Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Чулуунбаатарын Алтанзул Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Хохирогчийн төлөөлөгч *******н ******* Шинжээч ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******д холбогдох 2023001270107 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 24-нд аймгийн суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын баг хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Ө.******* нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд аймгийн сумын багийн нутаг “” гэх нэртэй газраас нэн ховор ургамал болох 448,4 кг хонин арц, ховор ургамал болох 900,4 кг хуурамч хонин арц түүж бэлтгэн, Эксел маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, тээвэрлэж, аймгийн сумын багийн тоот хашаанд хадгалж байгаль экологид 62938000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ийн ******* нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд аймгийн сумын багийн нутаг “” гэх нэртэй газраас хонин арц, хуурамч хонин арц түүж бэлтгэсэн, бэлтгэсэн арцаа Эксел маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэж аймгийн сумын багийн , тоот хашаандаа авчирч хадгалсан хэргийн үйл баримт нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хохирогч иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.*******ын “... Манай сумын баг болон , багийн нутаг дэвсгэрт арц ургадаг. Манай сумын Засаг даргын тамгын газраас иргэдэд арц түүх зөвшөөрөл олгосон асуудал байхгүй. Манай сумын Засаг даргын тамгын газраас Байгаль орчны улсын байцаагчтай хамтарч хууль бусаар арц түүх асуудлыг таслан зогсоох талаар эргүүл шалгалт хийсэн. Би тухайн арцанд гаргасан экологи-эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр, Ховор болон нэн ховор ургамал түүх зөвшөөрлийг 2020 онд олгоогүй талаар мэдүүлсэн тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч гэрч Ты “...Манай сумын багийн нутаг баруун зүүн хайрхан, багийн Хэрэмтий, Өвт, Борбургас, багийн Хатавч, Тээл зэрэг газруудад хуурамч хонин арц, ямаан арц зэрэг ургадаг, багийн урд болон хойд ууланд хонин арц ургадаг. Манай сум болон аймгаас иргэдэд арц түүх зөвшөөрөл өгөөгүй. Угаасаа Байгаль орчны яамнаас арц түүх зөвшөөрлийг энэ жил олгоогүй байгаа. Хонин арц өөрөө ховор ургамлын жагсаалтад орсон ургамал тэгэхээр түүхийг хориглодог...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ө.*******гийн “...Надад хэргийн талаар ярих зүйл байхгүй. 2020 оны 07 дугаар сард сумын багийн нутаг “” гэх газраас арц түүж, Эксел маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, багт байх өөрийн хашаандаа буулгаж, хатааж байгаад хуулийн байгууллагад баригдаж, шалгагдаж байгаа. Би арц түүхдээ ганцаараа түүсэн. Би нийт 1300 орчим килограмм арц түүсэн байх. Би тухайн арцыг 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 15- ны хооронд түүсэн. Би экологид учруулсан хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлгээр, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Ө.*******гийн эзэмшлийн хашаа байшин зооринд үзлэг хийх явцад аймгийн сумын багийн тоот хашаанд хураасан байсан 26 шуудай арц, тоот хашааны зооринд хадгалсан 18 шуудай арц тус хашаанд байх байшингийн дээврийн хөндийд дэлгэж хатаасан 4 шуудай арцыг тус тус илрүүлж хураан авсан талаар бичиж тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр, Арц тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ө.*******гийн өмчлөлийнх болохыг нотолсон гэрч О.ын “...Би Ө.*******д ЗАН улсын дугаартай Эксел маркийн тээврийн хэрэгсэл зарж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны хавар байхаа, цаг хугацааг нь сайн санахгүй байна, 500.000 төгрөгөөр тооцож өгсөн. Би тухайн тээврийн хэрэгслийг гэх хүнээс авч байсан, бичиг баримтыг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй, мөнгө төгрөгийг нь өгөөд миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болчихсон. ийг хэнээс авсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн түүсэн хонин болон хуурамч хонин арцны үнэлгээг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гаргахад 62938000 төгрөгийн үнэлгээтэй, 1348,8 килограмм арц байсан нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Биологийн төрөл зүйл хариуцсан шинжээч Э.ын 2020 оны 07 дугаар сарын 24- ны өдрийн 04 дугаартай “...хонин арц 1 килограмм нь 50000 төгрөгЧ448,4 килограмм нь=22420000 төгрөг, хуурамч хонин арц 1 килограмм нь 45000 төгрөгЧ900,4 килограмм нь=40518000 төгрөг, нийт 1348,8 килограмм арц=62938000 төгрөг. ...Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө...” гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ө.*******гийн бэлтгэсэн арцыг шүүх хуралдааны явцад шинжээч Э.ыг оролцуулан уут нэг бүрээр төрлийг нь тодорхойлуулан жинлэж үзэхэд тухайн арц биологийн чийгээ алдаж хонин арц 155,7 килограмм, хуурамч хонин арц 568.3 килограмм болсон байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хонин арц 1 килограмм нь 50000 төгрөгөөр, хуурамч хонин арц 1 килограмм нь 45000 төгрөгөөр үнэлэхээр тус тус заасан. Ийнхүү экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл ургамлыг бэлтгэх үеийн биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй учир шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй байна. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар шүүгдэгчийн түүж бэлтгэсэн хонин арц 155.7 килограмм, хуурамч хонин арц 568.3 килограмм бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А282 дугаар тушаалын хавсралтаар тооцон хонин арцны үнэлгээг 7785000 төгрөгөөр, хуурамч хонин арцны үнэлгээг 25573500 төгрөгөөр тус тус тогтоосон нь шинжээч Э.ын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас нийт 33358500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Шүүгдэгчийн түүж бэлтгэсэн 155.7 килограмм хонин арц нь нэн ховор ургамал болох нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт хуулиар батлагдсан нэн ховор ургамлын жагсаалтаар, 568.3 килограмм хуурамч хонин арц нь ховор ургамал болох нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаартай Ховор ургамлын жагсаалт батлах тухай тогтоолоор тус тус нотлогдсон байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, зориулалтаар тус тус ашиглаж болохоор заасан ба ийнхүү ашиглахдаа мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас, мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авахаар тус тус заасан. Шүүгдэгч Ө.******* нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11, 12 дугаар зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нийт 724 килограмм хонин болон хуурамч хонин арц түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор, ховор, ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 33358500 хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 166792500 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. 1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ө.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл завсарлуулсан. Гэвч завсарлуулсан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хөл хорио тогтоосноор хохирол төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэдийгээр түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан боловч шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, нөхцөл байдал болон ар гэрийн байдлын хувьд нөхөр, 19-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, хүү нь эрүүл мэндийн хувьд байнгын асаргаа сувилгаанд байдгийг харгалзан түүнд торгох ялын доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учир шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн боловч шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг зөвхөн шүүгдэгчийн хэлснээр дүгнэх нь учир дутагдалтай. Мөн шүүгдэгч нь хохирлыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, уг хохирлыг төлөх төлбөрийн чадвартай эсэх, тодорхой эд хөрөнгийг хохиролд тооцон шилжүүлэн боломжтой эсэх талаар нотлох баримтууд байхгүй учир хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн илэрхийлэл бодитой гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 58 уут хонин болон хуурамч хонин арц, уг арцыг тээвэрлэсэн Эксел маркийн ЗАН улсын дугаартай машиныг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.г 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.д оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд /сар бүр 150000 төгрөгөөр/ тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө. нь 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Ө.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 58 уут хонин болон хуурамч хонин арц, битүүмжлэгдсэн Ө.гийн өмчлөлийн Эксел маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгчийн Эксел маркийн ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/50 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчээс 166792500 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ