Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.У  
Шүүгдэгч: О.Бт    
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц......... овогт О......... Бтэд холбогдох 2212...................  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............. аймгийн .......... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............... хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............... аймгийн ............... тоотод оршин суух, урьд
 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц.........  овогт О.......... Бт /РД:............./,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Бт нь .............. аймгийн ...........сумын ............... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.............” зочид буудалд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Бийг зодож, түүний биед зүүн хөмсөгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 221.................. дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч Ц.Бийн өгсөн: “... Бид хоёр 2019 оны 06 дугаар сараас эхлэн танилцаж түүнээс хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......... зочид буудалд миний хамтран амьдрагч О.Бт байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь дүү Дын хамт яваад очиход Б, Б гэх хүмүүстэй хамт архи уугаад сууж байсан. Тухайн архинаас би ганц нэг татсан тэгээд Бтээс хаагуур хэд хоног явж байгаад энд ирж байгаа юм гэж асуусан. Асуусан шалтгаан нь Бт гэртээ ирээгүй 5, 6 хоносон юм. Тэгээд асуусан чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд миний өөдөөс пизда минь гээд намайг буудлын өрөөн дотор газар унагаад миний толгой дээрээс аль хөлөөрөө дэвссэнийг мэдэхгүй байна ямар ч байсан 2, 3 удаа дэвссэн. Тэгсэн хамт байсан Д, Б, Б нар Бтийг салгасан. Тэгээд би цагдаагийн газар дуудлага өгсөн. Ер нь бол ийм л зүйл болсон. Би Бт 5, 6 хоног гэртээ ирээгүй болохоор нь өөдөөс нь тэр талаар хэлсэн чинь миний өөдөөс уурлаж намайг зодож цохисон юм. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би толгой хэсэг рүү 2, 3 удаа дэвсэж улмаас миний зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх үүсгэж түүнийг эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Баруун гарын дунд хуруу хавдсан хэрхэн яаж учруулсныг мэдэхгүй байна. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би хэдэн оёдол тавиулснаа мэдэхгүй байна. Эмчээс нь хэдэн оёдол тавьсан талаар асуугаагүй. Би Бт дээр очихоос өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд Бт дээр очоод ганц нэг татсан. Өөрийгөө хянах чадвартай байсан. Харин Бархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрийгөө хянах чадвартай байсан байх. Намайг зодоод байсан. Би үснээс нь зулгаасан өөр цохиж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, 
*Хохирогч Ц.Бийн дахин өгсөн: “... Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
*Гэрч Г.Нгийн өгсөн: “... Би Б гэх хүнийг танина. Б эгч миний хуурай эгч байгаа юм. Түүнээс төрөл садангийн холбоо байхгүй. Харин О.Бт гэх хүнийг танихгүй ямар нэгэн төрөл садан найз нөхдийн холбоо хамааралгүй. Би тухайн өдөр эгч Бтэй хамт Арвис бааранд орчхоод гэрт нь хүргэж өгөх гээд гэрийн гадаа нь очсон чинь Б эгчийн нөхөр нь дуудлаа хамт явчхаад ирье гэхээр нь хамт ........ буудал дээр очсон юм. Тэгээд очиход Б эгчийн нөхөр нь хоёр найзынхаа хамт гурвуулаа сууж байсан. Тэгсэн Б эгч нөхрийн хамт нойл руу орсон. Тэгсэн хэсэг хугацааны дараа Б эгчийг нөхөр нь үснээс нь зулгаагаад нойлоос гарч ирээд газар унгаагаад дээрээс нь дэвссэн. Тэгэхлээр нь бид гурав нөгөө хоёрыг салгаж цагдаа дуудсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би тэрийг сайн мэдэхгүй нойл руу Б эгч нөхрийнхөө хамт орсон тэгснээ нойлоос хэрэлдээд гарч ирсэн. Яг ямар шалтгааны улмаас хэрэлдэж маргалдсан талаар би мэдэхгүй. Бийг газар унагаагаад толгой дээр нь дэвссэн яг хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Б эгч орон дээр сууж байхад үснээс нь зулгааж нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон өөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. Би огт зодож цохиогүй харин Б үснээс нь зулгааж нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Мөн самардсан байх. Би бол Бт гэх хүнийг цохиж зодоогүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,  

*Гэрч Д.Оын өгсөн: “... Би Бийг танихгүй. Ямар нэгэн төрөл садангийн холбоо хамааралгүй. Харин Бт гэх хүнийг танина. Манай найзын дүү гэдгээр нь танина.Түүнээс төрөл садан, найз нөхдийн холбоо хамааралгүй. Намайг Б гэж дууддаг. Миний жинхэнэ нэр О байгаа юм. Би тухайн өдөр Б, Б бид гурав таарсан юм. Тэгээд тус аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич Ланд зочид буудалд орж тухайн газар 1 шил архи уусан юм. Тухайн архийг ууж дууссан Бт эхнэр ирж байна гээд гараад явсан. Удалгүй эргээд ороод ирсэн. Араас нь Бтийн эхнэр нь нэг залуугийн хамт орж ирсэн. Тэгсэн Бт эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Тэгсэн Б эхнэрийнхээ цуг нойл ороод удалгүй нойлоос хоорондоо ноцолдоод гарч ирээд Бт эхнэрээ газар унагаагаад дээрээс нь дэвссэн. Тэгээд цагдаа гаднаас орж ирээд Б түүний эхнэрийн цуг аваад явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Б эхнэрийнхээ цуг явж байсан залуутай хардаад тухайн хэрүүл маргаан болсон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Бийг газар унагаагаад толгой дээр нь дэвссэн яг хэдэн удаа өшиглөсөн аль хөлөөрөө өшиглөснийг хараагүй. Өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би тэр талаар мэдээгүй. Тийм зүйл огт байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 000 дугаартай  
1.    Ц.Бийн нь биед зүүн хөмсөгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.    Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх 
шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 хуу/,

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0000 дугаартай  
1.    О.Бтийн биед толгой хэсэгт үс унасан, зүүн хацарт зураасан 
зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь үсийг зулгаах, татах, хацрын зулгаралт нь мохоо зүйлийн хэсэг 
газрын шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн боломжтой.
4.    Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийнг зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт 
зааснаар биеийн нийт гадаргуун 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/,

    О.Бтийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54 хуу/,
    Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 55 хуу/,
     Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 56 хуу/,
     Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 57 хуу/,
Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 76-77 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Бтэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 
    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч О.Бт нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Бийг зодож, түүний биед зүүн хөмсөгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Эрүүгийн 2212........................ дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Бт нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Бийг зодож, түүний биед зүүн хөмсөгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Бийн:  “... намайг буудлын өрөөн дотор газар унагаад миний толгой дээрээс аль хөлөөрөө дэвссэнийг мэдэхгүй байна ямар ч байсан 2, 3 удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч Г.Нгийн: “...Б эгчийг нөхөр нь үснээс нь зулгаагаад нойлоос гарч ирээд газар унагаагаад дээрээс нь дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/, гэрч Д.Оын: “...Бт эхнэрээ газар унагаагаад дээрээс нь дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 122 дугаартай зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч О.Бт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.У шүүгдэгч О.Бтийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Ц.Бийн өгсөн мэдүүлэг, гэрч Г.Н, Д.О нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч О.Бт нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 05 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Бийг зодож, түүний биед зүүн хөмсөгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.   

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч О.Бт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ц.Бийн биед зүүн хөмсөгт язарсан шарх гэмтэл бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 122 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

Иймд шүүгдэгч О.Бт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч О.Бтийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 122 дугаартай дүгнэлт /хх-ийн 09-10 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ хохирогч Ц.Бийн дахин өгсөн: “... Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/, гэсэн байх тул шүүгдэгч О.Бтийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Бт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч О.Бтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бтэд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 83-85 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч О.Бт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бтийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна  гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч О.Бт нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй  хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Бтийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Ц....... овогт О.......... Бтийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдгэч О.Бтийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт нь торгох ялын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                        


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ