Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2020/0037

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч:  Ч.Х.Э ХХК  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.А холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Нөхөн төлбөр гаргуулах тухай”  04-07-049/41 дугаартай актыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагч аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.А, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн гүйцэтгэх захирал YI XIONG нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр болсон “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2 дугаар төсөл” буюу CW1-3 багц болох Хашаатын даваанаас Баян-Өлгий аймгийн Толбо сум хүртэлх 60км авто замын ажлыг хүлээлцэх ажлын хэсгийн уулзалтад оролцож байхдаа “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нэр дээр Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн акт гарсан, хууль зөрчсөн гэх зүйл яригдсан гэсэн тул энэ асуудлыг тодруулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх миний бие гүйцэтгэх захирал И Шион /YI XIONG /-ийн хамт Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Б.Мухамедтай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон нутгийн цагаар 17 цаг 00 минутад уулзаж асуудлыг тодруулж тодорхой мэдээлэл авсан. Ингээд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д холбоотой улсын байцаагчийн акт гэх баримт бичигтэй албан ёсоор танилцах хүсэлтийг бичгээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өгч улсын байцаагч М.Азаматын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий Улсын байцаагчийн акт /цаашид “Акт” гэх/-тай танилцаад тус актыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын даргад актыг хүчингүй болгуулахаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх миний бие гомдол гаргасан. Миний гомдлыг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга хянаж үзээд “Хариу хүргүүлэх тухай” 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/09 дугаар бүхий албан бичгээр “... захиргааны актыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шийдвэрлэв.” гэх албан ёсны хариуг 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр шуудангаар ирүүлснийг хүлээн авсан.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын даргын  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/09 дугаар бүхий хариуг манай компанийн зүгээс эс хүлээн зөвшөөрч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүүд гомдол гаргасан. Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03/252 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01/09 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ үү” гэсний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх миний бие тус шүүхэд Баян-Өлгий аймаг дахь  Мэргэжлийн хяналтын газрын даргын “Хариу хүргүүлэх тухай” 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01/09 дугаар бүхий албан бичгээр өгсөн хариу болон улсын байцаагч М.Азаматын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий улсын байцаагчийн актыг эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Азаматын  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Нэг: Хэмжил зүй, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Азамат актын тогтоох хэсгийг үйлдэхдээ хууль зүйн үндэслэлээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11-т, 7.4 дүгээр зүйлийн 1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус ишлэл болгон хэрэглэж актын тогтоох хэсгийг үйлдсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дэх хэсгийн 1-т  “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан. Өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн нь тогтоогдсон этгээдэд л хариуцлага ногдуулах тэрхүү шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхаар буюу шударга ёсны зарчмыг баримтлахаар зохицуулсан. Зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй этгээдэд аливаа төрлийн хариуцлага үүрүүлэх, ногдуулах нь дээрх хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг алдагдуулж, илт хууль бус актыг үндэслэн манай байгууллагад их хэмжээний нөхөн төлбөр гаргуулах акт үйлдсэн байна. Үүнийг тодорхой үйл явдал, хууль зүйн хүчин төгөлдөр баримт дээр тулгуурлан тайлбарлая.2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М-77 дугаар бүхий “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол” үйлдэж зөрчлийн хэргийн1813000329 дугаар авч хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Ингээд 2018  оны 07 дугаар сарын 06-ны өдөр 02/309 дугаар бүхий “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах тухай” албан бичгийг улсын ахлах байцаагч Б.Мухамед үйлдсэн байх боловч тус албан бичиг манай байгууллагад мэдэгдээгүй байдаг. Гэтэл “Чайна хуаши  энтерпрайзиз” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/143 дугаар бүхий “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбекийн тогтоол гарч хэрэг бүртгэлийн 181300282 дугаартай хэргийг хаасан. Тус тогтоолын ОЛСОН НЬ хэсэгт “... Баян-Өлгий аймгийн Толбо суманд баригдаж байгаа дээрх 60 км авто замыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай” 305 дугаар тогтоолоор баталсан солбицол нь байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай бөгөөд цэвдэг, намаг ихтэй, зам барилгын ажлын техникийн шаардлага хангасан материалын олдоц бага, шаардлагатай хэмжээнд хүрэхгүйгээс нэмэлт ашигт малтмалын карьер ашиглах зайлшгүй шаардлага гарч 9 карьер нээж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч, Толбо сумын Засаг дарга нараас зөвшөөрөл олгосон байна. Зам, тээврийн хөгжлийн яам нь дээрх зам барилгын ажилд тулгамдаж буй хэрэгцээ, шаардлагад үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8.2, 11.2.1, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.4-т заасны дагуу Засгийн газрын шийдвэр гаргуулах хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/3304 албан тоотоор Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яаманд, мөн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбайн солбицлын цэгүүд аливаа тусгай хэрэгцээний болон голын ай сав газар нутгийг дайрч байгаа эсэхэд магадалгаа авах зэрэг хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/3292 албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна. Үүний дүнд Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зарим талбайн солбицол батлах тухай” 301 дүгээр тогтоолоор багц 1-1 хэсэг буюу Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол шинэчлэн батлагдаж, зөвшөөрөлгүй 9 карьер ажиллуулсан гэх газрыг бүхэлд нь уг журмаар зохицуулж төлбөрөөс чөлөөлсөн байна.Мөн тус хэрэгт татагдсан Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Анивар-Садет, одоо ажиллаж буй Толбо сумын Засаг дарга Ш.Сабит, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл нарыг “... түгээмэл тархацтай ашигт малтмалыг замын ажилд хэрэглэсэн бөгөөд тусгайлан зарж борлуулан ашиг олоогүй, Монгол Улсад амьдарч буй нийт иргэдийн ашиг сонирхолд давуу байдал олгосноороо зөрчлийн болон гэмт хэргийн шинжгүй байна” гэж тус тус үндэслэн хэрэг бүртгэлийн 181300282 дугаартай хэргийг хаасан. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ахлах байцаагч Б.Мухамед нь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбекийн хэрэг бүртгэлийн 181300282 дугаартай хэргийг хаасан тогтоолыг эс хүлээн зөвшөөрч аймгийн Ерөнхий прокурорт, аймгийн Ерөнхий прокурорын шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт тус тус гомдлыг гаргасан.

Улсын Ерөнхий Прокурорын газраас “...Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэж 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13/643 дугаар бүхий “Хариу мэдэгдэх хуудас”-аар шийдвэрлэж хариуг мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл 2019 оны 04 дүгээр  сарын 11-ний өдрийн 13/643 дугаар бүхий шийдвэр хуулийн хүчин төгөлдөр буюу аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Турдыбекийн хэрэг бүртгэлийн 181300282 дугаартай “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан шийдвэр хүчин төгөлдөр болж, манай компанид ямар нэгэн зөрчлийн арга  хэмжээ авагдаагүй. Улсын байцаагч М.Азаматын актын үндэслэл болсон зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болсон байхад улсын ахлах байцаагч Б.Мухамед нь “танай компанийн албан тушаалтнууд акттай танилцаж, мэдэж байсан бөгөөд танай компанийн зүгээс хуулийн хугацаанд дээд шатны байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй явдал нь актыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох юм. Иймд улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нөхөн төлбөр тавьсан 04-07-049/41 дугаартай акт нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн тул захиргааны актыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шийдвэрлэв” гэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Энэ нь Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/579 дугаар бүхий “Улсын байцаагчийн шийдвэрт баталгаажуулалт хийлгүүлэх тухай” хүсэлтийг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед гаргасныг тус аймгийн шүүх хүлээн авахаас татгалзаж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 130/ШЗ2019/02543 дугаар бүхий шүүгчийн захирамж гаргасан. Тус шүүхийн шүүгчийн захирамжид маргаан бүхий улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нөхөн төлбөр тавьсан 04-07-049/41 дугаартай актыг манай компанид танилцуулаагүй байна гэж маш тодорхой заасан байна.

Хоёр: Улсын байцаагч М.Азаматын гаргасан актын 1 дэх хэсэгт манай компанийг “... тусгай зөвшөөрөлгүй 9 карьер нээж авто замын барилгын ажилд ашиглаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг”, мөн 2 дахь хэсэгт “АМХГ-ийн улсын байцаагчдын хамтарсан 2017.10.20-ны өдрийн 04-07-036/78 тоот актаар 9 карьерын үйл ажиллагааг зогсоосон боловч шалгалтаар карьеруудыг үргэлжлүүлэн ашиглаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг”,  мөн 3 дахь хэсэгт “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор баталсан Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөлтэй талбайгаас гадна хууль зөрчин тусгай зөвшөөрөлгүй 9 карьер нээж авто замын барилгын ажилд ашиглаж байгаа нь “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тухай журам”-ын 1.4-т заасныг тус тус зөрчиж байна” гэж тус тус үзэн нийт 3.580.861.000 /гурван тэрбум таван зуун наян сая найман зуун жаран нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нөхөн төлүүлэхээр актын тогтоох хэсгийн 1-т заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна, 40.2.2 дэх хэсэгт “Захиргааны акт хаяглагдсан этгээд нь .. хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл...”, 40.2.5 дах хэсэгт “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж тус тус заажээ.

2.1. Актын хаяглагдсан этгээд нь “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК буюу хуулийн этгээд биш харин хувь хүн байна. Актын хаяглагдсан этгээдийг улсын байцаагч М.Азамат тодорхойлохдоо ““Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн CW1-3 төслийн ерөнхий менежер  GU HAN BING  танаа” гэжээ. Өөрөөр хэлбэл хэрэв “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д чиглэсэн акт бол Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2 дах хэсэгт заасны дагуу “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн хаяг, бүртгэлийн дугаар болон холбоо барих мэдээллийг заавал тусгах ёстой. Гэтэл 2018 оны 07 дугаар 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий захиргааны актад “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн хаяг, бүртгэлийн дугаар болон холбоо барих мэдээлэл огт байхгүй байна. Энэхүү акт нь 2018 оны 07 дугаар сарын 10-нд гэж огноолсон байх хэрнээ “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан байдлаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл огт мэдэгдээгүй зэрэг цаг хугацааны бодит байдлаас харахад тус акт нь “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д биш харин аль нэг улсын иргэн GU HAN BING  гэх хувь хүнд хаяглагдсан гэж үзэхээр байна. Захиргааны аливаа акт бичгээр иргэн хүнд хаяглагдаж байгаа тохиолдолд мөн л Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2 дахь хэсэгт заасан “захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл ...”-ийг тус тус заасан байхыг хууль шаарджээ. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий захиргааны акт нь хуулийн энэ шаардлагыг огт хангаагүй байна.

2.2. Аливаа захиргааны акт бичгээр гарч байгаа тохиолдолд тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа этгээд гомдол гаргах этгээд болон гомдол гаргах хугацааг заахаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт хуульчилжээ. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий захиргааны акт нь дээрх хуулийн шаардлагыг огт хангахгүй байна. Өөрөөр хэлбэл актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэн, хуулийн этгээд хэнд эсхүл ямар байгууллагад хэдий хугацааны дотор гомдол гаргах эрхтэй болохыг заагаагүй байна.

2.3. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий захиргааны актын тогтоох хэсгийг үйлдэхдээ улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11 дэх хэсэгт “зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх”, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ  хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж заасан заалтуудыг тус тус үндэслэжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад улсын байцаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авч, энэхүү арга хэмжээг авахад гарсан зардлыг зөрчил гаргагчаар нөхөн төлүүлэх бүрэн эрхийг олгосон байна. Гэтэл улсын байцаагчийн зүгээс тухайн зөрчлийг арилгасан үйлдэл, мөн тухай зөрчлийг арилгасны улмаас ямар нэгэн зардал гарсан үйл баримтыг бидэнд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр актыг танилцуулахдаа огт дурдаагүй бөгөөд өнгөрсөн бүтэн 1 жил 5 сарын хугацаанд ийм зардал гараагүй буюу байхгүй болох нь илэрхий байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ... хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлах мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэжээ. Энэ зүйлд заасан “эрх бүхий албан тушаалтан” гэж улсын байцаагчийг мөн гэж үзвэл учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох арга хэмжээ авахаар хуулийн зохицуулалт тусгагдсан байна. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь дээрх арга хэмжээг авах бүрэн эрх байхад хэрэгжүүлээгүйн дээр нөхөн төлбөр гаргуулахаар актыг үйлдсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий захиргааны актын 1 дэх хэсэгт “... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг” зөрчсөн гэжээ. “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК эсхүл GU HAN BING гэх этгээд нарын аль нэг нь тус зөрчлийг гаргасан гэж үзвэл мэргэжлийн хяналтын улсын байцаагч ямар арга хэмжээ авахыг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар сүүлийн тайлбар хэсэгт тодорхой зааж өгсөн байна. Тус хэсгийн “Тайлбар” гэх хэсэгт “Энэ зүйлд заасан зөрчлийг үйлдсэн бол эрх бүхий улсын байцаагч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох ба энэ хугацаанд зөрчлийг засаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу цуцлах тухай асуудлыг тухайн тусгай зөвшөөрлийн талбай оршиж байгаа аймаг, нийслэлийн эрх бүхий албан тушаалтанд гаргана” гэж хууль тогтоогчид тайлбар гаргах замаар улсын байцаагчийн үйлдлийг тодорхой заасан байна. Гэтэл улсын байцаагч дээрх тайлбар хэсэгт заасан арга хэмжээг авахгүйгээр зөвхөн нөхөн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан “хуульд үндэслэх”, 4.2.4-т заасан “үр нөлөөтэй байх”, 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэх зарчмуудыг тус тус хангахгүй байна.  

Гурав. “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулаагүй тухай:

3.1. Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр МОН-3129 дугаар бүхий “Зээлийн гэрээ”-ний дагуу “Баруун бүсийн авто замын хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөр хэрэгжиж байгаа төслийн 3 дугаар багц буюу Толбо нуур-Хашаатын даваа чиглэлийн 60 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК шалгарч 2015  оны 08 дугаар сарын 04-ний өдөр “Зам, тээврийн хөгжлийн яам”-тай авто замын барилга угсралтын ажлын ICB /MOH/-2014101/170 дугаартай гэрээг байгуулсан. Авто замын барилга угсралтын ажлын ICB/МОН/-2014101/170 дугаартай гэрээний 1.13 дэх хэсэгт заасны дагуу далангийн дүүргэлт материал, суурийн доод үеийн материал, суурийн үеийн материал болон замын хөвөөний хайрган материалд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, холбогдох зөвшөөрлийг захиалагч тал нь гүйцэтгэгч талын хүсэлт шаардлагыг үндэслэж олгохоор тусгасан байна. Харин гүйцэтгэгч тал нь зөвлөх компаниар дамжуулан хүсэлт гаргаж шаардлагатай баримт бичгийн хамт материалаа төслийн удирдах нэгжид хүргүүлэхээр заасан. Төслийн удирдах нэгжээс гүйцэтгэгч талын гаргасан хүсэлтийг холбогдох газарт уламжлан шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалаар хангах үүрэг хүлээсэн. “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д нийтдээ Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд 10 солбицол бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгосон.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн 10 солбицолд хамаарах талбай дахь түгээмэл тархацтай ашигт малтмал нь зам, барилгын ажлын техникийн болон чанарын шаардлага хангахгүй байсан тул шинээр шаардлага хангасан түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах 12 талбайн солбицлыг гаргаж, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хүсэлтээ зөвлөх компанид 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүргүүлсэн. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч, Толбо сумын Засаг дарга нараас манай компанид зам, барилгын ажлын чанар, техникийн шаардлага хангасан 9 карьер нээх зөвшөөрлийг холбогдох захирамжуудаар олгосон байдаг. Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабылын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/454 дугаар бүхий захирамжаар актад дурдагдаад байгаа 9 карьерын 5-н талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус олгосон.

3.2. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7/4452 дугаар бүхий “Тодруулга хүргүүлэх тухай” Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд хүргүүлсэн албан бичигт: “Монгол Улсын Их хурлын өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоолоор өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын 1 дэх заалтад "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн өөрчлөлт оруулсан. Иймд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагууд  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” эрх,үүргээ хэрэгжүүлэн ажиллах боломжтой болсныг үүгээр уламжилж байна. Мөн танай аймагт хэрэгжиж буй Монгол Улсын “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2 дугаар төсөл”-ийн CW1-3 дугаар багц болох Хашаатын даваанаас Баян-Өлгий аймгийн Толбо сум хүртэлх 60 км авто замын барилгын ажилд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг тухайн орон нутагт олборлох үйл ажиллагаа явуулахад тус газрын зүгээс татгалзах зүйлгүй болно” гэж хүргүүлсэн зэрэг нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж, Баян-Өлгий аймгийн ард иргэдийн эрх ашгийн төлөө түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх, тусгай зөвшөөрлийг “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д олгож байсан байна.

3.3. Төрийн эрх бүхий байгууллага болон Засаг даргын зүгээс тусгай зөвшөөрөл олгосон байхад улсын байцаагч 3.580.861.0 мянган төгрөгийн  нөхөн төлбөрийн акт үйлдсэнийг бидний зүгээс огт ойлгохгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зарим талбайн солбицол батлах тухай” 301 дүгээр тогтоолоор актад дурдаад байгаа 9 карьерыг багтаан нийт 24 солбицол газрыг баталж “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгосон байна. Мөн “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн зүгээс Монгол Улсын “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2 дугаар төсөл”-ийн CW1-3 дугаар багц болох Хашаатын даваанаас Баян-Өлгий аймгийн Толбо сум хүртэлх 60 км авто замын барилгын ажлыг бүрэн гүйцэтгэн дуусгасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар замын арчлалт хамгаалалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Тус нийгмийн өндөр ач холбогдол бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байсан түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан газрууд буюу нийт 1091800 м2 талбайд 1.361.000.000 /нэг тэрбум гурван зуун жаран нэгэн сая/ төгрөгийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн ба нөхөн сэргээлтийн ажлын талаар Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 04-04-324/02 дугаар бүхий “Карьерын нөхөн сэргээлтэд хяналт шалгалт хийсэн тухай” дүгнэлтийг үйлдсэн.

Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий Улсын байцаагчийн акт нь манай байгууллагын эрх ашгийг хөндсөн сөрөг нөлөө бүхий захиргааны акт байхад улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт заасны дагуу “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэснийг зөрчсөн, тус зарчмын дагуу Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д заасан сонсох ажиллагааг явуулаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан журмаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий Улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл хангалттай тогтоогдож байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч М.Азаматын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаар бүхий улсын байцаагчийн актыг  хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Хууль бусаар ашигт малтмал олборлох гэдэг асуудал  нь аливаа нэг этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн иргэн, хуулийн этгээд өөртөө давуу байдал бий болгож, экологийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах асуудал байгаа. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Толбо сумын Засаг дарга нарын өгч байгаа зөвшөөрөл буюу зөвшөөрөлтэй байсан байна гэдгийг улсын байцаагч М.Азамат өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан 01/53 тоот “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамжаар шалгалт хийгдэж, маргаан бүхий акт гарсан.  Энэ нь маш ерөнхий удирдамж байгаа. Төрийн хяналт шалгалтын  тухай хуулийн дагуу хийгдэж байгаа ажиллагаанууд  нь  томилолттой, шалгалтын хуудастай байх ёстой. Мэргэжлийн хяналтын байгууллагын баталсан Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хийх ёстой тодорхой ажиллагаанууд хийгдэж  байж шалгалт хийх ёстой. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн  үндсэн удирдамжийг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар хууль зүйн хувьд яаж хэлбэржүүлсэн гэдэг нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна.

Хариуцагч тайлбарлахдаа тухайн шалгалт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн удирдамж болон иргэн Баатар, Манатхан гэдэг хоёр хүний гомдлоор хийгдсэн гэж ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Манатхан гэдэг хүн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гомдол гаргасан байхад маргаан бүхий акт 2018 оны 07 дугаар сард гарсан. Захиргааны акт гарснаас 4 сарын дараа гомдол гаргасан. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн Баатар гэдэг хүний гомдол 2016 оны гомдол байгаа. 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Уатхан, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Бахытхан, Толбо сумын газрын даамал Б.Салауат нарын 5 хүний  бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийсэн гэж байгаа. Гэтэл тухайн шалгалтын бүрэлдэхүүнд байхгүй М.Азамат гэдэг хүн маргаан бүхий актыг гаргасан. Тэгэхээр шалгалт хийгээгүй хүн акт тогтоосон нь маш ноцтой зөрчил. Нөгөөтээгүүр 6 хүн шалгалт хийсэн бол актад 6 хүн гарын үсэг зурах ёстой.

 Монгол улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах 10 талбайн  солбицлыг баталж өгсөн. Үүний дагуу аймгийн Засаг даргын шийдвэр гараад ажиллагаанууд хийгдсэн. Хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа асуудлын хувьд Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 301 дүгээр тогтоол гарсан байгаа. 301 дүгээр тогтоолд “Баруун бүсийн Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, эхлэх хугацаа 2015, дуусах 2019, ашиглалтын хугацаа гэдэгт  2015 оны 08 дугаар сарын 30-аас, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл” гэсэн байгаа. Тогтоол нь өөрөө 2018 онд гарсан мөртлөө  Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын нэмэлт  зохицуулалтаар 2015 оноос хийж эхэлсэн гэдэг зөвшөөрлийг Засгийн газар өгч  байна. Мөн 2018 оны 06 дугаар сард Ашигт малтмалын газраас Баян-Өлгий аймгийн Засаг даргад  манайхаас “ашигт малтмал олборлоход татгалзах зүйлгүй” гэж нөгөө 60 км замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн байгаа. Хамгийн гол зүйл  нь төсөл хэрэгжүүлэх нэгж болон яамны сайдаас зөвшөөрөл бүхий 10 газар нь  ажилд тохирохгүй, чанарын шаардлага хангахгүй, зам чанар муутай болох гээд байгаа  учраас яаралтай шийд гэж яаманд хүргүүлээд, яамнаас  шат шатны байгууллагуудад хүргүүлсэн байгаагаас үзэхэд гүйцэтгэгчийн хувьд хууль бусаар ашигт малтмал олборлосон субьектив санаа байхгүй.Энэ асуудлыг прокурор, иргэний шүүх гээд дүгнэсэн байгаа.

Улсын байцаагч “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийг 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа. Актад шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэсэн гэж байгаа. Шинжээч И.Байдол болон “Эл Эм Ланд” ХХК-ийн гаргасан дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан.  “Эл Эм Ланд” ХХК уг дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан.  “Эл Эм Ланд” ХХК-ийн эрх зүйн байдлыг судалж үзэхээр 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүсгэн байгуулагдсан, гүйцэтгэх захирал нь З.Комсомол гэдэг хүн. Компанийн тухай хуульд компанийг  гадаад, дотоодод гүйцэтгэх захирал төлөөлдөг. М.Азамат байцаагч “Эл Эм Ланд” ХХК-ийг томилж байгаа, З.Бахберген гэдэг хүн  хувьцаа эзэмшигч. Гэтэл З.Бахберген гэдэг хүн шинжээчийн дүгнэлтэд гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирал гэдэг хүн хууль бус байсан учраас энэ шинжээчийн дүгнэлт өөрөө хууль бус. “Эл Эм Ланд” ХХК-д  тусгай зөвшөөрөл байгаа юу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаалаар хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл ,суурь нөхцөл, шаардлагыг баталж өгсөн. Энэ компани шинжилгээ, дүгнэлт гаргах эрхтэй юм уу гэж үзэхээр, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрөл олгох хурлаар  орж, тусгай зөвшөөрөл олгохдоо шинэ- ЗТ -10.1, 10.2. гэсэн  байгаа. Компанийг төлөөлсөн хүн хууль бус, мөн  шороог хэмжих эрхгүй хүнээр хийлгэчхээд тэгээд   3.5 тэрбум төгрөг нөхөн төлбөр төлнө гэж байгаа нь өөрөө илт хууль бус. Нөгөө шинжээч нь тооцоолол гаргахдаа “Эл Эм Ланд” ХХК-ийн  тооцооллыг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Тэгэхээр тухайн 2 шинжээчийн дүгнэлт хоёулаа хууль бус.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12 дугаар зүйлд “Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.12.1 дэх хэсэгт “холбогдох байгууллагатай тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар гүйцэтгүүлэх” гэж заасан. Энэ нь  зөвхөн улсын ерөнхий байцаагч болон ахлах байцаагчийн эрх. Байцаагчийн дүгнэлтийг няцаах дараагийн хууль зүйн үндэслэл бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 6-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх авсан мэргэжлийн байгууллагаар хөлсийг төлж тооцуулна”, 49 дүгээр зүйлийн 5-д “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалтад заасан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тогтоосон хэмжээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” , 2 дахь хэсгийн 6-д газар гэж заасан. Тэгэхээр мэргэжлийн хяналтын байцаагчийн тооцоолол нь өөрөө Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Эцэст нь хэлэхэд замыг улсын комисс хүлээгээд авсан,  байгаль орчны хяналтын улсын   байцаагч нөхөн сэргээлт  хийсэн гээд дүгнэлт өгсөн,  прокурор үйл баримтад дүгнэлт  хийсэн байх  тул маргаан бүхий акт хүчингүй болох хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэв.

              Хариуцагч улсын байцаагч М.А шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй этгээдэд аливаа төрлийн хариуцлага үүрүүлэх, ногдуулах нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг алдагдуулж илт хууль бус актыг үндэслэн манай байгууллагад их хэмжээний нөхөн төлбөр гаргуулах акт үйлдсэн талаар:

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэмжил зүй, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Азамат би хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн “Баруун бүсийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөр хэрэгжих төслийн /CW-3/ гуравдугаар багцын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан 01/53 тоот “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай удирдамж, Толбо сумын иргэн М.Баатар, Н.Манатхан нарын ирүүлсэн гомдлын дагуу 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн CW1-3 төслийн ерөнхий менежер Gu Han Bing, орчуулагч С.Хурц нарыг байлцуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед, байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Уатхан, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Бахытхан, Толбо сумын газрын даамал Б.Салауат нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалт хийсэн.

Монгол улсын Засгийн газрын 2016.06.06-ны өдрийн 305 дугаар тогтоолоор баталсан солбицол бүхий 10 талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016.08.18-ны өдрийн А/453 дугаар захирамжаар “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д олгосон ба дээрх талбайгаас гадна  тусгай зөвшөөрөлгүй 9 карьер нээж түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон  нь шалгалтаар илэрсэн.

Энэхүү шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг тодруулах, эвдрэлд орсон талбайн хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор  тусгай зөвшөөрөл бүхий “Эл Эм Ланд” ХХК-ийн захирал З.Бахбергенээр Толбо сумын нутаг дэвсгэр дэх  зөвшөөрөлгүй 9 талбайн ашиглалтын байдалд 2018 оны 06-р сарын 28-ны өдөр байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Бахытхан нартай хамт хяналт шалгалт, хэмжилт хийсэн. Геодезийн хэмжилзүйн лабораториос баталгаажуулсан Kolida фирмийн К-9 mini маркийн 2 долгионы  GPS №К8257В117238529NHN, №К8257В117238554NHN дугаартай багажаар хэмжилт хийхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж авто замын далан/дүүргэлт/-гийн ажилд 1 092 264,3 м3 шороо ашиглаж,66.26 га бэлчээрийн талбайг сүйтгэсэн нь тогтоогдсон. 2017 онд үйл ажиллагааг зогсоосон 9 талбайн 3 талбайгаас нэмж ашигт малтмал олборлоогүй байсан. Тийм учраас “Эл Эм Ланд” ХХК-аар 6 карьерын хэмжилтийг хийлгэсэн. Үлдсэн 3 карьерын хэмжилт болохоор “Өлгий Ланд” ХХК-аар 2017 онд хийлгэсэн байсан.

Иймд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэн аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн ба хяналтын прокурор нь зөрчлийн шинжтэй байна гэж үзэн 2018 оны 07-р сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1813000329 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тодорхойлсон. “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн 66.26 га бэлчээрийн талбайг сүйтгэсэн нь Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг бохирдуулсан, түүний баялгийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэсэн зэргээс учирсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 32 дугаар зүйлийн 32.1-т “..үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүний үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох аргыг хэрэглэх”,41 дүгээр зүйлийн 41.1-т “Монгол Улсын газрын хэвлий нь улсын хамгаалалтад байна”, 41.2-т “...газрын хэвлийг ашиглуулахаар олгох журмыг чанд сахин биелүүлэх, түүнийг дур мэдэн ашиглах явдлыг гаргуулахгүй байх” гэсэн заалтыг,Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-т “тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 222 дугаар
тогтоолоор баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим
төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт  малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 2-т түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбайд тавигдах шаардлагыг тодорхой тусгаж өгсөн ба тус журмын
2.1.3-т талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байх ёстой гэж заасан. Харин хэмжилтээр маргаан бүхий 9 карьерын 5 карьерт талбайн хэмжээг 13-14 га хүртэл бэлчээрийн талбайг сүйтгэж далангийн ажилд шороо авч байгаа нь уг тусгай журмын 2.1.3-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн дээрх үйлдэл нь хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байгаа нь үүгээр нотлогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан ба “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь замын барилгын далан /дүүргэлт/-гийн ажилд шаардагдах материалыг тусгай зөвшөөрөл бүхий 10 талбайн аль ч талбайгаас авч дүүргэлт хийх боломжтой боловч түүнийг биелүүлээгүй, замын хажуугаас бэлчээр сүйтгэн шороо авч дүүргэлтийн материалд ашигласан нь зөрчил үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.

Энэхүү газрыг эвдэж дүүргэлтэд ашигласан материалыг шууд худалдан борлуулж ашиг олоогүй гэж үзэж байгаа боловч дүүргэлтийн материалыг ойр зайнаас татах, эдийн засгийн хувьд хэмнэлт гаргах, тээврийн хөлс, зардал хэмнэх үүднээс тухайн компанид ашигтай нөхцөл байдлыг бий болгож, байгаль орчноо хамгаалах үүргээс татгалзаж байгаа үйлдэл гэж үзэж байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зарим талбайн солбицол батлах тухай” 301 дүгээр тогтоолоор “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн зам барилгын ажлын багц 3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах 24 талбайд, өөрөөр хэлбэл урьд Монгол улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор баталж өгсөн 10 солбицол бүхий талбайд нэмж 14  солбицол бүхий талбайг баталж өгснөөр тус компани нь нийт 24 талбайгаас түгээмэл тархацтай ашигт  малтмалыг хайх, ашиглах эрх үүсэж тусгай зөвшөөрөлтэй болсон.

Харин шалгалт хийж Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах үед энэхүү зөвшөөрөл гараагүй учраас тусгай зөвшөөрөлгүй, дур мэдэн карьер ашиглаж байсан нь зөрчил гэж үзэж байгаа.

Иймд зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөрчлийн хэрэг нээсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, нөхөн төлбөр тавьсан акт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.Хэрвээ Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зарим талбайн солбицол батлах тухай” 301 дүгээр тогтоол гарсны дараа энэхүү нөхөн төлбөрийн актыг тавьсан бол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтой.

2.2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/309 дугаар бүхий “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичгийг Улсын ахлах байцаагч Б.Мухамед үйлдсэн боловч тус албан бичгийг манай байгууллагад мэдэгдээгүй талаар:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/309 албан тоотоор “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн захиргаанд итгэмжилсэн төлөөлөгч томилуулах тухай хүсэлтийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 10 минутад “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн CW1-3 төслийн байгаль орчны ажилтан А.Динмухамедэд албан ёсоор танилцуулан хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Энэхүү албан тоотын дагуу “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн хууль ёсны итгэмжилсэн төлөөлөгч, компанийн орчуулагч, менежер ажилтай Ц.Оюунтогтох нь 2018 оны 07 дугаар сарын 22-ний өдөр Улаанбаатар хотоос албан ёсоор ирж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай танилцан, холбогдогчийн мэдүүлэг өгсөн ба улсын байцаагчийн нөхөн төлбөр тавьсан 04-07-049/41 дугаартай акттай танилцан актыг “...хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээгүй гэх үндэслэл байхгүй байна.

3.Улсын байцаагчийн актыг хаягласан этгээд нь “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д биш аль нэг улсын иргэн GU HAN BING гэх хувь хүнд хаягласан гэж үзэхээр байна гэсэн.

Монгол улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу “Баруун бүсийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөр хэрэгжих төслийн гуравдугаар багц /CW1-3/ буюу Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК шалгарч замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн юм. Зөрчил гарах үед/2018.06.19-2018.08.20/ Баруун бүсийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөр хэрэгжих төслийн гуравдугаар багц /CW1-3/-ын ерөнхий менежерээр БНХАУ-ын иргэн GU HAN BING ажиллаж байсан. Төслийн энэхүү /CW1-3/ гуравдугаар багцыг “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн төлөөлөгчийн газар гэж ойлгож байгаа.

Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ гэж тодорхойлсон.  Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна”,  7.9-т “Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаагаа түүнийг байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулна” гэж  тус тус заасан.

“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хэрэгжүүлэх төсөл”-ийн Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто замын /CW1-3/ гуравдугаар багцын төслийн ерөнхий менежер GU HAN BING  нь “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн албан ёсны бланк, “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК баруун бүсийн хатуу хучилттай авто замын төслийн /CW1-3/ гуравдугаар багц гэсэн тэмдэг ашиглан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Толбо сумын Засаг даргад тэсэлгээний ажил хийх зөвшөөрөл хүссэн Н05 дугаартай албан тоот, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт чулуун карьер ашиглах зөвшөөрөл хүссэн Н17 дугаартай албан тоот, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт карьеруудын ашиглалтын талаар гомдол санал гаргасан Н29 дугаартай албан тоотоор хандаж байсан.

Иймд БНХАУ-ын иргэн GU HAN BING  нь аль нэг улсын иргэн биш, “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийг буюу хуулийн этгээдийг төлөөлж байгаа салбар төлөөлөгчийн газрыг удирдаж, хуулийн этгээдийн өмнөөс төрийн захиргааны байгууллагуудад харьцаж, салбар төлөөлөгчийн газрыг удирдан чиглүүлэн ажиллаж байсан нь батлагдаж байна.

Мөн Компанийн тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн7.10-т “Компани нь өөрийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг хариуцна” гэж заасны дагуу “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг БНХАУ-ын иргэн GU HAN BING  биш “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК хариуцах ёстой.

4.Актыг 2018.07.10-нд гэж огноолсон хэрнээ “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-нд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан байдлаар 2019.12.06-ны өдөр хүртэл мэдэгдээгүй.

“Чайна хуаши энтерпрайзиз” ХХКхуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1813000329 дугаартай зөрчлийн хэрэг нээж,зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулах явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн дагуу зөвшөөрөлгүй ашигласан карьеруудын талбай болон эзлэхүүний хэмжээг мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлтээр,  далангийн суурь, дүүргэлтэд ашигласан шорооны үнэ, чулуун дэвсгэрт ашигласан дайрга, чулууны үнийг мэргэжлийн шинжээч/төсөвчин/-ийн тусламжтайгаар тогтоолгоход 66.26 га талбайг эвдрэлд оруулж,1034 892,8 м3 шороо, 57371,5 м3 чулуу, дайрга ашиглаж, байгаль орчинд 3.580.861.0 /гурван тэрбум таван зуун наян сая найман зуун жаран нэгэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон тул байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11 дахь хэсэгт заасны дагуу улсын байцаагчийн 04-07-049/41 дугаартай актаар “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-нд 3.580.861.0  төгрөгийн нөхөн төлбөр тавьсан. Зөрчлийн хэргийн 1813000239 дугаартай тогтоолыг Толбо сумд байрлалтай CEMP-1 дэх “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн төслийн /CW1-3/ гуравдугаар багцын ерөнхий менежерийн өрөөнд төслийн ерөнхий менежер GU HAN BING-д  компанийн орчуулагч С.Хурцаар орчуулга хийлгэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хамт 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 30 минутад танилцуулсан.Төслийн ерөнхий менежер GU HAN BING нь “...бид хууль бус үйл ажиллагаа явуулан ашигт малтмал ашиглаагүй, орон нутгийн удирдлагуудаас зөвшөөрөл авч түгээмэл тархацтай ашигт малтмалыг авто замын барилга угсралтын ажилд ашигласан, зөрчлийн хэргийг Улаанбаатарт байгаа толгой компанид танилцуулна...” гэх тайлбарыг хэлээд гарын үсэг зурахаас татгалзсан.

Зөрчлийн хэргийн тогтоолыг төслийн менежерт танилцуулах үед аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Уатхан, байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жандаурен, “Жол” ХХК-ийн ерөнхий захирал Б.Көксеген нар гэрчээр байлцуулан танилцуулсан. Итгэмжилсэн төлөөлөгч томилуулах тухай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02/309 албан тоотыг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг 10 минутад “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн CW1-3 төслийн байгаль орчны ажилтан А.Динмухамедэд албан ёсоор танилцуулан хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан.

Зөрчлийн хэрэг нээснээс зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх санал явуулсан өдөр хүртэл буюу 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1.12.1, 1.12.2, 3.1 дүгээр зүйлийн 3.1.2.6, 3.1.2.7 дахь хэсэгт заасны дагуу  эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргаагүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан мөртлөө түүнд засвар оруулах хүсэлт гаргаагүй болно.

5.Аливаа захиргааны акт бичгээр гарч байгаа тохиолдолд тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа этгээд гомдол гаргах этгээд болон гомдол гаргах хугацааг заахаар хуульчилсан ба актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэн, хуулийн этгээд хүнд эсхүл ямар байгууллагад, хэдий хугацааны дотор гомдол гаргах эрхтэй болохыг заагаагүй байна гэсэн.

Улсын байцаагчийн 04-07-049/41 дугаартай актын тогтоох хэсгийн 3-т “...актыг хүлээн зөвшөөрөхгүй бол  Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу гомдлоо гаргаж болно.” гэж тодорхой тусгасан.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй”, 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан байдаг. Үүгээр актад гомдол гаргах эрхийг тусгасан гэж үзэж байна.

Зөрчлийн хэрэг нээх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “зөрчлийн хэргийн дугаар олгосон даруйд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэх”, 4-т “гомдол мэдээлэл гаргагч, холбогдогч нь энэ тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан, прокурорт гомдол гаргах эрхтэй” болохыг давхар дурдсан юм.

Энэхүү зөрчлийн хэрэг, нөхөн төлбөр тавьсан актыг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 16.30 цагт төслийн ерөнхий менежер GU HAN BING-д,  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15.10 цагт  байгаль орчны ажилтан А.Динмухамедэд,  2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр компанийн орчуулагч, менежер Ц.Оюунтогтох нарт тус тус танилцуулан, гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Харин ч  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн зүгээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гомдол гаргаагүй. Тиймээс компанийн зүгээс нөхөн төлбөр тавьсан актыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байсан бөгөөд төслийн менежер, орчуулагч менежер, байгаль орчны ажилтан нарт зөрчлийн хэрэг болон актын талаар мэдэгдэж байсан болохоор нэхэмжлэлийн энэхүү заалт нь үндэслэлгүй байна.

6.Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөрчлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор ...хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүйн дээр нөхөн төлбөр гаргуулах акт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд учруулсан хохиролд улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулан барагдуулах үүрэгтэй.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11-т заасан бүрэн эрхийнхээ дагуу үр дагаврыг арилгуулах зорилгоор “Мөнх тэтгэгч хүч” ХХК-аар замын трассын ПК89 дугаар бүхий бутлуурын хэсэгт тэсэлгээний ажил хийлгээгүй, улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 04-07-036/78 дугаартай актаар тусгай зөвшөөрөлгүй карьерын ашиглалтыг түр зогсоох шийдвэр гаргаж байсан.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх явцад аймгийн Засаг даргын орлогч, Толбо сумын Засаг дарга нарын газар ашиглуулах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрх олгож гаргасан захирамж нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.1-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 11.2.3-т “хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, мөн Монгол улсын Засгийн газрын 2014 оны 07-р сарын 09-ний өдрийн 222 дугаар тогтоолоор баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт  малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.4-т “зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй, журмын 1.3-т заасан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас олгоно”, 3.5.1-т нутгийн захиргааны байгууллага нь “түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгох тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн энэ журмын 3.1.1-т заасан зураглалд тусгасан ашиглалтын талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлэх, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байсныг шалгалтын явцад илрүүлсэн.

Аймгийн Засаг даргын орлогч, Толбо сумын Засаг дарга нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийг зөрчсөн шинжтэй байсан тул 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай саналыг аймгийн прокурорын газарт хүргүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Авлигатай тэмцэх газар явуулсан.

Дүгнэж хэлэхэд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь 2017 онд илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан улсын байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Карьерын ашиглалтыг түр зогсоох тухай” 04-07-036/78 дугаартай актын биелэлтийг хангаагүй буюу илэрсэн зөрчил, зөрчлийн үр дагаврыг арилгуулах талаар ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байсан учраас 2018.07.10-ны өдрийн 04-07-049/41 дугаартай улсын байцаагчийн актаар байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргах үндэслэл болсон.

7.“Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбар гаргасан тухайд:

“Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн 10 солбицолд хамаарах талбайн түгээмэл тархацтай ашигт малтмал нь зам барилгын ажлын техникийн болон чанарын шаардлага хангахгүй байсан тул шинээр шаардлага хангасан 12 талбайн солбицлыг гаргаж зөвлөх компанид 2016.09.16-ны өдөр хүргүүлсэн байна. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын захирамжуудаар нийт 36.06 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг олгосон байна.

Эдгээр олгосон карьеруудын байршил зайн хэмжээг авч үзвэл: ПК-62, ПК-64, ПК-66, ПК-71, ПК-75, ПК-78, ПК-80, ПК-89, ПК-107, ПК-108, ПК-110, ПК-113, ПК-116, ПК-118 дугаар пикет дээр карьер ашиглуулах зөвшөөрөл олгосон ба ПК-62, ПК-89 дугаар талбай нь чулууны бусад карьерууд дүүргэлтийн /шороо г.м/ материалд ашиглах карьер юм. Дээрх карьеруудын дундаж алгаслал нь 4 км, ойр зай нь 2 км, хол алгаслал 5 км байгаа нь тээврийн хөлс хэмнэж ашиг олох зорилгоор нээлгэсэн карьер гэж ойлгогдохоор байна.

Эдгээр карьераас Монгол улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор зөвшөөрөгдсөн 10 солбицлын ПК-62, ПК-64, ПК-75, ПК-78, ПК-113, ПК-116, ПК-118 талбайд хамаарах хэмжээ 73200 м2 буюу 7.32 га /Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолоор олгогдсон талбай/ талбайг  хасвал 28.74 га /Толбо сумын Засаг даргын захирамжаар олгогдсон талбай/ талбайг түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулахаар Толбо сумын Засаг дарга “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлэн олгосон нь харагдаж байна.

Харин маргаан бүхий байгаль орчинд хохирол учруулсан талбайг 66.26 га,  Толбо сумын Засаг дарга олгосон талбайг 28.74 га гэж үзвэл  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК үлдсэн 37.52 га талбайг дур мэдэн зөвшөөрөлгүй ашигласан  байна.

8.Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/454 дугаар захирамжаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхийг 2 жилийн хугацаатай олгосон талаар дурдсан байна.

Энэхүү захирамжийг аймгийн Засаг дарга 7 хоногийн дараа буюу 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн А/478 дугаар захирамжаар эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчин олгогдсон гэж үзэн хүчингүй болгосон ба Толбо сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/52 дугаар захирамжийг Толбо сумын Засаг дарга өөрөө 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/19 дугаартай захирамжаар хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэж заасан ба 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэсэн.

Дээрх эрх зүйн актыг Толбо сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасныг зөрчиж карьер ашиглуулах зөвшөөрөл олгон захирамж гаргасан нь хуулиар олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан тул энэхүү акт гарсан цаг хугацаанаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байгаа.

            9.Баян-Өлгий аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн аймгийн ард иргэдийн эрх ашгийн төлөө түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх, тусгай зөвшөөрлийг “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК –д олгож байсан талаар дурдсан байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д Монгол улсын Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолыг үндэслэн 2016.08.18-ны өдрийн А/453 дугаар захирамжаар 10 солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх, тусгай зөвшөөрөл олгосон байсан. Өөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх, тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гараагүй.

10.“Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн зүгээс түгээмэл тархацтай ашигласан талбай 1 091 800 м2  газар буюу 109.18 га талбайд 1361000000 /нэг тэрбум гурван зуун жаран нэгэн сая/ төгрөгийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэн Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Бахытханаар улсын байцаагчийн 04-04-324/02 дугаартай дүгнэлт хийлгэсэн талаар дурдсан байна.

 Энэ нь “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах талаарх үүргээ биелүүлж байгаа үйлдэл мөн бөгөөд нөхөн сэргээлт хийсэн талбайг Толбо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч биш Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-419 тоот тушаалын дагуу томилогдсон ажлын комисст хүлээлгэж өгөх ёстой юм. Энэ үйлдлээрээ тус компани нь дахиад захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж байгаа нь харагдаж байна.

11.Улсын байцаагчийн акт нь манай байгууллагын эрх ашгийг хөндсөн сөрөг нөлөө бүхий захиргааны акт учраас сонсгох ажиллагаа явуулаагүй гэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн “Баруун бүсийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-өөр хэрэгжих төслийн гуравдугаар багцын үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан 01/53 тоот удирдамж, мөн Толбо сумын иргэн М.Баатар, Н.Манатхан нарын ирүүлсэн гомдлын дагуу шалгалт хийсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т ”иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсгох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасны дагуу сонсгох ажиллагаа заавал хийгдэх хуулийн шаардлага байхгүй болно.

12.Улсын байцаагчийн 04-07-049/41 дугаартай акт нь захиргааны үйл ажиллагааны баримтлах тусгай зарчмуудыг хангахгүй гэсэн байна.

1.Хуульд үндэслэх зарчим нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудлаар буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.11-т, 7.4 дүгээр зүйлийн 1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу байгаль орчинд учруулсан хохиролд нөхөн төлбөр тавигдсан.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т  Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасны дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ”хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх”, 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” зарчмыг баримтлан шалгалт хийж, улсын байцаагчид олгогдсон бүрэн эрхийнхээ хэмжээнд арга хэмжээ тооцсон.

Миний гаргасан энэхүү шийдвэр нь хуулиар бүрэн эрх олгогдоогүй байхад шийдвэр гаргасан, хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар заасан чиг үүргээ биелүүлээгүй үйлдэл гаргасан асуудал байхгүй учраас хуульд үндэслэх зарчимд нийцсэн гэж ойлгож байгаа

2.Үр нөлөөтэй байх зарчим нь эдийн засгийн үр ашигтай буюу хэмнэлттэй байх, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог хангах зорилгыг өөртөө агуулдаг юм.

Монгол улсын Засгийн газраас Хашаатын даваа-Толбо нуур чиглэлийн 60 км авто замын ажлыг гүйцэтгэх явцад байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангахын тулд Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалыг 10 солбицол бүхий талбайгаас иж бүрэн, гүйцэт олборлох чиглэл өгөгдсөн гэж ойлгож байгаа. Үр нөлөөтэй байх зарчим нь зөвхөн мөнгөөр хэмжих боломжгүй бөгөөд байгаль орчныг хамгаалах чиглэлээр үр нөлөөг тооцохыг хэлж байгаа юм.

Иймээс байгаль орчныг хамгаалах чиглэлээр үр нөлөөг тооцохын тулд:

-Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах

-Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй талбай байхад иргэн Манатхан, Баатар нарын бэлчээрийн талбайгаас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон зөрчлийг арилгуулж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

-Нээсэн карьерыг байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар иж бүрэн, гүйцэт ашиглуулах шаардлагыг хангуулах үүднээс үр нөлөөтэй байх зарчмын дагуу нөхөн төлбөрийн акт үйлдсэн.

3.Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэлтэй байх зарчмын хувьд  МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хууль бус ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох, нөхөн сэргээлт хийлгэх түүнд тавих хяналтыг эрчимжүүлэх, иргэдээс ирүүлсэн гомдлыг барагдуулах зорилгод нийцүүлэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд байгаль орчинд учруулсан хохирлыг шинжээчээр тогтоолгон нөхөн төлбөрийн акт үйлдсэн учраас энэхүү зарчмыг ханган ажилласан гэж ойлгож байгаа.

Дүгнэж хэлэхэд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт буюу Толбо сумын Засаг даргын захирамж, хүчингүй болсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчийн захирамжийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулан зөрчил гаргасан нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т “тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд “энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасны дагуу шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэв.  

     ҮНДЭСЛЭХ нь:

              Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын хэмжил зүй, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Азамат нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан  2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/53 дугаар “Хууль бусаар ашигт малтмал олборлогч  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх”  удирдамжийн[1] дагуу Толбо сумын нутаг дэвсгэрт байршилтай, Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн  авто замын барилгын   ажлын гүйцэтгэгч  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн  авто зам барих  явцад ашиглаж байгаа карьеруудын  ашиглалтын байдал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр  хяналт шалгалт хийх явцад  тус компани нь тусгай зөвшөөрөлгүй 9 карьер нээж, түгээмэл тархацтай ашигт малтмал  олборлосон гэх  зөрчлийг илрүүлж[2], 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр түгээмэл тархацтай  ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөлгүй олборлож, ашигласан “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1813000329 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн[3] байна. Уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч М.Азаматаас  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Нөхөн төлбөрийн тухай” 04-07-049/41 дугаартай улсын байцаагчийн  акт гаргаж,   дараа нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “...Зөрчил шалган шийдвэрлэх явцад аймгийн Засаг даргын орлогч,Толбо сумын Засаг дарга нар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.4-т заасныг зөрчиж  албан тушаалын байдлаа урвуулан ашиглан аймгийн Засаг даргын 2018 оны А/454  тоот захирамж,Толбо  сумын Засаг даргын 2016 оны А/71, 2017 оны А/52 тоот захирамж, Толбо  сумын Засаг даргын 2016 оны 1/112 албан тоот гаргасан байна. Дээрх Засаг дарга нарын шийдвэрийг үндэслэн  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК  тусгай зөвшөөрөлгүй 9 карьераас түгээмэл тархацтай ашигт малтмал  олборлосон, 5 талбайгаас Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан тусгай журмын 2.1.3-т заасныг зөрчин  талбайн хэмжээг хэтрүүлсэн зэрэг  зөрчлийн улмаас  байгаль орчинд 3.580.861.0 мянган төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн шинжтэй” гэсэн үндэслэлээр уг мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлэх санал гаргаснаар[4] аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181300282 дугаар тогтоолоор Толбо сумын Засаг даргаар  ажиллаж байсан Б.Анивар–Садет, одоо ажиллаж буй Толбо сумын Засаг дарга Ш.Сабит,  аймгийн Засаг даргын орлогч  Ш.Хабыл нар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан  өөрт олгогдоогүй эрх хэмжээ эдэлж, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох зөвшөөрөл олгосон  гэх үйлдэлд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж[5], энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн  ажиллагаа явуулахыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст  даалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК  болон Толбо сумын Засаг даргаар  ажиллаж байсан Б.Анивар–Садет, одоо ажиллаж буй Толбо сумын Засаг дарга Ш.Сабит,  аймгийн Засаг даргын орлогч  Ш.Хабыл нарт мэдэгдсэн  байна. Улмаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс уг хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “...Баян-Өлгий аймгийн Толбо суманд баригдаж байгаа дээрх 60 км авто замыг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Түгээмэл тархацтай  ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай” 305 дугаар тогтоолоор баталсан солбицол нь байгаль, цаг уурын эрс тэрс уур амьсгалтай бөгөөд цэвдэг, намаг ихтэй,зам барилгын ажлын техникийн шаардлага хангасан материалын олдоц бага, шаардлагатай хэмжээнд хүрэхгүйгээс нэмэлт ашигт малтмалын карьер ашиглах зайлшгүй шаардлага гарч 9 карьер нээж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч, Толбо сумын Засаг дарга нараас зөвшөөрөл олгож, дээрх ашигт малтмалыг авто замын барилгын ажилд ашиглаж, замыг улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Солбицлын буруугаас зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талаараа “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК  нь удаа дараа “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх нэгжид хүсэлт хүргүүлж, уг төслөөс  холбогдох арга хэмжээг авч, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зарим талбайн солбицол батлах тухай“ 301 дугаар тогтоолоор Хашаатын даваа-Толбо сум чиглэлд 60 км авто замын  барилгын ажилд шаардагдах  түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг шинэчлэн баталж, дээрх зөвшөөрөлгүй 9 карьер ажиллуулсан гэх газрыг бүхэлд нь  уг журмаар зохицуулж, төлбөрөөс чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэргийг шинжгүй” гэсэн үндэслэлээр  181300282 дугаартай хэргийн хэрэг бүртгэлтийг дуусгаж, хэргийг хаах саналыг аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргажээ[6]. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн саналыг хүлээн аваад аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/143 дугаар тогтоолоор “...Эрүүгийн хуульд зөвхөн Түгээмэл  тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчихийг гэмт хэрэгт тооцоогүй,Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Анивар-Садет, одоо ажиллаж буй  Толбо сумын Засаг дарга Ш.Сабит, аймгийн Засаг даргын орлогч Ш.Хабыл нар Монгол улсын Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан  “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрт нь олгогдоогүй эрх хэмжээ хэтрүүлэн хохирол учруулсан гэх боловч  энэ нь Толбо-Хашаатын чиглэлийн 60 км хатуу хучилттай  замыг барьж буй    БНХАУ-ын “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн  байгуулалтын ажлыг  дэмжиж, тогтоосон хугацаанд  дуусгах гэсэн субьектив санаа зорилготой  байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад  давуу байдал бий болгох гэж тодорхойлсон бөгөөд “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д давуу байдал олгосон гэх боловч  түгээмэл тархацтай ашигт малтмалыг тухайн замын ажилд хэрэглэсэн бөгөөд  тусгайлан зарж борлуулан ашиг олоогүй, Монгол улсад амьдарч буй нийт иргэдийн ашиг сонирхолд давуу байдал олгосноороо  зөрчлийн болон гэмт хэргийн шинжгүй  байна” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 181300282 дугаартай хэргийг хааж[7], энэ тухай хохирогч аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/64 дүгээр албан бичгээр “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр.... “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д  холбогдох  1813000329 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад  тус компани нь тусгай зөвшөөрөлгүй  1092264,3 м3  түгээмэл тархацтай ашигт малтмал авч ашиглаж, ...байгаль орчинд хохирол учруулсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 тоот актаар 3.580.861.0 мянган төгрөгийн  нөхөн төлбөр тавигдсан. Харин аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/143  тоот тогтоолоор ....Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар дээрх асуудалтай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 181300282 дугаартай хэргийг  зөрчлийн болон гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаасан байна. “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй тул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч  А.Турдыбекийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/143 тоот шийдвэрийг эргэн харж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан ч энэхүү асуудлаар үүсгэсэн зөрчлийн хэргийг эцэслэн шалгаж шийдвэрлэхээр тогтоолдоо тусгаж өгнө үү” хэмээн  аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргажээ[8].

              Аймгийн Ерөнхий прокуророос 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/147 дугаар албан бичгээр “...Ийм учраас “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийг хууль зөрчиж, зориуд санаатайгаар хохирол учруулсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй  байна гэж дүгнэсэн орлогч прокурорын шийдвэр үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл гэм буруугүйгээр хохирол учруулсныг гэмт хэрэг болон зөрчилд тооцохгүй бөгөөд хариуцлагаас чөлөөлөх зарчимд нийцсэн байна.Тухайн газраас авсан түгээмэл тархацтай ашигт малтмалыг  уг замын ажилд зориулан хэрэглэсэн нь нийтийн эрх зүйн хэм хэмжээг зөрчөөгүй /нийтийн ашиг сонирхолд нийцсэн/ үйлдэл байх тул  нөхөн төлбөр тавьсан улсын байцаагчийн актыг  хүчингүй болгох нь зүйтэй” гэсэн  хариу өгсөн[9] байна. Энэхүү хариуг эс зөвшөөрч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргаас гаргасан[10] “...“Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирол, бэлчээрийн талбайг сүйтгэсэн үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа, ...аймгийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/143 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гэсэн гомдлын дагуу  Улсын Ерөнхий прокурорын газраас холбогдох зөрчлийн хэргийг хянаад  2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 13/643 дугаар  хариу мэдэгдэх хуудсаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй  тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн[11] байх ба эдгээр  үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдсон болно.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12  дугаар зүйлийн  1 дэх хэсгийн  1.2-т “тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын хэмжил зүй, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Азамат нь “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад  маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн   04-07-049/41 дугаартай улсын байцаагчийн актыг[12] гаргасан байх ба уг актаар  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй 9 карьер нээж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон  нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.4-т заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн  4.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 9 карьераас  түгээмэл тархацтай ашигт малтмал хууль бусаар олборлосноор учруулсан хохирол болох 3.580.861.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.

Өөрөөр хэлбэл улсын байцаагч М.Азаматаас эрх бүхий этгээдээс баталсан удирдамжийн дагуу  буюу хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад   зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлэн, улмаар  тус компанид  холбогдуулан зөрчлийн хэрэг нээсний дараа уг зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчийн акт гаргаж, уг актаар  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  зөрчилусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох/ гаргасан нь тогтоогдсон гэж үзээд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосноор учруулсан хохирол болох 3.580.861.000 төгрөгийг гаргуулахаар тогтоож мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн  нь маргаан бүхий акт болон хариуцагчийн  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  тус тус тогтоогдож байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”,1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ” гэж тус тус  заасан. Мөн  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн  2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1.5. зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 6.10 дугаар  зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:1.1.зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох; 1.2.шийтгэл оногдуулах; 1.3.Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх”, 7.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана”, 7.3 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг авна” гэж тус тус зааснаар эрх бүхий албан тушаалтнаас  зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсны үндсэн дээр  холбогдох шийдвэрийг гаргах, зөрчил үйлдсэн, өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн нь тогтоогдсон хүн, хуулийн этгээдэд  хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулах, ингэхдээ шийтгэлийг  хуульд заасан хэлбэрээр буюу шийтгэлийн хуудсаар оногдуулах, шийтгэл оногдуулахдаа хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа тогтоосны үндсэн дээр албадлагын арга хэмжээ хэрэглэхээр  тус тус зохицуулжээ.

Гэтэл  эрх бүхий албан тушаалтан  болох улсын байцаагч М.Азаматаас 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, ашигласан гэх  үйлдэлд зөрчлийн хэрэг нээн, уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж, хуульд заасан дээрх шийдвэрүүдийн аль нэгийг гаргахгүйгээр, тухайлбал зөрчил үйлдсэн  нь тогтоогдсон нөхцөлд  албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр шийтгэл оногдуулахаар шийдвэрлээгүй,  өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудсаар шийтгэл, албадлагын арга хэмжээ оногдуулах шийдвэр гаргаагүй  мөртөө 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр улсын байцаагчийн актаар  тус компани нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр  түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон  зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзээд мөн хуулийн  4.3 дугаар зүйлийн 1-т заасан  учруулсан хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ авсан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж холбогдох шийдвэр гаргах, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд  шийтгэл, албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу  хуульд заасан хэлбэрээр оногдуулах талаарх Зөрчлийн  тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг  зөрчсөн  байна гэж үзлээ.

            Түүнчлэн улсын байцаагч М.Азамат нь  “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д холбогдох уг зөрчлийн хэргийг шалгах ажиллагааны явцад буюу  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дээрх  байдлаар улсын байцаагчийн актаар тус компанийг Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзээд мөн хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д  заасан албадлагын арга хэмжээ авсан мөртөө  зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж,  улмаар тус компанийн тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна гэж тухайн асуудлыг харьяаллын дагуу шалгуулахаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  прокурорт шилжүүлснээр  уг үйл  баримтад эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч прокурорын  тогтоолоор “зөрчлийн болон гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл прокуророос уг хэрэг бүртгэлтийн хэргийг хянаад  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 1-д “Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдэгдээгүй, эсхүл тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдвол мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналаа прокурорт хүргүүлнэ”, 2-т “Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг мөрдөгчид даалгана” гэж зааснаар тухайн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон гэж үзээд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхийг мөрдөгчид даалгасан шийдвэр гаргаагүй, харин 30.14 дүгээр зүйлийн 4-т зааснаар “зөрчлийн болон гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, уг  шийдвэр нь хүчинтэй байх тул “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК нь  Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т заасан  зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй, зөрчил үйлдээгүй байхад  Зөрчлийн тухай хуулийн дагуу албадлагын арга хэмжээ авсан нь  зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д  заасан зорилго болон 1.2, 1.3 дугаар зүйлд заасан  хууль ёсны болон шударга ёсны зарчимтай нийцээгүй байна гэж үзлээ.

Мөн Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-аас 3.580.861.000 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр гаргуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл болсон тусгай зөвшөөрөлгүй 9 карьер нээж, түгээмэл тархацтай ашигт малтмал  олборлосон гэх асуудлын хувьд Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор “Баруун бүсийн босоо тэнхлэгийн  авто зам хөгжүүлэх төсөл”-ийн  Багц 3: Хашаатын даваа-Толбо  сум чиглэлийн 60 км авто замын  барилгын ажилд шаардагдах  түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах 24 талбайн  солбицлыг хавсралт ёсоор баталж, уг тогтоол гарсантай холбоотой Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолын хавсралтаар  баталсан “Авто замын  салбарт хэрэгжүүлэх  авто зам, гүүрийг барихад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол”-ын 1  дэх заалтын “Баруун  бүсийн  босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл, Багц 3: Хашаатын даваа –Толбо сум чиглэлийн 60 км авто зам” гэсэн хэсгийг хүчингүй болгосон байна.

Тодруулбал энэхүү тогтоолоор “Баруун бүсийн босоо тэнхлэгийн  авто зам хөгжүүлэх төсөл”-ийн  Багц 3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто замын ажлын гүйцэтгэгч “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д 10 талбайгаас ашигт малтмал хайх, ашиглах  эрх олгож,  түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс чөлөөлсөн Монгол улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 305 дугаар тогтоолын  холбогдох хэсгийг хүчингүй болгож,  уг 10 талбай, мөн улсын байцаагчийн актад дурдсан дээрх 9 карьер  бүхий  талбайг оролцуулан, нийт 24 талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгож,  ингэхдээ ашиглалтын хугацааг 2015.08.30-2019.11.01 гэж тогтоож өгсөн, өөрөөр хэлбэл Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто замын барилгын  ажлын гэрээ байгуулж,үйл ажиллагаа явуулж эхлэх цаг хугацаанаас эхлэн  нийт 24 талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгосон байх тул  тус компанийг   тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эдгээрээс гадна Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно:1.2.хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан ба улсын байцаагчаас “Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн мөртлөө тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар эрх бүхий албан тушаалтан болох захирал Xiong Yi, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг  хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй,  мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан холбогдогчийн эрх, үүргийг танилцуулж,  эрхээ эдлэх бололцоогоор хангаагүй байх тул  тус компанид холбогдох зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс  улсын байцаагчийн   хяналт шалгалтын үйл ажиллагаа болон акт нь  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн  талаар тайлбар гаргасан боловч  дээр дурдсанаар  улсын байцаагч  нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэн зөрчлийн хэрэг нээж,  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын  арга хэмжээ авсан   үйл баримт тогтоогдож байгаагаас гадна  маргаан бүхий 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаартай  улсын байцаагчийн актыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн гаргаагүй байх тул   өмгөөлөгчийн уг тайлбарт дурдсан  үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн  Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 04-07-049/41 дугаартай актыг  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,  106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 -д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1,2, 4.3 дугаар зүйлийн 1, 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1,2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Чайна хуаши энтерпрайзиз” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн  Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Нөхөн төлбөр гаргуулах тухай” 04-07-049/41 дугаартай актыг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 83-84-р хуудас

[2] Хэргийн 143,145,146-р хуудас

[3] Хэргийн 139-р хуудас

[4] Хэргийн 138-р хуудас

[5] Хэргийн 137-р хуудас

[6] Хэргийн 211-р хуудас

[7] Хэргийн 212-р хуудас

[8] Хэргийн 213-р хуудас

[9] Хэргийн 213-р хуудас/арын нүүр/

[10] Хэргийн 220-222-р хуудас

[11] Хэргийн 226-р хуудас

[12] Хэргийн 196-197-р хуудас