Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 75

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй, 

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Иргэдийн төлөөлөгч Б.Түвшинбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

Шүүгдэгч Д.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Дорждангийн Ариунболд холбогдох 201615000173 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Алфа бааранд галч ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Хархорин сум Эрдэнэтолгой, баг усжуулах гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавья шагнал, ял шийтгэлгүй, Тайж овгийн Дорждангийн Ариунболд. РД:АМ87071113

Шүүгдэгч Д.Ариунболд нь согтуурсан үедээ 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 8 дугаар баг 5-12 тоотод иргэн Б.Отгонболдыг зодож бүдүүн гэдэсний нүх рүү нь шүүрний иш хийсний улмаас биед шулуун гэдэсний ханын язарсан шарх, хэвлийн хагалгааны дараах байдал, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Ариунболд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэргийг мэдэхгүй байгаа. Найздаа итгэж байна. Үнэн хэлсэн байх. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Отгонболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 24-ны орой 20 цагийн орчим гэртээ ганцаараа байхад Д.Ариунболд гэдэг залуу манай гэрт орж ирээд хашаны хаалга онгойлгохгүй байсан гэж уурласан. Д.Ариунболд гаднаас нэг шил Харзтай архитай авч орж ирсэн. Тэр архийг бид 2 хувааж уусан.  Архи уусны дараа Д.Ариунболд нь хашааны хаалга онгойлгоогүй гэж уурлаж байгаад миний дэрлэж унтдаг дэрийг аваад над руу шидсэн. Тэгсэн дэрнээс миний дүүгийн куртик унасан. Д.Ариунболд нь тухайн куртикийг харчхаад намайг эмэгтэй хүн гэртээ нуулаа гээд зодсон. Тэгээд намайг орон дээр түлхэж унагаагаад өмд шувтлаад үүднээс шүүр аваад миний бөгсний нүх рүү 2 удаа хийсэн. Д.Ариунболд нь намайг зодчихоод 3 хоногийн дараа манай гэрт ирээд намайг уучлаарай би болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Намайг цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Би Д.Ариунболдын мөр лүү 4 удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн16-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Осоржамаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдөр манай ах Б.Отгонболд ажил дээрээ ирээгүй. 4 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ ирчихээд хөдөлж цөхсөн байдалтай ажлаа хийж байгаад 20 цагийн орчим гэр лүүгээ явсан. 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.Отгонболд ах ажил дээрээ ирээгүй. 04 дүгээр сарын 29­-ний өдөр Б.Отгонболд ах ажил дээрээ ирчихээд машин угааж чадахгүй хөдөлж цөхөөд цонхийсон царайтай болсон байхаар нь архи уучихаад бие чинь өвдөөд байгаа муу гэхэд үгүй энд өвдөөд гээд ходоод руугаа заагаад байсан. Тэгэхээр нь өөртөө байсан 2 ширхэг ходоодны эмийг өгсөн. Тэгээд Б.Отгонболд ах бид 2 сандал дээр сууж байхад юм гарахгүй хий огиод байхаар нь эмнэлэгт үзүүлье гэж бодоод Саябум эгчийг эрүүл мэндийн дэвтэр аваад ир гээд явуулсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд ЭХО-д харуул гэсэн ЭХО-д харуулахад яаралтай хагалгаанд ор гэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг 25 минутад хагалгаанд ороод 02 цаг 45 минутанд хагалгаанаас гарч ирсэн. Маргааш нь би Б.Отгонболд ахаас юу болсон талаар асуухад Б.Ариунболд гэдэг залууд зодуулсан. Б.Ариунболд нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагт Б.Отгонболдын гэрт орж ирээд архи авч өг гээд дэрийг нь авч шидсэн. Тухайн шидсэн дэрнээс цагаан өнгийн эмэгтэй хүний куртик гарч ирэхээр нь Б.Ариунболд нь хэлэхдээ танай эхнэр чинь явсан биз дээ. Чи хүүхэн нуугаад байна гээд хайсан гэсэн. Тэгсэн Б.Отгонболд ах Д.Ариунболдын мөр лүү 2 удаа цохиод Б.Ариунболд нь түлхэж унагаад 2 удаа бөгс рүү нь хатгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Гэрч Б.Саябумын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 14 цагийн орчим миний төрсөн дүү Б.Отгонболд нь манайд ирээд эрүүл мэндийн дэвтэр карт хоёроо авсан. Б.Отгонболд нь хэлгүй дүлий юм. Тэгээд Б.Отгонболд нь карт эрүүл мэндийн дэвтрээ манайхаас авахдаа миний гэдэс рүү өвдөөд мөн бөгснөөс цус гараад байгаа гэхээр нь би Б.Отгонболдыг чи архи, пиво уугаад ходоод чинь шархалсан юм байлгүй дээ гэж аашлаад явуулсан. Орой 18 цагийн орчим Б.Осоржамаа над руу утсаар яриад Б.Отгонболд ахыг үзүүлчихлээ эмнэлэгт яаралтай хэвтүүл гэж байна гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн орчим Б.Осоржамаа дахиж над руу залгаад Б.Отгонболд ахыг яаралтай хагалгаанд оруул гэсэн та хүрээд ир гэхээр нь би эмнэлэг дээр очсон. Б.Отгонболд нь хагалгаанд 23 цагийн орчим ороод 02 цагт гарч ирсэн. Маргааш нь намайг гэртээ байхад Б.Осоржамаа утсаар яриад Б.Отгонболд ах найзалдаг Д.Ариунболд гэдэг хүндээ зодуулсан гэнэ. Д.Ариунболд нь Отгонболд ахыг унтаж байхад хаалгыг нүдэж гэрт ороод зодсон гэж хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би Б.Отгонболд дээр хоол цай өгөх гэж очоод Б.Отгонболдоос юу болсон талаар асуухад Б.Отгонболд нь надад хэлэхдээ куртик дэрлээд унтаж байхад нь Д.Ариунболд нь тухайн курткийг нэхэхээр нь куртикээ Д.Ариунболд руу шидсэн гэж ойлгосон. Тухайн үед буруу ойлгосон байж магадгүй. Би дохионы хэл сайн мэдэхгүй. Мөн Б.Отгонболд нь надад Д.Ариунболд нь намайг цохисон би зөрүүлээд цохиход Д.Ариунболд нь хогийн шүүр авч ирээд бөгс рүү хатгасан гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өглөө Б.Отгонболдын гэрт очиж хогийн шүүрийг нь үзэхэд шүүрний иш нь цус болсон байхаар нь цагдаад өргөдөл гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5064 дугаартай: “... Эд мөрийн баримтаар хураан авсан хогийн шүүрний иш нь дээрээс бэхжүүлж авсан цус мэт хүрэн өнгийн зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Хогийн шүүрний иш нь дээрээс бэхжүүлж авсан цус мэт зүйл нь цус байна. Хогийн шүүрний иш нь дээрээс бэхжүүлж авсан цус нь Оав/1/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5063 дугаартай: “… Б.Отгонболдын цус нь шинжилгээнд тэнцэж байна. Б.Отгонболдын гэх шингэн цус Оав/1/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай: “… Б.Отгонболдын биед шулуун гэдсний ханын язарсан шарх, хэвлийн хагалгааны дараах байдал, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Учрах үед амь насанд аюултай гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Халтархүүг байцаасан тэмдэглэл: “… Б.Отгонболдын биед шулуун гэдэсний ханын язарсан шарх, хэвлийн хагалгааны дараах байдал хэвлийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрэл зургийн акт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Ариунболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 55-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Ариунболдын ял шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Ариунболдыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 47-50 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Д.Ариунболд нь согтуурсан үедээ 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Арвайхээр” сумын 8 дугаар баг 5-12 тоотод иргэн Б.Отгонболдыг зодож бүдүүн гэдэсний нүх рүү нь шүүрний иш хийсний улмаас биед шулуун гэдэсний ханын язарсан шарх, хэвлийн хагалгааны дараах байдал, хэвлийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд:   Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Отгонболдын “... Д.Ариунболд нь тухайн куртикийг харчхаад намайг эмэгтэй хүн гэртээ нуулаа гээд зодсон. Тэгээд намайг орон дээр түлхэж унагаагаад өмд шувтлаад үүднээс шүүр аваад миний бөгсний нүх рүү 2 удаа хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн16-19/, гэрч Б.Осоржамаагийн “... Б.Отгонболд ах бид 2 сандал дээр сууж байхад юм гарахгүй хий огиод байхаар нь эмнэлэгт үзүүлье гэж бодоод Саябум эгчийг эрүүл мэндийн дэвтэр аваад ир гээд явуулсан. Тэгээд эмнэлэг дээр ирж үзүүлэхэд ЭХО-д харуул гэсэн ЭХО-д харуулахад яаралтай хагалгаанд ор гэсэн. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 23 цаг 25 минутад хагалгаанд ороод 02 цаг 45 минутанд хагалгаанаас гарч ирсэн. Маргааш нь би Б.Отгонболд ахаас юу болсон талаар асуухад Б.Ариунболд гэдэг залууд зодуулсан. Б.Ариунболд нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагт Б.Отгонболдын гэрт орж ирээд архи авч өг гээд дэрийг нь авч шидсэн. Тухайн шидсэн дэрнээс цагаан өнгийн эмэгтэй хүний куртик гарч ирэхээр нь Б.Ариунболд нь хэлэхдээ танай эхнэр чинь явсан биз дээ. Чи хүүхэн нуугаад байна гээд хайсан гэсэн. Тэгсэн Б.Отгонболд ах Д.Ариунболдын мөр лүү 2 удаа цохиод Б.Ариунболд нь түлхэж унагаад 2 удаа бөгс рүү нь хатгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Б.Саябумын “... Б.Отгонболд нь хагалгаанд 23 цагийн орчим ороод 02 цагт гарч ирсэн. Маргааш нь намайг гэртээ байхад Б.Осоржамаа утсаар яриад Б.Отгонболд ах найзалдаг Д.Ариунболд гэдэг хүндээ зодуулсан гэнэ. ... Би дохионы хэл сайн мэдэхгүй. Мөн Б.Отгонболд нь надад Д.Ариунболд нь намайг цохисон би зөрүүлээд цохиход Д.Ариунболд нь хогийн шүүр авч ирээд бөгс рүү хатгасан гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 05 дугаар сарын 02-ны өглөө Б.Отгонболдын гэрт очиж хогийн шүүрийг нь үзэхэд шүүрний иш нь цус болсон байхаар нь цагдаад өргөдөл гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5064 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5063 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, Шинжээч эмч Ц.Халтархүүг байцаасан тэмдэглэл: “… Б.Отгонболдын биед шулуун гэдэсний ханын язарсан шарх, хэвлийн хагалгааны дараах байдал хэвлийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, Гэрэл зургийн акт /хх-ийн 11-12/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13/, шүүгдэгч Д.Ариунболдыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 47-50/, шүүгдэгч Д.Ариунболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Д.Ариунболдын үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Д.Ариунболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав. 

шүүгдэгч Д.Ариунболд нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Д.Ариунболдод хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг  нөхөн төлж гэм хорыг арилгасан, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхээс оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90 см урттай хүрэн өнгийн бариултай шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоолд “гэмт хэрэг гарсан өдөр цагийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчим” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг бичсэн байхад хохирогч Б.Отгонболдын мэдүүлэгт “2016 оны 04 дүгээр сарын 24-ны 20 цагийн орчим”, гэрч Б.Саябум “2016 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө гэж хэлсэн, цагийг нь хэлээгүй”, гэрч Б.Осоржамаа “...Д.Ариунболд нь  2016 оны 04 дүгээр сарын 26-ны 21 цагийн үед Б.Отгонболдын гэрт орж ирээд” гэж зөрүүтэй бичсэн байгааг дурьдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр  зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Дорждангийн Ариунболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Тайж овгийн Дорждангийн Ариунболдыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Ариунболдод оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90 см урттай хүрэн өнгийн бариултай шүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ариунболдод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,  304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ариунболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Х.ОТГОНЖАРГАЛ

    ШҮҮГЧИД                                   М.МАНДАХБАЯР

                                                  Д.ЦЭЦЭГЭЭ