Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Пүрэвсанагийн Намхайдавга Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******д холбогдох 2023001560130 эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, , ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Ургамал сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ы ******* /Регистрийн дугаар: *******/

Яллагдагч Б.******* нь 2019 оны 12 дугаар сард Завхан аймгийн Ургамал сумын багийн нутаг “” гэх газар иргэн Д.*******гийн алдагдсан /алдуул мал/ 1 тооны атан тэмээг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.500.000 төгрөгийн хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар: Хохирогч Д.******* нь 2019 оны 12 дугаар сард Завхан аймгийн Ургамал сумын багийн нутаг “” гэх газраас зөв талын гуян дээрээ чандмань тамгатай халзан атан тэмээг хариулгаасаа алдсан болох нь хохирогч Д.*******гийн атан тэмээгээ алдсан талаараа мэдүүлсэн “...2019 оны 12 дугаар сард зөв талын гуян дээрээ Чандмань тамгатай халзан атан тэмээгээ Ургамал сумын багийн нутаг “” гэдэг газраас ын тэмээн дотроос алдсан. Тэгээд тухайн “” гэдэг газраар 2 өдөр хайгаад олдоогүй. ..сураг тавиад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлгээр Гэрч Д. Д.*******гийн тэмээг хариулгаасаа алдсаныг мэдүүлсэн“...тэмээ Ургамал сумын багийн гэх газар манай тэмээтэй цуг байдаг. Тэдний тэмээ нь зөв талын гуян дээрээ чандмань тамгатай, зөв талын чих шар даавуун имтэй. Тухайн үед алга болсныг нь мэдээгүй хавар 3 сард алга болсныг нь мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Хохирогч Д.*******гийн алдсан зөв талын гуян дээрээ Чандмань тамгатай халзан атан тэмээг шүүгдэгч алдуул мал гэдгийг мэдсээр байж өөртөө завшсан нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манайх хэдэн тэмээтэй юм. 2019 оны 12 дугаар сард манай тэмээн дотор хүний халзан атан тэмээ нийлчхээд салахгүй байсан. Эзэн нь сураглаж ирэхгүй байхаар нь 12 дугаар сарын 20-д гаргаад идшээ гаргах болоод тэмээндээ очтол нөгөө халзан тэмээ байхаар нь тэмээтэйгээ гэрийн гадаа тууж ирээд гаргачихсан юм...” гэсэн мэдүүлгээр, Дээрх атан тэмээ нь шүүгдэгч Б.*******гийн тэмээнд байсан талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...2019 оны 12 дугаар сарын эхээр хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Адуундаа явж байгаад Хонхор өтөг гэх газар Б.*******тэй таарсан юм. Би сая тэмээгээ эргүүлчхээд ирлээ манай тэмээнд хэд хоногийн өмнөөс чандмань тамгатай халзан атан тэмээ байгаад байна. Энэ тэмээг та таних уу халзан атан тэмээ сураглаж ирсэн хүн байна уу, хэрвээ сураглаж ирвэл манай тэмээнд байна гэж хэлээрэй гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Б.гийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Д.*******д 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын үнэлгээний комиссын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...халзан атан тэмээ 1.500.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай хэргийн үйлдлийг нотолсон хууль ёсны баримтууд байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон, энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 12 дугаар сард Завхан аймгийн Ургамал сумын багийн нутаг “” гэх газар иргэн Д.*******гийн зөв талын гуян дээрээ чандмань тамгатай халзан атан тэмээг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар: Шүүгдэгч Б.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан. Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний үнэмлэх хэрэгт авагдаагүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр сард 183.333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг тайлбарласугай. 5.Шүүгдэгч Б.*******д 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Б.*******гээс нь хохирогч Д.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7.Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧН.ДЭЛГЭРМАА