| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0004/Э |
| Дугаар | 0012 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 0012
У.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч У.Ц Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц Нарийн бичгийн дарга Т.Баялаг нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолтой, У.Ц-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч У.Ц-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С овгийн У-н Ц.
Шүүгдэгч У.Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн сумын нутагт Л.П-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд бусдад худалдан 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, мөн Б.Х-д иргэн Л.П-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг миний машин гэж худалдан 300.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч С овгийн У-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч У.Ц-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч У.Ц-н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч У.Ц-н цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар У.Ц-с 300.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Ц давж заалдах гомдолдоо: Миний бие У.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэн 1 жил хорих ялаар шийтгүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа. Тухайн үед яагаад гэмт хэрэг үйлдсэнээ ойлгоогүй, хойшид архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, давж заалдах шатны шүүхийн шүүгч та бүхэн миний амьдрал ахуйг харгалзан үзээд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлын 300.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзээд хорихоос өөр ял оногдуулж өгнө үү? гэжээ.
Хохирогч Б.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: У овогтой Ц-с хохирлын 300 000 төгрөг авсан. Ямар нэгэн гомдол саналгүй тул хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэжээ. 3 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх шүүгдэгч У.Ц-д холбогдох хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. Шүүгдэгч У-н Ц нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн суманд Л.П-н эзэмшлийн машиныг хүн хүргэж өгчихөөд ирье гэж хэлж авч яваад Б.Х-д миний машин гэж итгүүлэн 300.000 төгрөгөөр худалдан хохирогч Л.П-д 1.500.000 төгрөгийн, хохирогч Б.Х-д 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч У.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, У.Ц-с 300.000 төгрөгийн хохирлыг гаргуулж хохирогч Б.Х-д олгож шийдвэрлэжээ. Шүүгдэгч У.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Х-д учруулсан 300 000 төгрөгийн хохирол төлсөн баримтаа давж заалдах шатны шүүхэд ирүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, учруулсан хохирлын хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Ц-т оногдуулсан хорих ялыг давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна. Харин хохирогч Л.П-н эзэмшлийн авто машиныг “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээгээр 1.500.000 төгрөгөөр үнэлсэн байхад 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд нотлох баримтаар тогтоогдоогүй үнэлгээ тогтоож шийдвэрлэснийг анхаарах шаардлагатай байна. Иймд шүүгдэгч У.Ц-н ...Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ...хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг минь харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч У.Ц-н давж заалдах гомдлыг хүлээн авч Орхон аймаг 4 дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07- ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Шүүгдэгч У.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3.т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай гэж , Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасч, 4 дэх заалтыг Шүүгдэгч У.Ц нь 73 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг У.Ц-д анхааруулсугай. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Ц-н тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 4. Шүүгдэгч У.Ц нь хохирогч Б.Х-д хохирлын 300 000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1.д зааснаар У.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг сулласугай 6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА