Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******ид холбогдох 2023001410119 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар:*******/

Шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “”-ийн гарам гэх газар УБА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарган зорчигч Б.*******, Э.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журдагуу хохирогч Б.*******, Э.*******, иргэний нэхэмжлэгч Д. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нар шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй уЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “”-ийн гарам гэх газар УБА улсын дугаартай “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа саад тохиолдсон үед зогсоох арга хэмжээ авч онхолдож зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Зам тээврийн осол болсныг нотолсон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийн “ ...******* аймгийн сумын багийн нутагт байрлах “”-ийн гарам гэх газар Приус-20 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл онхолдсон байв. Уг газар нь баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлтэй орон нутгийн хатуу хучилттай асфальтан зам байв...тус замын зорчих хэсгийг хааж 8.6 см урт, 3 м 64 өргөн шороон овоолго байх ба дээр нь баруун гар тийш эргэх заах тэмдэг, зам засвартай гэсэн тэмдэглэл байв. Уг зам нь 7.30 см өргөнтэй өвөө хэсэг нь 1.175 см замын налуугийн өндөр 1 м 30 “А” цэг Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замаас гарсан цэгийг тэмдэглэв.Тухайн “А” цэгээс баруун урд зүгт 21 см зайтай газарт Приус-20 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл зүүн хойд зүг рүү харж зогссон байрлалтай харагдах ба тээврийн хэрэгслийн гадаргуу хэсэгт эвдэрч гэмтсэн байдалтай харагдана. Тухайн тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсгээс 7.30 см зайтай, замын хөвөө хэсгээс 6.95 см зайтай байх ба үл хөдлөх цэгээр сумын багт байрлах “”-ийн гарам нэртэй газар байх бетонон гүүрээр авав. Үзлэгээр тухайн тээврийн хэрэгслийн гуперны хагархай, толь, гэрэл, үрүүлний бүрээс зэргийг хураан авав. Тухайн хэрэг учрал болсон гэх газарт гэмт хэргийн шинжтэй хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрүүлэх зорилгоор үзлэгийг нарийвчлан хийхэд өөр хэрэгт ач холбогдол бүхий гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн ул мөр байхгүй...” гэсэн хэсгээр, шүүгдэгч М.*******ийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зам тээврийн осолд орсон талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.*******ийн “...Д., Э.******* ...М.******* бид дөрөв сум дээр ирээд ойр зуурын юмаа аваад дараа нь 22 цагийн үед сумын караоке орсон. Караоке ороод 2 шил архи аваад 2 цаг дуулаад караокеноос ойролцоогоор 00 цаг болж байхад гарсан байх гараад би машин дотор ороод унтсан нэг мэдэхэд л нэг зүйл мөргөх шиг болсон тэгээд нэг мэдэхэд бид нар осолдсон байсан. ...М.******* л унаж явсан. ...Осол болохоос өмнө машин бүрэн бүтэн байсан. ...Миний... хавирга хугарсан, нэг хавирга зөрүүтэй, өвчүүний яс хугарсан. ... М.******* нь миний эмчилгээний зардалд одоогоор 220.000 төгрөг төлсөн байгаа...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Э.*******ийн ”...М.*******, Д., Б.******* бид дөрөв ойр зуурын хэрэглээгээ хангах гээд сум руу явсан. суманд ирээд дэлгүүрээс хэрэгцээний зүйлээ аваад цаг эрт байхаар нь сумын караокед 22 цагийн үед ороод 2 цаг дуулсан эхний нэг цаг дээр 1 шил 0.75 граммтай Болор архи дараагийн нэг цаг дээр нь 0.75 граммын Ауруг архи авч М.*******, Д., Б.*******, бид дөрөв уусан. Архиа ууж дуусаад 00 цаг өнгөрч байхад караокеноос гараад Д. машин бариад сум руу хөдлөөд 6-7 км орчим яваад зогсож бие засчхаад эргээд ирэхэд М.******* өөрөө машины жолоо дээр суусан байсан. Д. баръя гэхэд би өөрөө бариад явъя гэж М.******* хэлсэн. Тэгээд машиныг М.******* бариад засмал замаар явж байхад зам дээр зам хаасан овоолго шороо байсан би хараад шороо байна гэж хэлэхэд М.******* машиныг зогсоох гээд торомз гишгэсэн боловч машин зогсохгүй онхолдчихсон. ...Осол болох үед 120 км/ц-ийн хурдтай явсан. Осол хурд хэтрүүлснээс болж гарсан гэж бодож байна. ...Миний нуруу гэмтсэн, хавирга хугарсан. ...М.******* нь миний эмчилгээний зардалд одоогоор нийт 1.200.000 төгрөг төлсөн байгаа...” гэсэн мэдүүлгээр, Гэрч, иргэний нэхэмжлэгч Д.гийн ”...М.*******, Э.*******, Б. ******* бид дөрөв ойр зуурын хэрэглээгээ хангах гээд сум руу явсан. сумд ирээд дэлгүүрээс хэрэглээний зүйлээ аваад цаг эрт байхаар нь сумын караокед 22 цагийн үед ороод 2 цаг дуулсан эхний нэг дээр 1 шил 0.75 граммтай Болор архи дараагийн нэг цаг дээр нь 0.75 граммын Ауруг архи авч М.*******, Э.*******, Б.*******, бид дөрөв уусан. Архи ууж дуусгаад 00 цаг өнгөрч байхад караокеноос гараад би машин бариад сум руу хөдлөөд 6-7 км яваад зогсож бие засчхаад эргээд ирэхэд М.******* өөрөө машины жолоо дээр суусан байсан би баръя гэхэд би өөрөө бариад явъя би зүгээр надад итгэ гэсэн. Тэгээд машиныг М.******* бариад заслам замаар явж байхад зам дээр “зам хаасан овоолго шороо байсан би хараад шороо байна” гэж хэлэхэд М.******* машиныг зогсоох гээд торомз гишгэсэн боловч машин зогсохгүй онхолдчихсон...” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Э.*******, Б.*******, Д. нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн талаараа мэдүүлсэн гэрч Э.гийн “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 цаг 30 минутын үед сумын цагдаа над руу яриад машинтай унасан хүмүүс байна эмнэлэг рүү явууллаа гэж хэлсэн. Удаагүй гэмтсэн 3 эмэгтэй хүн машинтай ирсэн. Тэр эмэгтэйн биеийн байдал нь хүндэвтэр, нөгөө 2 эмэгтэй биеийн байдал нь дунд зэрэг байсан. Удаагүй машины жолооч гэх эрэгтэй хүн ирсэн. Жолоочийн биеийн байдал хөнгөн бүх хүмүүст анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд жолооч болон ар гэрийнхэн, осолд орсон хүмүүсийн хүсэлтээр Улаанбаатар хот руу эмчилгээнд явуулсан...” гэсэн мэдүүлгээр, Саад тохиолдох үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй онхолдсон талаараа мэдүүлсэн шүүгдэгч М.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Д., Б.*******, Э.******* бид дөрөв кемпээс сум руу орж дэлгүүрээс ойр зуурын юм цуглуулж авахаар явсан юм. Сум орж дэлгүүрээс авах юмнуудаа аваад, дараа нь сумын караокед ганц дуу дуулчхаад явъя гээд орцгоосон юм. Ороод 2 цаг дуулсан, энэ хугацаанд бид 4 хоёр шил архи авч ууцгаасан юм. Тэгээд караокеноос 00 цаг өнгөрч байхад гараад машиныг тэндээс хөдлөхдөө Д. бариад явсан. Сумаас цаашаа жаахан бариад явж байгаад Д. бууж бие засахаар зогсохоор нь би цаашаа машинаа өөрөө жолоодож явсан юм. Цаашаа засмал замаар хурдтай явж байсан чинь зам дээр зам хаасан шороо байсан. Би шороог хараад торомз гишгэсэн боловч машиныг зогсоож чадалгүй шороог мөргөөд баруун гар тал руугаа машин унасан юм. 90 км хурдтай явсан байх овоолго шороог харахгүй мөргөснөөс болж осол гарсан гэж бодож байна...” гэсэн гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. М.******* B,C ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь 2020 оны 11дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас гаргасан жолоодох эрхийн лавлагаагаар нотлогдсон байна. Ослын улмаас хохирогч Б.*******ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10463 дугаартай “...Б.*******ийн биед цээжний баруун 11,12 дугаар, зүүн 11 дүгээр хавирга, өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд авто ослын улмаар үүсэх боломжтой шинэ гэмтлүүд 3. Дээрх гэмтлүүд шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.09.16-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Э.*******ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 104634 дугаартай “...Э.*******ийн биед цээжний баруун 12 дугаар хавирганы хугарал, сээрний 12-р нугаламын их биеийн няцарсан хугарал, бүсэлхийн 1-р нугаламын баруун хажуу сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. ... 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд авто ослын улмаар үүсэх боломжтой шинэ гэмтлүүд 3. Дээрх гэмтлүүд шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.09.17-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр, Д.гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны 10462 дугаартай “...Д.гийн биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч М.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол болсны дараа М.*******ийн зөвшөөрлөөр түүний цуснаас дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 17- ны өдрийн 000000129 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн М.*******ийн гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн М.*******ийн гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 0.7 промиль илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь М.*******ийн согтуугаар автомашин жолоодон, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явж, хөдөлгөөнд саад болох үед самбаачлах хугацаа алдаж тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болсон нь ******* аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай “...Приус-20” маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс дээш хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. М.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3 дахь хэсэг, хуульд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс дээш хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч хохирогч Б.*******, С.******* нарт эмчилгээний зардлыг нөтөлсөн нь хохирогч нарын хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч М.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон уЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгхариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан М.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******ид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгч М.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.*******ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ