Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

улсын яллагч А.Энхтуяа,

шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2131000000219 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын Тийрэг, 3 дугаар баг, Дэнжийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ******* аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******* овогт *******ийн *******, /РД: МХ94*******0317/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь “******* Тариа” ХХК-нд үхэрчнээр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан 2 тооны үхрийг завшиж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

     Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь “******* Тариа” ХХК-нд үхэрчнээр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан 2 тооны үхрийг завшиж, 1,600,000 төгрөгийн хохирол

учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

            1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хүнд өртэй байсан юм. Байгууллагаас 2 сар цалин өгөөгүй” гэх мэдүүлэг[1],

            2. Хохирогч 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр болон 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* суманд ажиллаж амьдардаг ба 2010 оноос өдийг хүртэл ******* сумын “******* Тариа” ХХК-ны нягтлангаар ажиллаж байна. Тэгээд ******* сумын иргэн ******* гэх залуу 2021 оны 04 дүгээр сараас эхлэн манай байгууллагын үхрийг маллах болоод 182 тооны монгол үхэр 2 тооны унааны морь хүлээн авч ******* сумын “Баян нуга” гэх газар маллаж эхэлсэн. Тэгээд тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр манай захирал Одгэрэл миний 99957887 гэсэн дугаар луу залгаад ******* сумын цагдаагийн хэсэг дээр манай 2 тооны үхрийн сураг гараад байна очоод хараадах гэхээр нь очоод хартал манай малчин *******ын маллаж байсан үхэр мөн байсан ба анх хүлээлгэж өгөх үед нь зурагжуулж хүлээлгэн өгч байхад авсан зурагтай харьцуулан үзэхэд манай үхэр мөн байсан. ******* сумын иргэн ******* нь манай байгууллагын үхэрчнээр 2021 оны 04 дүгээр сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байсан ба сарын 750,000 төгрөгийн цалин авдаг байсан ба байнга бэлэн мөнгөөр авдаг байсан ба яг хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг удаа төрийн банкны дансаар авч байсан. ******* манай байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Ванданямгмар нь манай байгууллагад ажиллах хугацаандаа үхэр дутаагаагүй харин хэдэн үхэр үхсэн талаар манай эмч Г.Саран гэж хүн хэлж байсан. ******* манай байгууллагын үхрийг маллаж байхдаа 2 тооны унааны морь унаж байсан ба одоо 1 тооны морь нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул тэр морийг олуулж авмаар байна” гэх мэдүүлэг[2],

            3. Гэрч 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ямар учраас цагдаагийн байгууллагад ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаагаа сайн мэдэж байна. Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өглөө 10 цагийн үед өвсөө хадуулах гэж Маараа /Түмэнжаргал/-ын гар утсаар залгаад өвсөө хадуулахаар болоод 11 цагийн үед тэдний гэрт очиж эхнэрийг нь би өөрийн 06-28 СЭА улсын дугаартай, Портерт суулгаад ачаан дээрээ Маараа /Түмэнжаргал/-ын хадуур тармуурыг нь ачаад Маараа өөрөө пад трактороо унаад явсан юм. Ингээд манай хадлан хийх газар дээрээ очоод байж байсан чинь пад нь эвдэрчихээр нь тэндээ үлдээчихээд буцаад сумын төв рүү орж ирсэн юм. Тэгээд сумын төв рүү орж ирээд байж байсан чинь Маараа “найз нь хүнээс мөнгөний авцаатай юм, 2-лаа Баян нуга орчоод ирье” гэж хэлэхээр нь би “за тэгье” гээд хамт явцгаасан юм. Яг явахаасаа өмнө манай гэрт очиж ус авч гэртээ буулгаад хөдөлсөн юм. Ингээд бид 2-г явахад гадаа харанхуй болсон байсан. Маараа хэнийд очих гэж байгаагаа надад хэлээгүй юм. Ингээд би нуга руу ороод *******ынд ирж байгаагаа мэдсэн юм. Ингээд *******ын гэрт ороод цай ууж гарч ирээд “нойр хүрээд байна, жоохон унтаадахъя” гэж хэлээд хэсэг унтсан юм. Тэгээд ******* Маараа хоёр гэрээсээ гарч ирээд намайг сэрээгээд “үхэр ачаадхья” гэж хэлэхээр нь гараад тэр хоёртой нийлж байгаад 2 тооны үхэр ачсан юм. Яг ямар зүстэй үхэр байсныг харанхуйд мэдээгүй юм. Тэгээд тэднийхээс хөдлөөд ******* бид хоёртой цуг сууж яваад сумын төв рүү орж ирээд *******ыг хүргэж өгөөд буцах замд цагдаа зогсоосон юм” гэх мэдүүлэг[3],

            4. Гэрч ын 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ямар учраас цагдаагийн байгууллагад ирж гэрчийн мэдүүлэг өгч байгаагаа сайн мэдэж байна. Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ******* сумын “Нам даваа” гэх газар хадлан хийж байгаад найз Шаравжамцын хамт түүний 06-28 СЭА улсын дугаартай тээрийн хэрэгсэлтэй 18 цагийн орчим ******* сумын төв орж, Шаравжамцын гэрт ирж ус авч өгчихөөд 19 цаг өнгөрч байхад найз *******ын гэр лүү тус сумын “Баян-нуга” гэх газар луу явсан ба бид 2-ыг очиход ******* гэртээ байсан. Би гэрт нь очиж уулзаад “2019 онд зээлсэн 800,000 мянган төгрөгөө авья” гэж хэлтэл “надад одоо мөнгө байхгүй байна, чамд 2 тооны үхэр өгнө” гэж хэлээд гэрээс нь хамт гараад гэрийнх гаднаас 1 тооны улаан халзан эр үхэр, 1 тооны улаан халзан охин бяруу барьж өгсөн ба бид 3 нийлж байгаад ачсан. Намайг 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим *******аас 2 тооны үхэр авах үед ******* өөрөө аргамжаагаар бугуйлдаж барьж өгсөн” гэх мэдүүлэг[4],

            5. Гэрч ы 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай ах “******* тариа” компанид үхэрчнээр ажилладаг юм. Тухайн компаний малыг маллаад ******* сумын “Баян-нуга” гэх газар хариуцан үхэрнүүдийг хариулж амьдардаг юм. Манай ах ******* 2021 оны ******* дугаар сарын үед анх ажилд ороод тэндээ одоо болтол ажиллаж байгаа. Манай ах урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил үйлдэн шалгагдаж цагдаа сэргийлэх дээр ирж байгаагүй ээ. Зан аашийн хувьд тайван, дөлгөөн зан ааштай бусадтай их нийтэч хүнд маш их тусархуу хүн байгаа юм. Манай ах эхнэр, 5 хүүхдийн хамтаар амьдардаг болохоор ажил төрөл хийхээрээ сэтгэлээсээ хандаж хийдэг л тийм л хүн байгаа юм” гэх мэдүүлэг[5],

            6. Гэрч ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр болох ******* нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний шөнө өөрийн хариуцан маллаж байгаа “******* Тариа” ХХК-ний үхрээс 2 тооны үхэр бусдад ачуулсан талаар мэдээгүй. Харин сүүлд нь буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******ыг цагдаа дуудаж байна гэхээр нь л мэдсэн. Би нөхөр болох *******ыг ******* сумын иргэн Маараа буюу Түмэнжаргал гэх хүнд 800,000 төгрөг өгөх ёстой сайн мэдэж байна. Тухайн үед мөнгөний хэрэг болоод зээлж байсан юм. Манай нөхөр урд өмнө нь надад хэлэлгүй үхэр зарж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг[6],

            7. Гэрч ын 2021 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* гэж хүн нь даруу төлөв, хүнд тустай, архи согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ ямар нэгэн агсан согтуу тавьдаг ааш зан байхгүй, ар гэрийнхэндээ түшиг тулгаар болсон залуу гэж боддог. Одоо эхнэр, 5 хүүхдийн хамт ******* аймаг, ******* суманд амьдардаг” гэх мэдүүлэг[7],

            8. Гэрч *******ын 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр найзууд болох Түмэнжаргал, Шаравжамц нар миний мал маллаж байгаа ******* сумын Баян-нуга гэх газарт 21 цагийн үед хүрч ирсэн юм. Ингээд тэр хоёр манай гэрт ороод цай цүү уугаад байж байтал Маараа /Түмэнжаргал/ “найз нь чамаас зээлүүлсэн мөнгөө авах гэж ирлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний цалин мөнгө буугаагүй боломжгүй байна” гэж хэлэхэд Маараа /Түмэнжаргал/ “найз нь хүнээс мөнгө зээлсэн чинь нөгөө хүн нь мөнгөө авна гээд байна, чи аргалаад өгчихөөч” гэсэн юм. Тэгэхээр нь би маллаж байгаа үхэрнүүд “******* тариа” ХХК-ны үхэр гэж хэлээгүй Маараа /Түмэнжаргал/-д 1 тооны шүдлэн гуна зээллэсэн 800,000 төгрөгөнд бодож өгөхөөр болоод би өөрөө үхэр дотроос барьж өгсөн юм. Тэгээд би Маараа /Түмэнжаргал/-аас “чи надаас авч байгаа үхрээ ченжид өгөх юм уу” гэж асуухад “үгүй ээ, би үхрэндээ аваачиж тавина” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би үхэр дотроосоо дахиад 1 тооны улаан халзан охин бяруу бариад очсон чинь Маарад /Түмэнжаргал/ “энэ юун бяруу вэ” гэхэд нь би “надад мөнгөний хэрэг байна, манай эхнэрийн бие муу жирэмсэн хүүхэд нь доошилчихсон гээд эмчилгээ хийлгэж байгаа юм. Чи энийг ачаад төв рүү орчих би хүн амьтантай яриад зарчихна” гэж хэлээд нөгөө хоёр үхэрнүүдээ бид 3-лаа цуг ачилцсан юм. Ингээд маргааш нь манай сумын төвд байдаг гэрт цагдаа ирээд намайг асуугаад явсан гэж манай хамгийн бага дүү болох Отгон-Эрдэнэ гэртээ ороход хэлсэн юм. Тэгээд би мотоциклио журамлуулсан асуудлаар уулзах гэж дуудсан байна гээд ирсэн чинь Шаравжамц, Түмэнжаргал хоёр байж байсан. Би тус компанид 2021 оны 04 дүгээр сард сумын халамжийн мэргэжилтэй дээр ажил хайж байгаа хүмүүсийн анкет бөглөж байсны дагуу халамжийн мэргэжилтэн Батцэцэг эгч намайг дуудаж “энэ компани малчин авна гэж байна, чи очиж уулз” гэж хэлэхээр нь захирал Одгэрэлтэй очин уулзаж ажилд орсон юм. Захирал хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Миний цалин 750,000 төгрөг гэдэг боловч 620,000 төгрөг миний 1515002262898 гэсэн Төрийн банкны данс руу ордог юм. Намайг анх ажилд ороход мал хүлээлгэж байхад захирал чононд бариулсан алдсан тохиолдолд цалингаасаа төлнө гэж хэлсэн юм. Тухайн үед мөнгөний хэрэг маш их байсан болохоор алдсан гэж хэлээд эргүүлээд төлнө гэж бодсон юм аа. Би компаний малаас авч болохгүй гэдгийг мэдэж байсан. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[8],

            9. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Ашид Билгүүн” ХХК-ний №ТХҮ-821/2092 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: 2021 оны 10 дугаар сарын байдлаар шүдлэн эр үхэр 1,000,000 төгрөг, охин бяруу 600,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[9], 10. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[10], 11. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[11], 12. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[12], 13. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[13], 14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь мөрдөн байцаалтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан 2 тооны үхрийг бүрэн хүлээн авсан тодорхойлолт гаргаж өгсөнд үндэслэн шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын нөхөн төлсөн” болон түүний хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т 6 /зургаа/-н сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тайлбарлажээ.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******т 6 /зургаа/-н сарын хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт: Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ гэж тайлбарлажээ.[16]