Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2169

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлйин 135.2.14-т зааснаар Б******* овогт Э*******ын Д*******, Б******* овогт Л*******ын Э******* нарыг 1998 оноос 2014 оны 8 сарын 01 хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 487 дугаар зүйлийн 487.1-д тус тус зааснаар хамтран өмчлөх дундын хөрөнгөнд ногдох 75 000 000 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгож, үлдэх 245 330 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуудийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 66 500 000 төгрөг гаргуулах,  2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн худалдах-худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Лексус-470  маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, Лексус-470  маркийн ******* УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 250 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 46 850 төгрөгийг нэхэмжлэч Э.Дгээс гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 1 001 450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэмж улсын тэмдэгтийн хураамжинд 104 650 төгрөгийг хариуцагч Л.Эаас гаргуулж  улсын төсөвт тус тус оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                    

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ