Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ

улсын яллагч А.Энхтуяа

шүүгдэгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 213 100 216 0228 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант тосгоны Арабатын 1-51 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* Батсүх, /РД:*******/;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 Шүүгдэгч Б.Батсүх нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулан хууль бусаар газрын хэвлийд халдсан гэх гэмт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Цонхлон даваад явж байсан. Эхлээд хяналтын постоор гарах гэсэн боловч гаргаагүй. Хүний техникийг буцааж өгөх гэж явж байсан. Тэгээд гаргахгүй байхаар нь Цонхлонгоор даваад Гялбаагаар гаргачихъя гэж бодоод явж байсан чинь улсын байцаагч Ганбаяр гэдэг хүн “та нарыг гаргахгүй, аягүй бол та нар хууль бусаар газар малтсан байж магадгүй” гэж хэлэхээр нь бид нар буцаад явсан. Тэгээд эргээд ирсэн чинь хүний техникийн нэг сэлбэг нь алга болсон байсан. Техникийн эзэн ******* “хамаг эд зүйлсийн тонуулаад дууслаа. Техникийг яаралтай авчир” гэж хэлсэн. Хүний техник ашиглаж байгаа болохоор өр болон мөнгө бодогдоод байсан. Тэгээд гол гараад явж байсан чинь ухсан талбай тааралдаад экватороор нэг удаа ухсан. Миний буруу...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 1-14 тоотод эцэг , ээж ******* нарын хамт амьдардаг юм. Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг Бугант тосгоны нутагт миний эхнэр ******* гэрт байдаг бөгөөд Бугант тосгонд хадмынхаа гэрт амьдардаг юм. Миний төрсөн ах Б ******* нь ******* гэх хүний эзэмшлийн “РОВЕХ 2900LC-7" загварын экскаваторыг 2020 оны 09 дүгээр сарын сүүлээс хойш түрээслээд Бугант тосгоны “Их алт” нэртэй газарт зохих зөвшөөрөлгүй  ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад Экологийн Цагдаагийн албаны алба хаагчдад баригдаж хэрэгт шалгагдсан. Тэгээд уг экскаваторыг “Их алт” нэртэй газарт орхичихсон байсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сард ******* ах над руу гар утсаар залгаад “Бугант тосгоны “Их алт" нэртэй газраас “КОВЕХ 2900LС-7” загварын экскаваторыг Улаанбаатар хот руу оруулмаар байна” гэж хэлээд явсан боловч “корона вирус” халдварт өвчнөөс болоод бүх зам хаачихсан байсан тул чадаагүй “Их алт” нэртэй газарт нь үлдээсэн. ...Түүнээс хойш дахиад ******* ахын *******гаас түрээсэлсэн “РОВЕХ 2900LC-7" загварын экскаваторыг эзэмшигчид нь буцааж өгөх зорилгоор Бугант тосгоны “Их алт" нэртэй газарт очоод экскаватороо засаж янзлаад Цонхлонгоор даваад “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт ирээд зогсож байтал Ганбаяр гэх өөрийгөө байгаль орчны хяналтын улсын байцаагч гэх хүн бид нар дээр ирээд “Та нар хаана ажиллаж байгаад ирсэн юм бэ, одоо техникийг чинь парклана “ гээд байхаар нь техникээ модон дунд нуугаад яваад өгсөн юм. Тэгээд 7 хоночхоод буцаад иртэл техникийн хөх помп нь алга болчихсон байсан чинь техникийн эзэмшигч ******* бидэнд хандаж “Та нарт техникээ үлдээвэл тонуулаад дуусах юм байна” гэж хэлсэн. Би тухайн үед голын цаад тал руу харахад РОВЕХ 5000LC-7 загварын 1 ширхэг экскаватор, 3 ширхэг монгол гэр, мөн эвдэгдсэн талбай байхаар нь ******* ахад хандаж гол гараад эвдэгдсэн талбай руу ороод ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулчих уу. Гол гараад эвдэгдсэн талбай байхаар нь угааж үзье гэж бодоод оператор экскаватороо жолоодуулж газрын хөрснөөс бага зэрэг аваад /хөрс хуулаад/ байж байтал экскаватор эвдэрчихсэн. Уг асуудлыг шийдээд үргэлжлүүлээд ухъя гэж бодоод Зүүнхараа руу сэлбэгэнд явж байх замдаа Цагдаагийн алба хаагч нарт түр саатуулагдаад техник байгаа газраа зааж өгсөн юм. Надад холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авсан юм байхгүй. ...Зөвшөөрөлгүй учраас хүмүүс харчих болов уу гээд шөнө 00 цагт хөрс хуулалт хийж үзэхээр болсон байсан юм. Тухайн үед баахан өр ширэнд орчихсон постоор гарах боломжгүй байсан учраас алт гарган авч мөнгө олох зорилгоор уг асуудал болсон юм. Би , , , нартай хамт байсан. Би хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм алдаа дахиж гаргахгүй гэм буруугаа маш сайн ухаарч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 92-94 дүгээр хуудас/,

Хохирогч 2021 оны 08-р сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна. Өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ш.*******гийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шүүхээс миний техникийг хураавал үнийг нэхэмжилнэ. Би экскаватороо 100-110 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Б.*******ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ******* гэх манай дүүгийн найзаас 2020 оны 08 дугаар сард Хьюдай 3000 маркийн экскаваторыг түрээслээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их алт” гэх газарт ажиллаж тухайн оны 10 сарын сүүлээр Экологийн цагдаа нарт баригдаад тэнд шалгагдаж байгаад одоо энэ хэрэг маань Сэлэнгэ аймгийн Прокурор руу шилжсэн гэж байсан. Тухайн экскаваторыг би “Их алт” орчим модонд нуучихсан байж байгаад 2021 оны 07 дугаар сарын дундуур байсан санагдаж байна нөгөө экскаватороо дэмий байлгаад түрээсийн мөнгө нэмж байхаар буцаагаад өгье гэж бодоод хөлөөр нь Цонхлон давуулсан. Харин би дүү Батсүхийн хамт тойроод Цонхлон дээр очсон. Тэгээд хүн амьтан харчих байх гээд шөнөөр голын наана экскаватор эвдэрчихсэн. Тэгсэн байгаль хамгаалагч Ганбаяр гэх хүн ирээд экскаваторыг чинь парклана гээд байсан. Тэгэхээр нь бид нар экскаваторыг цааш нь гаргамаар байна гэхэд “тийм юм байхгүй, парклана” гээд уурлаад яваад өгсөн. Бид нар дараа нь хот руу яваад экскаваторынхаа сэлбэгийг аваад буцахдаа экскаваторын эзэн болох *******г аваад буцаад экскаватор дээрээ ирсэн. Экскаваторыг 07 дугаар сарын 25-ны өглөө засаад дуусгасан чинь манай дүү Батсүх “энэ голын цаана ухсан шороо байгаа тийш ээ ороод угаавал яадаг юм” гэхээр нь “за тэгвэл чи ор, би орохгүй буцлаа гээд голын наана машин дээрээ үлдсэн. Манай хэд цаашаа гарсан. Би голын наана машин дээрээ постоор яаж гарахаа мэдэхгүй зогсож байтал маргааш өдөр нь манай дүү “экскаватор эвдэрчихлээ хот руу явж сэлбэгэнд явъя, та тэгээд үлдчих” гэсэн. Тэгээд Дамбаа бид гурав постоор 07 дугаар сарын 26-ны өдөр гарах гэж байгаад саатуулагдсан. ...Би голын цаашаа гараагүй болохоор экскаватор ажилласан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Т.ий 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн эгчийн нөхөр болох хүргэн ах Батсүх над руу одоогоос 10 хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Зүүнхараад найзынхаа гэрт байхад залгаад чамаар буу /алт угаадаг буу/ гагнуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа 20-ны өдөр байсан болов уу цаг хугацааг нь сайн санахгүй байна Батсүх ах намайг Зүүнхараад байхад машинтай ирж авсан. Би тэгэхэд гэх найзыгаа зүгээр дагуулаад явсан. Батсүх ах бид хоёрыг Ерөө сумын Бэрлэгийн цагаан тохой буюу Ялбаг орчимд ирээд голын наана нэг шар өнгийн Хьюндай маркын 3000 хөдөлгүүртэй экскаватор дээр авчирсан. Батсүх энэ түрээсийн экскаватор юм нь эвдэрчихсэн засалцаад өг гээд тэрийг нь засах гэж 3-4 * хоносон. Тэгээд 2021.07.24-ний өглөөгүүр засаж дуусгаад Бэрлэгийн цагаан тохойн гол гараад өнөөдрийн цагдаа нарын ирсэн газар руу гарсан. Би ч гол гараад нөгөө алт угаадаг усан буугаа гагнасан харин нөгөө экскаватор гол гарахдаа нэг юмаа шатаачихсан гээд ажиллаагүй. Тухайн ахын экскаваторын операторын яриагаар жанам нь эвдэрчихсэн гэж ярьж байсан. ...Би ч усан бууныхаа гагнуурыг хийгээд л байсан ах Батсүх машинтайгаа хот руу явж сэлбэгэнд явахаас гэж ярьж байсан тэгээд өчигдөр өдөр Батсүх, Дамбаа ах гол гараад явсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2021.07.27-ны өдрийн өглөө цагдаа нар ирээд бид нарыг үйл ажиллагаагаа зогсоо гээд юм хум хурааж байцааж эхэлсэн. Бид нар 2021.07.20-ны өдөр хавьцаа байсан санагдаж байна. Зүүн хараагаас нэг хүний хэний машин гэдгийг мэдэхгүй байна Зил 131 ачаан дээр хоол хүнс, мотор, гагнуурын аппарат, 3 ширхэг 200 литрийн түлш зэргийг ачааг надаас гадна 7 хүн “Ялбаг” гэх газрын зүг хөдөлсөн. Энэ 7 хүнд Батсүх, би, найз , Дамбаа / экскаваторын эзэн гэсэн/, Даашка, тэгээд экскаваторын оператор Ганаа гэх зэрэг хүмүүстэй ирсэн. Бид нар Ялбагийн Бэрлэгийн цагаан тохойд байгаа экскаватор дээрээ ирэхдээ Ялбагийн постоор яг хэдний өдөр билээ санахгүй байна ямартай ч өдрийн 14:00-15:00 цагийн хооронд гарсан байдаг. Тэгэхдээ Даашка, , Бүдээ нарын хамт явганаар постын хойгуур явганаар гарсан харин нөгөө хэд машинтай постоор орсон. Бид нар постоор гараад экскаватораа засаж дуусгаад гол гараад өнөөдрийн газарт ирэхэд тэнд ямар нэг хүн байгаагүй 3 монгол гэр, галт тогоо, хьюндай маркын 5000 экскаватор, бусад техник хэрэгслүүд байсан. Тэнд ямар ч хүн байгаагүй тэгээд маргааш нь өглөө унтаж байсан чинь харин өнөөдөр хамт байсан тэр 5000 хөдөлгүүртэй экскаваторын эзэн гээд хэдэн хүмүүс ирсэн. Тэнд байсан 3 гэрийн нэг гэрт нь манай хэд нөгөө хоёр гэрт нь нөгөө хүмүүс орсон. Бид хэдийг гол гараад очиход энд тэндгүй нүх ухагдсан карер гарчихсан байсан. Манай хэд нөгөө ирсэн хүмүүс ч тэр өөр өөрсдийн гэр орноо янзлаад л, нааш цааш нь юм зөөгөөд байсан. Энэ хугацаанд манай 3000 хөдөлгүүртэй экскаватор, нөгөө 5000 хөдөлгүүртэй экскаватор ерөөсөө ажиллаагүй байрнаасаа хөдлөөгүй....” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тухайн газарт очиж шалгаж үзсэн тухайн үед тэр газарт 5000-LC экскаватор 1 ширхэг, 3000-LC экскаватор 1 ширхэг, 50 Хово 1 ширхэг, Урал маркийн авто машин 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг зэрэг техник хураагдан үлдсэн байсан. Тухайн үед 5000-LC экскаватор эвдэрсэн шалтгаанаар тэнд үлдээж бусад бүр техник хэрэгслүүдийг тухайн газраас гаргаж “Ялбаг” дахь постны орчимд аваачиж байрлуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Анх уурхайд гарч ирснээс хойш ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулаагүй. ...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирсэн байх 2 хоног ажиллаж байгаад экскаватор нь эвдэрсэн байх тэгээд зогссон хариуцсан хүмүүсийг нь мэдэхгүй. 1 ширхэг шар өнгийн экскаватор, нэг ширхэг алт угаах буу байсан. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Гансүх гэх залуутай 2014 онд Дорнод аймагт алтны уурхайд хамт ажилладаг байсан тухайн үед Гансүх өөрөө машинтай би жолоочоор ажилладаг болоод тэгээд анх танилцаж байсан тухайн үедээ Гансүх надад хэдэн төгрөгийн  өртэй байсан юм тэрийгээ өгөхгүй алга болчхоод байсан. Тэгсэн 2021.07.21,22 -ны өдөр билүүдээ над руу Гансүх залгаад “Ахаа Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн уурхай дээр экскаватор буулгаад өгөөч ээ дүү нь уурхайгаа буулгаж байгаа юм л даа тэгээд дүү нь таны нөгөө мөнгийг чинь өгье гэсэн. Би ч нөгөө авна гэсэн бодолтойгоор явахаар зөвшөөрөөд энэ оны 07 дугаар сарын 25-ны өдөр Гансүхийн ах Мөнхбат тэрнээс гадна 2-3 хүн байсан санагдаж байна тэр дунд Мөнхбатын эхнэр, хүүхэд байсан. Бид нар хамтдаа Бонго гэх ачааны машинтай ачаан дээрээ хоол хүнс, хөлдөөгч зэргийг зүйлсийг ачаад Ялбаг руу хөдөлсөн. Бид нар зүүн хараагаар дайраад ялбаг руу явсан би ч өөрөө жаахан уучихсан байсан болохоор хаагуур яаж пост энэ тэрээр орсныг мэдсэнгүй харин өчигдөр цагдаа нар ирээд экскаватораа пост дээр байрлуулж байхад яаж орж ирсэн талаар тодруулахад хулгайн замаар орж ирсэн гэж байсан. ...Бид нар шөнө ирсэн болохоор гол хүний завиар гараад Монгол гэрт ороод унтаад өгсөн. Харин ирсэн өдрийн маргааш өглөө нь босоод эргэн тойрноо хартал Монгол гэртэй, 2 экскаватор нэг нь 3000 хөдөлгүүртэй хьюндай маркийн, нөгөө нь манай хьюндай маркийн 5000 экскаватор байсан. Би тэр 3000 -тай экскаватор хэнийх хэдэн хүнтэй ирсэн энэ тэрийг мэдэхгүй байна бид нарыг ирэхэд ямартай ч тэдгээр хүмүүс ирчихсэн байсан. Би ч олон юм асуугаагүй өөрийн хийх ёстой 5000 тай экскаватораа засах гээд ажилдаа орсон. Тухайн 5000 тай экскаваторыг очоод үзэхэд ямартай ч порсунк эвдэрсэн, шүүрнүүд нь устай түлшээр дүүрсэн байсан өөр зүйл нэг их эвдрээгүй байх шиг байсан тэгээд бид тухайн 5000 тай экскаваторыг 2 өдөр засаж дуусгаад ямартай ч асаасан. Тэгээд 2021.07.26-ны өдрийн өглөө унтаж байсан чинь баахан цагдаа нар ирээд 5000-тай экскаваторын жолооч нь хаана байна наадахаа асаагаад яв гэхээр нь би операторчин бишээ зүгээр зассан гэсэн чинь л цагдаа нар та асаагаад унаад Ялбагийн пост руу яв гээд тийшээ аваачсан. Би Ялбагт ирээд эхний өдрөө бүтэн өдөр экскаватораа янзалсан харин 2 дох өдөр буюу 07 сарын 26-ны өдөр экскаватораа засаж байхад нөгөө 3000 тай экскаваторын оператор нь ирээд манай экскаватор эвдэрчихлээ үзээд өгөөч гэсэн очоод астачир, жанам бас нэг юм нь эвдэрчихсэн байсан. Тэдний усан буу нь ажиллаагүй манайх ч гэсэн ажиллаагүй байсан. ...Миний харснаар түлш том цагаан 1 тн хэмжээтэй цагаан 2 ширхэг саванд бол дүүрэн харагдаж байсан, хажууд нь поошик энэ тэр байсан боловч дотор нь түлш байгаа эсэхийг мэдээгүй, тэнд байсан Монгол гэр энэ тэр Мөнхбатынх л юм шиг байгаа юм мэдэхгүй байна. ...Намайг ирэхэд яг л тэр газар тиймээрээ байсан шинэ хуучин шороог ялгана би бодохдоо дандаа хуучин шороо байна л гэж харсан хиймэл нуур гээд байгаа карер угаасаа байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Гэрч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хамаатны дүү Гансүх 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байсан болов уу намайг хотод гэртээ байхад залгаад хойшоогоо уурхай руу яваадах түрээсийн Хьюндай LС 500 маркийн экскаваторын түрээсийн мөнгө нь нэхэгдээд байна экскаватороо 08 дугаар сарын 01-ний өдрөөс авна гэсээн та сэлбэг юмыг нь аваад очоод асаагаад наашаа татаадхаач гэсэн би өөрөө энд Сэлэнгэ аймагт шалгагдаж байна очих боломжгүй байна хүмүүсээ аваад яв гэсэн. Энэ өдрөөс хойш 4-5 хоногийн дараа над руу дахин залгаад манайх руу экскаватортой хүмүүс орох гээд байна та яваад очооч гэхээр нь би хотоос энэ 500-тай экскаваторын оператор Батаа. Хосбаяр, Даваацэрэн. Амгаа ах нарын хүмүүсийн хамт хотоос экскаваторын сэлбэгээ Бонго маркийн машинд ачаад энэ оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01:00-02 00 цагийн хооронд Зүүнхараа талаасаа Ялбагийн постоор орж ирсэн Гэхдээ постоор ороогүй би тойроод урдуур жалгаар нь орсон. Цаашаа гол гарах гээд тэнд байдаг нутгийн иргэн Отгоноо гэх хүнээс 4-5 хүний багтаамжтай сэлүүртэй завийг нь гуйгаад цаашаа гол гарч манай экскаватор байгаа Бэрлэгийн цагаан тохой гэх газартаа очсон Очоод нэг гэр дээр нь очоод та нар юу хийж байгаа юм гэж асуусан чинь гурван залуу байсан тэрний Батсүх гэх залуу нь ахаа бид нар ингээд ороод ирсэн танай нэг гэрт чинь орчихьё гэсэн тэгэхээр нь би “за энэ миний газар биш ээ та нар өөрсдөө мэдээ гээд шөнөдөө унтсан. Маргааш өдөр нь буюу 07 дугаар сарын 26-ны өдөр бид нар хотоос авчирсан сэлбэгээрээ экскаватороо засаад янзалж байтал нөгөө 3 залуу Хьюндай 300 маркийн экскаватороо ертөнцийн зүгээр урд талд хэд хэдэн удаа шанагдаж байгаа харагдсан тэгснээ удалгүй нөгөө экскаваторын оператор нь ирээд акумлятор оо өгөөч экскаватор асахаа больчихлоо гэхээр нь би аккумлятороо өгсөн. Аккумлятор өгсөн боловч асаагүй тэгснээ нөгөө Батсүх нь манай экскаваторын жанам юм уу цахилгааны асуудал гарчих шиг боллоо хот руу сэлбэгэнд явна гээд өчигдөр орой хэдүүлээ гарсныг мэдсэнгүй яваад өгсөн байсан. Манайх экскаватораа засаад дуусчихсан байсан. Тэгсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өглөө баахан цагдаа нар ирээд шалгаад газар ухлаа гээд ирцгээсэн. Намайг ирэхэд Батсүхийн хүмүүс алт угаадаг буугаа гагнаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “ойт бүс” ХХК-ний шинжээчийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Иргэн Б.Батсүхийн алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.0096 га талбайн хэмжээнд тооцоход нийт эдэлбэр газарт жилийн 12100 төгрөг, газрын хэвлийн хохирол 84894 төгрөг, хөрсөн бүрхэвчид 553650 төгрөг, ургамлан нөмрөгт 1.222.480 төгрөг нийт 1.932.030 /нэг сая есөн зуун гучин хоёр мянга гучин төгрөг/-өөр хэмжигдэж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 60-74 дүгээр хуудас/,

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн №1000879 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

Ш.*******гийн эзэмшлийн 7246 УН улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн “ROBEX 2900-LC” маркийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалтын зэргийг харгалзан үзэж 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 45.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэх дүгнэлт, /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогтын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18-04-003/63 дугаартай акт:

Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход ойн сан 58906*3=176718 төгрөг, газрын хэвлийд 84894*2=169788 төгрөг, газарт 12100*3=36300 төгрөг, хөрсөнд 553650*3=1660950 төгрөг, ургамлан нөмрөгт 1222480*5=6112400 буюу нийт 8.156.156 төгрөг болж байна. гэх акт, /хх-ийн 107 дугаар хуудас/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 04-05-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 07-13 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 14-16 дүгээр хуудас/, Ашигт малтмал газрын тосны газрын хариу албан бичиг, /хх-ийн 86 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 89-91-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 117-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Батсүх нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Ялбаг" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж,  хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  

Шүүгдэгч Б.Батсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүний техник ашиглаж байгаа болохоор өр болон мөнгө бодогдоод байсан. Тэгээд гол гараад явж байсан чинь ухсан талбай тааралдаад экватороор нэг удаа ухсан. Миний буруу...” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч *******ийн 2021 оны 11 дүгээр сарын 05-нд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед голын цаад тал руу харахад РОВЕХ 5000LC-7 загварын 1 ширхэг экскаватор, 3 ширхэг монгол гэр, мөн эвдэгдсэн талбай байхаар нь ******* ахад хандаж гол гараад эвдэгдсэн талбай руу ороод ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулчих уу. Гол гараад эвдэгдсэн талбай байхаар нь угааж үзье гэж бодоод оператор экскаватороо жолоодуулж газрын хөрснөөс бага зэрэг аваад /хөрс хуулаад/ байж байтал экскаватор эвдэрчихсэн. Уг асуудлыг шийдээд үргэлжлүүлээд ухъя гэж бодоод Зүүнхараа руу сэлбэгэнд явж байх замдаа Цагдаагийн алба хаагч нарт түр саатуулагдаад техник байгаа газраа зааж өгсөн юм. Надад холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авсан юм байхгүй.

...Зөвшөөрөлгүй учраас хүмүүс харчих болов уу гээд шөнө 00 цагт хөрс хуулалт хийж үзэхээр болсон байсан юм. Тухайн үед баахан өр ширэнд орчихсон постоор гарах боломжгүй байсан учраас алт гарган авч мөнгө олох зорилгоор уг асуудал болсон юм. Би , , , нартай хамт байсан. Би хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм алдаа дахиж гаргахгүй гэм буруугаа маш сайн ухаарч байна...” гэх мэдүүлгээр,

Гэрч Б.*******ын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Экскаваторыг 07 дугаар сарын 25-ны өглөө засаад дуусгасан чинь манай дүү Батсүх “энэ голын цаана ухсан шороо байгаа тийш ээ ороод угаавал яадаг юм” гэхээр нь “за тэгвэл чи ор, би орохгүй буцлаа гээд голын наана машин дээрээ үлдсэн.  ... Дамбаа бид гурав постоор 07 дугаар сарын 26-ны өдөр гарах гэж байгаад саатуулагдсан. ...Би голын цаашаа гараагүй болохоор экскаватор ажилласан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

Гэрч Т.ий 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хүргэн ах Батсүх над руу одоогоос 10 хоногийн өмнө залгаад чамаар буу /алт угаадаг буу/ гагнуулах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа 20-ны өдөр байсан болов уу Батсүх ах намайг Зүүнхараад байхад машинтай ирж авсан. ...Батсүх ах бид хоёрыг Ерөө сумын Бэрлэгийн цагаан тохой буюу Ялбаг орчимд ирээд голын наана нэг шар өнгийн Хьюндай маркын 3000 хөдөлгүүртэй экскаватор дээр авчирсан. Батсүх энэ түрээсийн экскаватор юм нь эвдэрчихсэн засалцаад өг гээд тэрийг нь засах гэж 3-4  хоносон. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөөгүүр засаж дуусгаад Бэрлэгийн цагаан тохойн гол гараад өнөөдрийн цагдаа нарын ирсэн газар руу гарсан. ... Бид нар 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр хавьцаа байсан санагдаж байна. Зүүн хараагаас нэг хүний хэний машин гэдгийг мэдэхгүй байна Зил 131 ачаан дээр хоол хүнс, мотор, гагнуурын аппарат, 3 ширхэг 200 литрийн түлш зэргийг ачааг надаас гадна 7 хүн “Ялбаг” гэх газрын зүг хөдөлсөн. Энэ 7 хүнд Батсүх, би, найз , Дамбаа / экскаваторын эзэн гэсэн/, Даашка, тэгээд экскаваторын оператор Ганаа гэх зэрэг хүмүүстэй ирсэн. Бид нар Ялбагийн Бэрлэгийн цагаан тохойд байгаа экскаватор дээрээ ирэхдээ Ялбагийн постоор ... өдрийн 14:00-15:00 цагийн хооронд гарсан байдаг. Тэгэхдээ Даашка, , Бүдээ нарын хамт явганаар постын хойгуур явганаар гарсан харин нөгөө хэд машинтай постоор орсон. Бид нар постоор гараад экскаватораа засаж дуусгаад гол гараад өнөөдрийн газарт ирэхэд тэнд ямар нэг хүн байгаагүй 3 Монгол гэр, галт тогоо, хьюндай маркын 5000 экскаватор, бусад техник хэрэгслүүд байсан...” гэх мэдүүлгээр, 

Гэрч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ирсэн байх 2 хоног ажиллаж байгаад экскаватор нь эвдэрсэн байх тэгээд зогссон хариуцсан хүмүүсийг нь мэдэхгүй. 1 ширхэг шар өнгийн экскаватор, нэг ширхэг алт угаах буу байсан. ...” гэх мэдүүлгээр,

Гэрч 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...07 дугаар сарын 26-ны өдөр бид нар хотоос авчирсан сэлбэгээрээ экскаватороо засаад янзалж байтал нөгөө 3 залуу Хьюндай 300 маркийн экскаватороо ертөнцийн зүгээр урд талд хэд хэдэн удаа шанагдаж байгаа харагдсан тэгснээ удалгүй нөгөө экскаваторын оператор нь ирээд акумлятор оо өгөөч экскаватор асахаа больчихлоо гэхээр нь би аккумлятороо өгсөн. Аккумлятор өгсөн боловч асаагүй тэгснээ нөгөө Батсүх нь манай экскаваторын жанам юм уу цахилгааны асуудал гарчих шиг боллоо хот руу сэлбэгэнд явна гээд өчигдөр орой хэдүүлээ гарсныг мэдсэнгүй яваад өгсөн байсан. Манайх экскаватораа засаад дуусчихсан байсан. Тэгсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн өглөө баахан цагдаа нар ирээд шалгаад газар ухлаа гээд ирцгээсэн. Намайг ирэхэд Батсүхийн хүмүүс алт угаадаг буугаа гагнаж байсан...” гэх мэдүүлгээр,  

Байгаль орчны судалгаа, үнэлгээний “ойт бүс” ХХК-ний шинжээчийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоосон “...Иргэн Б.Батсүхийн алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.0096 га талбайн хэмжээнд тооцоход нийт эдэлбэр газарт жилийн 12100 төгрөг, газрын хэвлийн хохирол 84894 төгрөг, хөрсөн бүрхэвчид 553650 төгрөг, ургамлан нөмрөгт 1.222.480 төгрөг нийт 1.932.030 /нэг сая есөн зуун гучин хоёр мянга гучин төгрөг/-өөр хэмжигдэж байна...” гэх дүгнэлтээр,  

“Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн №1000879 дугаартай шинжээчийн  “... Ш.*******гийн эзэмшлийн 7246 УН улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол Улсад орж ирсэн “ROBEX 2900-LC” маркийн экскаваторын өнгө үзэмж, техникийн байдал, норм, норматив, зориулалтын зэргийг харгалзан үзэж 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнэ 45.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлтээр,

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Эрдэнэцогтын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18-04-003/63 дугаартай  “...Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход ойн сан 58906*3=176718 төгрөг, газрын хэвлийд 84894*2=169788 төгрөг, газарт 12100*3=36300 төгрөг, хөрсөнд 553650*3=1660950 төгрөг, ургамлан нөмрөгт 1222480*5=6112400 буюу нийт 8.156.156 төгрөг болж байна. гэх актаар болон мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Батсүх нь Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлыг хэмжээг тогтоосон үнэлгээтэй танилцаад маргаагүй ба тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг 1.932.030 төгрөг тогтоосныг төлж барагдуулаагүй байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлж тооцсон 8.156.156 төгрөгийн хохирлыг төлөөгүй шүүгдэгч Б.Батсүх нь төлөөгүй байх тул гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Батсүхийг “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Батсүх нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөгдөөгүй нөхцөл байдал,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж  зааснаар 72-46 УН дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 45.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батсүхээс гаргуулж, үүнээс түүний гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөр болох 8.156.156 төгрөгийг  нөхөн төлүүлж, үлдэгдэл 36.843.844 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 72-46 УН дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Ш.*******д буцаан олгож тус тус шийдвэрлэв. 

Хэрэгт тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч Б.Батсүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслах сэргийлэх арга авч шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Батсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  72-46 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 45.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батсүхээс гаргуулж, үүнээс түүний гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол хор уршгийн нөхөн төлбөр болох 8.156.156 төгрөгийг нөхөн төлүүлж, үлдэгдэл 36.843.844 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3, 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, 72-46 УН улсын дугаартай экскаватор маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Дорж овогт Шийрэвжанцангийн ******* /РД:ЙО92041115/-д, буцаан олгосугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 72-46 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шүүгдэгч Б.Батсүх нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                       

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ОЮУНТУНГАЛАГ