| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0180/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/201 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/201
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Д.Ү,
хохирогч Н.Б нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын Д.Үад холбогдох эрүүгийн 2031000000176 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Дын Д.Ү, М улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинч мэргэжилтэй, “Сэлэнгэ АЗЗА” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Бор гүвээ” * дугаар баг, * дугаар хэсэг, *** тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, РД:/****/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Ү нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг:00 минутын орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “Ундрагчийн тойрог” гэх газар **** УАВ улсын дугаартай, “Ниссан Адван” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу тал руу гарч мод мөргөсний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Н.Бн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Ү нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг:00 минутын орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “Ундрагчийн тойрог” гэх газар **** УАВ улсын дугаартай, “Ниссан Адван” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу тал руу гарч мод мөргөсний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Н.Бн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ү гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Үын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч Н.Бн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үед нэлээн хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай автомашины ард талын суудал дээр унтаж байсан бөгөөд нэг сэрсэн чинь осол болчихсон эмнэлэг болон цагдаагийн газраас хүмүүс ирчихсэн байсан. Бид хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхээр Д.Ү ах согтуу байсан учраас анхаарал болгоомж алдан замын хажуу руу гарч осолдсон байх гэж бодож байна. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.Нгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхээс наймуулаа бөгөөд манай гэр бүлийн хамгийн бага нь Д.Ү байгаа юм. Тэрээр эхнэрийн хамт амьдардаг. Хоёр хүүхэд нь Улаанбаатар хотод ажил төрөл хийдэг. Түүний хувийн зан байдал гэвэл даруу төлөв, дуу шуу багатай хүн байгаа юм. Уг нь асуудал гаргаад яваад байдаг хүн биш. Өмнө тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар гаргаж байгаагүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осол гаргасан талаар нь мэдсэн. Одоо түүний биеийн байдал бага зэрэг тааруу байгаа. Хүзүү, хавирга, эгэм зэрэг нь хугарсан гэсэн. Сүүлийн үед биеийн байдал нь бага зэрэг дээрдэж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг[3],
4.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 256 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Д.Үын биед биеийн ерөнхий доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, хэвлийн битүү гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Д.Үын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[4],
5.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 255 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Н.Бгийн биед баруун 6-7 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд сул шингэн бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт[5],
6.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 90 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.”Батмагнай 32/эр” гэж хаягласан дугаартай хуруу цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Батмагнайгийн цусанд-2,4 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[6],
7.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 91 дүгээр дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.”Д.Ү 52/эр” гэж хаягласан дугаартай хуруу цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Батмагнайгийн цусанд-2,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт[7],
8.2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №13 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр багийн Ундрагчийн тойрог гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр жолооч Д.Үын жолоодож явсан **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу гарч осолдсон нь зам тээврийн осол мөн. М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17. (3ам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг) 2.Жолооч Д.Ү нь М Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. а)Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн.мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Хорин гурав.Хүн тээвэрлэх 23.9 Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно. 3. өөрийн үйлдлийг хянах чадваргүй (согтуурсан, мансуурсан гэх мэт) хүнийг урд суудалд, эсхүл жолоочоос өөр харгалзаж хамгаалах хүнгүйгээр гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 3.Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт[8],
9.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 288 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Д.Үын эмнэлгийн бичиг баримт нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Д.Үын нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад тусгагдсан зүүн 3 дугаар хавирга, өвчүүний бүдэрхий, хүзүүний С7 дугаар нугалмын хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Д.Үын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Д.Үын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой...”гэх дүгнэлт[9],
10.2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлан, дүгнэлт[10]
| № | Эвдэрсэн эд анги, зардлын нэр | Эвдрэлийн зэрэг | Үнэлгээ | Үнэлгээний тайлбар |
| 1 | Буфер /урд/ | Их | 200,000 | Солих |
| 2 | Буферийн дотор томор /урд/ | Их | 50,000 | Солих |
| 3 | Бүхээгний шил /баруун/ | Их | 80,000 | Солих |
| 4 | Гэрэл /баруун урд/ | Их | 120,000 | Солих |
| 5 | Гэрэл /зүүн урд/ | Их | 120,000 | Солих |
| 6 | Капут | Их | 250,000 | Солих |
| 7 | Крыло /баруун урд/ | Их | 90,000 | Крыло /баруун урд/ |
| 8 | Под крыло /баруун/ | Их | 45,000 | Под крыло /баруун/ |
| 9 | Крыло /зүүн урд/ | Их | 100,000 | Крыло /зүүн урд/ |
| 10 | Под крыло /зүүн/ | Их | 45,000 | Под крыло /зүүн/ |
| 11 | Ослын дэр /жолооч/ | Их | 40,000 | Ослын дэр /жолооч/ |
| 12 | Ослын дэр /зорчигч/ | Их | 60,000 | Ослын дэр /зорчигч/ |
| 13 | Радиатор /ком/ | Их | 250,000 | Радиатор /ком/ |
| 14 | Салхины шил /урд/ | Их | 180,000 | Салхины шил /урд/ |
| 15 | Салхины шил /хойд/ | Их | 180,000 | Салхины шил /хойд/ |
| 16 | Толь /баруун/ | Их | 50,000 | Толь /баруун/ |
| 17 | Толь /зүүн/ | Их | 50,000 | Толь /зүүн/ |
| 18 | Усны сав | Их | 40,000 | Усны сав |
| 19 | Хаалга /баруун урд/ | Их | 100,000 | Хаалга /баруун урд/ |
| 20 | Хормой /баруун/ | Их | 90,000 | Хормой /баруун/ |
| 21 | Шил арчигч 2ш | Их | 30,000 | Шил арчигч 2ш |
| 22 | Салхины хаалт 2ш | Их | 20,000 | Салхины хаалт 2ш |
| 23 | Салхины шилний хуванцар хаалт | Их | 50,000 | Салхины шилний хуванцар хаалт |
| 24 | Лонжром /баруун урд/ | Дунд | 90,000 | Лонжром /баруун урд/ |
| 25 | Оройн хажуу хөндөл /баруун/ | Дунд | 140,000 | Оройн хажуу хөндөл /баруун/ |
| 26 | Дээд орой | Дунд | 130,000 | Дээд орой |
| 27 | Шанаа /зүүн урд/ | Дунд | 55,000 | Шанаа /зүүн урд/ |
| 28 | Урд хэсэг гажаа гаргах | Дунд | 160,000 | Урд хэсэг гажаа гаргах |
| 29 | Крыло /баруун хойд/ | Дунд | 40,000 | Крыло /баруун хойд/ |
| 30 | Шанаа /баруун урд/ | Дунд | 55,000 | Шанаа /баруун урд/ |
| 31 | Будах зардал | Бага | 450,000 | Будах зардал |
| Шууд зардлын дүн | 3.360.000 | |||
| 1 | 700гр будаг, тус-маг, лак | Өнгө гаргах | 140,000 | Материалын үнэ |
| 2 | Эд анги солих | 180,000 | Ажлын хөлс | |
| 3 | Тэнхлэг тохируулах | 0 | Ажлын хөлс | |
| 4 | Шууд бус зардлын дүн: | 320,000 | ||
| Нийт дүн: | 3,680,000 | |||
Хүснэгт1. Үнэлгээний тайлан[11]
11.Шүүгдэгч Д.Ү 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ ослын улмаас миний хүзүү хугарсан тул удаан хугацаагаар сууж болохгүй маш их өвчин зовиуртай байна. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Ямартай ч би тухайн үед нэг машиныг гүйцэж түрүүлээд эсрэг урсгал руу орчихсон явж байтал урдаас нэг машин ирж яваа хурц гэрэл нь харагдаж байсан ба өөрийн зорчиж байсан эгнээндээ түргэн орох гэж огцом баруун тийшээ жолооны хүрдээ дартал машин замаас гарсан. Нэг мэдсэн миний машины аваарын дохио дуугарч байхад нь би сэрсэн. Удалгүй ухаан алдах шиг болоод дахин нэг сэртэл түргэн тусламжийн машин ирчихсэн байсан. Би 80 гаран километр цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Миний өмнөөс ирж явсан машины гэрэл маш хурц байсан нь намайг баруун гар тийш огцом дарахад бага зэрэг нөлөөлсөн байх гэж бодож байна. Миний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас энэ осол боллоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг[12],
12. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 13. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[14], 14.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[15], 15.Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[16], 16.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл тогтоол[17], 17.Яаралтай тусламжийн хуудас[18], 18.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[20] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Үын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөрт нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 300,000 төгрөг өгсөн болохыг дурьдах нь зүйтэй. Хохирогч нь ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Үад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Дын Д.Үын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Д.Үын “В”, “С” ангилалын жолоочийн 367491 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын бүртгэлийн албаар дамжуулан, Улаанбаатар хот дахь Лизензийн төвд шилжүүлэх нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Д.Ү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Дын Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Дын Д.Үын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч Д.Үын “В”, “С” ангилалын жолоочийн 367491 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Замын Цагдаагийн газрын бүртгэлийн албаар дамжуулан, Улаанбаатар хот дахь Лизензийн төвд шилжүүлсүгэй.
6.Шүүгдэгч Д.Ү нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 23 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 30 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 30-33 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 35-38 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 42-43 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 53 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал
[11] Хүснэгт 58-59 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 77 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 01-02 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 05 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 07-08 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 09-12 дугаар тал
[17] Хавтаст хэргийн 34-35, 39-40, 44-45, 49-50, 54-55, 60-61, 71-72 дугаар тал
[18] Хавтаст хэргийн 81-96 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 103 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 133-134 дүгээр тал