх ёстой гээд сайн харсан боловч байхгүй байсан. Ц надад хэлэхдээ хэвлийгээр доошоо өвдөөд байна гээд байсан. Би Цгийн гэдэс дээр дарж үзэхэд өвдөөд байна гээд уйлаад байсан. Би Цд цус тогтоох тариа хийчихээд сумын төв рүү дуудлага өгсөн. Намайг үзлэг хийхэд Цгийн бэлэг эрхтнээс цус гараад тогтохгүй байсан бөгөөд цусандаа бэлэг эрхтэн нь сайн харагдахгүй байсан. Би Ц мотоциклоос унасан гэж худлаа яриад байна. Хүчиндүүлсэн байх гэж бодоод тэр доороо сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Цгоос маш их цус алдсан, бие нь сульдаж, царай нь цонхийсон байсан. Би Цг мотоциклиос унасан гэхээр нь бие нэлээн сайн үзсэн боловч ямар нэгэн цус гарсан, шалбарсан, халцарсан шарх сорви харагдаагүй...гэх мэдүүлэг/хх-1-ийн 46-47 хуу/

 

Гэрч Д.Дын өгсөн: ...Д нь үг дуу цөөнтэй, даруухан хүн бөгөөд эхнэр 3-н хүүхдийн хамт Тусгалт багийн Улаанчулуу гэх газарт амьдардаг, Амжиргааны түвшин доогуур өрхийн тэргүүн юм. Манай сумын иргэн Д, Ө нар охин Цгоо Дийн нэрээр овоглуулах хүсэлт гаргасан байсан. Би иргэний бүртгэлийн ажилтантай уулзаж захирамж гаргасан юм. Тухайн үед Ц охин өөрөө овгоо өөрчлүүлэх тухай хүсэлтийг гаргасан учир би захирамж гаргаж эцгийн овгийг өөрчилсөн юм. Би хуулийн дагуу Д, Ө, Ц нарын хүсэлтээр Цгийн эцгийн нэрийг өөрчилсөн захирамж гаргасан. Дыг бага насны охиныг хүчирхийлсэн байна гэсэн яриаг сонссон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Д, Ө нар нь 2015 онд гэр бүл болсон бөгөөд Булган сумын төвдөө амьдардаг, Д нь том машинтай модны ажил хийдэг...гэх мэдүүлэг/хх-1-ийн 51-53 хуу/

 

Гэрч Г.Эийн өгсөн: ...2017 оны 06 сарын 11-ний өдөр 18-н цагийн орчимд Булган сумын эрүүл мэндийн төвд Булган сумын Тусгалт багийн Улаанчулуу гэх газарт Ц нэртэй 7-н настай охин мотоциклиос унаад доошоо цус алдсан биеийн байдал хүнд байна гэсэн дуудлага ирсэн юм. Би эрхлэгч эмч Сыг хамтаар дуудлага өгсөн газар очтол Ц гэдэг охин орон дээрээ хэвтсэн их цус алдсан, царай нь цонхийсон, хэвтэж байгаа ор болон доор нь дэвссэн зүйл нэлээн их цус болсон, цус бүлгэнэсэн байсан. Ц охиноос бие нь яаж байна гэж асуухад толгой эргээд байна гээд сулавтар байдалтай хариулж байсан. Эрхлэгч эмч Ц охины даралтыг үзтэл даралт нь унасан байхаар нь 103 руу залгаж зөвлөгөө авч цус тогтоох, даралт өсгөх тариаг 2 гарт шууд хийсэн. Тэгээд түргэний машинаар Ц охиныг сумын төв рүү авч явсан. Цгийн байсан газар манай сумын төвөөс 70 орчим км зайтай бөгөөд зам бартаа саад ихтэй удаан явж байсан бөгөөд замд явж байтал Ц дахин цус алдаад шоокын байдалд орж хэсэг ухаан алдсан бөгөөд бид нар эмчилгээ хийж ухаан алдсан байдлаас нь гаргаж байсан. Тэгсэн ч Ц дахин ухаан алдчих гээд үе үе нүд нь эргэлдээд байсан. Бид нар өөрт байсан эм тариагаа бүгдийг нь хийж дуусаад сумаас дахин эмч дуудаж замдаа зогсож байгаад дахин эм тариа сэлбэж дусал, цус тогтоох тариа, зүрх судас дэмжих тариаг замын турш хийж байж суманд шөнийн 04 цагийн үед ирсэн. Тэгээд шөнийн 06-н цагийн үед Цгийн биеийн байдлыг харж эмчилгээ хийж байгаад аймгийн нэгдсэн эмнэлэгт өглөөний 07 цагийн үед хүргэж өгсөн. Ц охины биеийн байдал хүнд байдалтай байсан. Цгийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл гэх зүйл харагдаагүй. Цгоос юу болсон гэж асуухаар мотоциклиос уначихсан гээд байсан. Цгийн бэлэг эрхтнийг үзэхэд хярзан урагдалттай цус ихээр гараад байсан. Гадна талдаа хөхрөлт няцралтгүй байсан...гэх мэдүүлэг /хх- 1-ийн 54-56 хуу/

 

Гэрч Ж.Нын өгсөн: ...Д бид хоёр 2008 онд гэр бүл болсон бөгөөд Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг Улаанчулуу гэх газарт 10 орчин жил хамт амьдарч байна. Манай охин У 2008 онд төрсөн, дундах хүүхэд Ууганбаяр 2012 онд төрсөн, бага хүүхэд Б2014 онд төрсөн. Миний нөхөр Д нь зан байдлын хувьд даруухан, элдэв буруу зангүй, гэрийнхээ ажлыг бүгдийг нь хийдэг, бичиг үсэг мэдэхгүй, бүрэг ноомой хүн. Архи, тамхи хэрэглээд байдаггүй. Д нь хүүхдүүддээ их халамжтай, Би Дыг бичиг үсэг мэдэхгүй болохоор сум, аймаг руу нээх явуулаад байдаггүй бөгөөд өөрөө л явж гадуур ажлаа амжуулдаг юм. Дын хоолой их сонин дуугараад байдаг бас толгой нь өвдөөд байдаг бөгөөд намар болохоор биеэр нь улаан юм туураад байдаг, байнга л толгойны эм ууж байдаг хүн. Дын толгойн өвчнийг эмнэлэгт үзүүлж оношлуулж байгаагүй. Би Дыг өөр эмэгтэйчүүдтэй хардаж хэрүүл маргаан хийх үе байдаг. Гэхдээ байнга хэрүүл хийгээд байдаггүй. Хэрэг болдог өдөр буюу 2017 оны 06 сарын 10-ын үеэр манай авдарт нэг лаазтай пиво байсан. Тэр пивийг Д уучихсан гэсэн. Яг хэзээ уусныг нь мэдэхгүй байна гэхдээ хэрэг болохын өмнө тэр лаазтай пиво байсан бөгөөд орой үнээгээ саачихаад үзэхэд авдарт байсан пиво алга болсон байсан...гэх мэдүүлэг /хх-1-ийн 58-59, 62-63 хуу/

 

Гэрч А.Сын өгсөн: ... 2017 оны 06 дугаар сарын 11-ний орой Тусгалт багийн эмчээс 07-н настай охин хүүхэд мотоциклиос унасан доошоо цус гараад байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд би сувилагч Эийн хамтаар Булган сумын Тусгалт багийн Улаанчулуут гэх газарт очсон. Дуудлага өгсөн газарт очиход гадаа харанхуй болсон байсан бөгөөд гэрт нь ороход Ц гэх охин хүүхэд орон дээрээ хэвтсэн, биеийн байдал хүнд, нүүр, ам нь цайсан, цонхийсон, доошоо нэлээн их цус гарсан, доод талд нь даавуу тавьж нүцгэлсэн байдалтай хэвтүүлсэн байсан. Би яаралтай шингэн хийж, өвчин намдаах, цус тогтоох тариануудыг хийсэн. Ц охины ухаан санаа хэвийн юм асуухаар толгой тохиж хариулсан байдалтай байсан. Ц охины биед үзлэг хийхэд гадна ямар нэгэн бэртэл гэмтэл харагдаагүй бөгөөд бэлэг эрхтнийг нь үзэхэд дотор талдаа язарсан, хөхөрсөн байсан бөгөөд сайн харах гээд 2 тийш нь хөдөлгөж үзэхэд уг хэсгээсээ цус гараад байсан. Би охиноос яасан юм бэ гэж асуухад мотоциклиос унасан гээд байсан. Тэгээд би аймгийн 103-ын түргэн рүү ярьж зааварчилгаа аваад Ц охины бэлэг эрхтнийг даавуугаар хавчиж боогоод дусал тариатай чигээр нь машиндаа суулгаж сумын төв рүү явсан. Дуудлага өгсөн газраас сумын төв 70 орчим км зайтай байдаг бөгөөд зам бартаа саадтай болохоор нэлээн удаан явсан юм. Тэр үед Ц охин хэсэг хугацаанд ухаан алдаж сандаргасан бөгөөд хийж байсан шингэн дуусахаар нь сумын төвөөс дахин шингэн захиж замдаа шингэн сэлбээд сумын төвд шөнийн 04-н цагийн орчимд ирсэн. Тэгээд сумын төвийн эмнэлэгт 1 цаг гаран эмчилгээ хийгээд өглөө 07-н цагийн үед аймгийн 103-т охиныг хүлээлгэж өгөөд буцаж явсан. Тухайн шөнө охиныг тээвэрлэж эмчилгээ хийгээд унтаагүй ажилласан юм. Ц охинд ил шарх, сорви харагдаагүй, зөвхөн бэлэг эрхтэн нь хөхөрсөн, дотор талдаа язарсан гэмтэлтэй байсан бөгөөд хөдөлгөхөөр угаас нь цус гараад байсан. Намайг анх очиход нэлээн их цус алдсан байсан. Замд авч явж байхад Ц охиноос цус маш их гарсан бөгөөд 2 хөлийг нь 2 тийшээ болохоор шээж байгаа юм шиг л цус гарч байсан. Би охины бэлэг эрхтэн дээр даавуугаар дараад 2 хөлийг нь хавчаад замын турш авч явсан. Охины бэлэг эрхтэн дээр тавьж явсан даавуу нь удахгүй нэвтрээд цус болчхоод байсан. Ц охин гэрээсээ сумын төв явж байхдаа ухаан алдаад нас барчих шахсан. Тухайн үед нь эмчилгээ хийж байсан болохоор ухаан алдуулаагүй явж сум, аймагт авч ирсэн. Тухайн үед нэг л сэжигтэй байсан бөгөөд хажуу айлын Дын гэрийн хүмүүс огт орж ирэхгүй байгаад байсан юм...гэх мэдүүлэг /хх-1-ийн 66-68 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 266 дугаар дүгнэлт

  1. Д.Ц нь бэлгийн бойжилт болоогүй байна.
  2. Д.Цгийн охин хальс 18 цагийн орчим хярзан, үтрээний арын хана 2-р зэргээр урагдсан байна. Энэ нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсчээ.
  3. Д.Цгийн бэлэг эрхтнээс эр бэлгийн эс илрэх боломжгүй. Яагаад гэвэл охин хальс, үтрээний арын хана, хярзан 2-р зэргээр урагдаж их хэмжээний цус алдсан учир үрийн шингэн цустай урсан гарсан байх магадлалтай.
  4. Д.Ц нь өмнө нь бэлгийн харьцаанд орж байсан эсэхийг тогтоох боломжгүй.
  5. Д.Цгийн биед охин хальс 18 цагийн орчим, хярзан, үтрээний арын хана 2-р зэргээр урагдсан, бэлгийн бага уруулын дээд хэсэгт 2 талдаа зулгаралт, их уруулын доод хэсэгт 2 талдаа цус хуралт, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдэд няцралт гэмтэл тогтоогдсон.
  6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх, дарах, шахагдах үйлчлэлээр үүснэ.
  7. Охин хальс, үтрээний арын хана, хярзангийн 2-р зэргийн урагдал гэмтэл нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-3-1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бэлэг эрхтэн орчмын зулгаралт, цус хуралт, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь * Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  8. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-30% хүртэл тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой.
  9. Д.Цгийн биед 2017.06.13-ны байдлаар бэлгийн замаар дамжин халдварладаг халдварт өвчин илээргүй...гэх дүгнэлт /1 хх-ийн 70-72 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлт

  1. Б.Д нь цоликлон системээр В 3-р бүлгийн цустай байна.
  2. Б.Д нь тэмбүү өвчтэй байсан бөгөөд одоо эдгэрэлтийн шатанд байна. /1 хх-ийн

99 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлт

  1. Д.Цгийн биед 2017 оны 06 дугаар сарын 13-ны байдлаар бэлгийн замаар дамжин халдварладаг халдварт өвчин илрээгүй тул 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 266 дугаар дүгнэлтийн 9-р хариулт үнэн зөв байна.
  2. Хохирогч Д.Цгийн биед 2017.07.28-ны байдпаар бэлгийн замаар дамжин халдварладаг ямар нэгэн халдварт өвчин байхгүй байна. Харин үтрээний бохирдлын шалтгаант флоркокк, флор савханцар илэрчээ.
  3. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд Б.Д нь тэмбүү өвчний эдгэрэлтийн шатанд байсан учир хохирогч Д.Цд уг өвчин халдварлаагүй байна. /1 хх-ийн 112 хуу/

Б.Дын сэтгэцийн байдлыг тодорхойлсон шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтэнд:

  1. Шинжлүүлэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй байна. Оюуны хөнгөн хомсдолтой боловч тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж удирдах чадвартай байсан.
  2. Шинжлүүлэгч Б.Д нь одоо оюуны хөнгөн хомсдолтой байна. Гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээрх өвчтэй байсан.
  3. Б.Дд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй
  4. Шинжлүүлэгч Б.Д нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
  5. Шинжпүүлэгч Б.Д нь хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт / хх 1-ийн 105 хуу/

Б.Дын сэжигтнээр өгсөн: ...Би тэр үед мотоциклио данхраадаж тавиад сүүдэрт нь хэвтэж байсан бөгөөд гэнэт миний боов босчихсон юм. Тэгтэл Б миний хэвтэж байсан газарт өөрөө хүрээд ирэхээр нь би барьж аваад өмсөж байсан хар өнгийн өмдийг нь өвдөгнийх нь нүдний дээхэн тал хүртэл нь тайлаад газар хэвтүүлээд өөрийнхөө өмдийг гуя хүртлээ доошлуулаад Бгийн дээр гарч хэвтээд өөрийнхөө боовыг Бгийн 2 гуяны завсраар хийтэл бэлэг эрхтэн рүү нь миний боов орчихсон. Тэгтэл Б их өвдөж байгаа бололтой маш чангаар уйлж орилохоор нь би боовоо сугалаад автал Бгийн бэлэг эрхтнээс цус урсаад гараад ирэхээр нь сандраад боссон...миний эхнэр Н намайг өөр хүүхнүүдтэй байнга хардаад байдаг юм тийм болохоор би эхнэрээ хашраах гэж Цг хүчиндсэн би эхнэртэйгээ 8 дахь жилдээ хамт амьдарч байгаа бөгөөд эхнэр намайг ямар ч хамаагүй хүнтэй байнга харддаг болохоор би аргаа бараад ийм зүйл хийсэн юм...гэх мэдүүлэг/хх-1-ийн 128-129 хуу/

Б.Дын яллагдагчаар өгсөн:...Би Цг хүчиндээгүй, би өмнө мэдүүлэг өгөхдөө Булган сумын хэсгийн төлөөлөгчид ярьсан зүйлээ мөрдөн байцаагчид хэлчихсэн юм. Би Ц руу өөрийнхөө боовоо хийгээгүй өөрийнхөө зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу 2-ыг нийлүүлж байгаад хийчихсэн...гараараа бэлэг эрхтэн рүү нь хийсэн гэж худал ярьсан юм. Би Ц руу боовоо хийсэн нь үнэн...гэх мэдүүлэг/1 хх-ийн 131,135 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12, 14 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 хуу/

Д.Цгийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 19-20 хуу/

Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /1 хх-ийн 74-94 хуу/

Б.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 144-145 хуу/

Б.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 143 хуу/

Б.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-ийн 140-192 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Цэргийн штабын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10/69 дүгээр албан бичиг, Цагдан хорих байрны эмчийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас / 2 хх-ийн 96-108 хуу/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд / 2 хх-ийн 109-114 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн нутаг дэвсгэр “Улаан чулуу” гэх газарт бага насны хүүхэд буюу 7 настай Д.Цтой бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Д нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй, харин түүний бэлэг эрхтэнд хуруугаа хийсэн гэж мэдүүлэг өгсөн байгаа боловч түүний энэ мэдүүлгүүд нь насанд хүрээгүй хохирогч Д.Цгийн... Тэгээд Д ах миний дээрээс дарж хэвтээд миний шээдэг рүү хатуу зүйлээр хатгаж уйлуулсан. Би их өвдсөн болохоор чанга орилж уйлтал Д ах боссон бөгөөд би өмдөө татах гээд бостол миний шээдгээс цус гараад байсан...гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Аийн... миний охин Цг хажуу айлын Д гэдэг залуу хүчиндсэн гэнээ, охины биеийн байдал муу Архангай аймгийн эмнэлэгт хэвтэж байна гэнэ гэж сонссон...Ө хэлэхдээ охиныг Д хүчиндсэн байна гэдэг байдлаар ярьж байсан...гэх мэдүүлэг, гэрч Д.Өгийн... миний охин Ц хоёр хөлөө алцайж орон дээр суусан байдалтай өмссөн дээл нь цус болчихсон уйлаад байж байсан... Би Цгхойш нь хэвтүүлээд өмдийг нь тайлаад хартал бэлэгэрхтнээс нь их хэмжээний цус гарсан дотоож, өмд нь цус болсон байсан... Цгоос мотоциклиос унахад ийм болдоггүй юм чамайг Д айлгасан юм уу гэж асуутал тиймээ гээд Ц толгой дохиод байсан...гэх мэдүүлэг, А.Сын... би сувилагч Эийн хамтаар Булган сумын Тусгалт багийн Улаанчулуут гэх газарт очсон. Дуудлага өгсөн газарт очиход гадаа харанхуй болсон байсан бөгөөд гэрт нь ороход Ц гэх охин хүүхэд орон дээрээ хэвтсэн, биеийн байдал хүнд, нүүр, ам нь цайсан, цонхийсон, доошоо нэлээн их цус гарсан, доод талд нь даавуу тавьж нүцгэлсэн байдалтай хэвтүүлсэн байсан...гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 266 дугаар дүгнэлтэнд... охин хальс 18 цагийн орчим, хярзан, үтрээний арын хана 2-р зэргээр урагдсан, бэлгийн бага уруулын дээд хэсэгт 2 талдаа зулгаралт, их уруулын доод хэсэгт 2 талдаа цус хуралт, баруун хөлийн шагайн үений зөөлөн эдэд няцралт гэмтэл тогтоогдсон гэждурдсан, Б.Дын сэжигтнээр өгсөн: ...Битэрүед мотоциклио данхраадажтавиад сүүдэрт нь хэвтэж байсан бөгөөд гэнэт миний боов босчихсон юм. Тэгтэл Б миний хэвтэж байсан газарт өөрөө хүрээд ирэхээр нь би барьж аваад өмсөж байсан хар өнгийн өмдийг нь өвдөгнийх нь нүдний дээхэн тал хүртэл нь тайлаад газар хэвтүүлээд өөрийнхөө өмдийг гуя хүртлээ доошлуулаад Бгийн дээр гарч хэвтээд өөрийнхөө боовыг Бгийн 2 гуяны завсраар хийтэл бэлэгэрхтэн рүү нь миний боов орчихсон. Тэгтэл Б их өвдөж байгаа бололтой маш чангаар уйлж орилохоор нь би боовоо сугалаад автал Бөмбуулэйгийн бэлэг эрхтнээс цус урсаад гараад ирэхээр нь сандраад боссон...гэсэн мэдүүлэг, Б.Дын яллагдагчаар өгсөн...гараараа бэлэг эрхтэн рүү нь хийсэн гэж худал ярьсан юм. Би Ц руу боовоо хийсэн нь үнэн...гэсэн мэдүүлэгүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө шалгагдаж буй хэрэгтэй нь холбогдуулж цагдаагийн алба хаагч зодсон, мэдүүлэг авахдаа айлгаж, Дталсны улмаас хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлэг өгсөн гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан байх бөгөөд Б.Даас мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгаж мэдүүлэг авсан болохыг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй тул түүний мэдүүлгүүдийг нь нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн Б.Дын өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурор болон оролцогчдоос санал, хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгдэгч нь 2017 оны 06 дугаар сарын 16-нд /1 хх-ийн 128-129 хуу/ сэжигтнээр, 2017 оны 06 дугаар сарын 29, 2017 оны 07 дугаар сарын 31, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд /1 хх-ийн 131, 135 хуу, 2 хх-ийн 23 хуу/ яллагдагчаар тус тус мэдүүлэг өгчээ. Энэ мэдүүлгүүдээс үзэхэд түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүдэгч Б.Д нь мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгөхдөө хохирогчийн бэлэг эрхтэнд хуруугаа хийсэн, эсхүл бэлэг эрхтэнээ хийсэн гэж хоёр өөр байдлаар мэдүүлэг өгсөн бөгөөд хэргийн бусад нөхцөл байдлын талаар маргаагүй байна.

Б.Дын дээрх мэдүүлгүүдээс хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд харин бэлэг эрхтэнд хуруугаа хийсэн гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс хярзангийн урагдалтыг бэлгийн харьцааны үед үүсэх эсэх, эсхүл бэлэг эрхтэнд нь хуруугаа хийсэн үед үүсэх эсэхийг нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулан тогтоолгох, мөн шүүгдэгч Б.Д нь тухайн үед бэлгийн замын өвчтэй байсан бөгөөд хохирогчид бэлгийн замын өвчин илрээгүй байгаа нь түүнийг хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа, үүнтэй холбоотойгоор хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, Б.Дын сэтгэцийн байдлын талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай дүгнэлтүүд гаргасан бөгөөд эдгээрийг дор дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заажээ. Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтэл үүсгэсэн зүйл, түүний үйлчлэлийн шинж байдлыг тогтоох боломжтой бөгөөд харин тухайн гэмтэл учруулагч зүйлийн хувийн давтагдашгүй ул мөр үлдсэнээс бусад тохиолдолд яг ямар зүйлээр гэмтэл учруулсныг нэр зааж тогтоолгохоор шинжээч томилох нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуулт болох юм.

Шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн биед үүссэн охин хальс 18 цагийн орчим, хярзан, үтрээний арын хана 2-р зэргээр урагдсан, бэлгийн бага уруулын дээд хэсэгт 2 талдаа зулгаралт, их уруулын доод хэсэгт 2 талдаа цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх, дарах, шахагдах үйлчлэлээр үүссэн болохыг дурдсан бөгөөд уг гэмтлүүд нь бэлгийн харьцааны үед үүссэн болох нь тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтэнд дурдсан асуудал нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 266 дугаар дүгнэлтийг тодорхойгүй, бүрэн биш гарсан, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл болохгүй байна гэж дүгнэв. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа буюу гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байхдаа гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

  1. Б.Дын сэтгэцийн байдлыг тодорхойлсон шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр дугнэлтэнд: Б.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд оюуны хөнгөн хомсдол өвчтэй байсан, өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж удирдах чадвартай, одоо оюуны хөнгөн хомсдолтой, гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээрх өвчтэй байсан, тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэж дурдагсан бөгөөд тухайн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй байна.
  2. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай биологийн шинжилгээний дүгнэлтэнд “Б.Д нь тэмбүү өвчтэй байсан бөгөөд одоо эдгэрэлтийн шатанд байна” гэж Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт шинжилгээний дүгнэлтэнд “хэрэг гарсан гэх цаг хугацаанд Б.Д нь тэмбүү өвчний эдгэрэлтийн шатанд байсан учир хохирогч Д.Цд уг өвчин халдварлаагүй байна” гэж тус тус дурдсанаас үзэхэд хохирогч Д.Цд бэлгийн замын халдварт өвчин илрээгүй нь шүүгдэгч Б.Дыг түүнтэй бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч Д.Ц нь 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хэрэг гарах үед 7 настай байсан болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа / хх 1-ийн 20 хуу/-аар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Дын хохирогчтой бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Дын үйлдлийг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. 2 дахь хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт... бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн... бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байх бөгөөд Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрхзүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд шүүгдэгч Б.Дыг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой 2.110.811 төгрөгийн баримт гаргаж ирүүлснээс өмгөөлөгчид төлсөн хөлс болох 1.500.000 төгрөг, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд ном уншуулахад төлсөн гэх 10.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байх бөгөөд үлдэх 600.811 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцов. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 2.000.000 төгрөгийг шүүгдэгчийн эцэг, эхээс хүлээж авсан гэсэн баримтыг шүүхэд гаргаж / 2 хх-ийн 109 хуу/ өгсөн, шүүх хуралдааны явцад энэ талаар мэдүүлэг өгсөн / 2 хх-ийн 125 хуу/ гэрч Д.Ө нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө БДаас 3.200.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцож авсан гэж дурдсан / 2 хх-ийн 127 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Б.Дын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 449 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мовгийн Бийн Дыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Дыг 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Дд оногдуулсан 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Б.Дын 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 449 /дөрвөн зуун дөчин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Р.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД