Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч О.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О******* Б*******д холбогдох эрүүгийн 2131000000097 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол улсын иргэн, 19******* оны 03 дугаар сарын 30-ны өдөр, Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энх ” компанид салаан ахлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ******* аймгийн, Дархан сумын 7 дугаар баг, Майхантын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт О******* Б******* РД:/МФ*******033014/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч О.Б******* нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн сум, Мөнхтолгой 2-р баг “Ар урт” гэх газарт “Энх ” ХХК-ний ажилчдын байрлах вагончик маргааны улмаас иргэн Д.Б зүүн ташаа, аарцгийн дэлбээ ясны орчимд ахуйн хэрэглээний хутгаар 1 удаа хутгалж биед нь зүүн ташаа аарцгийн дэлбээ ясны орчимд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч О.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш ихээр гэмшиж байна...” гэжээ

Шүүгдэгч О.Б******* 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний “Ар уртын 12га” гэдэг талбай дээр Б, Я.Б, Э.С, С, Ж.М, Э, П би гээд нийт 8 хун байсан. Бид тариа тариалж байхад өдрийн орой 17 цагийн үед сумын эрүүл мэндийн байгууллагын ажилчид гээд 6 хүн ирсэн. Тухайн иргэдийг хүлээж авах ажиллагаа зохион байгуулж байгаад архи уусан юм. Манайхнаас Б, Я.Б, Э.С бид 4 архи уусан 1 литрийн Edden 2 ширхэг, 1 литрийн шар чингис 1 ширхэгийг уусан. Эмнэлгийн ажилчид их уухгүй байсан. Тэгээд эмнэлгийн ажилчид 22 цагийн үед буцаад явсан. Тэгэхэд бид нар тухайн талбайд тариа тариалж дууссан учир өөр талбай руу нүүсэн юм. Нүүж ирсэн газар” Ар уртын 64га” газар гэдэг нэртэй газарт ирээд. Тэгээд тэр газартаа ирээд Бтай ажил ярьж байгаад би маргалдсан юм. Би архи их уусан мөн нүүж шилжиж явахдаа салхинд цохиулаад тасарсан байна лээ. Тэгээд амралтын Вагончик дотор амарч байхдаа Бтай маргалдаад хутга аваад зүүн ташаа хавьцаа нь хутгалсан байсан. Хамт ажилладаг хүмүүс намайг барьж аваад “та юу хийчэх вэ” гэж хэлэхэд би гэнэт л ухаан орсон. Тэгэхэд Быг гадаа байсан Ж.М, Э, П, С нар аваад сумын төв явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 67 дугаар хуудас/,

Хохирогч Д.Бын 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд “Ар уртын 12га” гэх газарт тариалалт хийж байхад 17 цагийн үед сумын эрүүл мэндийн ажилчид гээд 6 хүн ирсэн юм. Тэгээд бид нар бяцхан хүлээн авах ажиллагаа хийгээд архи уусан юм 1 литрийн Эдэн архи 2 ширхэг, 1 литрийн Шар чингис архи 1-ийг уусан. Эмнэлгийн ажилчид бага ууссан. Манай ажилчдаас Б*******. Б, С бид уусан 22 цагийн эмнэлгийн ажилчид буцаад явсан. Тэгээд бид тариалалтаа хийж дууссан учир өөр тапбайруу нүүсэн. Тэгээд тэр газраа очоод амралтын чиргүүл дотроо Б*******тай ажлаас болж маргалдахад Б******* миний зүүн ташаа хэсэгт хутгалсан. Тэгтэл Б салгаад М. Э нар намайг эмнэлэг авч явсан. Тэгээд Энхталд очиж эмчилгээ хийлгээд Дархан явсан. Тэгээд эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэж хэвтсэн. Би эмчилгээнд зарцуулсан 2626000 төгрөгөө Б*******гаас гаргуулж авсан байгаа. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дугаар хуудас/,

Гэрч Ц.Алтангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б*******гийн хамт ажиллаад 20 жил болж байна. зан харьцааны хувьд даруухан, дуугай, агсам согтуу тавьдаггүй тийм хүн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Б.Эын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б, Б******* нар нь урьд нь хэрүүл маргаан, зодоон хийж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Ж.Мын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэхийн энэ хоёр хүн урьд нь хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/,

Гэрч Д.Сгийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөгөө талын талбайгаас нүүхдээ уг нь ямар нэгэн хэрүүл маргаангүй нүүсэн юм. Тэгээд энд ирээд юунаас болж хэрүүл маргаан хийсэн надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Э.Сийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн суманд “Ар уртын 12га” гэх газарт тариалалт хийж байхад 17 цагийн үед сумын эрүүл мэндийн ажилчид манай баригад дээр ирсэн юм. ...Тэгээд эрүүл мэндийн ажилчид 22 цаг болж байхад сумын төв рүү явцгаасан. Тэгээд удалгүй манай баригад нэг талбайгаас нөгөө талбай руу нүүдэл хийсэн. Уг нь Б*******, Б нар нь зүгээр л хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгээд намайг гараад тамхи татаад, биеэ засаад ороод ирэх хооронд юунаас болж хэрүүл маргаан хийж нэгнийгээ хутгалсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Я.Бгийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гаднаас орж ирэх үед Ө.Б*******, Б нар нь хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай 2 талд сууж байсан. Тэгээд би “та хоёр боль унтаж амар” гэж хэлтэл Б “намайг хутгалчихлаа” гэж байсан. ... Ө.Б*******, Б нар нь дунд зэргийн согтуу байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Н.Пын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэтэл нэг хүн вагончигноос “хүүхдүүдээ” гээд дуудахаар нь бид нар гүйлдээд яваад очтол Б ах гадаа зогсоод зүүн бөөрнийхөө хавьцаа гараараа дарсан “намайг хутгалчихлаа” гээд цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд бид нар Б ахыг машинд суулгаж сумын төв рүү эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч Х.Эрдэнэцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Эрүүл мэндийн төвийн дарга ажилчид нийлээд 6 хүн хаврын тариалалтын үер аж ахуй нэгжүүдийн ажилчид нарт урьдчилан сэргийлэх үзлэг хийх зорилгоор явсан юм. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Энх ххк-ний бригадын ажилчид дээр очсон юм. Тэгээд бид нар тэндээ хорхог хийж идээд хоолны дараа 3 шил архи гаргаж уусан юм. Тэгээд бид нар тэндээс 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад явсан юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 47 дүгээр хуудас/,

Гэрч Г.Оюунтуяагийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ээс 2021 оны 05 дугаар сарын 22-нийг шилжих шөнө сумын Эрүүл мэндийн төв дээр ээлжийн ажилтай байсан юм. Тэгсэн 2021 оны 05 дугаар сарын 22-ний шөнө 01 цаг 40 минутанд эмнэлэг дээр зүүн бөөрөн тус газраа 1 удаа хутгалуулсан гээд манай суманд байсан Д.Б ирсэн юм. Тэгээд би шархыг нь үзээд цэвэрлээд 1 о#дол тавьсан юм. Тэгээд би сумын цагдаагийн хэсэг рүү залгаж дуудлага өгсөн юм. Тухайн үөд Д.Баас архи үнэртэж байсан. ...Д.Бын зүүн бөөрний хажуу хэсэгт хутганы 1.5 см орчим зүсэгдсэн цус нэлээн гоожсон байдалтай ирэх үедээ цус нь тогтсон байсан. биеийн байдал нь хэвийн байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батбаярын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2006 оноос 2016 он хүртэл сумын Даагат 1 дүгээр багийн засаг даргаар ажиллаж байгаад дунд нь завсарлаад 2021 оны 03 дугаар сараас эхэлж дахин энэ албан тушаалыг хашиж байгаа юм. Би О.Б******* гэх хүнийг 1993 оноос хойш таньдаг юм. Бид хоёр ямар нэгэн садан төрлийн харилцаа холбоо байхгүй. О.Б******* нь миний мэдэхийн төлөв даруу зантай, даруухан, хүнд тусархуу архи согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглээд байдаггүй тийм л залуу байгаа юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Гэрч М.Энхмаагийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б******* гэх хүнийг танина. Манай сумын иргэн байсан юм. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа байхгүй. О Б******* нь олон таван зан байхгүй их даруухан хүн байгаа юм. О.Б******* ахыг би урд архи уусан байдалтай явж байхыг нь огт харж байгаагүй юм. Эрхэлсэн ажилдаа маш сайн 2014 онд Улсын аварга тариаланч болж байсан юм. О.Б******* ахыг урд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан надад тийм зүйл сонсогдож байгаагүй юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52 дүгээр хуудас/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Бын биед зүүн ташаа аарцгийн дэлбээ ясны орчимд шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Д.Бын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Д.Бын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 58 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 03-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-08 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 60-61 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 72 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 87,88 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 93 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 99-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б******* нь “2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн сум, Мөнхтолгой 2-р баг “Ар урт” гэх газарт “Энх ” ХХК-ний ажилчдын байрлах вагончик маргааны улмаас иргэн Д.Б зүүн ташаа, аарцгийн дэлбээ ясны орчимд ахуйн хэрэглээний хутгаар 1 удаа хутгалж биед нь зүүн ташаа аарцгийн дэлбээ ясны орчимд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн болох нь   

Шүүгдэгч О.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш ихээр гэмшиж байна...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч О.Б******* 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний “Ар уртын 12га” гэдэг талбай дээр Б, Я.Б, Э.С, С, Ж.М, Э, П би гээд нийт 8 хун байсан. Бид тариа тариалж байхад өдрийн орой 17 цагийн үед сумын эрүүл мэндийн байгууллагын ажилчид гээд 6 хүн ирсэн. Тухайн иргэдийг хүлээж авах ажиллагаа зохион байгуулж байгаад архи уусан юм. Манайхнаас Б, Я.Б, Э.С бид 4 архи уусан 1 литрийн Edden 2 ширхэг, 1 литрийн шар чингис 1 ширхэгийг уусан. Эмнэлгийн ажилчид их уухгүй байсан. Тэгээд эмнэлгийн ажилчид 22 цагийн үед буцаад явсан. Тэгэхэд бид нар тухайн талбайд тариа тариалж дууссан учир өөр талбай руу нүүсэн юм. Нүүж ирсэн газар” Ар уртын 64га” газар гэдэг нэртэй газарт ирээд. Тэгээд тэр газартаа ирээд Бтай ажил ярьж байгаад би маргалдсан юм. Би архи их уусан мөн нүүж шилжиж явахдаа салхинд цохиулаад тасарсан байна лээ. Тэгээд амралтын Вагончик дотор амарч байхдаа Бтай маргалдаад хутга аваад зүүн ташаа хавьцаа нь хутгалсан байсан. Хамт ажилладаг хүмүүс намайг барьж аваад “та юу хийчэх вэ” гэж хэлэхэд би гэнэт л ухаан орсон. Тэгэхэд Быг гадаа байсан Ж.М, Э, П, С нар аваад сумын төв явсан...” гэх мэдүүлгээр,

Хохирогч Д.Бын 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн суманд “Ар уртын 12га” гэх газарт тариалалт хийж байхад 17 цагийн үед сумын эрүүл мэндийн ажилчид гээд 6 хүн ирсэн юм. Тэгээд бид нар бяцхан хүлээн авах ажиллагаа хийгээд архи уусан юм 1 литрийн Эдэн архи 2 ширхэг, 1 литрийн Шар чингис архи 1-ийг уусан. Эмнэлгийн ажилчид бага ууссан. Манай ажилчдаас Б*******. Б, С бид уусан 22 цагийн эмнэлгийн ажилчид буцаад явсан. Тэгээд бид тариалалтаа хийж дууссан учир өөр тапбайруу нүүсэн. Тэгээд тэр газраа очоод амралтын чиргүүл дотроо Б*******тай ажлаас болж маргалдахад Б******* миний зүүн ташаа хэсэгт хутгалсан. Тэгтэл Б салгаад М. Э нар намайг эмнэлэг авч явсан. Тэгээд Энхталд очиж эмчилгээ хийлгээд Дархан явсан. Тэгээд эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэж хэвтсэн. Би эмчилгээнд зарцуулсан 2626000 төгрөгөө Б*******гаас гаргуулж авсан байгаа. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

Гэрч Ц.Алтангэрэлийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б*******гийн хамт ажиллаад 20 жил болж байна. зан харьцааны хувьд даруухан, дуугай, агсам согтуу тавьдаггүй тийм хүн...” гэх мэдүүлгээр,

Гэрч Б.Эын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б, Б******* нар нь урьд нь хэрүүл маргаан, зодоон хийж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

Гэрч Ж.Мын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэхийн энэ хоёр хүн урьд нь хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

Гэрч Д.Сгийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөгөө талын талбайгаас нүүхдээ уг нь ямар нэгэн хэрүүл маргаангүй нүүсэн юм. Тэгээд энд ирээд юунаас болж хэрүүл маргаан хийсэн надад мэдэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлгээр,

Гэрч Э.Сийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн суманд “Ар уртын 12га” гэх газарт тариалалт хийж байхад 17 цагийн үед сумын эрүүл мэндийн ажилчид манай баригад дээр ирсэн юм. ...Тэгээд эрүүл мэндийн ажилчид 22 цаг болж байхад сумын төв рүү явцгаасан. Тэгээд удалгүй манай баригад нэг талбайгаас нөгөө талбай руу нүүдэл хийсэн. Уг нь Б*******, Б нар нь зүгээр л хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгээд намайг гараад тамхи татаад, биеэ засаад ороод ирэх хооронд юунаас болж хэрүүл маргаан хийж нэгнийгээ хутгалсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

Гэрч Я.Бгийн 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гаднаас орж ирэх үед Ө.Б*******, Б нар нь хоорондоо хэрүүл маргаан хийсэн байдалтай 2 талд сууж байсан. Тэгээд би “та хоёр боль унтаж амар” гэж хэлтэл Б “намайг хутгалчихлаа” гэж байсан. ... Ө.Б*******, Б нар нь дунд зэргийн согтуу байсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч Н.Пын 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэтэл нэг хүн вагончигноос “хүүхдүүдээ” гээд дуудахаар нь бид нар гүйлдээд яваад очтол Б ах гадаа зогсоод зүүн бөөрнийхөө хавьцаа гараараа дарсан “намайг хутгалчихлаа” гээд цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд бид нар Б ахыг машинд суулгаж сумын төв рүү эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч Х.Эрдэнэцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай Эрүүл мэндийн төвийн дарга ажилчид нийлээд 6 хүн хаврын тариалалтын үер аж ахуй нэгжүүдийн ажилчид нарт урьдчилан сэргийлэх үзлэг хийх зорилгоор явсан юм. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед Энх ххк-ний бригадын ажилчид дээр очсон юм. Тэгээд бид нар тэндээ хорхог хийж идээд хоолны дараа 3 шил архи гаргаж уусан юм. Тэгээд бид нар тэндээс 21 цаг өнгөрөөд 22 цаг болж байхад явсан юм....” гэх мэдүүлгээр,

Гэрч Г.Оюунтуяагийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ээс 2021 оны 05 дугаар сарын 22-нийг шилжих шөнө сумын Эрүүл мэндийн төв дээр ээлжийн ажилтай байсан юм. Тэгсэн 2021 оны 05 дугаар сарын 22-ний шөнө 01 цаг 40 минутанд эмнэлэг дээр зүүн бөөрөн тус газраа 1 удаа хутгалуулсан гээд манай суманд байсан Д.Б ирсэн юм. Тэгээд би шархыг нь үзээд цэвэрлээд 1 о#дол тавьсан юм. Тэгээд би сумын цагдаагийн хэсэг рүү залгаж дуудлага өгсөн юм. Тухайн үөд Д.Баас архи үнэртэж байсан. ...Д.Бын зүүн бөөрний хажуу хэсэгт хутганы 1.5 см орчим зүсэгдсэн цус нэлээн гоожсон байдалтай ирэх үедээ цус нь тогтсон байсан. биеийн байдал нь хэвийн байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

Гэрч Н.Батбаярын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2006 оноос 2016 он хүртэл сумын Даагат 1 дүгээр багийн засаг даргаар ажиллаж байгаад дунд нь завсарлаад 2021 оны 03 дугаар сараас эхэлж дахин энэ албан тушаалыг хашиж байгаа юм. Би О.Б******* гэх хүнийг 1993 оноос хойш таньдаг юм. Бид хоёр ямар нэгэн садан төрлийн харилцаа холбоо байхгүй. О.Б******* нь миний мэдэхийн төлөв даруу зантай, даруухан, хүнд тусархуу архи согтууруулах ундааны зүйл нээх их хэрэглээд байдаггүй тийм л залуу байгаа юм...” гэх мэдүүлгээр,

Гэрч М.Энхмаагийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Б******* гэх хүнийг танина. Манай сумын иргэн байсан юм. Ямар нэгэн төрөл садангийн харилцаа байхгүй. О Б******* нь олон таван зан байхгүй их даруухан хүн байгаа юм. О.Б******* ахыг би урд архи уусан байдалтай явж байхыг нь огт харж байгаагүй юм. Эрхэлсэн ажилдаа маш сайн 2014 онд Улсын аварга тариаланч болж байсан юм. О.Б******* ахыг урд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан надад тийм зүйл сонсогдож байгаагүй юм...” гэх мэдүүлгээр,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 317 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Бын биед зүүн ташаа аарцгийн дэлбээ ясны орчимд шарх тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Д.Бын биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Д.Бын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлтээр,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 03-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 05-08 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 60-61 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 72 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 87,88 дугаар хуудас/, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Б*******г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Б******* нь болсон явдлын талаар нэг мөр хөтөлбөргүй мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч болон шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б******* нь хохирогч  Быг санаатай хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б*******н үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  О.Б*******н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  Б нь  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд О.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  нөхөн төлсөн  зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Б*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Б нь нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүгдэгч О.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч О.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.Б******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч О.Б*******н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч О.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт О******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б*******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Б*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б*******д мэдэгдсүгэй. 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ