Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Ж.Б*********

улсын яллагч                                                           О.Э********

шүүгдэгч                                                                   Б.Г********

шүүгдэгчийн өмгөөлөгч                                         Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Гд холбогдох эрүүгийн 2131000000224 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Боргүвээ 3 дугаар хэсгийн 70 тоотод оршин суух хаягтай, урьд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123.3 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

1991 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154.2-д, 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

Өвөрхангай аймгийн 3-р хэсгийн ардын шүүхээр 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3/30 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 123.3, 211.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар 8 хонгийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 88 дугаар зүйл заалтаар 5 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн эрүүгийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 99.2-т зааснаар 1 жил 5 сар 17 хоног хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн 145.2-т зааснаар 3 сар 10 хонгийн баривчлах шийтгэл,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

******* ******* овогт**************, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Моби Шоп” гар утас, дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг газраар үйлчлүүлж байхдаа “Нөүт 10 Плас” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас 1.250.000 бусдад төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэргээсээ болоод шөнө ч унтаж чадахгүй, надад хэцүү байгаа. Миний өмнөөс ээж минь шаналаад байгаа. Дахиж ийм үйлдэл хэзээ ч хийхгүй...” гэжээ

Шүүгдэгч Б.Г 2021 оны 11 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад Сүхбаатар сумын 6 дугаар багт байх хуучин зах руу найз Моломын машинтай явсан. Хуучин зах дээр хүргүүлээд гутал зардаг ******* гэх залуугийн дэлгүүр рүү очиход дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд би өөрийнхөө гар утсанд зай худалдаж авахаар "М” гэх нэртэй гар утасны дэлгүүр орж зай авах гэж байхад шилэн лангуун дээр хар өнгийн дэлгэцэн дээрээ мэдрэгчтэй гар утас байхаар нь сэмээрхэн аваад дэлгүүрээс гараад явсан. Тэгээд таксины зогсоол руу явж байхад Батболд гэх залуутай таараад лангуун дээрээс авсан гар утсаа үзүүлээд 20.000 төгрөгөөр худалдах талаараа хэлсэн. Тэгээд Батболд надад 20.000 төгрөг өгөөд тухайн гар утсыг авсан. Ингээд би тэндээсээ таксинд суугаад гэртээ хариад байж байхад цагдаагийн алба хаагч ирээд намайг дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Ийм л асуудал болсон...” гэх мэдүүлэг  /хх-ийн 37 дугаар хуудас/,

Хохирогч *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цаг 25 минутын үед Сүхбаатар сумын 6 дугаар баг хуучин захын “М” нэртэй гар утасны дэлгүүр ажиллаж байх хугацаанд дэлгүүр дотор нэг залуу орж ирээд “Нокио зай авъя” гэж хэлэхээр нь “за” гэж хэлээд лангуу руу эргээд хартал нөгөө хүн “за, за болилоо” гээд л гараад явсан. Тэгээд удалгүй би зарж байсан утсаа бүртгээд байж байтал 1 ширхэг хар өнгийн Нөүт 10 плас маркийн гар утас байхгүй байсан ба би уг утсыг гадна тоосыг нь арчаад шилэн лангуун дээр тавьчихсан байсан юм. Тэгээд л арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Миний хувьд алдсан гар утсаа олоод авчихвал ямар нэг санал, хүсэлт, гомдол байхгүй болно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Гэрч ******* 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:”...Би ээж болон 5 настай охины хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг ба одоогоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудалд жижүүр ажилтай юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 11 цагийн орчим ажил дээрээ гадаа хог цэвэрлэж байтал зүс таних******* гэх эрэгтэй над дээр ирээд “би хүдэр сум руу самар түүхээр явах гэж байна. Мөнгөний хэрэг болоод байна. Энэ утсыг 20.000 төгрөгөөр авчих” гэхээр нь би*******д 20.000 төгрөг бэлнээр нь өгөөд 1 ширхэг хар өнгийн хавтгай дэлгэцтэй гар утас авсан ...Би тухайн 20.000 төгрөгөө*******ас гаргуулан авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13, 14 дүгээр хуудас/,

Гэрч ******* 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэрээр одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хэдий ч энд тэнд хар бор ажил хийгээд явдаг. Ажил төрөлд бол маш сайн, хичээнгүй хүн юм. Хувийн зан байдал нь даруу төлөв, хүн чанар сайтай, их найдвартай хүн байгаа юм. Гэм нь гэвэл заримдаа архи дарс хэрэглэх нь их байдаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-621/2200  дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Дээр дурьдагдсан  “Note 10+”  марк загварын гар утасны нийт бодит үнэ цэнийг 1.250.000 ₮ (нэг сая хоёр зуун тавин мянга) -н төгрөг байх боломжтойг тодорхойллоо...”  гэх  /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 02-06 дугаар хуудас/, эд зүйл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 07 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 32-34-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 41 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 63-65 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 72-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Моби Шоп” гар утас, дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг газраар үйлчлүүлж байхдаа “Самсунг нөүт 10 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсны улмаас иргэн *******д 1.250.000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...гар утасны цэнэглэгч зай авах гэж яваад дэлгүүрийн лангуун дээр байсан мэдрэгчтэй гар утсыг аваад танилдаа 20.000 төгрөгөөр зараад гэртээ харьсан байж байгаад цагдаад баригдсан, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа...”, хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... хулгайд алдсан гар утсаа авсан, гомдолгүй ...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-621/2200  дугаартай шинжээчийн  дүгнэлтээр хулгайд алдагдсан “Note 10+” марк загварын гар утасны нийт бодит үнэ цэнийг 1.250.000 ₮ (нэг сая хоёр зуун тавин мянга)-н төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

“Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Б.Г**** үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Б.Д***** нь шүүгдэгч Б.********** гар утсаа буцаан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Г хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд хорих ял оногдуулахгүйгээр  1/ нэг / жилийн хугацаагаар  тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б****** овогт Б****** Г********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Г********* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ