| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 1902001460159 |
| Дугаар | 2019/ШЦТ/203 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/203
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа Нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Лхагваагийн Батболдод холбогдох 1902001460159 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхэд, хадмын хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Ширхэнцэг Хайлаастын 24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, биечлэн эдлээд 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Халх овогт Лхагваагийн Батболд /РД:МЧ81010351/,
Шүүгдэгч Л.Батболд нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Даваат” гэх газраас өөрийн эзэмшлийн 39-34 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн авто машин, мөн улсын дугааргүй ЗИЛ-131 маркийн авто машинуудаар зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэж улсад 3,913,660 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 29-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Даваат” гэдэг газраас хоёр машин буюу 4 метрийн урттай 34 ширхэг шинэс мод бэлтгэсэн. Би хууль бусаар зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэх нь хуулиар хориотой гэдгийг мэднэ. Уг нь бол “Түмэндалай” ХХК-нд олгосон зөвшөөрлийнх нь дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хөшөөт”, “Хуст”, “Нарийн” гэх газраас мод бэлтгэх байсан юм. Мод бэлтгэлийн ажил удаан байхаар нь өөр газраас мод бэлтгэж машинд ачиж авч явж байгаад баригдсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ой модны сургалт судалгааны хүрээлэн, Ойн судалгаа хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газар болон эд зүйлийн үнэлгээний дүгнэлтүүдтэй танилцсан энэ дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлнө. Би хууль бусаар зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн өөрийн гэм бурууг ойлгож байна. Гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаад байх зүйлгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 165-167-р ху/, 2.Шүүгдэгч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сарын 19-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Миний эзэмшлийн 39-34 СЭҮ улсын дугаартай ачааны авто машины тэвшин дээр 4 метрийн урттай 18 ширхэг мод байгаа харин улсын номер дугааргүй ЗИЛ-131 бол ногоон өнгийн ачааны авто машины тэвшин дээр 4 метрийн урттай 18 ширхэг мод байгаа. Нийт 35 ширхэг мод байгаа. Уулнаас энэ хоёр машины тэвшин дээр байгаа 35 ширхэг модыг бэлтгэсэн. Яагаад 34 ширхэг мод гэж мэдүүлснээ мэдэхгүй байна. 24-07 УНУ гэсэн дугаартай хуучин бичиг баримтыг хуурамчаар үйлдээгүй. 24-07 УНУ гэсэн дугаартай урагдаж тасарсан хуучин бичиг баримтыг 4 жилийн өмнө 2015 онд машиныхаа суудлын араас олсон. Би энэ бичиг баримтыг ашиглаагүй. Мод тээвэрлэж яваад баригдаад анх мэдүүлэг өгөхдөө бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл гээд асуудал болох байх гэж айгаад 24-07 УНУ гэсэн дугаартай гээд хэлчихсэн юм. Би Энхтунгалагаас зээлсэн мөнгөө өгөөд, машины бичиг баримтаа авсан. Хуулбарыг нь хэргийн материалд хавсаргуулсан Энхтунгалаг нь харин “очиж мэдүүлэг өгч чадахгүй, надад ямарч хамааралгүй” гээд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 181-182–р ху/, 3.Шүүгдэгч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 21-нд яллагдагчаар дахин өгсөн: ...В.Гантогтохыг “нэг удаа машин жолоодоод яваад өгөөч” гэж би гуйгаад модонд авч явсан. Модноос ирэхээр нь би зохих хэмжээний хөлс мөнгө өгөх байсан. Бид хоёр хоорондоо байнга тус дэм болоод явдаг учир тэгэхэд нь нэг нэгэндээ тус болж явж өгсөн асуудал байгаа түүнээс биш нарийн учрыг хаанаас ямар компаний, хэний, хэчнээн модыг бэлтгэхээр явж байгаа талаар тэр мэдэхгүй. Б.Гантогтох нь миний үйлдсэн хэрэгт хамтран оролцсон оролцоо үйлдэл байхгүй. Б.Гантогтох нь хаанаас ямар хэмжээний хэчнээн мод бэлтгэх талаар мэдээгүй. Би түүнийг өөртөө туслуулахаар л дагуулж явсан болохоор тэр энэ хэрэг үйлдэлд огт хамааралгүй. Миний машиныг үнэлсэн үнэлгээ их байгаа учир түүнийг дахин үнэлүүлэх саналтай байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 215-216-р ху/, 4.Шүүгдэгч Л.Батболдын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 27-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 236 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолтой танилцлаа. Өмнөх яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа талаар мэдлээ. Уг тогтоолтой холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирол төлбөрөө төлөөгүй байгаа гэхдээ би удахгүй төлнө. Би өөрийн гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаан байхгүй, өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 233-234-р ху/, 5.Шүүгдэгч Л.Батболдын шүүх хуралдааны шатанд өгсөн: ...2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр модонд явсан. Тэнд хяналтын хуудас авсан байсан ч зам хэцүү байсан болохоор нь бензинээ мөнгөө хийх гэж “Даваат” гэх газар орж мод хийсэн. Тэгээд шалгалттай таарч баригдсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү. Торгуулийн хэмжээг багасгаж, машиныг үлдээж өгнө үү. ...гэв 6.Хохирогч Э.Одгаравын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн ИТХ-аас ой бүхий сумдад тухайн жилд нь модны нөөцөд тулгуурлан модны хуваарь хийдэг. Түүний дагуу манай сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд бэлтгэх модны хэмжээ, төрлийг хувиарладаг. Ерөө бүсийн сум дундын ойн анги мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн менежмент төлөвлөгөө бүхий хүсэлтийг үндэслэн сумын ИТХ-ын тэргүүлэгчийн хуралдаанд оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг. Сумын ИТХ-ын тэргүүлэгчийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу аж ахуй нэгжүүдтэй Ерөө бүсийн сум дундын ойн анги гэрээ байгуулж, тусгаарласан талбайг зааж өгч тэрхүү газраасаа мод бэлтгүүлдэг. Энэхүү үйл ажиллагаанд байгаль хамгаалагч хяналт тавина. Иргэн Л.Батболд нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 98-101-р ху/, 7.Гэрч Б.Гантогтохын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би анх удаагаа модонд явж байгаа юм. Тэгээд өөрийн 24-07 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 22 цагийн үед байхаа Л.Батболд ахтай цуг явсан. Би анх удаа явж байгаа болохоор газар нутгийг нь сайн мэдэхгүй байна. Хэдэн машинууд яваад байхаар нь Л.Батболд ах бид 2 дагаад явсан. Тэгээд модоо бэлтгээд ачих гэж байтал 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цагийн үед байхаа цагдаагийн алба хаагч нарт саатуулагдаад ирлээ. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн Далай ХХК-д модонд явъя” гэсэн чинь зөвшөөрөөд тэгээд явсан юм. Би анх удаа явж байгаа болохоор тухайн газрыг ямар нэртэй газар гэдгийг мэдэхгүй байна. Д.Батболд ах бид 2 дундаа 3 ачигчтай явсан. Тэгээд нийт нойтон шинэс төрлийн 34 ширхэг гуалин бэлтгэсэн байсан. Тэгээд саатуулагдаад 2 машин дээрээ тус бүр 17 ширхгээр нь хувааж ачаад ирсэн. Батболд ах бид 2 хяналтын хуудастайгаа явж байсан хяналтын хуудсыг цагдаагийн алба хаагч нар түр саатуулахдаа х урааж авсан. “Түмэн Далай” ХХК ямар нэртэй газраас мод бэлтгэдэг талаар сайн мэдэхгүй байна. Надад хаанаас мод бэлтгэх талаар зааж өгөөгүй. Л.Батболд ахыг дагаж яваад заалгачих гэсэн юм. Тухайн газраас мод бэлтгэ гэж хэлээгүй. “Манай машинууд явж байгаа асуучхаарай” гэж нярав нь хэлсэн. Тэгээд явж байгаад хэдэн машин явж байхаар нь Л.Батболд ах бид 2 дагаад орчихсон юм. Өөр рамны хэдэн машин явж байсан, тэгэхээр нь дагаад орчихсон юм. ЗИЛ-131 маркийн 24-07 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бичиг баримтгүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 114-116-р ху/, 8.Гэрч Б.Гантогтохын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...39-34 СЭҮ улсын дугаартай 3ИЛ-131 машин болон миний жолоодож явсан улсын номер дугааргүй 3ил-131 машинууд нь Лхагваагийн Батболдынх. Өмнөх мэдүүлэгтээ өөрөө би жолоодож явсан болохоор дугааргүй Зил-131 машиныг минийх гэж мэдүүлсэн. Үнэн хэрэгтээ бол минийх биш Л.Батболдынх юм. Харин мод ачих хяналтын хуудас дээр 24-07 УНУ гэдэг дугаартай байсан. Төмөр дугаар нь машин дээрээ байгаагүй. Яагаад төмөр дугаар нь байхгүй байсан болохыг би мэдэхгүй. Энэ талаар Батболд ах мэдэх байх. Миний хувьд хаанаас авсан, хаанаас мод бэлтгэх ямар зөвшөөрлөөр модонд явсан болох нарийн учрыг нь мэдэхгүй байна. Батболд ах “машин бариад яваад өгөөч” гэж хэлэхээр нь 2019 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Батболд ахын бор ногоон өнгийн дугааргүй 3ил-131 машиныг нь жолоодоод түүнийг дагаад явсан. 17 ширхэг мод ачиж яваад баригдсан. Яг ямар нэртэй газраас мод ачсан болох газрын нэр усыг сайн мэдэхгүй байна. Мод бэлтгэх туслах 3 хүн хамт явсан тэр хүмүүсийг нь би танихгүй. Модыг аль аймаг сумын ямар нэртэй газраас бэлтгэсэн болохыг сайн мэдэхгүй байна. Нэг машин дээрээ 17 ширхэг, нөгөө машин дээрээ мөн 17 ширхэг нийт 34 ширхэг мод ачсан. Модны нэрийг мэдэхгүй байна. Хяналтын хуудсыг Батболд ах надад өгсөн хаанаас авсан болохыг би мэдэхгүй байна. “Түмэн далай” ХХК-ийн зүгээс мод бэлтгэх газрыг зааж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Тэр компаний хүмүүстэй уулзаж байгаагүй. Батболд ах энэ талаар мэдэж байгаа. Намайг “машин бариад яваад өгөөч” гэж хэлэхээр нь би тус болоод явж өгсөн. Би урд өмнө модонд явж байгаагүй. Хяналтын хуудас нь байсан болохоор мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан гэж ойлгосон. Миний хувьд машин бариад яваад өгөөч гэж хэлэхээр нь явж өгсөн. “Нэг яваад өгөөч” гэж хэлэхээр нь би явж өгсөн. Түүнээс хөлс мөнгө тохироогүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 117-118-р ху/, 9.Гэрч Ж.Дашдоржийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би уг нь Төв аймгийн Борнуур сумын “Нарт” гэх газарт мал маллаж амьдардаг юм. Тэгээд Мандал суманд Манжин гэх айлд ирсэн байсан. Тэдний хойд талын хашаанд Л.Батболдын гэр байдаг юм байна лээ. Тэгээд намайг “модонд явах уу” гэж асуухаар нь зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед байхаа Л.Батболдын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй. Өөр бас Гантогтохын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Пүрэвсүх, Б.Ууганбат нарын хамт нийт 2 машинтай тавуулаа явсан. Би энэ орон нутгийн хүн биш болохоор хаанаас мод бэлтгэсэн болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан мод бэлтгээд ачих гэж байхад саатуулагдаад ирлээ. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн Далай” ХХК-ний модонд явсан юм байна лээ. Би уг аж ахуй нэгжтэй ямар нэгэн байдлаар холбогдоогүй надтай жолооч Л.Батболд ярихаар нь би зөвшөөрөөд явсан юм. Ямар нэртэй газраас мод бэлтгэснээ мэдэхгүй байна. Намайг модонд явж байгаагүй болохоор хамаагүй юманд оролцуулахгүй модонд даруулна гээд байсан. Яг хэдэн ширхэг мод байсныг би мэдэхгүй байна хар мод гэсэн. Цагдаа нар саатуулаад “бичиг баримтаа аваад ир” гэсэн чинь Л.Батболд нэг бичиг өгч байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 119-р ху/, 10.Гэрч Б.Ууганбатын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байхаа Л.Батболд миний утас руу залгаад “модонд явах уу” гэж ярьсан. Тэгэхээр нь зөвшөөрсөн байсан юм. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед байхаа Л.Батболдын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, өөр бас Гантогтохын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй, Сүүгий хочтой залуу, Дашаа хочтой залуу нарын хамт нийт 2 машинтай тавуулаа Сэлэнгэ аймгийн аль сум гэдгийг нь мэдэхгүй байна “Даваат” гэх газарт мод бэлтгэсэн. Тэгээд мод бэлтгээд ачих гэж байхад нь саатуулагдаад ирлээ. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн Далай” ХХК-ний модонд явсан. Гэхдээ би уг аж ахуй нэгжтэй ямар нэгэн байдлаар холбогдоогүй надтай жолооч Л.Батболд ярихаар нь би зөвшөөрөөд явсан юм. “Даваат” гэх газраас бэлтгэсэн намайг дагуулаад явбал зааж өгч чадна. 4 метрийн урттай нойтон шинэс төрлийн 34 ширхэг гуалин бэлтгэсэн. Хэдэн куб болох эсэхийг нь би мэдэхгүй байна. 2 машиндаа тус бүрд нь 17 ширхгээр нь ачсан. Л.Батболдод хяналтын хуудас байсан. “Түмэн Далай” ХХК ямар нэртэй газраас мод бэлтгэдэг талаар би сайн мэдэхгүй байна. Хэдэн машинууд явж байсан тэд нарыг дагаад уулын амруу орсон. Би хөрөө барьж мод тайрсан. 2 жолооч машинаа жолоодож байсан. Сүүгий, Дашаа хочтой залуучууд машиндаа ачих байсан. Ачих гэж байхад цагдаа нар ирсэн. Тухайн газарт өөр 2, 3 машин явж байсан юм шиг байна лээ. Би унтаад явж байсан тэд нар л яриад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 120-121-р ху/, 11.Гэрч Х.Пүрэвсүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байхаа Л.Батболд ахтай таарсан чинь “ахтайгаа цуг модонд яваад өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед Л.Батболдын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, Гантогтохын ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Дашдорж ах, Б.Ууганбат нарын хамт нийт 2 машинтай тавуулаа нэрийг нь мэдэхгүй байна уулын амнаас мод бэлтгэж байгаад саатуулагдсан. Би ямар компаний модонд явсныг мэдэхгүй байна жолооч Л.Батболд ахтай таарсан чинь “модонд яваад өгөөч” гэж хэлэхээр нь зөвшөөрсөн юм. Ямар нэртэй газраас мод бэлтгэснээ мэдэхгүй байна. 4 метрийн урттай нойтон хар модон гуалин 34 ширхгийг бэлтгэсэн. Тэгээд яг ачиж байтал цагдаа нар ирсэн. Л.Батболд ах цагдаа нарт бичиг баримт нь гээд хяналтын хуудас өгч байсан. Машинууд явж байсан тэгээд л араас нь дагаад явсан. Би мод ачиж өгөх үүрэгтэй явсан тэгээд яг модоо ачиж байхад цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 122- 123-р ху/, 12.Гэрч Х.Алтынтасын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэлэнгэ аймгийн ИТХ-аас гаргасан хувиарын дагуу Ерөө сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд бэлтгэх модны хэмжээ, төрлийг хувиарладаг. Дээрхи хувиарын дагуу аж ахуй нэгжүүд сумын Засаг дарга болон Ерөө бүсийн сум дундын ойн ангитай гэрээ байгуулж, бүсийн сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбай, модны хэмжээ, нэр төрөл, огтлолт явуулах төрөл зэргийг заалган, талбай тусгаарлалтын акт үйлдүүлнэ. Тухайн аж ахуй нэгжүүд ойн анги, байгаль хамгаалагчийн хяналтан дор мод бэлтгэлийн ажлаа явуулж, хяналтын постоор хяналтын хуудас, болон гарал үүслийн гэрчилгээгээ хянуулж явна. Ерөө сумын “Хөшөөт”, “Хуст”, “Нарийн” гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр бөгөөд энэ газраас мод бэлтгэх үйл ажиллагаанд байгаль хамгаалагч хяналт тавих ёстой. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 123-р ху/, 13.Гэрч Н.Буяндэлгэрийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... “Түмэн далай” ХХК болон иргэн Л.Батболдод Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Даваат” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. “Түмэн далай” ХХК зөвшөөрөл авсан Ерөө сумын “Хөшөөтийн ам” гэх газраас мод бэлтгэх ёстой. Зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Л.Батболдын ойгоос мод бэлтгэсэн гэх 1. 54 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 965 N49 14 263, 2. 51 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 967 N49 14 265, 3. 51 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 965 N49 14 267, 4. 54 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 962 N49 14 240, 5. 59 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 983 N49 14 270, 6. 58 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 959 N49 14 272, 7. 51 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 962 N49 14 282, 8. 51 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 952 N49 14 261, 9. 48 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 939 N49 14 264, 10. 47 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 929 N49 14 265, 11. 40 см өргөнтэй огтлогдсон модны хожуул Е107 01 930 N49 14 252, энэхүү солбицлын цэг бүхий газар нь “Түмэн далай” ХХК-ийн мод бэлтгэх зөвшөөрөл авсан “хөшөөтийн ам” гэх газартай давхцахгүй байна. Дээрх солбицлын цэг бүхий газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Даваат” гэх газар буюу 535 дугаар хэсэглэлийн ойг зааж байна. Энэхүү солбицлын цэгүүдийг Ерөө сумын Ойн сангийн мэдээллүүдийг байрлуулсан компьютерийн “Arc Gis” программ дээр оруулан үзсэн болно. “Хөшөөтийн ам” “Даваат” гэх газар хоорондоо 16 км зайтай байна. Би энэхүү зураглалыг гаргаж гаргаж мэдүүлэгт хавсаргуулая. Л.Батболдын хууль бусаар мод бэлтгэсэн талбай нь тусгай хамгаалалттай газар биш байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 125, 127-р ху/, 14.Гэрч Б.Энхмаагийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Л.Батболд манайд гэрээтэй жолооч учраас манай компанид олгогдсон зөвшөөрлийн дагуу мод бэлтгэх ажлаар явж байсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлаас 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 тоот тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хөшөөт”, “Мухар”, “Хуст нарийн” гэдэг газруудаас үйлдвэрлэлийн ашиглалтын шинс 400м3, ашиглалтын нарс 70м3, арчилгааны огтлолтоор шинэс 200м3, цэвэрлэгээний огтлолтоор нарс 50м3 цэвэрлэгээний огтлолтоор шинэс З00м3, нийт 1020 м3 мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон. Манай компанид олгогдсон дээрх зөвшөөрлийн хүрээнд Л.Батболдоор мод тээвэрлүүлэхээр 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр гэрээ хийсэн. Ингээд манай компаниас модны зөвшөөрлийн хяналтын хуудсыг аваад явсан Л.Батболд өөр газраас мод бэлтгэж байгаад баригдсан байсан. Яагаад ингэж өөр газраас мод бэлтгэсэн талаараа мод бэлтгэлийн ажил жигдрээгүй байсан учир өөр газраас бэлтгэсэн гэж ярьсан. Би уг нь зөвшөөрөлтэй “Хөшөөт”, “Мухар”, “Хуст нарийн” гэдэг газруудаа Л.Батболдод зааж өгсөн, талбай тусгаарлалт хийлгэхэд тэр хамт явсан.Л.Батболд нь манай компанийн үндсэн ажилтан биш. Б.Гантогтох, Ж.Дашдорж, Б.Ууганбат Х.Пүрэвсүх нарыг танихгүй. Эдгээр хүмүүс Батболдод туслахаар явсан байх том машинтай хүмүүс кабиндаа туслах ажилтантай явдаг. Л.Батболдтой байгуулсан гэрээний мод тээвэрлүүлэх зорилготой, үнэ өртгийн тухайн тодорхой заагаагүй. Л.Батболдын ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд манай компани ямар нэгэн буруугүй. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа удаашралтай байсан болохоор тэгсэн гэсэн. Манай хяналтын хуудсыг бөглөөд ирсэн бол манай компанид өгөх учиртай. Манай компани мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Гэхдээ хэд хэдэн машин явдаг болохоор тэр болгонд хүн дагуулж явуулаад байх боломжгүй байдаг. Газар орныг зааж өгөөд жолоочдоо итгээд явуулдаг. ...гэх мэдүүлэг /хх-ийн 128- 129-р ху/, 15.Иргэний хариуцагч Б.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Манай компани ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах, ойд арчилгаа цэвэрлэгээ хийх гэсэн 2 тусгай зөвшөөрөлтэй. Ойд үйлдвэрлэлтийн арчилгаа ашиглалт явуулах УБ 2016/о-004дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас авсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 жилээр сунгуулсан. Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх СЭА 2013/О-98 дугаартай тусгай зөвшөөрлийг 2019 оны 09 дүгээр сарын 30-нд Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас авсан бөгөөд мөн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3 жилээр сунгуулсан. Иргэний хариуцагчаар татагдагч байгаа учир холбогдлын талаар ойлгож мэдлээ. Л.Батболд нь манай компанид үндсэн ажилтан биш харин мод тээвэрлүүлэх гэрээний дагуу хамтран ажилласан хүн. Л.Батболдын ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаанд манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж бодож байна. Бид компанийн зүгээс шаардагдах зөвшөөрлийн бичиг баримтыг хуулийн дагуу бүрдүүлдэг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 180-р ху/, 16.Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ойн судалгаа хөгжлийн төвийн ХБОАТШАТасгийн мэргэжилтэн Б.Батбаатар, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Ууганболд, жолооч Х.Мэндбаяр, иргэн Л.Батболд нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэдэг газарт “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ"-гүй Е107 01 965 N49 14 263, Е 107 01 967 N49 14 265 , Е 107 01 965 N49 14 267 , Е107 01 962 N49 14 240, Е 107 01 983 N49 14 270 , Е 107 01 959 N49 14 272 , Е107 01 962 N49 14 282, Е 107 01 952 N49 14 261 , Е 107 01 939 N49 14 264 , Е107 01 929 N49 14 265, Е 107 01 930 N49 14 252 Е107 01 059 N49 15 232 цэгүүдийн давхцалаас нарс модыг авсан байсныг газар дээр нь үзэж тогтоов. 1. Е107 01 965 N49 14 263, Е 107 01 967 N49 14 265 , Е 107 01 965 N49 14 267 , Е107 01 962 N49 14 240, Е 107 01 983 N49 14 270 , Е 107 01 959 N49 14 272 , Е107 01 962 N49 14 282, Е 107 01 952 N49 14 261 , Е 107 01 939 N49 14 264 , Е107 01 929 N49 14 265, Е 107 01 930 N49 14 252 Е107 01 059 N49 15 232 цэгүүдийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн сангийн зурагтай давхцуулж үзэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат гэдэг газарт байна. Ойн сангийн зургийг хавсаргав. 2.Тухайн мод бэлтгэсэн газар буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэдэг газарт газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй байна. № Уртын хэмжээ /м/ Нарийн үзүүрийн голч /см/ Модны тоо /ш/ Нэг модны Эзэлхүүн м3 Нийт эзэлхүүн м/куб 1 4 48шинэс 2 0.785 1.57 2 4 36 шинэс 2 0.453 0.906 3 4 38 шинэс 5 0.502 2.51 4 4 34 шинэс 2 0.407 0.814 5 4 32 шинэс 1 0.363 0.363 6 4 40 шинэс 1 0.554 0.554 7 4 42 шинэс 1 0.608 0.608 8 4 39 шинэс 1 0.75 0.75 8.075 9 4 42 нарс 1 0.608 0.608 10 4 44 нарс 1 0.664 0.664 11 4 36 нарс 1 0.453 0.453 18 1.725 Нийт 9.8 3. Түмэндалай ХХК Л.Батболд : 8.075 1.8 96000 = 1265760 1.725 1,8 120000=372600. 1.638.360 / / 4.Бэлтгэсэн мод, модон материал нь бөөрөнхий нойтон нарс, шинэс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. 3ил-131 маркийн 39-34 СЭҮ улсын дугаартай автомашин дээр 4 метрийн урттай 15 ширхэг шинэс, 4 метрийн урттай 3 ширхэг бөөрөнхий нойтон, нарс төрлийн мод хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. 5. Шинжээчид тавьсан асуултаас өөр нөхцөл байдал илрээгүй. Шинжээчийн дүгнэлтийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны “Төлбөрийн муж тогтоох тухай” 325 тушаал зэрэг эрх зүйн актуудыг үндэслэн гаргав. ...гэх дүгнэлт, /хх-ийн 132-137-р ху/, 17.Ой модын сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18- ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Модлогийн ерөнхий өнгө нь хүрэндүү туяатай, цөм нь улаан хүрэн, зулам нь цайвар хүрэн, холтос нь зузаан, хүрэн улаан зэвийн өнгөтэй, тоо тоомшгүй олон ан цавтай, жилийн үеүд нь бүх огтлол дээрээс ялгагдаж байгаагаас харахад Шинэс /Lafix sibirica/ мод байна 2.Модны чийглэгийн үнэлгээ Сорьцны нэр Модны төрөл Модын чийглэг хувь 3934 Шинэс 51.75% Модны чийглэгийг тодорхойлохдоо “protimeter mini III” модны чийг хэмжигч багаж ашиглан, тухайн дээжийг дөрвөн хэсэг сорьцод хувааж сорьц тус бүрт 5 удаагийн хэмжилтийг хийж, нийт 20 удаагийн хэмжилтийн дундаж утгаар тогтоов. Чийглэгийн зэргээс хамааруулан модлогийг нойтон-удаан хугацаагаар усан дотор байсан. 100%-иас их чийглэгтэй, шинэхэн унагасан 50-100%-ийн чийглэгтэй, агаарын хуурай 20-50%-ийн чийглэгтэй, агаарт удаан хугацаагаар хадгалсан 15- 20%-ийн чийглэгтэй, хуурай 8-12%-ийн чийглэгтэй, үнэмлэхүй хуурай 0%-ийн чийглэгтэй гэж ялгана. Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн мод нь дунджаар 51,75%-ийн чийглэгтэй, хөндлөн огтлол болон ширхэгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, хэвийн өсөлттэй шинэс /larix sibirica/ мод байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 145-147-р ху/, 18.”Арвижих эстимейт” ХХК хөрөнгө үнэлгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Тухайн тогтоолд дурьдагдсан үнэлгээний зүйл болох ЗИЛ-131 маркийн, 39-34 СЭҮ улсын дугаартай автомашин. ЗИЛ-131 маркийн 24-07 УНУ улсын дугаартай автомашин, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө зэрэг нь орон нутаг /Сэлэнгэ аймаг Мандал суманд/ хураагдаж журамлагдсан байгаа бөгөөд, тухайн автомашинуудыг газар дээр үзлэг хийж фото зургаар баталгаажуулсан болно. Шинжээчид бид автомашинууд, чиргүүлийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдал, цаашид ашиглагдах боломж зэргийг харгалзан үзэж өнөөгийн зах зээлийн дундаж ханшийг тодорхойлон хүргүүлж байна.Үүнд: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлинй дундаж үнэ /төг/ Нэмэлт тайлбар 1 ЗИЛ-131 маркийн автомашин, 39-34 СЭҮ улсын дугаартай 1982 онд үйлдвэрлэгдсэн, 1982 онд МУ-д орж ирсэн, Бор ногоон өнгөтэй хуучин 10,000,000 /арван сая/ 2 ЗИЛ-131 маркийн автомашин, 2407 УНУ улсын дугаартай 1989 онд үйлдвэрлэгдсэн, 2005 онд МУ-д орж ирсэн, 8,500,000 /нанман сая таван зуун мянга/ 3 БНХАУ-д үйлдвэрлэсэн, цахилгаан хөрөө Бензинээр ажилладаг 140,000 /нэг дөчин мянга/ ...гэх дүгнэлт, /хх-ийн 150-р ху/, 19.Ой модын сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28- ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/52 дугаартай дүгнэлтээр тогтоосон 1.638.360 төгрөгийн үнэлгээнд улсын номер дугааргүй 3ил-131 маркийн машин дээрх модны үнэлгээ багтаагүй болно. 2. Л.Батболдын 3ил-131 маркийн улсын номер дугааргүй машин дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ: № Уртын хэмжээ /м/ Нарийн үзүүрийн голч /см/ Модны тоо /ш/ Нэг модны эзлэхүүн м/куб Нийт эзлэхүүн м/куб 1 4 40шинэс 4 0.554 2.216 2 4 44шинэс 1 0.664 0.664 3 4 46 шинэс 2 0.723 21.446 4.326 8 4 34 нарс 1 0.407 0.407 9 4 40 нарс 1 0.554 0.554 10 4 44 нарс 3 0.664 1.942 48 нарс 3 0.785 2.355 50 нарс 1 0.849 0.849 52 нарс 1 0.916 0.916 17 7.073 Нийт 11.4 Экологи эдийн засгийн үнэлгээ: 4.326 х 1.8 итгэлцүүр х 96000 төг= 747.532 төгрөг 7.073 х 1,8 х 120000=1.527.768 төгрөг Нийт 2.275.300 төгрөг/хоёр сая хоёр зуун далан таван мянга гурван зуун төгрөг/ Нийт Зил-131 маркийн улсын дугааргүй автомашинд ачсан модны экологи эдийн засгийн үнэлгээ 2.275.300 төгрөг /хоёр сая хоёр зуун далан таван мянга гурван зуун төгрөг / болно. 20.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-15- р ху/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 23-31-р ху/, “Түмэн далай” ХХК-н 2019 оны үйлдвэрлэл ашиглалтын огтлолтоор мод бэлтгэх талбай тусгаарлах тооллого, тооцоо, зураглалын материал, /хх-ийн 62-95-р ху/, эд зүйл, баримт бичиг, номдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 126, 183-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 132-133, 143-144, 148-149, 187-188, 221-222-р ху-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 81, 93, 98, 193, 225-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 151, 192, 224-р ху/, шүүгдэгчтэй холбоотой түүний хувийн байдлын талаарх баримтууд, /хх-ийн 152-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 153-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 163-164-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 202-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 203-205-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 171, 206, 226-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 172, 207, 227-р ху/, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогч, иргэний хариуцагчийн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Л.Батболд нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Даваат” гэх газраас өөрийн эзэмшлийн 39-34 СЭҮ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн авто машин, мөн улсын дугааргүй ЗИЛ-131 маркийн авто машинуудаар зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэсэн тээвэрлэж, улсад 3,913,660 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, “Түмэн далай” ХХК-н 2019 оны үйлдвэрлэл ашиглалтын огтлолтоор мод бэлтгэх талбай тусгаарлах тооллого, тооцоо, зураглалын материал, эд зүйл, баримт бичиг, номдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн талаарх баримт, хохирогч, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогч, иргэний хариуцагчийн мэдүүлэг зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Батболдын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 3,913,660 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд уг бодит хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Л.Батболдын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Л.Батболд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул энэхүү байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс шүүгдэгч Л.Батболдын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 4/дөрөв/ сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 39-34 СЭҮ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Л.Батболдын эзэмшлийн автомашин болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтаар давхар нотлогддог. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь тухай гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул түүний өмчлөлд байсан шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 39-34СЭҮ улсын дугаартай, Зил 131 маркийн болон улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг таслан зогсоож, шүүгдэгч Лхагвын Батболдод олгож, “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №ТХҮ/518-057 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон үнэ 39-34СЭҮ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.400.000/гурван сая дөрвөн зуу/ төгрөг, улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, нийт 4.900,000 /дөрвөн сая, ёсөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Лхагвын Батболдоос гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 35 ширхэг нойтон “Шинэс” төрлийн модыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэстт, мөн эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензин мотортой улбар шар өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө Нийслэлийн Мөрдөн байцаах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул уг хөрөөг улсын орлого болгохыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд тус тус үүрэг болгохоор шийдвэрлэв. Мөн эд мөрийн баримтаар хавтаст хэргийн 183-р хуудсанд авагдсан №АЯ 0162196, №01858375 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хуулбар нь хавтаст хэргийн 113, 114–р хуудсанд авагдсан байх тул эх хувийг шүүгдэгч Лхагвын Батболдод буцаан олгох нь зүйтэй. Шүүгдэгч Л.Батболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, улсад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн ба түүнд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2, 3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Халх овогт Лхагваагийн Батболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халх овогт Лхагваагийн Батболдыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Л.Батболдын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Батболдод мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч Л.Батболд нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 35 ширхэг нойтон “Шинэс” төрлийн модыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст, мөн эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензин мотортой улбар шар өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө Нийслэлийн Мөрдөн байцаах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул уг хөрөөг улсын орлого болгохыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд тус тус үүрэг болгож, мөн эд мөрийн баримтаар хавтаст хэргийн 183-р хуудсанд авагдсан № АЯ 0162196, №01858375 тоот тээврийн гэрчилгээнүүдийн хуулбар нь хавтаст хэргийн 113, 114–р хуудсанд авагдсан байх тул эх хувийг шүүгдэгч Лхагвын Батболдод буцаан олгосугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл болон шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн 39-34СЭҮ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг таслан зогсоож, шүүгдэгч Лхагвын Батболдод олгож, “Ашид Билгүүн” ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №ТХҮ/518-057 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон үнэ 39-34СЭҮ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3.400.000/гурван сая дөрвөн зуу/ төгрөг, улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, нийт 4.900,000 /дөрвөн сая, ёсөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Лхагвын Батболдоос гаргуулан улсын төсөвт оруулахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст үүрэг болгосугай. 8.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Батболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч,түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4- дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН