| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0179/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/200 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/200
2020 10 27 2020/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Э.Б,
түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн /1036/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б овогт Эын Э.Бэд холбогдох эрүүгийн 2031002480164 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Эын Э.Б, Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын * дугаар баг, Буур хээр * дугаар хэсэг гудамж, *** тоотод оршин суух хаягтай,
-урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 59 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар, 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 04 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2. 1 дэх заалтад зааснаар 01 жил, 08 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 80 дугаартай шүүгчийн захирамжаар 02 сар, 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан /РД:*****/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 170 тоотод оршин суух иргэн А.Ггийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж, индукцэн плитка 1 ширхэг, гар утас 1 ширхэг, унадаг дугуйн насос 1 ширхэг, гар цүнх 7 ширхэг, түрийвч 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, гоёлын ээмэг бөгж, зүүлт, кулон тус бүр 1 ширхэг, шармал төмөр гоёлын ээмэг, зүүлт, бөгж тус бүр 1 ширхэг, энергийн ээмэг, бөгж тус бүр 1 ширхэг, цагирган ээмэг 3 хос, хүзүүний зүүлт 2 ширхэг, гоёлын ээмэг 1 хос, гоёлын бөгж 2 ширхэг, талсттай ээмэг, бөгж, кулон тус бүр 1 ширхэг, урт ээмэг 1 хос, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, бугуйн цаг 1 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг, шар шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, куртика 1 ширхэг, цамц /нимгэн/ 7 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, даавуун өмд 1 ширхэг, соронзтой хиймэл сормуус 1 ширхэг, сормуусны будаг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, үс буржийлгагч 4 ширхэг, гар утас цэнэглэгч 1 ширхэг, крем 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, нүдний тень 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 991,800 төгрөгний хохирол учруулсан;
-мөн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шарын 11 дүгээр байрны гаднах машины зогсоолд байрлуулсан байсан иргэн Т.Бы эзэмшлийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “Делл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерийн цэнэглэгч 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг, зөөврийн компьютер хулгана 1 ширхэг, ком дроцовны багаж 1 ком, Протекс нэртэй гарын саван 144 ширхэг, базагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,088,000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 170 тоотод оршин суух иргэн А.Ггийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж, индукцэн плитка 1 ширхэг, гар утас 1 ширхэг, унадаг дугуйн насос 1 ширхэг, гар цүнх 7 ширхэг, түрийвч 1 ширхэг, саравчтай малгай 1 ширхэг, гоёлын ээмэг бөгж, зүүлт, кулон тус бүр 1 ширхэг, шармал төмөр гоёлын ээмэг, зүүлт, бөгж тус бүр 1 ширхэг, энергийн ээмэг, бөгж тус бүр 1 ширхэг, цагирган ээмэг 3 хос, хүзүүний зүүлт 2 ширхэг, гоёлын ээмэг 1 хос, гоёлын бөгж 2 ширхэг, талсттай ээмэг, бөгж, кулон тус бүр 1 ширхэг, урт ээмэг 1 хос, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, бугуйн цаг 1 ширхэг, гоёлын бугуйвч 1 ширхэг, шар шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, куртика 1 ширхэг, цамц /нимгэн/ 7 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, даавуун өмд 1 ширхэг, соронзтой хиймэл сормуус 1 ширхэг, сормуусны будаг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, үс буржийлгагч 4 ширхэг, гар утас цэнэглэгч 1 ширхэг, крем 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, нүдний тень 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 991,800 төгрөгний хохирол учруулсан;
-мөн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шарын 11 дүгээр байрны гаднах машины зогсоолд байрлуулсан байсан иргэн Т.Бы эзэмшлийн **** СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “Делл” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, зөөврийн компьютерийн цэнэглэгч 1 ширхэг, зөөврийн компьютерийн цүнх 1 ширхэг, зөөврийн компьютер хулгана 1 ширхэг, ком дроцовны багаж 1 ком, Протекс нэртэй гарын саван 144 ширхэг, базагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 1,088,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бийн өгсөн: “...
...” гэх мэдүүлэг[1],
2. Хохирогч А.Ггийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын * дугаар баг, * дугаар хэсэг, *** тоотод байрладаг. Тухайн хаягт одоо 2 жил орчим оршин сууж байна. Миний бие охин Х, хүргэн С.Э нарын хамт амьдардаг. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай охин над руу яриад “...Гэрт хулгай орсон юм шиг байна. Та гэртээ ирсэн үү” гэж хэлсэн. Тухайн үед би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бугант” тосгонд хувийн ажлаар явж байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Хохирогч А.Ггийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрт учирсан 807,300 төгрөгний хохирол болон орны бүтээлэг, цонх шиллэсэн мөнгийг гаргуулан авмаар байна. Буруутай хүн хохирол барагдуулах юм бол өөр ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Э.Оын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим гэртээ хүүхдээ тэврээд сууж байхад ямар нэгэн цонх хагарах чимээ гарсан юм. Манай цонхон дээр сонин наалттай байдаг учраас юу ч харагдаагүй. Хүүхэд уйлаад байсан учраас юу болсныг анзаараагүй. Урд талын айлын аяга, таваг хагарч байна уу, хэн нэгэн юм аа эвдчихлээ гэж бодсон...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч С.Эны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би ажлаа тараад 18 цагийн үед өөрийн амьдардаг Шүүхийн байранд гэртээ ирэхэд, гэрт байсан эд зүйлс ундуй сундуй, ухаж төнхсөн байдалтай байсан. Манай гэрийн цонх хагарч, шалан дээр хэлтэрхий нь уначихсан байсан ба орны бүтээлэг байхгүй болсон, орны банз хугарсан байсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Г.Хийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсэг, 170 тоот нь манай гэрийн хаяг юм. Манайх ам бүл гурвуулаа манай ээж болох А.Г, манай нөхөр С.Э нарын хамт амьдардаг. 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би ажил дээрээ байсан. Тэгтэл манай нөхөр С.Э 18 цагийн орчим залгаж “гэрт хулгай орсон байна” гэсэн. Би ажлаа тараад гэртээ иртэл манай гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. Тэгээд гэрийн эд зүйлсээ бүртгэж үзэхэд индукцан плетка, спикер, унадаг дугуйны насос, эмэгтэй хүний гар цүнх улаан, бор, хар, саарал эрээн, саарал өнгөтэй, чихрийн хайрцаг дотор байсан манай ээжийн бөгж, ээмэгнүүд, орны бүтээлэг, саравчтай улаан өнгийн малгай гэх зүйлүүд алдагдсан байсан. Манай гэрийн том өрөөний цонхыг хагалж орсон байсан...” гэх мэдүүлэг[6],
7. Гэрч Г.Гийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.Б нь эрүүлдээ хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй залуу байгаа юм. Архи дарс хэрэглэсэн үедээ бага зэрэг агсан зантай юм шиг санагдсан...” гэх мэдүүлэг[7],
8. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №ТХҮ/518-114 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 807,300 /найман зуун долоон мянга гурван зуу/-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт[8],
9. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...1.Шинжилгээнд ирүүлсэн “1, 2, 3, 4, 5, 8” дугаартай 6 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. “6, 7, 9, 10” дугаартай 4 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн “3, 4, 5, 8” дугаартай 4 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардаснууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. 3.Шинжилгээнд ирүүлсэн “1, 2” дугаартай гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд “MN000210031233” дугаараар бүртгэгдсэн Эын Э.Бийн зүүн гарын долоовор болон дунд хуруунуудаар тус тус үүсгэгдсэн...” гэх дүгнэлт[9],
10.Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №ТХҮ/518-140 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 184,500 /нэг зуун наян дөрвөн мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт[10],
11.Хохирогч Т.Бы 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар ярьсан. Миний машинаас миний эзэмшлийн гэсэн өөр ямар нэг эд зүйл алдагдаагүй. Би өөрийнхөө алдсан эд зүйл болох түлхүүр багажны комыг бүрэн бүтэн хүлээн авлаа. Одоо надад ямар нэг гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг[11],
12.Хохирогч П.Бийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явж хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл тараах, 20 өрх айлд сургалт хийх ажлаар явах байсан тул 08 дугаар сарын 25-ны орой 21 цаг 50 минутын үед Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голомт банк”-ны 2 дугаар давхар байрлах байгууллагын агуулахаас 99 ширхэг сурагч цүнх, нүүр гарын алчуур 99 ширхэг, нойтон салфетик 99 ширхэг, үзгэн бал 99 ширхэг, үзэгний запас 199 ширхэг, 447 ширхэг жижиг гар ариутгагч, 2 ширхэг автомат угаалгын машин, 2 булангийн тавиур, 4 ширхэг савангийн тавиур, 60 ширхэг агааржуулагч, 5 багц ариун цэврийн цаас, 297 ширхэг Протекс нэртэй гар нүүрний саван, 99 ширхэг хүүхдийн үзэг харандааны сав, 2 ширхэг гар цахилгаан гар хатаагч, 2 ширхэг хогийн сав зэрэг эд зүйлс болон өөрийн эзэмшлийн Делл маркийн зөөврийн компьютерийг манай байгууллагатай гэрээгээр ажилладаг Баярсайханы эзэмшлийн **** СБА улсын дугаартай, “Стана” маркийн автомашинд ачсан. Ингээд бараа материал ачсаны дараа Баярсайхан ах гэр рүүгээ машинаа жолоодоод явсан. Харин би шууд гэртээ харьж амарсан. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 26-ны үүрийн 05 цаг 50 минутын үед Баярсайхан ах над руу утасдаад “Машинд ачсан зүйлсээс хулгайлаад явсан байна” гэж хэлэхээр нь би очиж үзэхээр дуудлагын такси дуудаад 06 цаг 30 минутын үед Баярсайхан ахын гэр болох Шар 11 дүгээр байрны гадна ирэхэд Баярсайхан ахын машин зогсоол дээр байсан. Харин Баярсайхан ах бид хоёр Хүдэр суманд очсоны дараа би айл өрхүүдэд өгөх эд зүйлсээ нэг бүрчлэн савлаж байхдаа Протекс нэртэй гар нүүрний саван 2 хайрцаг буюу 144 ширхэг дутуу байгааг мэдсэн. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. Надад одоо ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг[12],
13. Гэрч С.Хуанышийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн шөнө манай байгууллагын эд хөрөнгөнөөс ямар нэгэн зүйл алдагдаагүй байх. Байгууллагын эд хөрөнгө дутлаа гэсэн зүйл яриагүй...” гэх мэдүүлэг[13],
14. Гэрч Д.Эын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эхнэрээсээ салснаас хойш архи их уудаг болсон. Архи уухаараа хулгай зэлгий хийдэг болсон шиг надад санагдсан. Мөн миний мэдэхийн хүү минь хүнтэй маргалдаад муудалцаад зодоон, цохион хийж явахыг нь харж сонсож байгаагүй...” гэх мэдүүлэг[14],
15. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №ТХҮ/518-137 тоот шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2020 оны 08 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 1,088,000 /нэг сая наян найман мянга/-н төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт [15],
16. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 133 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “2, 3” дугаартай гарын мөр болон Т.Бы гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Харин “1, 4, 5” дугаартай гарын мөргүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд тэнцсэн “3” дугаартай гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Харин “2” дугаартай гарын мөр нь шинжилгээнд ирүүлсэн “MN003320006649” дугаараар кодлон оруулсан Т.Бы зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн “MN003320006649” дугаараар кодлон оруулсан Т.Бы зүүн гарын ядам хурууны дардастай нийлэлт, салаалалт, эхлэл, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээний явцад нэмэлт нөхцөл байдал үүсээгүй...” гэх дүгнэлт [16],
17. Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1.Талийгаачид гэмтэл тогтоогдсонгүй. 2.Талийгаач үжил халдварын улмаас олон эрхтний дутагдалаар нас баржээ. 3.Талийгаач зүрхний булчингийн эмгэгшил өвчинтэй байжээ. 4.Талийгаач Ерөө сумын Бугант тосгоны ЭМТөвийн вакцины сувилагч Measles Mumps and rubella буюу УГУ-Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд гурвалсан вакциныг зохих газар, зөв байрлалд, зохих тунгаар хийсэн байна. 5.Талийгаачид вакцин хийсний дараа өдрөөс халуурч өвдсөн, вакцин хийсэн газар хавдаж, улайж, улмаар хүзүү, гарын тохой, сарвуу руу хавагнаж, нэвчдэст идээ үүссэн байна. 6.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүхдийг хүлээн авч оношилж, яаралтай зохих эмчилгээ, арга хэмбээ авч, гарах хүндрэлээс ульдчилан сэргийлж буглааг нээж идээг гадагшлуулж, эрчимт эмчилгээ хийгдсэн байна. 7.Эмнэлгийн тусламжийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн үед зохих хугацаанд, цаг алдалгүй, яаралтай арга хэмжээ авсан байна. 8.Корона вирусээс халдварласан эсэхийг тухайн цаг үед тодорхойлох боломж үгүй байжээ. 9.Талийгаачийн цус В/lll/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт[17],
18.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[18], 19.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[20], 21.Гэмт хэргийн талаарх гэрэл зургийн үзүүлэлт[21], 22.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[22], 23. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23], 24.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[24] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг шүүгдэгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд бүрэн барагдуулсан болохыг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Э.Бэд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэд 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэд оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Бэд оногдуулсан 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хорих ялаас эдлээгүй хугацаанаас өмнө суллагдсан 02 /хоёр/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 24 /хорин дөрөв/ хоногоор тогтоож, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э.Бийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг нийт эдлэх ялаас хасаж тооцох нь хуульд нийцнэ.
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Эын Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэд 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бэд оногдуулсан 2 /хоёр/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялд, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Бэд оногдуулсан 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хорих ялаас эдлээгүй хугацаанаас өмнө суллагдсан 02 /хоёр/ сар, 24 /хорин дөрөв/ хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 24 /хорин дөрөв/ хоногоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Э.Бийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг нийт эдлэх ялаас хасаж тооцсугай.
6.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 16-17 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 20 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[6] Хавтаст хэргийн 22 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 31-34 дүгээр тал
[9] Хавтаст хэргийн 42-50 дугаар тал
[10] Хавтаст хэргийн 55-58 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 118-119 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 122-123 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 131-132 дугаар тал
[14] Хавтаст хэргийн 133-134 дүгээр тал
[15] Хавтаст хэргийн 138-140 дүгээр тал
[16] Хавтаст хэргийн 146-154 дүгээр тал
[17] Хавтаст хэргийн 49-52 дугаар тал
[18] Хавтаст хэсгийн 01, 97-99 дүгээр тал
[19] Хавтаст хэргийн 04, 100 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 38, 51-52, 58-59, 141-143, 155-157 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 08-11, 92-94, 103-105, дугаар тал
[22] Хавтаст хэргийн 218 дугаар тал
[23] Хавтаст хэргийн 168-169 дүгээр тал
[24] Хавтаст хэргийн 210-214 дүгээр тал