Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
Хэргийн индекс | 175/2022/0036/Э |
Дугаар | 2022/ШЦТ/03 |
Огноо | 0022-03-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
0022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/03
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Д.Жаргалсайхан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шар түрүүтэн овогт Дарийн Жаргалсайханд холбогдох эрүүгийн 2231000000045 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1965 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, Бамын байр, 2-7 тоотод оршин суух хаягтай,
-урьд 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сум дундын шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,
2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Шар түрүүтэн овогт Дарийн Жаргалсайхан, /РД:МА65091511/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, Бам 2 дугаар байрны 7 тоотод өөрийн гэртээ Т.Лхагваатай “Мөнгө авсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зүүн суганы тус газар нь хутгаар нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг, 1 дүгээр хэсэг, Бам 2 дугаар байрны 7 тоотод өөрийн гэртээ Т.Лхагваатай “Мөнгө авсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зүүн суганы тус газар нь хутгаар нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Жаргалсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Д.Жаргалсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй” гэжээ.[1]
2.Хохирогч Т.Лхагваагийн 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...Жаргалсайхан бид 2 маргалдаад Жаргалсайхан миний зүүн гуяны хэсэгт хутгаар 1 удаа хутгалсан. Би их айсан учир гэрээс нь гарч гүйсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “...Т.Лхагваагийн биед зүүн суганы урд хэсэгт зүсэгдсэн зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3], 4.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[4], 5. Ж.Ирэхбаярмаа, С.Оюунчимэг нарын мэдүүлэг[5], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[6], 7.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[7], 8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[9]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг,
шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Жаргалсайханд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Хохирогч Т.Лхагваагийн зүгээс шүүгдэгч Д.Жаргалсайханаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сайн дураараа эвлэрсэн гэсэн тодорхойлолт гаргаж өгснийг үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Жаргалсайханд анхааруулсан болно.
Шүүгдэгч Д.Жаргалсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шар түрүүтэн овогт Дарийн Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жаргалсайханы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 15-17 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 72-79 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 6-9 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 27-28 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 38-43, 49-50 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 44-45 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 85 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 101-103 дугаар тал