| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/01041/И |
| Дугаар | 138/ШШ2018/00008 |
| Огноо | 2017-12-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 138/ШШ2018/00008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүх хуралдааны Б танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* овогт *******гийн *******/РД:*******/-гийн,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, овогт /РД:ЖЯ64032019/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны ******* сарын 26-ны өдөр хүлээн авч, 11 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн
Нэхэмжлэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Д.Ганбат
Хариуцагч Д., түүний өмгөөлөгч Д.Урансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Д.ын хүү захиралтай Мөнх Нар ХХК-иар 12:15 хэмжээтэй мансардтай дүнзэн байшинг барилгын материалыг нийлүүлж, торх банзыг буусан өдрөөс хойш *******-15 хоногт барилгын ажлыг хийж дуусгахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу 2017 оны 02 сарын 03-ны өдөр 25000000 төгрөгийг бэлэн өгсөн. Үүнээс хойш гэрээнд заасан хугацаанд 4 сарын эхээр барилга баригдах газар барилгын үндсэн материал дүнз буух үед уг материал нь чаын шаардлага хангахгүй гологдол материал байсан тул захиалагч талын санаачилгаар гэрээнээс татгалзаж, үндсэн материалыг зөөж тээвэрлэсэн, мөн байшингийн суурь ухсаны хөлсөнд 2000000 төгрөгийг суутгахаар тохиролцож, үлдсэн 23000000 төгрөгийг 2017.05.08-ны өдрийг хүртэл хүүгүйгээр зээлсэн тухай зээлийн гэрээг Д.тай 2017 оны 4 сарын 28-ны өдөр байгуулсан. Энэ зээлийн гэрээг Мандах захирал болон төлөөлөгч Д.Батцэцэгтэй нь байгуулъя гэхэд тэд бид мэдэхгүй гэсэн. Гэтэл Д. тэд мэдэхгүй би санхүүг нь хариуцдаг, надтай байгуул гээд гэрээний үлдэгдэл мөнгийг зээлсэн тухай зээлийн гэрээ байгуулсан. Би Д.ыг компанийн санхүү хариуцсан захирал болохоор нь зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний дагуу бэлнээр 23000000 төгрөгийг т хүлээлгэж өгөөгүй нь үнэн. Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан учраас урьдчилгаанд төлсөн 23000000 төгрөгийг яаж өгөх авах талаар ярилцаад л зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа 1*******00000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 12000000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Зээлийн гэрээг байгуулахдаа мөнгөө төлөхгүй бол алданги төлөхөөр тохирсон учраас алданги 6000000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 12000000 төгрөгийн хамт нийт 18000000 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулан өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамдинбазар овогтой миний бие Мөнх гэдэг ХХК-ийн дэд захирлаар ажилладаг. 2017 оны 02 сарын 03-ны өдөр манай компани Ж.*******тай 12:15 хэмжээтэй мансардтай дүнзэн байшинг барих, барилгын материал нийлүүлэх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ******* компанид 25000000 төгрөгөө төлсөн. Бид барилга барих дүнзээ Хэнтий аймгийн Дадлаас ачиж очоод буулгахад ******* дүнз хагархай, цуурхай байна, ийм модоор байшин бариулахгүй гээд гэрээгээ цуцлъя гэсэн. Бид гэрээ цуцлахад татгалзаагүй. Гэвч мод ачиж явах, буулгахад гаргасан бүх зардлаа хасч тооцох ёстой. Компаний зүгээс *******тай гэрээ байгуулахдаа модны зургийг үзүүлэхэд болно гэж зөвшөөрсний дагуу бид модоо авч очсон. Бид гэрээгээ биелүүлсэн. Ингээд гэрээг цуцлаад 23000000 төгрөгийг төлөх асуудлыг ярилцаад зээлийн гэрээг байгуулсан. Түүнээс биш надад 23000000 төгрөг май гээд бэлнээр тоолж өгөөгүй. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 1*******00000 төгрөгийг нь өгсөн. Энэ зээлийн гэрээг байгуулахдаа *******гийн талаас намайг шахаж дарамталж хийсэн, түүнчлэн би компанийн дэд захирал боловч надад компанийн өмнөөс гэрээ хийх эрх байхгүй тул компанийн өмнөөс мөнгө төлөхгүй гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатаар дамжуулан тус шүүхэд гаргасан боловч шүүх хуралдааны өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан тухай хүсэлтийг бичгээр гарган, өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д. ын хооронд 2017 оны 4 сарын 28-ны өдөр 12000000 төгрөгийг зээлүүлэх, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх тухай зээлийн гэрээ бичгээр байгуулагджээ.
Зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтаар зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.т 12000000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээлгэн өгөөгүй, хариуцагчийн дэд захирлаар нь ажилладаг гэх Мөнх Нар ХХК болон Ж.******* ын хооронд 2017 оны 02 сарын 03-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс хоёр тал татгалзсаны улмаас захиалагч тал болох Ж.*******гийн тус компанид гэрээний үүрэгт шилжүүлсэн 25000000 төгрөгийг үлдэгдэл болох 12000000 төгрөгийг тус компаниар төлүүлэх зорилгоор дээрх зээлийн гэрээг байгуулсан болох нь тус тус батлагдаж байх ба талууд энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл зээлдүүлэгч Ж.******* нь зээлдэгч Д.т 12000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөгүй нь зээлийн гэрээг талуудын дунд байгуулагдсанд тооцох боломжгүй байхаас гадна талуудын хэн алинд нь уг мөнгийг зээлэх болон зээлүүлэх хүсэл зориг байгаагүй болохыг талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа эсэргүүцээгүй байх тул талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ хууль ёсоор байгуулагдаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлагыг хангаагүй байх ба энэ нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хийгдсэн үеэсээ хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч Ж.******* болон хариуцагч Д.ын дэд захирлаар нь ажилладаг гэх Мөнх Нар ХХК ын хооронд 2017 оны 02 сарын 03-ны өдөр тус компаниар 12:15 хэмжээтэй мансардтай дүнзэн байшинг байриулах, барилгын материалыг нийлүүлж, торх банзыг буусан өдрөөс хойш *******-15 хоногт барилгын ажлыг хийж дуусгах тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, улмаар хоёр тал уг гэрээнээс татгалзсан байх ба захиалагч тал болох Ж.******* нь гэрээний үүрэг болох 12000000 төгрөгийг Мөнх Нар ХХК-иас нэхэмжлэх эрхтэй бөгөөд тус компанийн дэд захирлаар ажилладаг гэх Д.аас буюу хувь хүнээс нэхэмжлэх эрхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.аас зээлийн гэрээний үүрэгт 18000000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Эрэнэтуяагийн дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18000000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.*******гийн төлсөн 247950 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УРТНАСАН