Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0039 |
Огноо | 2014-01-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2014/0039
2014 оны 01 сарын 22 өдөр Дугаар 39 Улаанбаатар хот
П.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч П.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 497 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, П.М-н нэхэмжлэлтэй, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч 2012 оны 11 дүгээр сарын 28-нд 71 дүгээр тушаал гаргаж намайг үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан байсан.
Ажлаас үндэслэлгүй халсан Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 71 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.М-г ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс тооцуулах, нийгмийн даатгал, татвар, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... П.М нь тус яаманд ажиллах хугацаандаа буюу 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан байгууллагын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, хугацаатай албан үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, хугацаа хожимдуулах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлыг 2 ба түүнээс дээш хоногоор таслах буюу 2012 оны 11 дүгээр сард огт ажилдаа ирээгүй, “цаг бүртгэлийн цахим машин”-д бүртгүүлдэггүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан. Дээрх зөрчлүүдийн улмаас Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Эдийн засгийн хөгжлийн яамны хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5 дах заалтыг тус тус удирдлага болгон Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 71 дүгээр тушаалаар мэргэжилтэн П.М-г ажлаас нь халсан болно.
П.М нь ажлаас халагдсанаас хойш байгууллагатай тооцоог хийж дуусгалгүй, мөн тушаалаа гардаж авахгүйгээр сураггүй байж байгаад 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яаманд гаргасан өргөдөлдөө "... ажлаасаа халагдсан болохыг саяхан мэдлээ” гэсэн нь 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэдгээ нотолж байгаа болно.
Иймд “Ажил, албан тушаалаас халах’’ тухай Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 71 дүгээр тушаалыг эс зөвшөөрч гаргасан П.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн
Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүх “Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, татвар, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, нөхөн төлүүлэх” шаардлага бүхий П.М-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн билээ.
Тус хэргийг захиргааны хэргийн шүүхээс хянан шийдвэрлэхдээ зөвхөн нэг талыг барьж шийдвэр гаргасанд төрийн захиргааны байгууллагын шийдвэр, тайлбарыг харгалзахгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Үүнд:
Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 497 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба уг захиргааны актаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 болон тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.11.5- д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан ажилтныг төрийн албанаас хална” гэснийг баримтлан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ 3-аас дээш өдрөөр удаа дараа тасалсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч П.М-г ажлаас халжээ.
Маргаан бүхий захиргааны актын "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ 3-аас дээш өдрөөр удаа дараа тасалсан” гэх үндэслэлийн тухайд:
Эдийн засгийн хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.4, 3.6-д зааснаар тус яамны холбогдох бүтцийн нэгжээс нэхэмжлэгчид ажлын үнэмлэх олгох, хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, түүнийг цагийн бүртгэлд хамруулаагүйн улмаас ажилласан цаг нь бүртгэгдээгүй гэж үзэхээр байн.а. Учир нь тус яамны цагийн бүртгэлд1 ажилтнууд үнэмлэх олгох бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн ба П.М-н нэр үнэмлэх олгох жагсаалтад бүртгэгдээгүй, үнэмлэх олгосон тухай гарын үсэг зурагдаагүй, үнэмлэхийг олгосон гэж хариуцагчаас тайлбарлаж байгаа ч ажлын үнэмлэх олгохтой холбоотойгоор бүрдүүлэх баримтуудыг бүрдүүлээгүй зэргээс үзвэл П.М-г цагийн бүртгэлд бүртгэж, ажлын үнэмлэх олгосон гэдэг нь нотлогдохгүй байна. Иймээс хариуцагч өөрийн үүргийн дагуу цагийн бүртгэлд хамруулаагүйгээс нэхэмжлэгч П.М нь цагийн бүртгэлд бүртгэгдээгүй байх тул зөвхөн уг бүртгэлийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нэхэмжлэгчийг удаа дараа ажил тасалсан гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч асуулгах хүсэлт тавьсан боловч шүүхээс хүсэлтийг хэлэлцээгүй гэжээ. 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ажлын үнэмлэх олгосон талаар гэрчийн мэдүүлэг авсан тохиолдолд мэдэгдэх байх” гэсэн нь шүүхэд хандаж гаргасан тусгайлан шийдвэрлэвэл зохих хүсэлт биш байхаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбартай холбогдуулан шүүх гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад баримтаар энэ нөхцөл байдлыг тогтоох боломжтой гэж үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд эрч асуугаагүйгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч П.М удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэсэг байх ёстой ба 22 дугаар зүйл гэсэн нь ажилчдын алдаа нэхэмжлэгч ажилдаа ирэх ёстой цагтаа ирдэггүй учраас албан үүргээ 3-аас дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлтэй” гэх боловч 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь “... удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, маргаан бүхий захиргааны актыг энэ үндэслэлээр гаргаагүй байна.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэхэмжлэгч байгууллагын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулсан, төсвийн нэгтгэлтэй холбоотой асуудлаар гарын үсэгтэй баримт бичиг алга болсон, Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг хийж гүйцэтгээгүй, удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан учраас ажлаас халах үндэслэл болсон” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарлан маргаж байгаа ч нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг хариуцагч баталгаажуулаагүй, түүнд танилцуулаагүй, албаны чиг үүрэгт тусгагдсан ямар үйл ажиллагааг нэхэмжлэгч хугацаа хэтрүүлэн, зохих ёсоор биелүүлээгүй талаар нотлох баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна эдгээр үндэслэлээр бус, харин “ажил үүргээ 3-аас дээш өдрөөр удаа дараа тасалсан” гэж нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас халсан тул хариуцагчийн тайлбарлаж буй эдгээр нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байна.
Нэхэмжлэгч П.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байхад хариуцагч Эдийн засгийн хөгжлийн яамны дотоод журмыг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан байх ба шүүх энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь тус хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Эдийн засгийн хөгжлийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 3.14-т зааснаар захиргаа ажлаас халагдаж байгаа ажилтны халсан тухай шийдвэрийг хүлээлгэн өгөх үүрэгтэй атал 2013 оны 05 дугаар сар хүртэл нэхэмжлэгч П.М-д тушаалыг хүлээлгэж өгөөгүй талаар талууд аль аль нь хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч ажилдаа очихоор ажлын үнэмлэхгүй гээд оруулдаггүй, хүний нөөцийн ажилтнаас асуухаар тушаалаа Төрийн нарийн бичгийн даргаас ав гэж хэлдэг, ... тушаалыг нь өгөхгүй байсан тул ямар үндэслэлээр халагдсан тухайгаа мэдэхгүй байсан” гэж тайлбарлажээ. Хэдийгээр хариуцагчаас “нэхэмжлэгчид ажлаас халагдсан тушаалыг мэдэгдэх гэхээр ажилдаа ирдэггүй, утсаа авдаггүй байсан" гэж зөрүүтэй тайлбар гарган маргаж байх боловч Хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч П.М-д тушаалыг нь хүлээлгэж өгөөгүй шалтгааны талаарх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Иймээс нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг мэдэхгүйгээр түүнийг эс зөвшөөрч тайлбар, үндэслэлээ гарган эрхээ хамгаалах боломжгүй байсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий захиргааны актыг гардаж аваад шүүхэд хандсаныг нь маргаан бүхий актыг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй.
Эдгээр үндэслэлүүдээр Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дүгээр тушаал нэхэмжлэгч П.М-н Төрийн албаны тухай хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
| ||||||
| ||||||
|