| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0114/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/113 |
| Огноо | 2020-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2023001250102 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, аймгийн сумын баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсзаасан гэмт хэрэгт буюу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө аймгийн сумын багийн ын хэсэг тоотод хохирогч Д.*******, Д.******* нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмдагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нар шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч *******гийн ******* нь 2020 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг ын тоотод байх хохирогч Д.*******ийн гэрт түүний адуу хулгайлсан, адуу гаргаж өг гэж хэлэн хохирогч Д.*******ийг шилтэй архиар толгой руу нь цохиж, гараараа цохиж, заазуур авч цохисон, мөн хохирогч Д.*******г та нар юу болоод байна гэхэд нь нүүр рүү нь гараараа, модоор толгой руу нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: С.*******т зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “...2020 оны 07 дугаар сарын 17-ны ...шөнө 2, 3 цагийн орчимд гаднаас ******* ах ороод ирэхээр нь би орон дээрээ босоод сууж байсан. Гэтэл бурхан дээр байсан архийг аваад миний толгой руу цохитол шилтэй архи хагарсан, дахиад намайг гараараа нүүрэнд 2 удаа цохиод авахаар нь “болиоч ээ ахаа яаж байна” гэтэл “ална та нарыг” гээд тогооны саванд байсан ногоон иштэй жижиг заазуур аваад эргэж ирээд “хээр азаргатай адуу хаана байна пизда минь” гэхээр нь би мэдэхгүй ахаа гэтэл барьсан заазуураараа миний баруун гарын шууны дотор талд зүстэл цус гараад байхаар нь даавуугаар гараа боочхоод сууж байтал .... байж байтал ******* ах босож ирээд та нар юу болоод байна гэтэл ******* ах эргэж хараад гараараа ******* ахын нүүр лүү нь цохиод автал ******* “яаж байна” гэтэл ******* ах “яасан их ёолдог пизда вэ” гээд бурхны торхон мод барьж аваад ******* ахын толгойн дундуур цохиод автал ******* ахын толгойноос нь цус гараад гэрээс гараад зугтаасан. Тэгээд ******* ах бид 2 манайд байж байтал гаднаас танихгүй нэг ах орж ирээд гэрийн зүүн талын орон дээр суугаад жаахан байж байгаад “наад пивоноосоо хийгээд өг” гэхээр нь би хийж өгчхөөд сууж байтал ******* ах сандал аваад миний зүүн мөрний ар талд цохиод автал сандал хагараад салаад унасан. Тэгтэл хугархай унь аваад миний зүүн гарын шууны хэсэгт 2 удаа цохиж аваад, наад пивоноосоо хийгээд өг гэхээр нь хийгээд өгтөл манай бурхан луу цацсан, тэгээд намайг “явъя гөлгөө” гээд гэрээс чирч авч гаргаад машины гадаа байсан машинд суулгаад авч явах гэтэл машиныхаа түлхүүрийг олохгүй хайж байгаад нэг хүн рүү утсаар ярьтал ******* ахын хадам аав болох ах ирээд бид нар машинаас буугаад ******* ах бид 2 манай гэрт орж ирээд байж байтал араам ах ороод ирэхээр нь би ахыг “сайн байна уу та” гэтэл ******* ах “чи муу гөлөг одоо сайн, мууг нь мэддэг юм уу” гээд намайг гараараа нүүр лүү нэг удаа цохиж аваад, зүүн талын ташаа руу нэг өшиглөж, гартаа барьсан заазуураараа миний зүүн нүдний дээд хэсэгт зүсчхээд “2 хоногийн дотор адуу олж өгөхгүй бол ална шүү” гээд гараад явсан...” гэсэн мэдүүлгээр, хохирогч Д.*******гийн “...унтаж байтал шөнө дунд хүмүүс орилолдоод байхаар нь босоод хартал ******* гэрийнхээ хоймрын орон дээр суучихсан 2 гараа дээшээ өргөчихсөн “болъё ахаа” гээд тэр ******* гэдэг залуу урд нь зогсчихсон зүүн гартаа заазуур барьчихсан, баруун гартаа мод барьчихсан, *******ийг “тэр адуу хаана байна, гаргаж өгөхгүй бол чамайг ална шүү” гээд зогсож байхаар нь би тэр залуу руу хартал, “чи юу хараад байгаа пизда вэ” гээд миний зүүн талын нүдний доод хэсэгт гараараа цохиод авахаар нь, би “яаж байна гэтэл “яасан их ёолдог пизда вэ” гээд дахиад модоор толгойн дундуур цохиод авахаар нь би гэрээс гараад зугтсан...” гэсэн мэдүүлгээр, Тухайн үед хамт байсан С.******* Д.*******, Д,******* нарыг зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Б.ы “...Би 2020 оны 07 дугаар сарын 17-ны орой ... унтаж байсан шөнө 02 цагийн үед *******ийн гэрт нэг танихгүй залуу гаднаас ороод ирсэн. Тэгээд *******ийг сэрээгээд “*******аа пизда минь” гээд *******ийг цохиод авахаар нь би орон дээрээ босоод суусан. Тэгсэн нөгөө залуу *******ийн гэрийн зүүн талын хатавч хэсэгт байрлуулсан байсан улаан шар өнгийн модон шкафын жижиг нүдийг онгойлгож заазуур аван “ална шүү пизданууд минь” гээд над руу заазуураа далайж чавчих гэхээр нь би хоёр хөлөө атирч хамгаалсан. Нөгөө залуу ******* руу заазуураа бариад явахаар нь би *******ийн гэрээс хөл нүцгэн зугтааж хашааны гадаа гарах үед надтай зөрөөд нэг танихгүй ах *******ийн хашаа руу орсон. Тэгээд би айгаад гэр лүү орж чадахгүй байсан. ....” гэсэн мэдүүлгээр, гэрч Ц.ын “... 2020 оны 07 дугаар сарын 17-ны ... шөнө *******, хоёулаа бааз гараад *******ийнд очоод ирье гэхээр нь хамт яваад баазад Мал эмнэлгийн ар луу нэг хашааны гадаа очоод *******, би *******тай уулзчихаад гараад ирье гээд орсон. Тэгээд би хашааны гадаа машин дотор сууж байтал гэрт хүмүүсийн дуу гараад орилолдоод байхаар нь гэрт яваад ортол ******* цустайгаа хутгалдчихсан хоймрын орон дээрээ суучихсан, урд нь ******* гартаа мод барьчихсан, “чи муу пизда, тэр хээр азаргатай адуу яасан, мөнгө хэзээ өгөх гээд байгаа юм бэ” гээд тэр 2 маргалдаж байсан. Гэрийн зүүн талын орон дээр нэг хүн хараад сууж байсан. Тэгээд би, та нар юу болоод байна гэтэл ******* “энэ ******* миний хээр азаргатай адууг хулгайлсан, мөнгө өгөхгүй байгаа юм” гээд модоор *******ийн толгой руу, гараараа хэд хэд цохиод, барьж байсан модоороо толгой, мөр лүү нь хэд хэд цохиод, сандал аваад *******ийн толгой руу нь цохитол ******* гараараа хаагаад сандал нь эвдрээд бурхны урдаас цохиод газар унасан. Тэгээд зүүн талын орон дээр байсан хүн *******ыг “чи юу болоод байна” гэтэл чамд хамаагүй пизда минь гээд тэр залууг гараараа нүүрэнд нь цохиод автал тэр залуу “яаж байна” гээд нүүрээ гараараа дараад өндийтөл бурхны өмнө байсан модыг аваад дахиад толгой дундуур нь цохиод автал миний хажуугаар гараад гэрээс зугтаасан. *******, *******аас “ахаа тийм зүйл болоогүй ш дээ одоо болъё” гээд *******ийн гараас цус гараад байхаар нь “гараа боо” гээд ******* гараа боогоод гэрээс гараад машинд суугаад явах гэтэл ******* машиныхаа түлхүүрийг олохгүй аавыгаа дуудаад ах ирээд, бид нар эргэж гэрт ороод *******, *******ийг наад цусаа арилга гээд *******тай юм яриад байхаар нь ах бид 2 гэрээс гараад, тэр 2 үлдсэн....” гэсэн мэдүүлгээр, хохирогч Д.*******ийг бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт байсан талаар мэдүүлсэн гэрч О.ын “...2020 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө би гэртээ унтаж байтал эмнэлгээс манай эхнэр лүү яриад танай дүү ******* зодуулаад эмнэлэгт ирсэн байна гэхээр нь эхнэр бид 2 эмнэлэг дээр иртэл ******* хүнд зодуулчихсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* гэдэг залуугийн гэрт шөнө 23 цагийн үед ын хамт очсон. Тэднийд очиход *******, , ******* гурав гурвуулаа архи уугаад сууж байсан. Би ороод бүгдтэй нь гар бариад сайн байцгаана уу гээд мэндлээд суусан. Тэгтэл надад ******* архи өгөөд нэг уучих гэхээр нь би уугаагүй за яах вэ та нар өөрсдөө уу гэсэн. Тэгээд би *******ид хандаж “дүү сайн яваад байна уу, мөнгө төгрөгөө хэзээ өгөх гэж байна” гээд хэлсэн чинь нөгөө цуг байсан хоёр , ******* хоёр нь тасарч байгаа юм шиг орон дээрээ хэвтээд өгсөн. Тэгээд би *******тай “чи миний адууг авчирч өг, чамайг авч явсныг мэдэж байна” гээд хэлсэн. Хүмүүс “чамайг гаргасан” гээд хэлж байна лээ гэсэн чинь ******* надад хандаж “тийм юм байхгүй” гээд бид хоёр адуунаас болж маргалдсан. Маргалдаж байгаад миний уур хүрээд гараараа толгой хэсэг рүү нь хоёр гурван удаа цохисон. Тэгээд *******ийг гэрээс нь чирч гаргаад машинд суулгаад цагдаа руу явъя гэсэн чинь ******* “яах юм бэ, дүү нь шоронд явна ш дээ” гээд хөлөөс бариад авсан. Тэгээд ******* “ахаа гэртээ орж байгаад архи ууж байгаад хоёулаа яръя” гэхээр нь буцаад гэрт нь орсон. ******* надад хандаж “адууг чинь мэдэж байгаа дүү нь авч ирж өгнө” гээд тэгээд байсан. Тэгээд тэнд юм ярьж байгаад мөнгөнөөс болоод хоорондоо ахиад муудалцаад ******* надад мөнгөнийхөө оронд хоёр адуу байгаа авах уу гэхээр нь би хулгайн адуу авахгүй гээд *******ийг зодсон...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.*******, Д.******* нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 000000235 дугаартай “...1. Иргэн Д.*******ийн биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Д.*******ийн биед: духны зүүн тал, баруун шуу, зүүн дунд хуруунд шарх, хүзүүний зүүн тал, зүүн сарвуу, зүүн бугалга, зүүн мөр, нурууны ар талд зулгаралт, нурууны ар тал, зүүн бугалгат цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 4.Дээрх гэмтлүүд хатуу, мохоо, иртэй, ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 7.Иргэн Д.*******ийн биед: духны зүүн тал, баруун шуу, зүүн дунд хуруунд шарх, хүзүүний зүүн тал, зүүн сарвуу, зүүн бугалга, зүүн мөр, нурууны ар талд зулгаралт, нурууны ар тал, зүүн бугалгат цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 000000236 дугаартай “...1.Иргэн Д.*******гийн биед гэмтэл учирсан байна. 2.Иргэн Д.*******гийн биед: Толгойн оройны дагзны дээд хэсэгт шарх, зүүн гуяны дотор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 4.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 5.Дээрх гэмтлийг зэвсгийн чанартай эд зүйлээр үйлдсэн байж болно. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 7.Биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 8.Иргэн Д.*******гийн биед: Толгойн оройны дагзны дээд хэсэгт шарх, зүүн гуяны дотор цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч С.******* нь иргэн Д.*******, Д.******* нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж тэднийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүг хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх бохөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба шүүгдэгчид 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн санал нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугзүйлийн 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ