| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0118/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/116 |
| Огноо | 2020-11-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Хохирогч н ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2023001100123 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Н.******* нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын баг хэсгийн тоотод иргэн У.*******ын түрүүвчийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1 . Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын баг хэсгийн тоотод оршин суух иргэн У.*******ын т үрүүвчийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: хохирогч У.*******ын “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд гудамжинд явж байсан зүс таних залууг гуйж гэртээ оруулж юм өргүүлсэн. Тэгээд намайг гадаа юм хийгээд гэрт орж ирэх хооронд миний орны ар талд байсан миний хэтэвчийг авч ханцуйндаа хийсэн байхаар нь “хөөе чи яагаад хүний түрүүвч авч байгаа юм бэ өг “ гэхэд шууд намайг түлхэж унагаад зугтаад хулгай хийгээд явсан. Миний түрүүвчинд надтай холбоотой бүх бичиг баримт байсан... Бэлэн мөнгө 100.000 төгрөг байсан. Тэгээд тухайн үед виза картад байсан 300.000 төгрөг алдсан. Нийт 400.000 төгрөг алдсан...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Н.******* автомат тооцооны машинаас 300000 төгрөг авсан талаар мэдүүлсэн гэрч Ё.*******ын “... Би аймгийн Хаан банкны арал тооцооны төвд харилцагчийн зөвлөх албан тушаал дээр ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 20 минутын АТМ-ын камерын зургийг харлаа. Тухайн зургаас харахад би харилцагчид мэдээлэл өгсөн дүр төрх харагдаж байна. Гэхдээ би танихгүй харилцагч байна. Олон үйлчлүүлэгчтэй харилцдаг болохоор ямар үйлчилгээ авсныг мэдэхгүй байна. 949618ХХХХХХ7585 дугаарын картыг уншуулж 300.000 төгрөгийн дүн оруулаад 20 мянгатын дэвсгэрээс 15 ширхгийг уншуулж авсан байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Н.*******ийн өөрийн үйлдсэн хэргийг хүлээн мэдүүлсэн ”... Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр У.*******ынд байж байгаад гаднаас ус оруулаад өг гэхээр нь усыг нь оруулж өгчхөөд гэрт байж байтал У.******* бие засах гээд гараад явсан. Гараад явах хойгуур нь өөрийнх нь унтдаг орны ар талд байсан түрүүвчийг авчихсан юм. Би түрүүвчийг аваад ханцуйндаа хийчихсэн байсан. Гэтэл У.******* гаднаас орж ирээд миний ханцуйнд өөрийнх түрүүвч байсныг харчхаад түрүүвчээ авъя гэхээр гэхээр нь би өгөлгүй зугтаад яваад өгсөн. Түрүүвч дотор байсан 100.000 төгрөг байсан иргэний үнэмлэх банкны карт юмнууд байсан. Банкны картыг Баруун бүсийн АТМ-д уншуулж 300.000 төгрөг авсан, мөн түрүүвчинд байсан 100.000 төгрөгийг аваад түрүүвч болон иргэний үнэмлэх, карт зэргийг хүүхдийн эмнэлгийн ар талд хаячихсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 400000 төгрөгийн хохирол учирсан нь түрүүвчинд 100000 төгрөг бэлэн байсан талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг, хохирогчийн эзэмшлийн ХААН банкны дугаарын данснаас 300000 төгрөгийн гүйлгээг хийсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Эрүүгийн эрх зүйд зарим тохиолдолд гэмт хэрэг нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилжих тохиолдол гардаг. Тухайлбал, хулгайлах гэмт хэргээр эхэлж дээрэмдэх гэмт хэргээр төгсөх тохиолдолд урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэгдэнэ. Нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт шилжихэд эхний гэмт хэрэг төгсөөгүй байхад дараагийн гэмт хэрэг эхэлсэн байх, сүүлд үйлдэгдсэн гэмт хэрэг нь эхний гэмт хэргээс ямагт хүнд байх шинжийг агуулсан байх ёстой. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Н.******* хохирогчийн эд хөрөнгийг нууц далд аргаар авсан боловч хохирогч түүний үйлдлийг мэдсэнээр хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх нууц далд арга үгүйсгэгдсэн ба хохирогч шүүгдэгчийн үйлдлийг мэдсэн даруйд шүүгдэгч зугтааснаар түүний үйлдэл Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг шинжийг агуулсан гэж үзэх үндэстэй байна. Хохирогч “...хөөе чи яагаад хүний түрүүвч авч байгаа юм бэ өг “ гэхэд шууд намайг түлхэж унагаад зугтаад...явсан...” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдоогүй байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол“ гэж дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг заасан байна. Хүч хэрэглэж хүч хэрэглэхээр довтолсон гэдэг нь бусдын эд хөрөнгийг авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч, эзэмшигч/ этгээд рүү уг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор хүч хэрэглэж, хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа үйлдлийг ойлгохоор заасан ба эд хөрөнгийг авсны дараа хохирогчийг түлхэж унагаан зугтан зайлсхийсэн тохиолдолд дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжгүй гэж үзнэ. Шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг зөв байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.*******ийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь хохирогч У.*******т учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Н.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон уЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхшүүхэд шилжүүлсэн бөгөөд прокурорын сонсгосон албадлагын арга хэмжээ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгхариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 жил 1 сар /хоёр жил нэг сар/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ