Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

                                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч                                                           О.Эрхэмбаяр

хохирогч                                                                    Ч.У*******

шүүгдэгч Ч.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч******* Б*******д холбогдох эрүүгийн *******1*******1000000100 дугаартай хэргийг *******0*******1 оны 06 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Монгол улсын иргэн, 19******* оны 0******* дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Өндөр Улаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, эхнэр ******* хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын *******-р баг, *******-р хэсэг, тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  ******* овогт Ч******* Б*******, /РДМЮ*******0*******1111/;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б******* нь *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын *******-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Итгэл” хүнсний дэлгүүрт тус дэлгүүрийн туслах ажилтан Х.У*******тай маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би түлхэхдээ цохисон байж магадгүй. Хохирогчид учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэжээ

Хохирогч Х.У******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тэгээд ажлаа хийгээд зогсож байхад Б*******ы эхнэр намайг элдвээр хэлж доромжилсон. Би тэгээд эргэж хараад “яагаад намайг доромжлоод байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь эхнэр нь “чи тоосоо арчаад, шалаа угаавал барав энэ дэлгүүрт ч байх эрхгүй, энэ хүүхнийгээ зайлуулаач” гэж хэлсэн. Тэгэхээр би “юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд очиход Б******* миний нүүр лүү цохисон. Одоо яг цохисон газар нь мурийсан байдалтай байна. Би тэгээд “яагаад цохиж байгаа юм бэ?” гэж хэлээд уйлаад гараад явсан. Гадаа гараад миний хамраас цус гарсан байсан. Сүүлдээ би цагдаад хэлэхэд цагдаа намайг үзүүлэх хэрэгтэй гэсэн. Талх биш гурил авч явсан. Тэрний төлөө намайг ингэж доромжилсон цохиулсан...” гэжээ

Шүүгдэгч Ч.Б*******ы *******0*******1 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би *******1*******1000000100 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би мэдүүлэг,  өгөхгүй...” гэжээ /хх-ийн *******6 дугаар хуудас/,

Хохирогч Х.У*******ын *******0*******1 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өглөө 11 цагийн орчимд сумын *******-р багт байрлах “Итгэл” хүнсний дэлгүүрт ажиллаж байхад зүс таних Б******* эхнэрийнхээ хамт орж ирсэн Намайг дэлгүүртээ бараагаа өрж байхад Б*******ы эхнэр хажууд ирээд “чи яагаад хүүхэд загнаад байгаа юм бэ? чи дэлгүүртээ тоостой бараагаа өрөөд шалаа угаагаад байж байвал барав” гэхээр нь би “та яахаараа намайг элдвээр хэлдэг юм бэ? би ажлаа хийж байна. Чи миний хийх ажлыг заах ёсгүй шүү” гэхэд Б******* нь эхнэрийнхээ хажуугаар орж ирээд миний нүүрлүү салаавч гаргасан, дараа нь миний нүүр лүү цохисон. Цохиулсны дараа толгой эргээд хамраас цус гарсан надад 641.*******00 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-08 дугаар хуудас/,

Гэрч Х.У *******0*******1 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өглөө 09 цагаас эхлэн хаалгаа нээж ажилласан. Тэр өдөр манай “Итгэл”-ийн дэлгүүрт уйлчлүүлэгч нар их байсан тул би кассан дээрээ завгүй ажиллаж байсан. Хэрэг болох үед буюу 11 цаг өнгөрч л байсан байх, гаднаас Б*******, болон түүний эхнэр Отгончимэг нарыг орж ирэхийг би анзаараагүй, тэр хоёр ч их юм аваагүй жүүс, цэлцэгнүүр аваад явж байхдаа цаана бараа өрж байсан туслах ажилтан У******* луу хэл амаар дайрч гарын салаавч гаргасан, хүмүүс шуугилдаад эхлэхээр нь би анзаарч хараад “Одоо болио юу болоод байгаа юм” гэж хэлээд худалдан авагчдаа барааныхаа тооцоогоо хийчхээд хойноос очиход Б******* гараа зангидаад У*******ын нүүр хэсэгт хамар, нүд хэсэгт нь цохиж байсан. Намайг хажууд нь очиход Отгончимэг надад хандаж “танайх ийм хүн авч ажиллуулаад байхдаа яадаг юм. Танай дэлгүүрээс дандаа болох болохгүй юм гарч байдаг” гээд хэрүүл маргаан үүсгэж байсан. Би тэгэхээр нь “та ядаж буяны өдөр чимээгүй бай, яагаад хүн амьтны нүүр нүд луу цохиж байгаа юм” гэхэд хариу хэлээгүй, ойр орчмоор гараад явцгаачихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1*******-1******* дугаар хуудас/,

Гэрч Ц.О *******0*******1 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Итгэл”-ийн дэлгүүрийн худалдагч Урнаа, туслах ажилтан У******* нарыг танина. *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр нөхөртэйгөө “Итгэл”-ийн дэлгүүрт сүү авахаар ороод лангуу тойроод ирж явж байхад хажуугаар У******* таарсан “Өө чи өчигдөр *******кг гурил хэл амгүй солиод өгчихгүй яагаа вэ дээ” гэтэл У******* “солихгүй би мэдэж байна. Би мэдэх юмаа мэднэ” гэхэд нь би “чи заалаа л хариуцаа мэддэг хүн нь кассан дээрээ байхад чи орж ирж хүүхэд загнах ямар хэрэг байна” гээд эргээд явах гэтэл У******* “чи муу юу гээд байгаа юм” гээд хөл гараа ёвроод байсан тэгэхээр нь би эргэж хараад “чи одоо яагаад байгаа юм бэ?” гэхэд манай нөхөр тойроод хүрч ирээд “хүмүүсийн хажууд юу гэж хэрэлдээд байгаа юм бэ?” гэхэд нь У******* “чи муу юу гээд байгаа юм” гэж хэлж манай нөхрийн нүүр үү цохичихсон, манай нөхөр цочсондоо зөрүүлээд нүүр лүү нь цохичихсон. Тэгсний дараа У*******ын ээж нь гарч ирээд У*******ыг аваад явсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Б.А *******0*******1 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би "Итгэл дэлгүүрт" кассчин хийдэг юмаа *******0*******1 оны 05 дугаар сарын *******5-ны өдөр дэлгүүр дээрээ ажлаа хийж байсан 16 цагийн орчимд Б******* гэдэг хүн манай дэлгүүрт орж ирээд гурил, ойр зуурын хэрэглээний зүйлс авсан. Тэгээд тооцоо мөнгөө төлөөд гарсан. Төд удалгүй хүмүүс их орж ирээд очер дараалалтай байсан. Тэр хүний охин орж ирсэн байсан. Тэгээд туслах хийж байсан манай эгч У******* дээр очоод “гурилаа солиулъя” гэхэд тэр охин утсаараа “солихгүй гэж байна шүү дээ” гээд ярьж байсан. Тэр үед дэлгүүрт их хүнтэй байсан дээрээс нь тэр охин бага зэрэг бухимдалтай байх шиг байсан болохоор би гурил солиулах гэж байсан охинд “эгч нь удахгүй солиод өгье” гээд солих гурил нь байхгүй байсан тул мөнгийг нь өгөөд явуулсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч О.С *******0*******1 оны 06 дугаар сарын *******0-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Б******* нь элдэв янзын ааш араншингүй, үг дуу цөөтэй, архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй. Ах, дүү, хамаатан садандаа нэр хүндтэй, насаараа багш хийсэн хүн байгаа юм. Надтай цуг амьдрах хугацаандаа элдэв янзын муу, муухай үгээр харааж, доромжилж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн ************** дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0*******1 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Х.У*******ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

*******.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн *******7-*******8 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн **************-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 01 дүгээр хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн *******5-*******6 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 4******* дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 6*******-64 дүгээр хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 70-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б******* нь *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын *******-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Итгэл” хүнсний дэлгүүрт тус дэлгүүрийн туслах ажилтан Х.У*******тай “Хүүхдэд худалдан авсан гурилыг нь сольж өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлтын зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хохирогч Х.У*******ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Ч.Б*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би түлхэхдээ цохисон байж магадгүй. Хохирогчид учирсан хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэснээр,

Хохирогч Х.У******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ажлаа хийгээд зогсож байхад Б*******ы эхнэр намайг элдвээр хэлж доромжилсон. Би эргэж хараад “яагаад намайг доромжлоод байгаа юм бэ?” гэж хэлсэн чинь эхнэр нь “чи тоосоо арчаад, шалаа угаавал барав энэ дэлгүүрт ч байх эрхгүй, энэ хүүхнийгээ зайлуулаач” гэж хэлсэн. Тэгэхээр би “юу яриад байгаа юм бэ?” гэж хэлээд очиход Б******* миний нүүр лүү цохисон. Одоо яг цохисон газар нь мурийсан байдалтай байна. Би тэгээд “яагаад цохиж байгаа юм бэ?” гэж хэлээд уйлаад гараад явсан. Гадаа гараад миний хамраас цус гарсан байсан. Сүүлдээ би цагдаад хэлэхэд цагдаа намайг үзүүлэх хэрэгтэй гэсэн. Талх биш гурил авч явсан. Тэрний төлөө намайг ингэж доромжлон цохиулсан...” гэснээр болон хохирогч Х.У*******ын *******0*******1 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд  дээрх утга бүхий мэдүүлгийг өгснөөр,

Гэрч Х.У *******0*******1 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өглөө 09 цагаас эхлэн хаалгаа нээж ажилласан. Тэр өдөр манай “Итгэл”-ийн дэлгүүрт уйлчлүүлэгч нар их байсан тул би кассан дээрээ завгүй ажиллаж байсан. Хэрэг болох үед буюу 11 цаг өнгөрч л байсан байх, гаднаас Б*******, болон түүний эхнэр Отгончимэг нарыг орж ирэхийг би анзаараагүй, тэр хоёр ч их юм аваагүй жүүс, цэлцэгнүүр аваад явж байхдаа цаана бараа өрж байсан туслах ажилтан У******* луу хэл амаар дайрч гарын салаавч гаргасан, хүмүүс шуугилдаад эхлэхээр нь би анзаарч хараад “Одоо болио юу болоод байгаа юм” гэж хэлээд худалдан авагчдаа барааныхаа тооцоогоо хийчхээд хойноос очиход Б******* гараа зангидаад У*******ын нүүр хэсэгт хамар, нүд хэсэгт нь цохиж байсан. Намайг хажууд нь очиход Отгончимэг надад хандаж “танайх ийм хүн авч ажиллуулаад байхдаа яадаг юм. Танай дэлгүүрээс дандаа болох болохгүй юм гарч байдаг” гээд хэрүүл маргаан үүсгэж байсан. Би тэгэхээр нь “та ядаж буяны өдөр чимээгүй бай, яагаад хүн амьтны нүүр нүд луу цохиж байгаа юм” гэхэд хариу хэлээгүй, ойр орчмоор гараад явцгаачихсан...” гэснээр,

Гэрч Ц.О *******0*******1 оны 06 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Итгэл”-ийн дэлгүүрийн худалдагч Урнаа, туслах ажилтан У******* нарыг танина. *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр нөхөртэйгөө “Итгэл”-ийн дэлгүүрт сүү авахаар ороод лангуу тойроод ирж явж байхад хажуугаар У******* таарсан “Өө чи өчигдөр *******кг гурил хэл амгүй солиод өгчихгүй яагаа вэ дээ” гэтэл У******* “солихгүй би мэдэж байна. Би мэдэх юмаа мэднэ” гэхэд нь би “чи заалаа л хариуцаа мэддэг хүн нь кассан дээрээ байхад чи орж ирж хүүхэд загнах ямар хэрэг байна” гээд эргээд явах гэтэл У******* “чи муу юу гээд байгаа юм” гээд хөл гараа ёвроод байсан тэгэхээр нь би эргэж хараад “чи одоо яагаад байгаа юм бэ?” гэхэд манай нөхөр тойроод хүрч ирээд “хүмүүсийн хажууд юу гэж хэрэлдээд байгаа юм бэ?” гэхэд нь У******* “чи муу юу гээд байгаа юм” гэж хэлж манай нөхрийн нүүр үү цохичихсон, манай нөхөр цочсондоо зөрүүлээд нүүр лүү нь цохичихсон. Тэгсний дараа У*******ын ээж нь гарч ирээд У*******ыг аваад явсан....” гэснээр

Гэрч Б.А *******0*******1 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би "Итгэл дэлгүүрт" кассчин хийдэг юмаа *******0*******1 оны 05 дугаар сарын *******5-ны өдөр дэлгүүр дээрээ ажлаа хийж байсан 16 цагийн орчимд Б******* гэдэг хүн манай дэлгүүрт орж ирээд гурил, ойр зуурын хэрэглээний зүйлс авсан. Тэгээд тооцоо мөнгөө төлөөд гарсан. Төд удалгүй хүмүүс их орж ирээд очер дараалалтай байсан. Тэр хүний охин орж ирсэн байсан. Тэгээд туслах хийж байсан манай эгч У******* дээр очоод “гурилаа солиулъя” гэхэд тэр охин утсаараа “солихгүй гэж байна шүү дээ” гээд ярьж байсан. Тэр үед дэлгүүрт их хүнтэй байсан дээрээс нь тэр охин бага зэрэг бухимдалтай байх шиг байсан болохоор би гурил солиулах гэж байсан охинд “эгч нь удахгүй солиод өгье” гээд солих гурил нь байхгүй байсан тул мөнгийг нь өгөөд явуулсан....” гэснээр

 Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0*******1 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Х.У*******ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславч мурийлтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.

*******.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

*******.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.   

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлтээр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Ч.Б*******ы үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Х.У******* нь шүүгдэгч Ч.Б*******аас 641.700 /зургаан зуун дөчин нэгэн мянга долоон зуун/ төгрөг нэхэмжилсэн байна. Шүүхээс хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон 41.700 / дөчин нэгэн мянга долоон зуу/-н төгрөгийн нэхэмжлэлийг хангаж бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.   

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

Шүүгдэгч Ч.Б*******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ч.Б******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч Ч.Б*******ы хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ч.Б*******  нь *******0*******1 оны 05 дугаар сарын *******6-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн ба уг гэмт хэрэг нь *******0*******1 оны 06 дугаар сарын *******4-ний өдрийн *******4 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, *******0*******1 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байх боловч мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.*******-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар шүүгдэгч Ч.Б******* нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогч Х.У*******т учруулсан гэмтлийн улмаас хохиролд зарцуулсан эмчилгээний төлбөрийг нөхөн төлөөгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй зэрэг үйлдэл нь  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг *******0*******1 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгох, ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Ч.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1, *******, 4, *******6.6, *******6.7, *******6.8 дугаар зүйлийн 1, 4, *******6.10, *******6.1*******, *******7.1 дүгээр зүйлийн 1, *******, *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Ч******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******ыг 750 /долоон зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 750.000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт архивт шилжүүлсүгэй.

5. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролд хохирогч Х.У*******т 41.700 /дөчин нэгэн мянга долоон зуун/ төгрөгийг шүүгдэгч Ч.Б*******аар төлүүлж,  хохирогч Х.У******* нь Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******8.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ