Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0134

 

С ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С ТББ-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ТББ-ын тэргүүн Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хүнсний тухай /1999 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн

16.2 Иргэн, төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг төрийн захиргааны болон хяналтын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд

мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг сэрэмжлүүлнэ, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.10 барааны чанар, аюулгүй байдал, зах зээлийн үнийг хэрэглэгчид мэдээлэл, зөвлөгөө өгөх, С ТББ-ын дүрмийн 2.1 ТББ-ын зорилго нь хэрэглээний боловсрол соёлыг дээшлүүлэх, бараа бүтээгдэхүүний зөв сонгох, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэхэд туслах сайн дурын эвлэлдэн нэгдсэн байгууллага зэрэг хууль, дүрэмд заасан эрхийн хүрээнд гомдлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шат шатанд хандсан биуулээуш май оловч хуульд зааснаар бус шийдвэрлэсэн учир нэхэмжлэлийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх дүрэмд заагдсан эрх бүхий этгээд тэргүүн Б.Ц нэхэмжлэл гаргалаа.

Нэхэмжлэгч нь анх 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 4/2012 тоотоор МХЕГ-ын даргад зарим сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар болон О ХХК-ийн Гоё нэрийн тараг болон шошгололт нь стандартын шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус

стандартаар үйлдвэрлэж, стандарт бус хүнсний нэмэлт хэрэглэж байх хадгалалтын хугацаа буруу тогтоож байх тухай гомдлоо гаргасан боловч МХЕГ-ын ХХААҮҮХгазрын дарга Ю.Галсан 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 7/3400 тоотоор өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг хожимдуулж гомдол гаргагчийн нотлох баримтын хүрээнд бус зөрчил гаргагчийн гаргасан нотлох баримтын хүрээнд шалгалт явуулж албан бичигт дурьдсан зөрчил илрээгүй гэж дүгнэсэн. Өмнөх зөрчлийг буруу шийдвэрлэсэн хууль стандартийн зөрчил арилаагүй шинээр зөрчил гаргаж байх тухай 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15/2013 тоотоор хоёр дахь удаагаа гомдол гаргасан. Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14 тоот дүгнэлт 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11-81/235 тоот дүгнэлт, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/434 тоот дүгнэлт МХЕГ-ын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 34-03-294/572 тоот дүгнэлтүүд MNS:4229:2011 стандарт хуулийн шаардлага хангаагүй болохыг тогтоож хариуцлагагүй дүгнэлт гаргасан этгээдүүдэд сахилгын шийтгэл ноогдуулж өгнө үү гэсэн гомдол гаргахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж, ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газрын дарга Ю.Галсан 2013 оны 7 дугаар сарын 10-ны 7/2213 тоотоор хариу өгөхдөө улсын байцаагч нар стандартын дагуу биш өөрийн үзэмжээр шинжилгээнд хамруулдаг байснаа хүлээн зөвшөөрч тэдгээрт хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж гомдлын агуулгыг хүлээн зөвшөөрсөн боловч гомдлын үндсэн шаардлагаар хууль стандарт зөрчсөнийг тогтоогоогүй эс үйлдэхүй гаргаж хуульд

заасан хариуцлагын арга хэмжээнүүд аваагүй байна. Манай төрийн бус байгууллага нь дээрх хоёр албан тоотоор гарсан захиргааны актыг мэргэжлийн хяналтын байгууллага Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг бүрэн эрхийн хүрээнд зөрчлийг шалган тогтоогоогүй байна гэж үзэн гуравдахь удаагаа гомдлын шийдвэрийн талаар 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17/2013 тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гт хандан гомдлуудад хуульд заасан арга хэмжээ авалгүй хэлбэртөдий хариу өгч байгаа нь хууль бус байна гэж хандсан. Гэвч асуудлыг нотлох баримт холбогдох хууль стандартад заасан хүрээнд бус шийдвэрлэжээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч Ж.Дашдэлэгийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14 тоотдүгнэлтийн тухайд уг дүгнэлтэд MNS4229-94 стандартын шаардлага хангаж байх тухай шийдвэр гаргажээ. Гэтэл дүгнэлт гаргах цаг үед MNS4229-94 стандарт нь 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж оронд нь MNS:4229:2003 стандарт мөрдөгдөж байгаад 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хүчингүй болж MNS:4229:2011 тоот стандарт шинээр гарч одоог хүртэл мөрдөгдөж байгаа бөгөөд Улсын байцаагч нь хүчингүй болсон стандартаар дүгнэлт гаргажээ. Мөн дүгнэлтийн агуулгыг авч үзвэл тухайн үедмөрдөгдөж байх MNS4229:2011 тоот стандартын 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсгийн 2 дахь хүснэгтийн мэдрэхүйн эрхтний үнэлгээ хийсэн, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн 3 дугаар хүснэгтийн физик химийн шинжилгээнд тослог хуурай бодис лабароторийн шинжилгээнд хамруулсан боловч стандартаар үзэх ёстой чихэрлэг уургийг огт үзээгүй байж үзсэн гэж дүгнэлтэнд дурьдсан, заавал шинжилгээ дүгнэлтэнд хамрагдах ёстой 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 4 дүгээр хүснэгтийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт ашигтай бичил биетний тоо бичил биетний бүрэлдэхүүн, 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн 5 дугаар хүснэгт аюулгүй

байдлын үзүүлэлтүүдийг огт шинжилгээнд хамруулалгүйгээр 11-73/14 тоот дүгнэлтэнд стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэсэн нь мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх Сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын хоёрдугаар зүйлийн 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35-д бүтээгдэхүүний нэр томъёотой нийцээгүй шошгололт дээр хяналт тавихдаа 10 дугаар зүйлийн 10.4, 10.6, 10.7, 10.22, заасан шаардлагуудыг хангаагүй байхад худалдан борлуулах зөвшөөрөл бүхий дүнэлт гаргасан нь хууль стандарт зөрчсөн байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагч С.Дын 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 11-81/235 тоот дүгнэлтийн тухайд: Уг дүгнэлтэд MNS:4229:2011 тоот стандартын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн 3 дугаар хүснэгтийн физик химийн шинжилгээний чихэрлэг тослог уургийг огтүзээгүй байж үзсэн гэж дүгнэлтэнд дурдсан, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 4 дүгээр хүснэгтийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт ашигтай бичил биетний тоо бичил биетний бүрэлдэхүүн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн 5 дугаар хүснэгт аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг огт шинжилгээнд хамруулаагүй, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх/сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын / 2 дугаар зүйлийн 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35-д заасан бүтээгдэхүүний нэр томьёотой нийцээгүй, шошиглолт дээр хяналт тавихдаа 10 дугаар зүйлийн 10.4, 10.6, 10.17, 10.22-т заасан шаардлагуудыг хангаагүй байхад 11-81/235 тоотоор стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэж худалдан борлуулах зөвшөөрөл бүхий дүгнэлт гаргасан нь хууль, стандарт зөрчсөн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Р.Нын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/443 тоот дүгнэлтийн тухайд: Уг дүгнэлтэнд мөн л MNS4229:2011 стандартын шаардлага хангаж байх тухай шийдвэр гаргажээ. Гэтэл дүгнэлтэд гэдэсний бүлгийн хуурай бодис исгэлэн калиформ, salmonella, B.cereus-л лабораторын шинжилгээнд хамруулж бусад заавал үзэх ёстой MNS4229:2011 тоот стандартын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг 3 дугаар хүснэгтийн физикхимийн шинжилгээний чихэрлэг тослог, уургийг огт үзээгүй байж үзсэн гэж дүгнэлтэнд дурьдсан, 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4 дүгээр хүснэгтийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт ашигтай бичил биетний тоо бичил биетний бүрэлдэхүүн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсгийн 5 дугаар хүснэгт аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг огт шинжилгээнд хамруулаагүй.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 тоот

тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн

зохицуулалтын 2 дугаар зүйлийн 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35-д заасан бүтээгдэхүүний нэр томьёотой нийцээгүй шошгололт дээр хяналт тавихдаа 10 дугаар зүйлийн 10.4, 10.6, 10.17, 10.22-т заасан шаардлгуудыг хангаагүй байхад 03-294/443 тоотоор стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэж худалдан борлуулах зөвшөөрөл бүхий дүгнэлт гаргасан нь хууль стандарт зөрчсөн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч Р.Нын 2012 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 34-03-294/572 тоот дүгнэлтийн тухайд: Уг дүгнэлтийн үндэслэл төв лабораторын М2566 тоот сорилтын дүн нь өмнөх 2012 оны 7 дугаар сарын 25-ны дүгнэлтийн М2566 тоот сорилтын дүн дээр үндэслэсэн нь 3 сар тутам авах шинжилгээний стандартын журмыг зөрчжээ. Дүгнэлтээр тослог исгэлэн, хуурай бодис мэдрэхүй, зэс, афлатоксийн, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, ашигтай бичил биетийн тоог сорилтын дүнгээр стандартын шаардлага хангасан гэдэг ч сорилтын дүн стандартын шаардлага хангаагүй байхад ингэж дүгнэсэн байна. Жишээ нь сорилтын А2582 тоот хуудасны хүснэгтийн 2 дахь хэсэгт /ашигтай бичил биетийн тоо 10:107/100 000 000 ширхэг/ зөвшөөрөгдөх доод хэмжээ байхаар зохицуулагдсан байхад сорилтын дүн 2:105/2000 000/ буюу 50 дахин бага гарсан байхад түүнийг дүгнэлтэнд оруулаагүй. Мөн MNS4229:2011 тоот стандартын зайлшгүй хийх үзүүлэлтүүдийг сорилтод хамруулаагүй,

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх /сүү сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын 2 дугаар зүйлийн 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35-д заасан бүтээгдэхүүний нэр томьёотой нийцээгүй, шошгололт дээр хяналт тавихдаа 10 дугаар зүйлийн 10.4, 10.6, 10.17, 10.22-т заасан шаардлагуудыг хангаагүй байхад 34-03-294/572 тоотоор стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэж худалдан борлуулах зөвшөөрөл бүхий дүгнэлт гаргасан нь хуульстандарт зөрчсөн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 тоот захиргааны актын тухайд: Дээрхи

үндэслэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 01

дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14 тоот дүгнэлт, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 11-81/235 тоот дүгнэлт, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/443 тоот дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 34-03-294/572 тоот дүгнэлтүүд нь MNS 4229:2011 стандарт болон бусад стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт-ыг зөрчсөн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулиудад заасанчлан арга хэмжээ аваач гэжС-ийн төрийн бус байгууллагын 4/2012, 15/2013, 17/2013 тоотуудаар удаа дараа шат шатанд нь хандсан боловч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/3400 тоот, 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 7/2213 тоот, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 тоот гомдолд үндэслэл бүхий хариу өгөөгүй байх учир уг байгууллагын захиргааны актыг хууль зөрчсөн, хуульд

заасан шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Үүнд:

Уг 1/3998 тоотоор хариу өгч шийдвэр гаргахдаа өмнөх гомдлын хариуг хүргүүлсэн

асуудлыг нягтлан шалгасан гэх боловч яаж нягтлан шалгасан гэх үндэслэлээ заагаагүй

хууль зөрчсөн, өмнө гарсан Мэргэжлийн хяналтын байгууллагын лабораторийн сорилтын дүн дүгнэлтийг шалгахыг хүссэн байхад шинээр 2013 оны 9 дүгээр сарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дүнд үнэлэлт өгч хууль зөрчсөн хадгалалтын хугацааг хэрхэн тогтоож байгаа, ямар технологиор, ямар хүнсний нэмэлтээр уртасгаж байгаа шалгалтыг явуулаач гэхэд үүнд чиглэсэн шалгалтын ямар ч арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй, өргөдөл гомдлыг дутуу шалгасан хууль зөрчсөн үйлдэл шошгололт тавигдах шаардлагын асуудлыг төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч байгууллага шууд захиргааны аргаар үйлдвэрлэгч нарт хэрэгжүүлэхийн оронд зөвлөмж хүргүүлэх зэрэг хэлбэр төдий арга хэмжээ авч байгаа нь стандарт хууль зөрчсөн хууль биелүүлэхгүй байх эс үйлдэхүй байна. Иймд Хүнсний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль төрийн бус байгууллгын дүрэмд заагдсанаар хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж нийтийн ашиг сонирхол хүний эрүүлмэндийн ноцтой нөлөөлөл бий болж байгаа зөрчил байна гэж үзэж төрийн захиргааны болон хяналтын эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдээлж гомдол гаргасан боловч гомдлын асуудалд хууль бус хэлбэр төдий хариуг удаа дараа өгч өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул түүнийг эцэслэн шийдвэрлэх дээд шатны байгууллага нь шүүх байна. Мөн О ХХК-ийн нэхэмжлэлтэй, С төрийн бус байгууллага хариуцагчтай ажил хэргийн нэр хүндийг сэргээх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 368/1780/х тоот хариуцагчийг гэм буруутайд тооцон 58 сая 207594 төгрөгийг гаргуулах шийдвэрт дээрх 4 улсын байцаагчийн дүгнэлт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын шийдвэрийг үндэслэсэн нь манай төрийн бус байгууллагын ашиг сонирхол хөндөгдөж хохирол бий болж байх учир шүүхээс зөрчигдсөнэрхээ сэргээлгэх хамгаалуулахаар нэхэмжлэлийг гаргасан болно. гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ж.Дашдэлэг итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсан улсын байцаагчдын дүгнэлтүүд нь утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ. Улсын байцаагчдын 2012 оны 01 дүгээр сарын 16, 2012 оны 4 дүгээр сарын 19, 2012 оны 7 дугаар сарын 25, 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрүүдэд гаргасан дүгнэлтүүд байгаа бөгөөд түрүүчийнх нь дараачийн дүгнэлт гарсанаар хүчингүй болдог ба үүнийг дээрх он сараас харж болно. Мөн Эсэг цагаан идээ техникийн шаардлага MNS 4229:2011 стандартад аюулгүй байдлын үзүүлэлтийг улиралд 1 удаа шинжилнэ гэж заасан байдаг.

Захиргааны актыг ямар тохиолдолд утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх вэ гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой дурьдсан байна. Тухайлбал: утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор тодорхой бус байхыг хэлнэ гэжээ. Тэгвэл уг дүгнэлтүүд нь хаанаас, юуг, хэзээ, яах зорилготой авсан, хаана өгсөн, ямар ямар шинжилгээ хийсэн сорилын дүн нь ямар байсан, эдгээрийг үндэслэн улсын байцаагч юу гэж дүгнэсэн ньтодорхой байна. Иймээс хоёрдмол утгагүй, тодорхой байна.

Түүнчлэн MNS 4229:2011 стандартыг MNS 4229:1994 гэж тавьсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж нэхэмжлэгч үзэж байна. Тэгвэл дээрх тайлбарт: найруулга, үг үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцно гэж тайлбарласан бөгөөд уг стандартын дугаарыг эндүүрч бичсэнээс халдвар хордлого гарсан олон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн явдал байхгүй юм. Иймээс хууль зөрчигдөөгүй буюу захиргааны зөрчил үүсэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нотлох баримтын үндэслэл гэдэгтээ бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний үзүүлэлтүүд техникийн зохицуулалтад тайлбарласан нэр томьёо шошготой холбоотой асуудлыг дурьдсан байсан. Үүнд Улсын байцаагч нь бүтээгдэхүүнээс дээж авч дүгнэлт гаргахад мэргэжлийн болон салбарын онцлогтой уялдуулан гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгодог юм. Тухайлбал: Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тушаалаар батлагдсан Бүтээгдэхүүнээс дээж авах,түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар тушаалаар батлагдсан Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэх заавар-ын дагуу улсын байцаагчид хүнсний бүтээгдэхүүнээс дээж авдаг болно. Журмын 3 дугаар зүйлийн 3.9-д зааснаар Бүтээгдэхүүний эрсдэл, тухайн бүтээгдэхүүний онцлог, шинж чанараас хамаарч дээж өгөх лаборатори /нян судлал, хими гэх мэт/ болон шинжлэх үзүүлэлтийг улсын байцаагч сонгоно, мөн зааврын 3 дугаар зүйлд заасны дагуу дээжийг улсын байцаагч өөрөө төлөвлөж авдаг. Тухайлбал дээж төлөвлөлт 1, 2 ба хэвийн түвшиний хяналт бууруулсан

нарийвчилсан түвшний хяналт гэж дээжийн тоо хэмжээ үзэх үзүүлэлтийг төлөвлөдөг, мөн ямар бүтээгдэхүүн ямар нянгаар бохирдох магадлалтай вэ, химийн бохирдлыг ямар орц найрлагатай, ямар бүтээгдэхүүн ямар үед нь үзэх вэ гэдэг ч өөр өөр байдаг тул энэ ажлыг мэргэжлийн хүнээр хийлгэдэг онцлогтой. Иймээс лабораторид юу үзүүлэх эс үзүүлэх нь улсын байцаагчийн бүрэн эрх байдаг тул ямар нэгэн хууль дүрэм журам зөрчсөн үйлдэл үгүй байна гэж үзэж байна. Техникийн зохицуулалтад нэр томьёог тайлбарласан бөгөөд /эсэгцагаан идээ/ гэдэг бол ерөнхий нэр бөгөөд түүнд тараг, иогурт, аарц гэх мэт олон нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг гэдгийг хэлье. Хаяг шошго хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй холбоотой үнэн зөв мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/3400 тоот албан бичигт тодорхой хариулт өгсөн тул нэхэмжлэгч хариултаа авсан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Р.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 оны 34-03-294/443, 34-03-294/752 тоот дүгнэлтийн талаарх тайлбар.

Миний бие О ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Гоё нэрийн тарагнаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид шинжлүүлэн, шинжилгээний дүнг үндэслэн бүтээгдэхүүний шинжилгээний дүнгийн тухай улсын байцаагчийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/443, 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 34-03-294/752 тоот дүгнэлт үйлдсэн. Тус дүгнэлт нь тухайн үед мөрдөгдөж байсан Хүнсний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, холбогдох техникийн стандарт болонМэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандартын хүрээнд үйлдэгдсэн болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1. /Эсэг цагаан идээ техникийн шаардлага MNS4229:2011/ стандартын 5 дугаар зүйлийн 5.6-д /аюулгүй байдлын үзүүлэлтийг улиралд нэг удаа шинжилнэ/ гэж заасны дагуу /уг дүгнэлт нь 3 сар тутам давтан шинжлүүлэн хүчинтэй байдаг/ шинжилгээний дүнг үндэслэн гаргадаг бүтээгдэхүүний шинжилгээний дүнгийн тухай дүгнэлт юм. Дүгнэлт нь Гоё таргийг шинжилсэн дүгнэлт болохоос тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах дүгнэлт биш юм.

Тарагны чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 173 тоот тушаалаар баталсан бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэх заавар-ын дагуу дээж авч, Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 09 тоот тушаалын 3 дугаар зүйлийн 3.9-д бүтээгдэхүүний эрсдэл, тухайн бүтээгдэхүүний онцлог шинж чанараас хамаарч дээж өгөх лаборатори болон шинжлэх үзүүлэлтийг улсын байцаагч сонгоно гэсэн заалтыг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид хими, нян судлал, хор судлал, хүнд металлын шинжилгээнд өгсөн. Шинжилгээгээр гэдэсний бүлгийн эмгэг төрөгч /25 граммд/, Staphylococcus /1граммд/, Колифорс /1 мл-д/, Salmonella /25 мл-д/, B.cereus илрээгүй бөгөөд химийн шинжилгээгээр чихэрлэг, исгэлэн, тослог, хуурай бодис, зэс, афлатоксин М1, М2 зэрэг үзүүлэлтээр шинжлүүлсэн ба шинжлэгдсэн үзүүлэлтийн хувьд Эсэг цагаан идээ. Техникийн шаардлага MNS 4229:2011 стандартын шаардлага хангаж байсан.

Монгол Улсын хэмжээнд 2012 онд худалдаалагдсан Гоё нэрийн тарагнаас эмгэг

төрөгч нянгаар бохирдож, олон нийтийг хамарсан биологийн бохирдол болох нянгийн хороор үүсгэгдсэн өвчлөл Эрүүл мэндийн яамны сайдын 195А тушаалаар бүртгэгдсэн тохиолдол илрээгүй байна.

О ХХК-ийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа Дани улсад үйлдвэрлэсэн

Chr.Hansen үйлдвэрийн Freeze dried dairy culture: FD-DVS-YF-L904/10X50U хөрөнгө нь нэг удаа хэрэглэгддэг, өөрөөр хэлбэл тухайн хөрөнгөнөөс бүрсэн тарагнаас дахин өсгөвөрлөх замаар дахин хөрөнгө гаргаж ашиглах боломжгүй технологитой учраас тухайн тарганд ашигтай бичил биетний тоо бага гарах нь технологийн онцлогтой холбоотой. Эсэг цагаан идээ. Техникийн шаардлага MNS 4229:2011 стандартын 5 дугаар зүйлийн 5.5-д ашигтай бичил биетний тоон үзүүлэлтийг эсэг цагаан идээний үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт байхаар заасан. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308-2012 стандартын нэр томъёоны тодорхойлолтод эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт гэдэг нь үйлдвэрлэлийн үйл явцын хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлыг тодорхойлох шалгуур, харин аюулгүй байдлын шалгуур гэдэг нь зах зээлд нийлүүлэх аливаа бүтээгдэхүүн эсвэл цуврал болон хүнсний

бүтээгдэхүүний хүлээн зөвшөөрөгдөх байдлыг тодорхойлох шалгуур гэж тодорхойлсон

байна. Тиймээс сүүн хүчлийн бичил биетний болон эсийн тоо нь ялангуяа шингэн хөрөнгөний чанар, аюулгүй байдлыг үзэхэд хэрэгтэй үзүүлэлт болохоос бэлэн бүтээгдэхүүнд ач холбогдолтой үзүүлэлт биш юм.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 37 дугаар тогтоолын 4 дэх заалтад тайлбарласнаар хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоорагуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцно гэсэн байна. Дээрх дүгнэлтүүд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баримт бичгийнстандартын дагуу боловсруулагдаж, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус биш, түүнчлэн найруулга зүйн болон үг үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй байгаа тул утга агуулгын хувьд илэрхий алдаатай бус гэж үзэж байна.

Эцэст нь хэлэхэд, улсын байцаагчийн дүгнэлтийн талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгох ба уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд Захиргааны байгууллага албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авсанаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд гомдол гаргана гэж заасныг баримтлах ёстой байдаг. Гомдол гаргагч нь анх 2012 оны 7 болон 10 дугаар сарын улсын байцаагчийн дүгнэлтийн талаар нэг жил нэг сар ба 11 сарын дараа гомдол гаргаж байгаа нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна. Иймд гомдлыг хянан хэлэлцэх эсэх талаар харгалзан үзэхийг хүсье. гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч С.Д 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 11-81/235 тоот дүгнэлтийн талаар тайлбар шүүхэд ирүүлэхдээ: Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын эрсдэл нь бохирдуулагч бөгөөд аливаа хоол хүнсийг хэрэглэснээр хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах, сөргөөр нөлөөлсөн тухай бохирдуулагчаар онош тавигддаг тул Хүнснийбүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д /бохирдуулагч гэж хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд өөрт нь агуулагддаг, эсхүл хүнсний сүлжээний үйл ажиллагааны явцад түүнчлэн хүнсний сүлжээг ашиглах болон хэрэглэх эд зүйлийн бохирдлоос бий болсон хими, физик, биологийн хүчин зүйлсийг заасан байдаг ба хүнсэнд үүсэх энэ эрсдлийн үзүүлэлтүүдийг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй үзүүлэлт гэж хүнсэн дэх физик, хими, биологийн бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээг хэлнэ гэж заасны дагуу Гоё тараг болох бэлэн бүтээгдэхүүнээс хууль эрхийн хүрээнд дээж авсан. Дээжийг авахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 173 дугаар тушаалын дагуу батлагдсан журмын дагуу дээж төлөвлөлт гэж тухайн бүтээгдэхүүнийг төлөөлж чадахуйц тодорхой хэмжээний бүтээгдэхүүнийг санамсаргүйгээр сонгож сорьцийн тоог авахдаа нэгдүгээр түвшин буюу бууруулсан түвшинд авсан. Авсан дээжиндээ Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.9-д бүтээгдэхүүний эрсдэл тухайн бүтээгдэхүүний онцлог шинж чанараас хамаарч дээж өгөх лаборатори болон шинжлэх үзүүлэлтийг улсын байцаагч сонгоно гэсэн заалтыг үндэслэн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн албан

тушаалын эрхийн хүрээнд гоё тарганд үүсэж болох бохирдлыг үзүүлсэн. М1168 тоот сорилтын дүн, сорилт хийсэн хүний нэр гарын үсэгтэйгээ ирснийг үндэслэн 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 11-81/235 тоот эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ дүгнэлтээс болж хэрэглэгч хохирсон тухай гомдол болон өвчлөл үүсээгүй байна.

Чихэрлэг, тослог, уургийг үзээгүй бөгөөд энэ талаар дурьдаагүй нь аюулгүйн үзүүлэлт биш хүнсний хордлого үүсэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ үзүүлэлтээр онош тавигдсан түүх байхгүй. Энэ бол шимт байдал бөгөөд үүнийг тооцооны аргаар бодож олдог. Эсэг цагаан идээний үйлдвэрлэлийн явцаас задгай дээж аваагүй савласан бэлэн бүтээгдэхүүнээс дээж авсан тул үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт болох ашигтай бичил биетний тоог үзэх шаардлагагүй, ашигтай бичил биетнээс ямарч хордлого үүсэхгүй, энэ бол эмгэг төрөгч биш тул аюулгүйн үзүүлэлт биш. Пестицидийн үлдэгдэл хүнд метал, цацраг идэвхит бодис антибиотик, миламинаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд эрсдэл багатай голдуу түүхий эдэд эрсдэл их. Иймээс хил гаалиар оруулахдаа шинжлүүлсэн олон улсын www.codexalimentarius.net цорын ганц лавлагааны төвөөс мэдээлэл ирсэн тохиолдолд үзэх үзүүлэлт. Иймээс эдгээр үзүүлэлтийг сонгох шаардлагагүй салмониел /25 млл/ их эрсдэлтэй нянгийн бохирдол үүсгэх учир гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, Staphylococcus үзүүлсэн бөгөөд бохирдлыг зөв үзүүлсэн тул нянгийн гаралтай хордлого үүсээгүй байна. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хүнсний чанар гэж хүнсний түүхий эд бүтээгдэхүүний стандарт техникийн зохицуулалтын болон хэрэглээний шаардлага хангасан байдлыг гэж заасныг үндэслэн эдгээртэй холбоотой асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Шинжлэх ухаан техникийн их сургуулийн хүнсний технологич мэргэжилтэй, хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч эрх хэмжээний хүрээнд хийнэ. Иймээс би Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх /сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын 2 дугаар зүйлийн 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35 болон 10 дугаар зүйлийн 10.4, 10.6, 10.17, 10.22-т заасан шаардлагуудын хангалтад хяналт тавих эрхгүй болно. 11-81/235 тоот дүгнэлт нь Гоё таргийг шинжилсэн тухай дүгнэлт болхоос биш тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах бичиг биш гэв.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. үүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С төрийн бус байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж 2012 онд 4/2012, 2013 онд 15/2013 тоотуудаар гомдол гаргаж байсан ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2012 оны 7/3400, 2013 оны 7/2213 тоотуудаар тус тус тухай бүр хариуг хүргүүлж байсан болно.

Тус төрийн бус байгууллагаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дахин 2013 оны 17/2013 тоотоор О ХХК-ийн үйлдвэрлэсэн Гоё нэрийн тарганд хяналт шалгалт хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 205 дугаар тушаалаар ажлын хэсэг томилж тус компанид хяналт шалгалт хийсэн ажлын хэсэг О ХХК-ийн Гоё нэрийн тарган дахь ашигтай бичил биетийн тоог тодорхойлуулахаар үйлдвэрийн агуулахаас, худалдаанд нийлүүлсэн тарагнаас болонлабораторийн нөхцөлд бүрсэн хяналтын дээжинд 14 хоногийн давтамжтай дээж авч тус тус шинжилгээ хийж ашигтай бичил биетийг тодорхойлсон сорилын дүнд стандартад заасан үзүүлэлтийг харьцуулан дүгнэлт гаргасан болно. Энэхүү дүгнэлтээр Гоё нэрийн тараг нь Монгол Улсад мөрдөж байгаа Эсэг цагаан идээ MNS 4229:2011 стандартад заасан шаардлагыг хангасан дүнтэй гарсан тухай хариуг 2013 оны 1/3998 тоотоор С ТББ-д хүргүүлсэн болно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар уг гомдлын хариуг О ХХК-ийн үйлдвэрлэсэн Гоё нэрийн тарганд хяналт шалгалт явуулж гомдлын хариуг албан ёсоор хүргүүлсэн тул гомдлын дагуу шалгалт явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд О ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С ТББ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын акт болон байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Манай компани нь дээрх албан тушаалтнуудын дүгнэлт, актыг хууль зөрчсөн, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэгдүгээрт,Мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлт нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ

хүрээнд гаргасан, хоёрдугаарт, хуулийг зөрчөөгүй, гуравдугаарт, нэхэмжлэлд дурдсан дүгнэлт, акт нь хэрэглэгчийн эрхийг хөндсөн, ийнхүү хөндсөнийг нуун дарагдуулсан зүйл

үгүй байгаа нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч С ТББ нь 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг онцлон илт үндэслэлгүйгээр буруутган олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараасан явдал нь бидний ажил хэргийн нэр хүндэд халдсан гэм буруутай гэсэн үндэслэлээр 2012 оны 8 дугаар сард Дүүргийн шүүхэд хандан ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүх энэ иргэний хэргийг хоёр ч удаа хянанхэлэлцээд нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн бөгөөд одоогийн байдлаар дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны магадлалыг үгүйсгэн хяналтын шатанд гомдол гаргасан байгаа билээ. Энэ үйл явдлын дараа С ТББ нь өөрийн буруутай үйл ажиллагаагаа хаацайлах, өөрийн хариуцлагагүй байдлаа зөвтгөхийн тулд захиргааны байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж байна гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар бол ...бусдын нэр төр, ажил хэргийн нэр төрд халдсан этгээд өөрийн гэм буруугүй болохоо нотлох эрхтэй гэж заасны дагуу манай нэр хүндийг гутаагаагүй гэдгээ нотолж чадаагүй. Яагаад гэвэл анхнаасаа үндэслэлгүй худал мэдээлэл тараасан болохыг анхан шатны шүүх нотолсон. Сүүлдээ төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгахыг зорьж байгаа нь хэрээс хэтэрсэн бас нэгэн үндэслэлгүй үйл явдал болж байна гэж үзэж байна. Манай компани хүнс үйлдвэрлэгчийн хувьд Хүнсний тухай хуульд заасны дагуу улирал бүр бүтээгдэхүүнээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын лабораторид шинжлүүлэн уг шилжилгээнд тулгуурлан гарсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ..тухайнбүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан болно. С ТББ-аас тавьсан гомдол шаардлагын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/130 тоот хяналт шалгалтын удирдамжаар, мөн тус газрын дэд даргын 2013 оны 205 тоот тушаалаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон манай байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд шалгалт хийж, ямар нэгэн зөрчил илрээгүй тул ..гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 10-ны 7/2213 тоот, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 тоот албан бичгээр тус тус хариу өгсөн нь хэргийн материалд хавсрагдсан байгаа. Иймд нэхэмжлэгч С ТББ нь манай байгууллагын нэхэмжлэлтэй тус байгууллагад холбогдох иргэний хэргийн хариуцлагаас мултрах гэсэн башир арга гэж үзэжбайна. Иймээс С ТББ-ын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэхгүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 531 дүгээр шийдвэрээр . Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.9, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14 тоот дүгнэлт, 2012 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 11-81/235 тоот дүгнэлт, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/4443 тоот дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ны 34/03/-294/572 тоот дүгнэлтүүд нь МNS 4229:2011 стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг зөрчсөн утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны хууль зөрчсөн актаар тогтоож хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 тоот захиргааны актыг гомдлын дагуу шалгалт явуулаагүйн улмаас Хүнсний тухай, Стандарт тохиролын үнэлгээний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль зөрчсөнийг тогтоож хүчингүй болгож, хиих ёстой зохих шалгалтыг явуулаагүй эс үйлдэхүйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.9, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон таван зүйлд дараах нотлох баримтын хүрээнд гомдол гаргалаа.

Нэг. Нэхэмжлэгч Улсын байцаагч С.Д, Р.Н, Ж.Дашдэлэг нарын 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73-14 тоот дүгнэлт, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 11-81-235 тоот дүгнэлт, 2012 оны 7 дугаар сарын 25-ны 34-03-294-443 тоот дүгнэлт, 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 34-03-294/572 тоот дүгнэлтүүд нь хууль, стандарт, техникийн зохицуулалтад тавих төрийн хяналтыг дутуу хийсэн мөртлөө стандартын шаардлага хангаж байна гэж дүгнэсэн, уг дүгнэлтүүд Гоё таргыг тухайн үеийн Хүнсний тухай /1999 оны/ хуулиар худалдан борлуулах зөвшөөрөл байсныг шүүх салбарын онцлогтой уялдуулан гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн мөрдлөг болгон гаргасан дүгнэлт гэж буруу дүгнэжээ. Жич: Шүүхийн хэлэлцүүлэг маргаанд нэхэмжлэгч Улсын байцаагчийн дээж авах журамтай огтхон ч маргаагүй.

Давж заалдах үндэслэл:

11-73-14 тоот дүгнэлтэд MNS 4229-94 тоот 94 оны хүчингүй стандартаар үйлдвэрлэсэн тухай, MNS 4229:2003 стандартаар заавал үзэх ёстой чихэрлэг, уурагыг үзээгүй, 5,5-р зүйлийн 4-р хүснэгтийн эрүүл ахуйн гол үзүүүлэлт тарганд заавал үзэх ёстой ашигтай бичил биетний тоо, бичил биетны тоо 5-р хүснэгт аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг огт шинжилгээнд хамруулалгүйгээр, мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10-р сарын 26-ны 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35-д бүтээгдэхүүний нэр томьёотой нийцээгүй, шошгололт дээр хяналт тавихдаа 10.4, 10.6, 10.17, 10.22 шаардлагуудыг хангаагүй байсан.

11-81-235 тоот дүгнэлтэд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хуурай бодис, исгэлэнг л лабораторийн шинжилгээнд хамруулж бусад заавал үзэх ёстой MNS 4229:2011 тоот стандартын 5.4 зүйлийн 3-р хүснэгтийн физик химийн шинжилгээний чихэрлэг, тослог, уургыг огт үзээгүй, 5.5 зүйлийн 4-р хүснэгтийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт ашигтай бичил биетний тоо, бичил биетний бүрэлдэхүүн, 5.6 зүйлийн 5-р хүснэгт аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг огт шинжилгээнд хамруулалгүй, 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35, 10.4, 10.6, 10.17, 10.22 шаардлагуудадыг хангаагүй байхад стандартын шаардлага хангасан байна гэжээ.

34-03-294-443 тоот дүгнэлтэд гэдэсний бүлгийн хуурай бодис, исгэлэн, Калиформ, salmonella, B.cereus л лаборторийн шинжилгээнд хамруулж бусад заавал үзэх ёстой MNS 4229:2011 тоот стандартын 5.4 зүйлийн 3-р хүснэгтийн физик химийн шинжилгээний чихэрлэг, тослог, уургыг огт үзээгүй байж үзсэн гэж дүгнэлт дурьдсан, 5.5 зүйлийн 4-р хүснэгтийн эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт ашигтай бичил биетний тоо, бичил биетний бүрэлдэхүүн, 5.6 зүйлийн 5-р хүснэгт аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг огт шинжилгээнд хамруулалгүй, 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35, 10.4, 10.6, 10.17, 10.22 шаардлагуудадыг хангаагүй байхад стандартын шаардлага хангасан байна гэсэн.

34-03-294/572 тоот дүгнэлтэд , , , , , , , ээр . : 2582 2 1*107 /100,000,000 / 2*10/2,000,000/ 50 .

̺ MNS 4229:2011 тоот стандартын 翿 , мөн 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтын 2.1.31, 2.1.33, 2.1.34, 2.1.35, 10.4, 10.6, 10.17, 10.22 шаардлагуудадыг хангаагүй байхад стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэж худалдан борлуулах зөвшөөрөл гаргасан нь хууль, стандарт зөрчсөн байна.

Гоё тарганд Е440, Е1442, Е451, Е331 хүнсний нэмэлт хэрэглэсэн байсан бөгөөд энэ Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт MNS CAC 192:2007 зохицуулсанаар дээрхи нэмэлтүүдийг Эсэг сүүн бүтээгдэхүүн буюу тарганд огт хэрэглэж болохгүй. мөн зориулалтын биш байхад стандартын шаардлага хангаж байна гэж дээрхи 4 дүгнэлтэд байдаг.

Нэр бүхий хариуцагч Улсын байцаагч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, Стандарт тохирлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 6 дугаар зүйлийн 6.2, 10 дугаар зүйлийн 10.1,-д заасан зөрчлүүдийг санаатай болон санамсаргүй хэлбэрээр алдаа гаргаж Стандарт тохирлын үнэлгээний тухай хуулийн 25.1, 25.2.1, 25.5.1-г заасан үүргээ хэрэгжүүлэлгүй албан тушаалаа хэтрүүлж худалдан борлуулах зөвшөөрөл бүхий дүгнэлт гаргасан.

Улсын байцаагчийн дүгнэлт нь худалдан борлуулах зөвшөөрөл болдог хууль зүйн үндэслэл нь Хүнсний тухай /1999 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Хүнсний үйлдвэр эрхлэгчийн үүрэгт, 9.1.1-д технологи, стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу эрхлэх, 9.2.3-д шинээр үйлдвэрлэл эрхлэхдээ стандарт ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага шаардлага хангасаны дараа худалдан борлуулах, 9.1.2-д үйлдвэрлэл эрхлэгч этгээд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө болон үйл ажиллагаа явуулах явцдаа энэ хуулийн 9.1.1-д заасан шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх 9.4-д Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч этгээдэд хориглох. 9.4.1-д мэргэжлийн хяналтын байгууллагаас олгогдсон дүгнэлтгүйгээр хүнсийг нийтэд борлуулах гэсэн шаардлагуудаар зохицуулагдсан байхыг шүүх анхаарсангүй байна.

Хоёр. Улсын байцаагч нарт Хүнсний тухай хуульд зааснаар хүнсний бүтээгдэхүүний дээжид эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг болохоос биш тухайн бүтээгдэхүүний савлах, шошголоход хяналт тавих үүргийг хуулиар хүлээгээгүй байна. Гэж шүүх дүгнэжээ.

Давж заалдах үндэслэл:

Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт нь нэр томьёо, тодорхойлолт, үйлдвэрийн байр, түүний орчинд тавих шаардлага, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, саван тавих шаардлага, түүхий сүүний эрүүл ахуй, аюулгүй байдалд тавих шаардлага, цэвэр өсгөврийн хөрөнгөнд тавих шаардлага, сүү, сүүн бүтээгдэхүүнд тавих шаардлага, сүү боловсруулах технологи ажилбарт тавих шаардлага, бүтээгдэхүүний савлах, шошголоход тавих шаардлага, хадгалах, тээвэрлэх, цэвэрлэгээ, ариутгал, бүтээгдэхүүнийг худалдаалахад тавих шаардлагуудыг нэг бүрчлэн нарийчлан тусган баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10-р сарын 26-ны 304 тоот тогтоолын 2 дугаар хэсэгт техникийн зохицуулатыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг ХХААХҮ сайд, МХЕГ-ын дарга, СХЗГ-ын дарга нарт тус даалгасан.

Мөн Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-д хэрэглэх нөхцөл, 25 дугаар зүйлд зохицуулсанаар Стандарт тохирлын үнэлгээний талаарх мэргэжлийн хяналт хэсгийн 25.1-д хуулийн хяналтыг мэргэжлийн хяналт хэрэгжүүлэх, 25.2.1-д мэргэжлийн хяналтын хамаарах зүйлд заавал мөрдөх үндэсний стандарт, техникийн зохицуулалтын мөрдөлт хамаарч, 25.5-д төрийн хяналт шалгалтын хууль заасан бүрэн эрхээс гадна 25.5.1-д зөрчсөн тохидолд авах арга хэмжээний бүрэн эрхийг зохицуулсаныг шүүх анхааралгүй буруу дүгнэжээ. Нэхэмжлэгч асуудлыг хэлэлцүүлэгийн явцад олон дахин үндэслэлтэй нотолгоотой хэлж байсан.

Нотлох баримт: Хэрэгт байх: 2012-04-19 11-81/235 тоот Улсын байцаагчын дүгнэлтэд /Шошго нь стандартын шаардлага хангасан нөхцөлд хүчинтэй/

Гурав. Нэхэмжлэгч улсын байцаагчдын дүгнэлтийг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэн илт хууль бус актаар тогтоолгох шаардлагыг шүүх хууль бус акт гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.

Давж заалдах үндэслэл:

Нэхэмжлэлийн үндэслэлд 2012-01-16 ны 11-73/14 Улсын байцаагчийн дүгнэлтэд MNS 4229-94стандартын шаардлага хангасан байна гэж дүгнэсэн.

Уг 1994 оны стандартад эсэг сүүн бүтээгдэхүүн буюу тарганд хүнсний нэмэлт хэрэглэхгүй, хадгалалтын хугацааг 72 цагаас ихгүй байхаар зохицуулагдсан байдаг. Гэтэл дүгнэлт дурьдсан Гоё нэрийн тараг нь 28 хоног хадгалдаг, 4 төрлийн хүнсний нэмэлт хэрэглэдэг. Хэрэглэгч нь хэрэглээний мэдээллийг ямар стандартаар үйлдвэрлэж байгаа, ямар технологоор, ямар түүхий эдээр, бусад нөхцөлүүд ямар байгааг зөвхөн шошгололт дээрхи стандартын мэдээллээс авдаг. Гэтэл тухайн үед MNS 4229-94 хүчингүй болж MNS 4229:2011 стандарт мөрдөгдөж байсанаас үзвэл дүгнэлт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, үг үсэг, тооны алдаа нь үр дагаварын хувьд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байсныг шүүх анхаарсангүй.

Дөрөв. Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 тоот захиргааны актыг гомдлын дагуу шалгалт явуулаагүй, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацааг зөрчсөн тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх буруу ойлгож дүгнэхдээ албан тоотуудаар хариу хүргүүлж байсан учир гомдлын дагуу зохих шалгалтыг хийгээгүй гэж үзэж буруутгах үндэслэлгүй байна гэжээ.

Давж заалдах үндэслэл:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Мэргэжлийн хяналтын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 тоотоор хариу өгөхдөө бичигт хариу өгөөгүй гэж маргаагүй бөгөөд харин төрийн хяналт хийж хэрэгжүүлэгч ганц эрхтэй байгууллагын хувьд өмнөх гомдолд дурьдсан асуудлыг үндэслэл бүхий нягтлан шалгаж хариу өгөх, зөрчил байхыг нотолсон МХЕГ лабораторийн сорилтын дүнг шалгаж дүгнүүлэх хүсэлт тавьсан, Гоё нэрийн тараг хадгалалтын хугацааг хэрхэн тогтоож байгаа, ямар технологиор, ямар хүнсний нэмэлтээр уртасгаж байгаад шалгалт явуулаач гэх мэт хүсэлтүүдийг явуулахад өөр цаг хугацааны буюу 2013 оны 9 дүгээр сарын бүтээгдэхүүний дүнд тулгуурлан хариу өгөх, Засгийн газрын 304 тоот тогтоолын хэрэгжилтийн хэрэгжүүлээч гэж шаардахад огт хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй, маргаан бүхий захиргааны акт байна гэж тодорхойлсон байхад шүүх зөвхөн албан бичигт хариу өгсөн эсэхд анхаарлаа хандуулж дүгнэлтээ гаргажээ. Мөн албан бичигт хуулийн хугацаанд хариу өгч байх хууль зөрчсөн үйлдэлийг тогтоолгох хүсэлтийг анхаараагүй байна.

Тав. Шүүх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зохицуулалтыг хувь хүнд үйлчлэх, 19 зүйлийн 19.1.9-д зохицуулсан зохицуулалтыг Улсын байцаагчийн дүгнэлтүүдээс болж хэрэглэгч хохирсон асуудал гараагүй бөгөөд өвчлөл үүссэн, хүнсний хордлого гарч хэн нэгэн хохирсон асуудал гараагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах үндэслэл:

Шүүх дээрхи шийдвэрийг гаргахдаа зөвхөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг баримталсан нь буруу байна.

Учир нь шүүхэд нэхэмжлэгч Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т, 19.1.9-т заасанчлан хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх асуудал, хэрэглэгчийн гаргасан гомдлыг дамжуулсан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Харин Улсын байцаагчийн дүгнэлтүүд хууль зөрчсөн, Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг мөрдөхгүй байх гомдлыг Мэргэжлийн хяналтын байгууллага шийдвэрлэж чадахгүй байх тухай утга агуулгын илэрхий алдаатай, маргаан бүхий захиргааны акт, хийх ёстой ажлаа хийгээгүй байх эс үйлдэхүйг тогтоолгохоор нотлох баримтын хүрээнд нэхэмжлэл гаргасаныг шүүх буруу ойлгосон байна.

Манай ТББ нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хүнсний тухай /1999оны/ хуулийн 16.2 гол үндэслэл болгож /Мэргэжлийн хяналтын байгууллагад анх 2012 оны 9 дүгээр сард буюу 4/2012 тоотоор хандсантай холбоотой бөгөөд асуудлыг МХЕГ шийдвэрлэж чадахгүй өдий хүрсэн/ баримталсан буруу биш бөгөөд харин 2013 оны 3 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.1.Төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдлыг хангахад дараах чиглэлээр оролцоно: 14.1.1.хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; 14.1.2.хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн эрхийг хамгаалах асуудлаар саналаа төрийн болон нутгийн захиргааны байгууллагад уламжлах; гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа ба бид хүнсний тухай хууль тогтоомжинд олон нийтийн хяналт тавьж асуудлыг эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх гэсэн боловч хуульд заасан үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж маргаан үүсгэн шийдвэрлүүлэх эрх, үндэслэл байна.

Дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосоныг хүчингүй болгож Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73-14 тоот дүгнэлт, 2012 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 11-81-235 тоот дүгнэлт, 2012 оны 7 дугаар сарын 25-ны 34-03-294-443 тоот дүгнэлт, 2012 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 34-03-294/572 тоот дүгнэлтүүд нь MNS 4229:2011 стандарт, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 10-р сарын 26-ны 304 тоот тогтоолоор баталсан үйлдвэрлэгч заавал мөрдөх Сүү, сүүн бүтээгдэхүүний техникийн зохицуулалтыг зөрчсөн утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны хууль зөрчсөн актаар тогтоож хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 захирааны актыг гомдлын дагуу шалгалт явуулаагүйн улмаас Хүнсний тухай, Стандарт тохирлын үнэлгээний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль зөрчсөнийг тогтоож хүчингүй болгож, хийх ёстой зохих шалгалтыг явуулаагүй эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгааг давж заалдах шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг гаргах эрхгүй этгээд гаргасныг анхаараагүй, мөн эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14, 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11-81/235, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/443, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 34-03/-294/572 дугаар дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дээрх Мэргэжлийн хяналтын байцаагч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Хүнсний тухай хуульд заасны дагуу 3 сар тутамд О ХХК-ний хүсэлтээр тус компанийн үйлдвэрлэсэн Гоё нэрийн тарагнаас дээж авч стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгсөн байх бөгөөд С ТББ-д уг дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Учир нь аливаа хүнсний үйлдвэрлэл явуулж буй хуулийн этгээд зохих хууль тогтоомжийн дагуу өөрийн бүтээгдэхүүнээ холбогдох стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар тогтоолгосон нь С ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Гэтэл анхан шатны шүүх уг нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг зөрчсөн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

2. С ТББ нь дүрэмд заасан зорилгынхоо хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт удаа дараа хандахдаа Гоё нэрийн тараг нь шошгоны стандарт хангаж байгаа эсэх, хадгалалтын хугацааг ямар технологиор хэрхэн уртасгасан, хүнсний нэмэлт хэрэглэж байгаа нь зөв эсэх, ашигтай бичил биетний тоон үзүүлэлт нь стандартад нийцэх эсэх зэргийг шалгуулах хүсэлт гаргасан байх бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 оны 11 дүгээр сарын 09-ний 7/3400, 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 7/2213, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/3998 дугаар албан бичгүүдээр хариу өгөхдөө хадгалалтын хугацаа болон шошгололтын талаар шалгуулах хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй байна.

Уг эс үйлдэхүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэж өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг бүх талаас нь судлан үзэж, түүний дагуу хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох арга хэмжээ авсныг мэдэгдэж, энэ хуульд заасан хугацаанд багтаан хариу өгөхийг ойлгоно, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх үүрэг хүлээнэ, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д энэ хууль хүнсний түүхий эдийн анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатанд үйлчилнэ, 18 дугаар зүйлийн 18.1-д Хяналтын байгууллага хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд ... хяналт тавина гэж тус тус заасныг зөрчсөн байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн өргөдөл, гомдолдоо хариу авах эрх нь зөрчигдсөн байх тул өргөдөлд дурдсан асуудалд тодорхой хариу өгөхийг мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С ТББ нь Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Төрийн бус байгууллага нь хүнсний аюулгүй байдлыг хангахад хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх чиглэлээр оролцоно гэж заасны дагуу нэхэмжлэлд дурдсан хүнсний аюулгүй байдал, чанартай холбогдуулан гаргасан ТББ-ын өргөдөлд тодорхой хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргасан байхад Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэглэлгүй зөвхөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэглэн хэрэглэгчийн эрх хохирсон асуудал гараагүй, өвчлөл үүссэн, хүнсний хордлого гарч хэн нэгэн хохирсон асуудал гараагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 531 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг дараах байдлаар өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 74 дүгээр зүйлийн 74.3-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 11-73/14, 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 11-81/235, 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34-03-294/443, 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 34-03/-294/572 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 18.1, Хүнсний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын С ТББ-ын гаргасан өргөдөл, гомдлыг бүрэн шийдвэрлэхгүй байгааг хууль бус болохыг тогтоож, Гоё тараг бүтээгдэхүүн нь холбогдох хууль тогтоомж, стандартад нийцэж байгаа эсэхийг шалгуулах тухай хүсэлтэд зохих журмын дагуу хяналт шалгалт явуулж хүсэлтэд дурдсан асуудал бүрт тодорхой хариу өгөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ