Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

 

 

 

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч З.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун наст овогт *******ын *******өд холбогдох эрүүгийн 2231000000003 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* аймгийн ******* сум, 7 дугаар баг, Ган зам 3 дугаар хэсэг, 5-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Зуун наст овогт *******ын *******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч З.******* нь 2021 оны 12 дугаар сраын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч З.*******гийн толгойн тус газарт төмөр гар таягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.******* нь 2021 оны 12 дугаар сраын 02-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч З.*******гийн толгойн тус газарт төмөр гар таягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч З.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.*******ийн өгсөн: “...Хааяа  нэг баяр ёслолын үеэр архи уудаг. Тухайн үед удаан уулзаагүй найз ирж 1 шил архи хувааж уусан. Би уул нь эгчийгээ санаатай цохиогүй. Цаашаа холд гээд болгоомжгүй цохисон. Өөр хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч З.*******гийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ээжийн жижиг гар таягийг аваад миний толгойн орой хэсэг рүү цохиод толгойноос цус гарсан. Цусаа угаачихаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Т.Батаагийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэнэт хэрүүл маргаан болох шиг болохоор нь том өрөөнөөс гал тогооны өрөө рүү ороход манай охин *******гийн толгойноос цус гарч байсан. Тэгээд хүү *******ийг загнасан. Тэр үед миний гар таяг хажууд нь байсан...” гэх мэдүүлэг[3],

4.******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: “З.*******гийн биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[4],

5.Шүүгдэгч З.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Манай эгч намайг загнаад бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Тэгээд миний уур хүрээд хажууд байсан ээжийн таягийг аваад эгчийг айлгах гээд “холд цаашаа” гэж хэлээд савсан чинь толгойг нь цохичихсон. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[5], 6. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[6], 7.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[7], 8.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[8], 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч З.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч З.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч З.*******өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”, болон түүний хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх н

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 8 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 34 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 3-5 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 29-31 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 39 дүгээр тал

[11] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал