Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг

улсын яллагч О.Эрхэмбаяр

шүүгдэгч Д.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олохнууд овогт Дэмчигийн Гансүхт холбогдох эрүүгийн 213 100 000 0105 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир, суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сүхбаатар сумын 5 дугаар сургуулийн дүрслэх урлаг, технологийн багш ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн Хөтөл 3 дугаар байр 0 тоотод оршин суух хаягтай, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 2 дугаар хэсэг 138 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олохнууд овогт Дэмчигийн Гансүх /РД:ТГ67031510/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/,

           Шүүгдэгч Д.Гансүх нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 2 дугаар хэсгийн 138 тоотод хүргэн дүү болох Н.Адъяабаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь алхаар цохиж биед нь зулайн оройн баруун дээд хэсэг хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Сэлэнгэ аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгч Д.Гансүхийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Адьяабат согтуу агсам тавиад байсан юм. Надтай зууралдаад намайг боогоод байхаар нь гартаа барьж байсан алхаараа толгойн тус газарт нь цохисон. Би надад оногдуулах ял, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ

Шүүгдэгч Д.Гансүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Н.Адьяабат нь манай эхнэрийн төрсөн дүү надтай нэг их юм ярьдаггүй. Өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан бид хоёр хийж байгаагүй. Н.Адьяабат нь согтуу ирэх болгондоо манай эхнэрээс мөнгө төгрөг нэхдэг. Манай эхнэр архи, тамхи гэх зүйлсийг нь байнга л өгдөг байсан. Тухайн өдөр нь мөн л шалтгаанаар Н.Адьяабат нь согтуу байдалтай ирж эхнэрээс “мөнгө өг, би хоёр хоногийн дараа шоронд орох гэж байна. Танай нөхрийг чирч авч явна” гэх байдлаар ярьж байсан. Н.Адьяабат гэх хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо бид хоёрын дунд маргаан, санал, гомдол гэх зүйл байхгүй...” гэжээ

Хохирогч Н.Адьяабатын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүргэн ах Д.Гансүхийн гэрт согтуу очоод хашааг нь давж ороход өөдөөс “хашаа давж орж ирлээ” гээд уурлаад намайг цохиж зодсон. Тухайн үед би согтуу байсан учир сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлгийн орон дээр сэрсэн. ...Ямартай ч толгой руу гарт байсан алхаараа нэг удаа цохисон. Тэрнээс хойш ухаан алдсан ямар нэгэн юм санахгүй байна. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн цаг үед харанхуйд танихгүй цохисон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Н.Ариунтуяагийн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хашаандаа засвар хийж байтал машинд юм дугарах шиг болтол хартал, манай төрсөн дүү болон Н.Адьяабат машинд ороод суусан “түлхүүр нь хаана байна, би энэ машиныг аваад явмаар байна” гээд байсан юм. Би аргадаад тухайн машинаас буулгахад “надад бяр амтагдаад байна” гээд машин түлхээд байсан. Би “хоол авч өгье” гэж байж нэг юм хашаанаас аваад гарахад “чи муу цагдаа дуудах гээд байгаа юм уу” гээд намайг боогоод баруун гарыг минь мушгисан. Тэр үед манай нөхөр Гансүх хашаан дотроос хараад байж байсан. Намайг хоолойноос боох үед группд байдаг хиймэл зүрхтэй эгчийгээ яах гээд байгаа юм бэ болилдоо” гэх үед дүү болох Адьяабат хашаа руу явж орсон. ...Би тухайн үед цагдаа дуудах гээд гараад явсан байсан учир хараагүй...” гэж мэдүүлэг, /хх-ийн 24 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Н.Адьяабатын биед зулайн оройн баруун дээд хэсэг хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Д.Гансүхийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 35 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-02-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 05 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-10 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 29-30 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 44 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 59-63 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэл /хх-ийн 74-р хуудас/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Гансүх нь 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 2 дугаар хэсгийн 138 тоотод оршин суух гэрийнхээ хашаанд байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавиад байсан хүргэн дүү болох Н.Адъяабаттай маргалдаж, барьцалдах явцдаа гартаа барьж байсан төмөр алхаараа толгойн тус газарт нь цохиж биед нь зулайн оройн баруун дээд хэсэг хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг  үйлдсэн болох нь   

Шүүгдэгч Д.Гансүхийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Адьяабат согтуу агсам тавиад байсан юм. Надтай зууралдаад намайг боогоод байхаар нь гартаа барьж байсан алхаараа толгойн тус газарт нь цохисон. Би надад оногдуулах ял, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ...” гэснээр,

Шүүгдэгч Д.Гансүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Н.Адьяабат нь манай эхнэрийн төрсөн дүү надтай нэг их юм ярьдаггүй. Өмнө нь ямар нэгэн хэрүүл маргаан бид хоёр хийж байгаагүй. Н.Адьяабат нь согтуу ирэх болгондоо манай эхнэрээс мөнгө төгрөг нэхдэг. Манай эхнэр архи, тамхи гэх зүйлсийг нь байнга л өгдөг байсан. Тухайн өдөр нь мөн л шалтгаанаар Н.Адьяабат нь согтуу байдалтай ирж эхнэрээс “мөнгө өг, би хоёр хоногийн дараа шоронд орох гэж байна. Танай нөхрийг чирч авч явна” гэх байдлаар ярьж байсан. Н.Адьяабат гэх хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Одоо бид хоёрын дунд маргаан, санал, гомдол гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Н.Адьяабатын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүргэн ах Д.Гансүхийн гэрт согтуу очоод хашааг нь давж ороход өөдөөс “хашаа давж орж ирлээ” гээд уурлаад намайг цохиж зодсон. Тухайн үед би согтуу байсан учир сайн санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлгийн орон дээр сэрсэн. ...Ямартай ч толгой руу гарт байсан алхаараа нэг удаа цохисон. Тэрнээс хойш ухаан алдсан ямар нэгэн юм санахгүй байна. Миний хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн цаг үед харанхуйд танихгүй цохисон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Н.Ариунтуяагийн 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хашаандаа засвар хийж байтал машинд юм дугарах шиг болтол хартал, манай төрсөн дүү болон Н.Адьяабат машинд ороод суусан “түлхүүр нь хаана байна, би энэ машиныг аваад явмаар байна” гээд байсан юм. Би аргадаад тухайн машинаас буулгахад “надад бяр амтагдаад байна” гээд машин түлхээд байсан. Би “хоол авч өгье” гэж байж нэг юм хашаанаас аваад гарахад “чи муу цагдаа дуудах гээд байгаа юм уу” гээд намайг боогоод баруун гарыг минь мушгисан. Тэр үед манай нөхөр Гансүх хашаан дотроос хараад байж байсан. Намайг хоолойноос боох үед группд байдаг хиймэл зүрхтэй эгчийгээ яах гээд байгаа юм бэ болилдоо” гэх үед дүү болох Адьяабат хашаа руу явж орсон. ...Би тухайн үед цагдаа дуудах гээд гараад явсан байсан учир хараагүй...” гэсэн мэдүүлгээр,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Н.Адьяабатын биед зулайн оройн баруун дээд хэсэг хуйханд няцарсан шархтай зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэснээр, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 05 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-10 дугаар хуудас/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 29-30 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол  болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гансүхийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл “Эрүүгийн хууль”-ийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Гансүх нь болсон явдлын талаар нэг мөр хөтөлбөргүй мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан хохирогч Н.Адьяабатын мэдүүлэг, гэрч Н.Ариунтуяагийн болон шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд хохирогчийн буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч нь хохирогч Н.Адьяабатын толгойн тус газарт нь төмөр алхаар санаатай цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Гансүхийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээлгэсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ зөрчиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхэд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч  Д.Гансүхийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.Гансүх нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч  Н.Адьяабат нь  гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг  нөхөн төлсөн  зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Д.Гансүхт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хохирогч Н.Адьяабат нь Д.Гансүхээс нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол, санал байхгүй талаар хүсэлтийг ирүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлын талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Д.Гансүхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Гансүх нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс  нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгосон.

Шүүгдэгч Д.Гансүхт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Гансүхт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл ийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Гансүх нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлж шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Гансүхт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Олохнууд овогт Дэмчигийн Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гансүхийг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Гансүхт шүүхээс оногдуулсан 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н торгох ялаас чөлөөлсүгэй.  

4.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Гансүх нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ