Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 74

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Хохирогч болон шүүгдэгч: Т.Мөнхжаргал,

Шүүгдэгч: М.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигин овогт Мэдэхгүйн Өлзий-Орших, Тайж овогт Төмөрчөдөрийн Мөнхжаргал нарт холбогдох 201615000250 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 25 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр баг “Хар нүдэнгийн тал” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигин овогт Мэдэхгүйн Өлзий-Орших /РД: ЙП91052119/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар баг “Хужирт” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, Тайж овогт Төмөрчөдөрийн Мөнхжаргал /РД: ЙП87092817/

Шүүгдэгч М.Өлзий-Орших нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутагт иргэн Т.Мөнхжаргалын нүүрэн тус газар цохисны улмаас иргэн Т.Мөнхжаргалын биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутагт иргэн Т.Сурмаахоролын нүүрэн тус газар цохисны улмаас иргэн Т.Сурмаахоролын биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Өлзий-Орших шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Шийлэгээгийн дэлгүүрийн гадаа уурга зарна гэсэн зар байхаар нь уншиж байтал чи эхнэрээ уургалах гэсэн юм уу? Чи юутай юм бэ? гээд намайг Цэдэн-Аюуш хэл амаар доромжлоод байсан. Би тухайн үед үг хэлээгүй. Тэгээд айлын хашааны гадаа эд нар маргалдаад байсан. Би Т.Мөнхжаргалыг нэг удаа л цохисон. Хохиролд хохирогч Т.Мөнхжаргалд 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн гэв.

Шүүгдэгч Т.Мөнхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд эхнэр хүүхэдтэйгээ ажил амжуулчихаад Шийлэгээгийнд ирсэн. Цэдэн-Аюуш Шийлэгээгийн гадаа байсан. Тэгтэл Шийлэгээгийнх хоол идээд яв гэхээр нь тэнд хоол идчихээд гартал Шийлэгээгийн дэлгүүрийн гадаа М.Өлзий-Орших зар уншиж байснаас болоод Цэдэн-Аюуштай маргалдсан гэж байсан. Цэдэн-Аюуш Т.Сурмаахоролыг араас нь элэгдсэн. Би салгах гээд очтол миний хоолойг боосон. Би тухайн үед ухаан алдсан. Тэгээд миний толгой руу цохиж, нүүр рүү өшиглөсөн. Хохиролд 1.000.000 төгрөгийн хохирол авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Т.Мөнхжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Цэдэн-Аюуш гэх залуутай маргалдснаас болж энэ хэрэг гарсан. М.Өлзий-Орших намайг араас барьж аваад унагасан. Тэгээд нүүр рүү өшиглөөд байсан. Хохиролд 1.500.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн гэв.

Хохирогч Т.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 08 дугаар сарын 15н-ы өдөр хөдөөнөөс сумын төвд орж ирээд суманд ажлаа эмхлүүлж дуусгаад мотоциклийн сэлбэг зардаг Шийлэгийнд саахалтын айлын залуу болох Цэдэн-Аюушийн хамт ороход Шийлэг, Луугий хоёр нэг архи задлаад уугаад сууж байсан. Тэгээд хамт уугаад сууж байтал гаднаас Өлзий-Орших, Сурмаахорол хоёр орж ирсэн. Тэгээд архиа ууж дуусчихаад байж байтал Улам-Орших орж ирсэн. Шийлэгийнхээс гараад Улам-Орших Цэдэн-Аюушийг элэгдэхэд өнхрөөд ойччихсон. Та нар яаж байгаа юм бэ? гээд очсон чинь Өлзий-Орших намайг шууд боогоод унагаачихсан. Тухайн үед би ухаан алдаад мансуурсан байсан. Нэг сэргэхэд аманд нил цус болоод нэг шүд унасан байсан. Миний нүүр рүү Сурмаахорол, Өлзий-Орших хоёрын нэг нь л цохисон байх гэж бодож байна. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэрүүхэн үедээ мансуурсан байсан болохоор сайн мэдэхгүй байгаа. Өлзий-Орших өөрөө тэгж байгаа бол намайг Өлзий-Орших цохисон байх гэж бодож байна. Хохиролд нийт 1.500.000 төгрөг авч, хоорондоо эвлэрсэн болохоор одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  /хх-ийн 27 хуудас/

Хохирогч Т.Сурмаахорол мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хөдөөнөөс Өлзий-Оршихийн хамт сумын төвд орж ирсэн. Авчирсан хонио айлд өгөх гэсэн чинь айлын хүмүүс нь байхгүй байхаар нь Өлзий урд талын дэлгүүрт нь ороод утас руу нь залгая гээд ороод залгахад холбогдохгүй байсан. Дэлгүүрийн самбар дээр уурга зарна гээд биччихсэн байхаар нь хоёулаа уурга авах уу? гэхэд Цэдэн-Аюуш Өлзий-Оршихийг чи хүүхэн уургалах гээд байгаа юм уу? Юугаа уургалах гээд байгаа юм бэ? гээд байсан. Тэгээд бид хоёр юм ярилгүй гараад явчихсан. Тэгээд Өлзий ах мотоциклийн сэлбэг авах гээд Шийлэгийнд ороход Шийлэгээ ах найзтайгаа байсан. Тэгээд бид 2 сууж байтал Мөнхжаргал орж ирсэн. Бид нар юм яриад сууж байтал Цэдэн-Аюуш орж ирсэн. Тэгээд Өлзий, Уламбаяр, Мөнхжаргал, Цэдэн-Аюуш дөрөв гарсан. Намайг араас нь гарахад Цэдэн-Аюуш газар уначихсан байхаар нь босгох гээд хоёр мөрнөөс нь өргөсөн чинь Мөнхжаргал та нар яах гээд байгаа юм бэ? гээд өшиглөсөн. Тэгэхээр нь би заамдаж авахад намайг цохих гээд надад хүрэхгүй байсан. Би Мөнхжаргалыг тавьчихаад байж байтал Өлзий-Орших Мөнхжаргалыг барьж аваад шанаа руу нь цохиход цаашаа ухраад байсан. Би тэгээд Өлзийг боль гээд татсан чинь дийлдэхгүй байсан. Өлзий ахиж очоод цохисон чинь Мөнхжаргалын шүд унаад уруул нь сэтэрчихсэн байсан. Тэгээд би Өлзий ахыг аваад хашааны гадаа гараад ирэхэд Мөнхжаргал миний хамар руу цохичихсон. Тэгэхээр нь би барьж аваад тонгорч унагаагаад дараад хэвтэж байтал тийчсээр байгаад босоод ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд салгахаар нь би сууж байтал Мөнхжаргал ирээд миний нүүр рүү өшиглөчихсөн. Бид хоорондоо эвлэрсэн болохоор надад гомдол санал байхгүй. /хх-ийн 25 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Т.Сурмаахоролын биед хамар ясны бяцарсан хугарал хамрын зөөлөн эдийн гэмтэл, дээд уруул, доод уруулын язарсан шарх, хамар, баруун хацрын зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 33 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Т.Мөнхжаргалын биед үүдэн 1ш шүдний хугарал, буйлны гэмтэл, буйлны шинэ шарх, дээд уруулын язарсан шарх, зулгаралт, дээд уруул буйлны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэлүүд, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Сурмаахоролын шүүгдэгч Т.Мөнхжаргалтай, хохирогч Т.Мөнхжаргалын шүүгдэгч М.Өлзий-Оршихтой тус тус сайн дураараа эвлэрсэн гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд /хх-ийн 1, 3, 16-23, 35-37, 43, 49, 51, 53, 55, 76-81 хуудас/

Шүүгдэгч М.Өлзий-Оршихийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 65, 68 хуудас/

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 152 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66-67 хуудас/

Шүүгдэгч М.Өлзий-Оршихийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 хуудас/

Шүүгдэгч Т.Мөнхжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Өлзий-Орших нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж Т.Мөнхжаргалын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Сурмаахоролтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар өшиглөж Т.Сурмаахоролын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Мөнхжаргалын би Цэдэн-Аюуш гэх залуутай маргалдснаас болж энэ хэрэг гарсан. М.Өлзий-Орших намайг араас барьж аваад унагаж, нүүр рүү өшиглөөд байсан гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Мөнхжаргалын 2016 оны 08 дугаар сарын 15н-ы өдөр Өлзий-Орших намайг цохисон. Хохирогч Т.Сурмаахоролын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Мөнхжаргал ирээд миний нүүр рүү өшиглөчихсөн гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 263, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэлүүд, шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Сурмаахоролын шүүгдэгч Т.Мөнхжаргалтай, хохирогч Т.Мөнхжаргалын шүүгдэгч М.Өлзий-Оршихтой тус тус сайн дураараа эвлэрсэн гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Мөнхжаргал нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Мөнхжаргалыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Хохирогч Т.Сурмаахорол нь шүүгдэгч Т.Мөнхжаргалтай, хохирогч Т.Мөнхжаргал нь шүүгдэгч М.Өлзий-Оршихтой тус тус сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн нь тус тус нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нар нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “…согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй…” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмчийн тодорхойлолт 1 ширхэг, эмчийн бичиг 1 ширхэгийг /тус хэргийн 35, 36 хуудаст хавсаргасан/ хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Т.Мөнхжаргалын шүдний зураг 2 ширхэгийг хохирогч Т.Мөнхжаргалд, хохирогч Т.Сурмаахоролын хамрын рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Т.Сурмаахоролд тус тус буцаан олгож,

Шүүгдэгч М.Өлзий-Оршихийн өмчлөлийн 3.400.000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямаа, 4 тооны адуу, шүүгдэгч Т.Мөнхжаргалын өмчлөлийн 3.400.000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямаа, 4 тооны адуу тус тус битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  

Шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Өлзий-Орших нь хохирогч Т.Мөнхжаргалд 1.500.000 төгрөг, шүүгдэгч Т.Мөнхжаргал нь хохирогч Т.Сурмаахоролд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Т.Сурмаахорол нь шүүгдэгч Т.Мөнхжаргалтай, хохирогч Т.Мөнхжаргал нь шүүгдэгч М.Өлзий-Оршихтой тус тус сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигин овогт Мэдэхгүйн Өлзий-Орших, Тайж овогт Төмөрчөдөрийн Мөнхжаргал нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Боржигин овогт Мэдэхгүйн Өлзий-Орших, Тайж овогт Төмөрчөдөрийн Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Өлзий-Орших нь хохирогч Т.Мөнхжаргалд 1.500.000 төгрөг, шүүгдэгч Т.Мөнхжаргал нь хохирогч Т.Сурмаахоролд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Т.Сурмаахорол нь шүүгдэгч Т.Мөнхжаргалтай, хохирогч Т.Мөнхжаргал нь шүүгдэгч М.Өлзий-Оршихтой тус тус сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.           

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмчийн тодорхойлолт 1 ширхэг, эмчийн бичиг 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хохирогч Т.Мөнхжаргалын шүдний зураг 2 ширхэгийг хохирогч Т.Мөнхжаргалд, хохирогч Т.Сурмаахоролын хамрын рентгэн зураг 1 ширхэгийг хохирогч Т.Сурмаахоролд тус тус буцаан олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Өлзий-Оршихийн өмчлөлийн 3.400.000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямаа, 4 тооны адуу, шүүгдэгч Т.Мөнхжаргалын өмчлөлийн 3.400.000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямаа, 4 тооны адуу тус тус битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Өлзий-Орших, Т.Мөнхжаргал нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОТГОНЖАРГАЛ